Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинто Оюу толгойд эзэмших хувиа нэмэх үү?

Рио Тинто Оюу толгойд эзэмших хувиа нэмэх үү? Туркойз Хилл Ресурс компани Оюу толгой компанийн 66 хувийг эзэмшдэг. Харин Рио Тинто Туркойз Хилл Ресурсын 50 гаруй хувийг эзэмшдэг юм.

Иймд Рио Тинто Оюу толгойгоос их хувь эзэмшихийг хүсвэл Туркойз Хилл Ресурсын үлдсэн хувьцааг авна гэсэн үг. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй.

CIBC World Markets-ийн шинжээч Том Мэйер, "Худалдан авалт удахгүй болно. Ирэх12-18 сарын хугацаанд Рио Тинто Tуркойз Хиллийн үлдсэн хувьцаанд урамшуулал нэмж төлөх байдлаар хувьцааг нь худалдан авна гэсэн хүлээлт байна. Учир нь төслийн гол эрсдэл байхгүй болсон” гэжээ.

Эрсдэл гэдэгт санхүүжилт, далд уурхайг хөгжүүлэх зардлын шинэчлэлт, ирэх жилийн сонгууль багтаж байна.

Рио Тинто Оюу толгойн үйл ажиллагааг сайн гүйцэтгэж байна. Гэхдээ Mэйeрийн үзэж буйгаар Tуркойз Хилл Ресурсийн жижиг хувьцаа эзэмшигчид Рио Tинтог холбоотноо гэж харах зайлшгүй шалтгаан байхгүй аж.

Тэрээр ""Рио одоогийн үйл ажиллагаагаа хамгийн дээд түвшинд хүргэхийн тулд бүхнийг хийх эрмэлзэлтэй ч үнэ цэнийг бодит түвшинд хүргэх эрмэлзэл алга. Tуркойз Хилл Ресурсын хувьцааны үнэ бага байх тусам Рио Тинто үлдсэн хувьцааг худалдаж авахад бага мөнгө төлнө” гэжээ.  Мөн тэрээр "Риo Tинто машиныг жолоодож байгаа гэдгийг санаж байх нь маш чухал” гэж хэлжээ.

Mэйер өнгөрсөн долоо хоногт Оюу толгойд зочилсон. Тэрээр төслийн талаар маш гүн сэтгэгдэлтэй иржээ. "Уг төсөлд өгч буй ач холбогдол дунджаас илүү байна. Би улс төрийн эрсдэл байгааг олж харахгүй байна” гэсэн байна.

Гэсэн ч Mэйер хувьцааны зөвлөмжөө "хүлээх” гэж өгсөн ба зорилтот ханшийг 4 ам.доллар гэж тооцжээ.

Эх сурвалж: www.business.financialpost.com 

ТУРКОЙЗ ХИЛЛ РЕСУРСЫН ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨН

2011 оны эхээр  20 ам.долларт хүрч байсан хувьцааны ханш 2.88 ам.долларт хүрч буурлаа. Үүнд зэсийн үнэ буурсан, Оюу толгойн далд уурхайг хөгжүүлэх ажлыг хоёр жилийн хугацаанд гацаасан нь нөлөөлсөн юм.

Харин дөрөвдүгээр сарын  5-нд хийсэн Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа хувьцааны ханш 3.2 ам.доллараас тавдугаар сарын дунд үе гэхэд 4.5 ам.доллар хүрч өссөн.

Гэвч түүхий эдийн зах зээл суларч, зэсийн үнэ уналттай байгаатай холбоотойгоор ханш эргээд 2.88 ам.долларт хүрээд байна.

Гэхдээ далд уурхайн санхүүжилт шийдэгдэж, бүтээн байгуулалт эхэлснээр урт хугацаанд хувьцааны ханш өсөх үндэслэл бүрдэх юм.

Хувьцааны үнэд зэсийн үнэ ба Монголын улс төрийн байдал нөлөөлж буйг мартаж болохгүй.

Техник шинжилгээний үүднээс авч үзвэл ADI-ийн утга 50-аас их байгаа нь унах хандлага хүчтэй байгааг илэрхийлж байгаа бөгөөд  RSI-ийн утга 30-аас их, CCI-ийн утга -100-аас бага байгаа нь ханш богино хугацаанд унах магадлалыг нэмэгдүүлж байна. Ханш богино хугацаанд 2.65 ам.долларт хүрч унах эрсдэлтэй байнa.

Tуркойз Хилл Ресурсын тухай
Гол орд нь Оюу толгой бөгөөд уг ордын 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн Газар эзэмшиж байна.

Уг орд нь Монголын өмнийн говьд, Хятадын хилээс холгүй оршдог. Төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд анхны баяжмалыг ил уурхайгаас олборлож Хятад руу экспортлож эхэлсэн. 2014 оноос ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.

Ордын нөөцийн 80 хувь нь далд уурхайд оршдог учир далд уурхайг хөгжүүлэх нь төслийн үнэ цэнэд чухал ач холбогдолтой. Гэвч 2013 оны долдугаар сард ил уурхайн зардал төлөвлөснөөс хэтэрч, Монголын талд ногдох зээлийн хэмжээ өссөн, ногдол ашиг авах хугацаа хойшилсон гэх үндэслэлээр Засгийн газраас далд уурхайн хөгжүүлэлтийг зогсоосон юм.

Ингээд энэ асуудлыг шийдвэрлэх хэлэлцээг эхлүүлсэн юм. Хэлэлцээр бараг хоёр жил үргэжилсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард "Далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г талууд баталсан билээ.

Үүнээс хойш компани ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд 2016 оны эхээр санхүүжилтыг босгож, дунд үе гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж тооцоолжээ.

Компанийн зүгээс Оюу толгойн орд нь 24.9 тэрбум паунд зэс, 11.9 сая унц алт, 78  сая унц мөнгөний нөөцтэй, 41 жил ашиглах боломжтой гэж үзжээ.

 

Б.Чимэг GoGo.mn

Рио Тинто Оюу толгойд эзэмших хувиа нэмэх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани