Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхий хамгийн том алтны 10 орд

Алт бол хүн төрөлхтөний хамгийн эрэлттэй хийгээд анхны олборлосон үнэт металл юм. Алт хэзээ ч  үнэ цэнээ алддаггүй. Улс орнууд энэ шар металлыг олж авах, өөрийн болгохын төлөө ил далд тэмцэлдэж ирсэн. Алт олборлолт 7 000 гаруй жилийн түүхтэй бөгөөд манай эриний өмнөх 4 700-4 200 онуудад алт олборлож байсан баримт судалгаа байдаг. Ингээд олон нийтэд ил болсон /батлагдсан нөөц бүхий/ дэлхийн алтны хамгийн том 10 ордыг товч танилцуулъя.

1. "GRASBERG".  Папуа, Индонези. - 106,231,000 унц буюу /3,304 тн/ алт


"Грасберг" /Grasberg/ бол дэлхийн хамгийн том бөгөөд 100 сая унцаас давсан алтны нөөцтэй ганцхан орд. Асар их нөөцтэй уг ордыг Америкийн "Freeport McMoRan" компани эзэмшдэг хэдий ч бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр "Рио Тинто" олборлолт явуулдаг байна. "Freeport McMoRan" компани 90,64 хувийг Индонезийн Засгийн газар 9.36 хувийг эзэмшдэг.

Уг орд /уурхай/ уулын бүст 4,300 метрт оршдог бөгөөд ил болон далд хэлбэрээр олборлолтоо явуулдаг аж. Дэлхийн хамгийн том алт зэсийн уурхай болох "Grasberg"-ийн алтнаас илүү зэсийн үнэ цэнэ их. Учир нь зэсийн нөөцөөрөө дэлхийд 3-р ордог орд.

Уг ордыг 1980-аад оноос эхлэн ил хэлбэрээр олборлолт явуулж эхэлсэн бөгөөд одоо асар том картер үүссэн байгаа.

2006 онд гэхэд 610,800 тн зэс, 58,474,392 гр /ойролцоогоор 58.5 тн/ алт, 174,458,971 гр /ойролцоогоор 174.5 тн/ мөнгө олборлож байжээ.

2. "SOUTH DEEP".  Йоханесбург, ӨАБНУ - 81,413,000 унц буюу /2,532 тн/ алт


Өмнөд Африкийн South Deep уурхай нь Йоханесбургээс баруун өмнөдөд байх Witwatersrand сав газарт байрладаг дээд зэрэглэлийн гүний уурхай юм. Уурхай бүрэн дүүрэн олборлолтынхоо эхний шатанд явж байгаа гэнэ.

Тус уурхайн анхны олборлолт тэртээ 1960-аад онд эхэлсэн ба 2006 онд "Gold Fields" компани худалдан авч олборлолт явуулж байгаа аж. 2012 онд гэхэд 273,000 унц /8.5 тн/ алт олборлосон байна. 2015 оноос гэхэд жил бүр 770,000 унц /23,9 тн/ алт олборлохоор төлөвлөж байгаа гэнэ.

2080 он хүртэл олборлолт явуулах тус уурхайн эрчимтэй үйлдвэрлэл нь 2057 он хүртэл байна хэмээн төлөвлөж байгаа ажээ.

3. "LIHIR". Ниолам арал. Папуа Шинэ Гвиней. - 64,100,000 унц буюу 1,994 тн алт

Niolam (aka Lihir) нь 64 сая гаруй унц алттай халуун орны асар том ил уурхай. 1997 оноос олборлолт эхэлсэн уг уурхайн ихэнх хувийг Австралийн Newcrest компани эзэмшдэг. Тэд 2010 онд 22 тэрбум ам.долллараар  Lihir компаниас худалдан авсан. Зарим мэдээгээр 9.5 тэрбум австрали доллар гэжээ.

Лихирийн өөр нэг алтны уурхай Папуа Шинэ Гвинейн Моресбигийн боомтоос зүүн зүүн тийг 900 км-т орших  жижиг арал дээр байдаг. Дээрх алтны ордууд нь дэлбэрч унтарсан галт уулын нөлөөгөөр бий болсон байна.

Компани одоо алтны олборлолтоо түргэсгэхээр үйл ажиллагаагаа хурдавчилж байгаа гэнэ.

4. "МУРУНТАУ". Кызыл кум цөл, Узбекстан - 50,000,000 унц буюу 1,555 тн алт

"Muruntau" бол дэлхийн хамгийн том талбайг хамарсан ил уурхай юм. Түүний талбай нь 2.5 Х 3.5 км, гүн нь 560 м. Энэ асар том ордын 50 хувийг Узбекстаны Засгийн газар эзэмшиж байна. "Мурунтау" орд /уурхай/ "Оюутолгой", "Олимпиад"-тай адил Азийн алслагдсан газар нутагт оршдог.

Уурхайн олборлолт 1960-аад оны сүүлээр эхэлсэн хэдий ч 1990-ээд оноос хамгийн их олборлолт явуулж эрчимжсэн аж. Тус ордын нөөц хэдий их ч нарийн тогтоож чадаагүй байгаа гэнэ. Зарим тооцоогоор 71 сая унц /2,210  тн/ алттай хэмээжээ.

Харин Мурунтау хэмээх сав газарт /бүлэг орд/ нийт 170 сая унц буюу ойролцоогоор 5,287 тн алтны нөөц байгаа хэмээдэг аж.

5. "ОЛИМПИАД". Төв Сибирь, ОХУ - 47,500,000 унц буюу 1,477 тн алт


"Олимпиад" ордыг ОХУ дангаараа эзэмшдэг. Түүн дотроо алтны "Полюс" компани ихэнх хувийг нь эзэмшдэг байна. Энэ ил уурхай нь ОХУ-ын хамгийн их алт агуулсан бүс нутагт  болох Төв Сибирийн Красноярскийн хязгаар нутагт байрладаг.

Энэ бүс нутаг бол Оросын байгалийн эрдэс баялгийн нөөц хийгээд үйлдвэрлэлийн зүрх болсон газар. Олимпиад ордыг 1970 онд илрүүлж, 1996 онд уурхай байгуулан ашиглаж эхэлжээ.

ОХУ нь алт олборлолтоороо дэлхийд 4-р ордог. "Олимпиад" уурхай 2012 онд ОХУ-ын нийт алтны 9 хувийг дангаараа гаргаж байжээ.

6. "ОЮУ ТОЛГОЙ". Өмнөговь, Монгол Улс. - 46,340,000 унц буюу 1,440 тн алт.


Монголын говьд байх Оюутолгойн 34 хувийг Британи- Австралийн Рио Тинто /Rio Tinto/, 32 хувийг Канадын Туркуйз хилл /Turquoise Hill/ компаниуд, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Энэ говь цөл нутаг бол эртний үлэг гүрвэлүүдийн олдвор байдаг нутаг.

2013 оны байдлаар уурхайд 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Уг уурхай нь 46 сая гаруй унц /1,440 тн/ алтнаас гадна 140 тэрбум ам.долларын үнэ бүхий 40 тэрбум фунт /24 сая тн/ зэсийн нөөцтэй гэжээ.

/Анх 45 сая тн зэс, 1,800 тн алт, 6,000 тн мөнгө гэж 2009 оны 7-р сарын 1-нд  Төрийн эрх бүхий байгууллага болох Эрдэс баялгийн зөвлөл баталгаажуулсан байсан юм./

Энэ бол үнэхээр гайхалтай алт, зэсийн уурхай юм. Үйлдвэрлэл нь бүрэн хүчин чадлаараа ажиллах үед дэлхийн хамгийн том алт зэсийн уурхай болно хэмээжээ.

7. "PUEBLO VIEJO".  Домниконы БНУ - 40,085,000 унц буюу 1,247 тн алт


"Pueblo Viejo" орд /уурхай/ нь тус улсын нийслэл Санто Доминго хотоос 100 км-т, Азура мужийн өмнөд хэсэгт байрладаг. Асар их нөөцтэй уг ордын 60 хувийг Канадын алтны "Barrick Gold corpoation", 40 хувийг мөн Канадын "Goldcorp" компаниуд эзэмшдэг байна.

Карибын тэнгисийн энэ арал нь маш их байгалийн эрдэс баялагтай, түүгээрээ ч алдартай. Уг ил уурхай олборлолтоо 2013 оны  нэгдүгээр сард эхэлсэн аж.

Энэ уурхай дан ганц алттай бус зэс болоод мөнгөний маш их нөөцтэй аж. 120 сая унц /3,730 тн/ мөнгөний нөөц тогтоогдсон. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр дэлхийн хамгийн том уурхайн нэг болох гэнэ.

8. "MPONENG".  Өмнөд Африк - 39,557,000 унц буюу 1,230 тн алт.


"Mponeng" орд нь Өмнөд Африкийн Йоханесбургээс баруун зүгт 65 км-т Witwatersrand хэмээх бүс нутагт байдаг. Энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн ашигт малтмалихтэй газар.  Уг ордын  ихэнх хувийг Их Британийн "AngloGold Ashanti" компани эзэмшдэг.

"Mponeng" уурхай нь дэлхийн хамгийн том уурхайн нэг төдийгүй дэлхийн хамгийн гүн далд уурхай юм. Уурхай нь газрын гүн рүү 4 км үргэлжилдэг ба ёроолд нь хүрэхэд бүтэн цаг гаруй зарцуулдаг гэнэ.

Чулуулгийг олборлох өртөг зардал маш өндөр.  Уурхайн гүн маш халуун. Фаренгейтийн 150 хэм буюу цельсийн 67 хэмийн халууныг буулгахын тулд мөс оруулан фаренгейтийн 85 хэм буюу цельсийн 20 хэмд хүргэж ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлдэг гэнэ. Уурхайгаас өдөрт  5,400 тн чулуулаг дээш гаргадаг байна. Нэг гр алт олборлох өртөг 19,4 ам.долларт хүрч байжээ.

9. "CADIA EAST".  Шинэ Өмнөд Уэльс, Австрали - 37,600,000 унц буюу 1,170 тн алт


"Cadia East" уурхайг /орд/ Австралийн алтны "Newcrest" компани ихэнх хувийг нь эзэмшдэг. Дэлхийн томд орох "Cadia East" далд уурхай нь Сидней хотоос баруун зүгт 250 км-т Кадиа хөндийд байдаг.  "Newcrest" компанийн гурвалсан алтны уурхайн нэг юм. Нөгөө хоёрыг нь "Cadia Hill", "Cadia Ridgeway" гэдэг байна.

"Cadia Hill" маш үр ашигтай ажиллаж нөөц нь дуусах шатандаа орсон том ил уурхай аж. Харин "Cadia East" олборлолтоо дөнгөж явуулж эхэлсэн ба цаашид 30 жил ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Анх Кадиа хөндийгөөс 1851 онд алт, зэсийн орд илрүүлж байжээ. "Кадиа Ийст"-ийг харин 1994 онд нээн илрүүлсэн байна.

10. "Obuasi". Гана. Баруун Африк. 2.830.000 унц буюу 928 тн алт.


"Obuasi" уурхайн ихэнх хувийг Лондонд төвтэй Британийн алтны "AngloGold Ashanti" компани эзэмшдэг. Уг уурхайд 2009 оны байдлаар 5,700 хүн ажиллаж 381,000 унц буюу /11,85 тн/ алт олборлож дээрх компанийн дэлхий даяар олборлосон нийт алтны 11 гаруй хувийг бүрдүүлж байжээ.

"Obuasi" уурхай нь алтны өндөр агуулгатай бөгөөд урт удаан хугацаанд ил аргаар алт олборлож байсан байна. Одоо далд хэлбэрээр олзворлолт явуулж байгаа.

Энэ уурхай Баруун Африкийн Гана улсын Ашантийн хөндийд байдаг.  Бүр 1897 оноос хойш 110 гаруй жил олборлолт явуулж байгаа түүхт уурхайн гүн одоо 1,500 м-т хүрсэн байна.
Дэлхий хамгийн том алтны 10 орд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани