Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улс доторх “Улс” буюу эдийн засгийн чөлөөт бүс

Улс доторх “Улс” буюу эдийн засгийн чөлөөт бүс

 

 Халх голын 500 мянган га газрыг "Эдийн засгийн чөлөөт бүс” болгох шийдвэрийг гаргаад өдгөө хоёр сарын нүүр үзэж байна. Энэ шийдвэрийг эсэргүүцэж Хөдөлмөрийн Үндэсний Нам, намынхаа дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэнгийн 17 хүнтэй багийг Халх голын сав газарлуу явуулж дүн шинжилгээ хийлгэсэн билээ.  Энэхүү судалгааы урьдчилсан дүнгээр Хөдөө аж ахуйн Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиггүй нөхцөлд үндэсний болон салбаруудын хөгжлийн бодлоготой  ямар нэгэн уялдаагүй гаргасан, хүнсний урт хугацааны аюулгүй байдал,  байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг үнэлээгүй, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдсөнийг тогтоосон юм.

 

Үндэсний аюулгүй байдлын зүйл заалттай ноцтой зөрчилдсөн гэж үзэх болсон шалтгааныг ХҮН-ын гишүүн н.Бат-Оргил тайлбарлахдаа "Чөлөөт бүсэд гадны иргэд олноор сууршин боломжтой, дараа нь энэ олон хүнийг бид хөөж гаргаж дийлэхгүй, дээрээс нь чөлөөт бүс байгуулах газар маш үржил шимт хөрстэй. Цаашдаа манай улсыг нилээн хэдэн жилдээ хүнсний ногоогоор хангах боломж нөөцтэй газар юм. Түүнчлэн энэ бүс нутагт ашигт малтмал олборлохгүй гэсэн баталгаа байхгүй. Энэ бүгд нь үндэсний аюулгүй байдалтай холбогдож байгаа юм” гэж тайлбарласан.

Олон зууны түүхийн өлгий нутаг,  Монгол Зөвлөлтийн эв нэгдлийн гэрч болсон энэхүү газраа "Эдийн засгийн чөлөөт бүс” болгох нэрээр харийнханд бэлэглэж байгаа нь харамсаад барашгүй буруу шийдвэр гэдэг  нь хэн бүхэнд илхэн харагдаж байна. Энэ талаар эсэргүүцлээ илэрхийлэн хэсэг хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

 

Тэд чөлөөт бүсийн тухай хуульд зааснаар "Тухайн улсын хүн амын гурван хувь хүртэлх гадаадын иргэд чөлөөт бүсэд амьдарч болно” гэж заасан байдаг. Үүний дагуу Манай улсын хүн амын гурван хувьтай тэнцэх гадаадын иргэд хууль ёсоор орж ирэх нөхцөл бүрдээд байна гэж үзэж болох юм. Ингэснээр тухайн бүсэд  МУ-ын иргэн тусгай зөвшөөрөл үзүүлж нэвтэрнэ гэсэн үг. Өөрийн улсын нутаг дэвсгэртээ хүссэнээрээ нэвтэрч болохгүй гэсэн  хуулийн зүйл заалт байгаа нь харамсалтай. Нэг ёсондоо харийн улсад эх орныхоо томоохон хэсгийг зүгээр өгчихөөд өөрсдөө зөвшөөрөл авсны дараа хязгаарлагдсан хүрээнд  зорчих болоод байгаа юм.

 

  УИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу нутгийн 3000 гаруй иргэдийг мал ахуйн хамт  энэ сарын 12-17нд албадан нүүлгэхээр болсон ба уг  ажлыг УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэх гэнэ.  Өнөөх бидний байнга хэлээд яриад байдаг хүний эрх хаана байна вэ? Олон үеэрээ нутаглаж, аж төрсөн нутгаасаа нэг л өдөр хөөгдөх нь тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой. Нутгийн иргэд ч гар хумхин суусаар хөөгдөөд гарах нь юу л бол. Тухайн бүс нутагт аж төрж буй олон мянган иргэдэд төр төмөр нүүрээ харуулах өдөр нэгэнт ойртсоор л байна. Үүнийг болиулах талаар нааштай хариу одоог хүртэл алга. Нутгийн иргэд ч аль хэдийн эсэргүүцлээ илэрхийлэн жагсаал цуглаан зохион байгуулаад эхэлчихсэн. Гэсэн хэдийч төр гаргасан шийдвэрээ эргэн харах нь тодорхойгүй юм.

 

Олон хууль, зүйл заалтуудыг зөрчин "Эдийн засгийн чөлөөт бүс” байлуулах гэж байгааг өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн юм. Тэрээр "Чөлөөт бүсийн тухай хуулиар олгож байгаа газар нь өөрөө олон сөрөг үр дагавар дагуулж байгаа юм. Тухайлбал, Халх гол сав газарт тариалан эрхэлж байгаа хүмүүс, хувиараа бизнес эрхэлж байгаа малчид, компанийн газар, Буйр нуурын тусгай хамгаалалтын бүс зэрэг газартай давхцаж байгаа нь хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг юм. Ингэснээр энэ нь Газрын тухай хуулиар зохицуулагдах боломжгүй гэсэн үг юм” гэж тайлбарлаж байгаа юм.

 

Олон олон хууль заалтуудыг зөрчин байж чөлөөт бүс байгуулах гэж зүтгэж байгаа нь цаанаа хэн нэгэн хүний эрх ашиг, ард түмний эрх ашгаас илүү үйлчлээд байгаа нь илхэн харагдаж байна. Үүний нотолгоо нь саяхан чөлөөт бүсийн удирдах хүн гэх тодотголтой нэг ёсондоо захирагч ил болсон. Тодруулбал, "Мон Хангай” гэх архины үйлдвэрийн эзэн уг чөлөөт бүсийн захирагчаар ажиллах гэнэ. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуулинд тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн эрх зүйн хуулийг Захирагч өөрийн үзэмжээр гаргана гэж заажээ. Тухайлбал, эрүүгийн, Захиргааны  хуулийг хэн нэгэн архины үйлдвэрийн ноёнтон зохионо гэсэн үг.  Энэ нь тухайн этгээд өөрийн үзэл баримтлал, эрх ашгаас хамааран хуулийн зүйл заалтыг боловсруулах юм. Хэрэв чөлөөт бүсийн хууль хэрэгжээд эхэлбэл бид газар нутгийнхаа ашигтай хэсгийг нэг нөхрийн өмч болгоод өгчихөж байгаа хэрэг юм. Тэр этгээд нь тухайн газартаа юу л бол юу хийж болох нөхцөлийг хуулиар баталгаажуулсан байгаа юм.

 

Тусдаа хуультай болсноор Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг хуультай байна гэсэн зарчмыг зөрчиж байгаа. "Альваа хууль, журмыг зөрчих гэж гаргадаг” гэдэг үг үнэний ортой бололтой. Хууль батлагч эрхэм төрийн түшээд нь энэ мэтчилэн гаргасан хуулиа  өөрсдөө зөрчөөд байхад цаашдаа хууль баталж энэ тэр сүр дуулиан болгох хэрэг алга бололтой. Тэртээ тэргүй баталсан хуулиа хэзээ нэг цагт зөрчихөөс л цааш…

 

М.Март


Улс доторх “Улс” буюу эдийн засгийн чөлөөт бүс
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани