Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Н.Алтанхуяг: Монголыг хоёр гуравхан хүн л удирдаж байгаа . Тэдний үгэнд ороогүй тул намайг огцруулсан /видео/

Н.Алтанхуяг: Монголыг хоёр гуравхан хүн л удирдаж байгаа . Тэдний үгэнд ороогүй тул намайг огцруулсан /видео/"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчин, хувьдаа багагүй мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан шалгагдаж, шүүгдэгчээр татагдаад буй Л.Гансүх нарыг хэргийг өнөөдөр шүүх байсан боловч шүүгдэгчийн талаас хүсэлт гаргасны дагуу 9 дүгээр сарын 10-ийг хүртэл хойшлууллаа. Өнөөдрийн хуралд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн  Н.Алтанхуяг тэргүүтэй "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон албан тушаалтнууд байгууллага аж ахуй нэгжийн удирдлагууд бүгд гэрчээр оролцох байсан юм.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  энэ үеэр :  "Зохиомол хэрэг үүсгэсэн, хэрэг үүсгэхэд гол гүйцэтгэсэн гэрчүүд нь ирсэнгүй. Багануурын уурхайг хохирсон гэж дүгнэлт гаргасан хүмүүс нь ирээгүй байна. Тиймээс шүүх хуралдаан хойшиллоо.Захиалгаар, зохиомол хэрэг үүсгэсэн гэрчүүд нь зугтаад ирээгүй байтал Л.Гансүх нарын гурван хүнийг цагдан хорьчихлоо. Энэ бол Монгол шоронжсон улс болсоны илрэл" хэмээн хэлсэн юм. 
 
Шүүх хурал хойшлогдсоныг зарласны дараа шүүгдэгч Л.Гансүх, н.Мөнгөнтуяа, н.Даваахүү нарыг цагдан хорихоор авч явлаа. Шүүх хурал болтол тэднийг суллахгүй байхаар шийдсэн байна. Авлигатай тэмцэх газраас анх хэргийг шалгаж эхлэх үед Л.Гансүх нарыг нийт 13 тэрбум төгрөг зувчуулсан байх магадлалтай гэж байсан ч одоогоор энэхүү мөнгөн дүн буурч 3.6 тэрбум төгрөг болоод буй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас дараах асуултанд хариу авав.
 
Шүүх хурал хойшилж, шүүгдэгчдийг хорих шийдвэр гаргалаа. Таны байр суурь?

 

Энэхүү зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс өнөөдөр ирсэнгүй. Тодруулбал, шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь алга болчихсон байна. Гурван удаа шүүхээс "Ир” гэсэн ч ирээгүй гэж байна.
Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харуулж байгаа.

 

 "Нүүрс” хөтөлбөр үнэхээр алдаатай байсан уу?

 

-Шинэчлэлийн Засгийн газар 2 жил 3 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд гурван том зорилт дэвшүүлсэн.

 

Нэгдүгээрт, ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлж, тэднийхээ халаасанд үлддэг мөнгийг нэмэгдүүлье, ажилтай орлоготой болоход нь туслая гэсэн чухал хөтөлбөр хэрэгжүүлсэн.

 

Хоёрдугаарт, төрийн хүнд суртлыг арилгаж, хээл хахууль, хүнд суртлыг зогсооё гэж маш идэвхтэй ажилласан. Гэтэл үүнийхээ горыг өнөөдөр амсаж байна.

 

Гуравдугаарт, том бүтээн байгуулалт хийе гэсэн. Маш олон хүний хүчин зүтгэл дэмжлэгээр үүнийг хангалттай сайхан хийж чадсан.

 

Тэгвэл ард түмний ахуй амьжиргааг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлж, гарч байгаа зарлагыг нь багасгах зорилттой ажлын нэг бол "Нүүрс хөтөлбөр” шүү дээ.

Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн зүйл хийсэн. Эхний ээлжинд бензин шатахууны үнэ тогтвортой байлгах ажил. Манай Засгийн газрын үед бид 50 төгрөг болтол буулгаж үзсэн. Өмнө нь намайг Тэргүүн шадар сайд байхад 2-5 жил өөрчлөгдөж байсан бензиний үнэ тогтворжиж байсан.
Цемент арматур зэрэг барилгын гол материалын үнийг бид харьцангуй тогтворжуулж чадсан. Цаашлаад бүр гаднаас биш Монголдоо бүтээх ажлыг эрчимжүүлсэн.
Мөн 8 хувийн хүүтэй зээл . Хуучнаар бол сардаа 700 гаруй мянган төгрөгийн зээлийн хүү төлдөг байсныг бид багасгаад 300 гаруй мянган төгрөг төлдөг болгосон.

Энэ мэтээр ард түмнийхээ амжиргаанд нэмэр болохуйц үнэ тогтворжуулах хөтөлбөрүүдийг амжилттай явуулсан.
Дөрөвдэх чиглэл бол "Нүүрс” хөтөлбөр.  Энэ бол захиалгатай, зохиомол хэрэг юм.
2012 оны арваннэгдүгээр сард буюу өвлийн хүйтэн болж байх үед Нүүрс хөтөлбөр хэрэгжсэн .Хэрэглэгчийн 1111 утсанд иргэдээс маш их санал ирсэн. Тодруулбал, иргэдээс "Өвөл болж хүйтрэхээр нүүрсний үнэ огцом өсч, дийлдэхээ болилоо. Үүнд Засгийн газар арга хэмжээ аваач ээ” гэдэг маш олон санал ирсэн.

Бид энэ асуудлыг судлаад М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ярилцаж үзээд 200 мянган төгрөгний үнэтэй нүүрснийг 80-100 мянга болгох боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр очих нүүрсний үнийг 2 дахин багасгаж болох юм байна гэсэн судалгааг гаргасан юм.

5 тонн нүүрсийг 200 мянгаар авахаар сая төгрөг болж байгаа. Сая төгрөгийг хоёр дахин багасгаж 500 мянган төгрөгөөр машин нүүрс авах боломжийг л бид бүрдүүлсэн. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын "Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил. Мөнгө гаргаж хийдэг ажил биш” гэх лоозонгийнхоо дагуу сэтгэл, зүтгэл гаргаж хийсэн.

Үүнийг нүүрсний уурхай, төмөр зам, ачиж буулгадаг хүмүүс, портерийн жолооч, хорооны иргэд гээд  маш олон хүнээс хамаарсан ажил байсан учир Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхээр удирдуулаад зохион байгуулуулсан. Л.Гансүх бол гарын үсэг зурж мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэрийг Н.Алтанхуяг, Засгийн газрын гаргасан шийдвэр.
Нүүрс хөтөлбөр 2 жил гаруйн хугацаанд маш амжилттай хэрэгжсэн.  Ард иргэд 200 мянгын нүүрсээ 80 мянгаар авдаг болсон нь амжилт шүү дээ.

 

-Багануурын нүүрсний уурхай ашиггүй ажиллаж, алдагдалд орсон зүйл яригдаж байсан. Энэ тухай?
 

-Багануурын нүүрсний уурхай ашигтай ажиллаж, зах зээлд шилжсэнээс хойш анх удаа энэ нүүрсний уурхай ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгч байсан.
Бид уг уурхайд 18 тэрбум төгрөгийн зээл олгож дэмжсэн. Мөн Багануурын нүүрсний уурхайг тойруулж хууль бусаар өмчлөөд авчихсан олон газрыг хүчингүй болгож байсан.  Ингэснээр тус нүүрсний уурхайн нөөц нэмэгдсэн.  Хүчингүй болгосон лицензийг нь сэргээж тусалсан.

Ингэснээр Багануурын нүүрсний уурхай ашигтай ажилласан. Тэгэхээр энэ "”Нүүрс хөтөлбөр ард иргэдэд, Багануурын нүүрсний уурхайд ч ашигтай байсан гэж хэлж болно.

 

Багануурын нүүрсний уурхайн тухайн үеийн удирдлага нүүрсээ гэр хороололд 27500 төгрөгөөр борлуулснаараа жилдээ тэрбум төгрөгийн ашиг олноо гэдгээ нотолж байсан бичлэг ч надад байгаа шүү.

 -Тэгвэл  Л.Гансүх яагаад ийм хэрэгт холбогдов?

 

-Цэвэр улс төрийн  зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг.

 

Ер нь иргэд мэдэж байгаа байх. Хоёр жил ажиллахад миний чих их халууцсан даа. Яахав бид чөмгөө дундартал зүтгэсэн.

 

Гэтэл ерөөсөө л Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах хүсэлтэй хэсэг бүлэг хүмүүс байсан.

 

Би ард түмний ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ би анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртсөн. Манай охин дээр хүртэл хэрэг үүсгэж байсан. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн. Ийм л байна.

 

Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй 6 сар шоронд сууж байна. Л.Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа. Тэднийг ч бас зургаан сар хорьсон. Гэвч өнөөдөр тэднийг "Гэм буруугүй, Нүүрсний хэрэгт холбоогүй” гээд сууж байна. Залуу хүүхдийг аваачиж шоронд 5-6 сар хорьчихоод шоронгоос гаргахдаа "Холбогдолгүй юм байна” гэдэг нь юу гэсэн үг вэ. Тэгснээ бүр болоогүй дахиад "Татварын” гээд өөр хэрэг үүсгэчихэж. Энэ бол ерөөсөө улс төрийн зорилготой.

 

Н.Алтанхуяг ба түүнийг тойрсон хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцоё гэж шийдсэн.

 

-Та дараагийн шүүх хуралд мөн гэрчээр оролцоно биз дээ?

 

-Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170-н мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй. Монголынхоо төлөө юм хийж болдоггүй, нам дамнасан хэдэн хүний төлөө ажиллах хэрэгтэй болж байгаа юм уу?

 

"Нүүрс хөтөлбөр” хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерийн жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан.

Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж энэ хэрэг цагаадна гэдэгт эргэлзэхгүй байна.  Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгний зүйлийг 80 мянган төгрөг болгосон хүн  цагаатгагдахгүй бол байж болохгүй зүйл. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх.

 

-Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай мэтээр зарладаг зүйл сүүлийн үед их ажиглагдах боллоо?

 

-Монгол ардчилсан хувьсгал гарч ирж байхад хууль хяналтын байгууллага тусдаа үйл ажиллагаа явуулах, хууль тогтоодог байгууллага нь тусдаа, Засгийн газар гүйцэтгэх эрх мэдэл бүхий байгууллага нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ байдал замбараагаа алдаж байна.

 

Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж зохиомол хилс хэрэг их хийдэг болж.

 

Л.Гансүхийг бараг бариагүй байхдаа л мөнгө идсэн гэж ярьж байсан. Хүний гэм буруутай нь огт тогтоогдоогүй байхад хүнийг гэм буруутай мэтээр төрийн байгууллагын хүмүүс гарч ирж хэлдэг. Төрийн байгууллага цөөн хүний гарт байна. Авлигын асуудлаар том акулуудтайгаа ноцолддоггүй. Тэгсэн хэрнээ авлига байна гээд өөр бусад хүмүүсийг шоронд хийдэг.

 

Би бол үнэхээр харамсч байна. Хохирсон гэсэн дүгнэлт бичсэн хүн нь, мөн хохирсон гэдгийг гэрчлэх гэрч ирээгүйн төлөө Л.Гансүх зөвлөхийг шоронд аваачаад хийнэ гэдэг Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсныг харуулж байна.

 

АТГ анхнаасаа энэ хүнийг хэрэгтэн болгох гэж олон түмэнд мэдээлэл тараасан.

 

Ер нь энэ хэргийн цаана хэн байгаа гэж та харж байна вэ?

 Хэн байгааг нь та нар олохгүй юу. Монголыг хоёр гуравхан хүн л удирдаж байгаа биз дээ.  Би тэр хүмүүсийн захиалгыг биелүүлдэггүй Ерөнхий сайд байсан учраас олон талын дайралтад өртөж байгаа юм.         .
 
 
Э.Сүрэн
 
 
Шүүгдэгч Л.Гансүх шүүхийн танхимд ирж байгаа нь 
 


Н.Алтанхуяг: Монголыг хоёр гуравхан хүн л удирдаж байгаа . Тэдний үгэнд ороогүй тул намайг огцруулсан /видео/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани