Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Итгэл буюу Үхэр Монголын “Үхэр эдийн засаг”

Итгэл буюу Үхэр Монголын “Үхэр эдийн засаг”Монголчууд биднийг Цагаан хэрэмнээс чанад нутгийн хүмүүс "Үхэр Монгол” гэлцдэг тухай олонтаа сонсож өнгөрчээ. Хүүхэд байхдаа би жил бүр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас урагшаа 22 км орчим зайд Алтан тал хэмээх газар буурай ээж дээрээ очиж зуны амралтаа өнгөрөөдөг байлаа. Унасан даагатайгаа ижил дасал болтлоо чилийсэн урт зуны гурван сарыг туулж хурга хариулж, тугал татаж өнгөрөөдөг байсан болохоор малын захыг гадарлана.
 
Үхэр зөрүүд мунхаг юм шиг хэрнээ асар ухаантай мал. Хаач төөрсөн гэрээ төвөггүй олоод ирнэ. Үхрийг удаан гэдэг ч ачаа тээхийн цагт жинхэнэ ажлын мал. Хайнаг хөллөсөн үхэр тэргэнд хэчнээн их зүйл ачсан нь ч нүүдэл холын газар сааталгүй хүргэдгийг мэдэхгүй Монгол хүн цөөн. Чадраабалын Лодойдамба гуайн зууны манлай Тунгалаг Тамир романд  Эрдэнэний эхнэр Долгор хүү Батыгаахайхаар Тамирын хөндийгөөс Хүрээрүү явах болоход мориор биш үхэр тэргээр явахыг зөвлөдөг.
 
Учир нь  үхэр тэргэн дээр хүн хэвтээд, суугаад явж болно, бас замдаа ямар л ачаа бараа байна аваад явж болно. Бас тэгээд байгалын ямар чүзэгдэл тохиосон гартаа бүл чадал муутай улсыг хаяад шилэрчихээргүй номхон амьтан болохоор тэгж зөвлөсөн хэрэг.Монгол орны хөгжил цэцэглэлтийн талаар маш олон судлаачид өөрийн дүгнэлтийг өгсөөр ирлээ. Би ч хувьдаа МУ-ын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хөгжилхэмээх ганцхан мөртлөө бүхий л улс үндэстнүүдийн зорилго болсон асуудалдөөрийнхөө хэмжээнд чамгүй судалгаа хийж байснаа зангидан хэдэн бэсрэг нийтлэл хүргэхээр зорилоо. Үүнийг хөгжилтэй бөгөөд ойлгомжтой байлгахүүднээс "Үхэр Монголын хөгжих Үхэр Эдийн засаг” гэж бүдүүн баарагдууханч энгийнээр томъёолчихъё.
 
 
Үхэр шиг удаан ч зогсохгүй явж, Хайнагийн ачаа шиг том үр дүндхүрэх нь :  
 
Чөлөөт худалдааны зах зээлийн нэгэн том үлгэр жишээ бол Япон орон.(Чикаго хөвгүүдийг үндэслэгч), 20-р зууны Америкийн хүн Милтон Фридмgн "Lexus ба Чидуны мод”хэмээх бүтээлдээ Япончууд чөлөөт худалдааны замыг сонгосноор  хэрхэн амжилтанд хүрсэнталаар дурдьсаннь бий. Энэ бүтээлнь түүний алдарт "Capitalism is Freedom”, "Free to Choose” бүтээлүүдийннэгэн адил нэрийг хуудас нь болсон юм.
 
 
Япон орны хөгжил дэвшилийн бэлэг дэмдэг болсон Sony, Тоёотокомпаниудын бодит түүхбидний санадаг шиг ялгуун, дардан зүйл байсангүй. Суут билэгтний тэсрэлтгэхээсээ тэсвэр тэвчээртэй эрэл хайгуул, хүлээлт гэх үг энд илүү тохирно. Тоёото компани анх нэхмэлийн үйлдвэрээс авто машиныүйлдвэрлэл рүү зоригтой шилжсэн нь  богино хугацаанд ашиг олж эхэлнэ гэж бодоогүй алсыг харсан алхам байжээ. Тухайн үеийн Японы олонулс төрч, бизнес эрхлэгчид Япон орон хэзээ ч барууны орнуудыг авто машины үйлдвэрлэлээр гүйцэхгүй хэмээн мэтгэцгээсэн байдаг.
 
1936 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Тоёото компани маш иххөрөнгийг уг үйлдвэртээ зарцуулаад зогсохгүй засгийн газраас удаа дараа дэмжлэг хүсэж байв. Ингээд Засгийнгазар Тоёота компаний хүсэлтийг хүлээн авч 1939 онд Форд, Женерал Моторс компаниудыг хүчээр гаргажээ. Энэ нь үндэстнээрээ протекционист бодлого руу шилжсэн анхны зоримог алхам байв. Гэвч чанар муу, өнгө дизайн тааруу япон авто машин нь  дотоодзах зээл дээрээ муу борлогдож АНУ-руу гаргасан ихэнхи машинаа эргэн татахад хүрэв.
 
Энэ үед Япон орон хэзээ ч авто машин мэтийн буурь суурьтай үйлдвэрлэлийн салбарт барууны орнуудыг гүйцэхгүй гэжмэтгэх олон "баатар”-ууд гарч ирж байв. Энэ нь Тоёота компанийн ирээдүйд итгэх Японы ардтүмний итгэлийг мохоох болов. Тоёота компани байгуулагдаад 13 жил өнгөрч байхад үйлдвэрлэлднь дорвитой том ахиц гарсангүй. Гэвч тэд судалгаа шинжилгээ, хичээл зүтгэлээ орхиогүй юм. Тэдний хичээл зүтгэлийг Засгийн газар үнэлж 1949 онд Төвбанкнаас асар их хэмжээний хөрөнгө гаргаж Тоёота компанийг аварсан нь Японытүүхэн дэхь хоёр дахь том протекционист бодлого байлаа.
 
Бидний машин дэлхий нийтэд борлогдож чадна, дэлхий Японы машин үйлдвэрлэлд сөхрөх болно гэсэн итгэл 50 жилийн турш алдраагүй байдаг. Мэдээж энэ хугацаанд бүх л зүйл үхэр шиг удаан санагдаж, олон удаа итгэл алдарчбайсан байх.  Гэвч "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг”-ийн үлгэрээр 1980 оноос эхлэн 50 жилийн турш судалж, хөдөлмөрлөсөн үйлдвэр сая ашгаа өгч Lexus загварын тансаг машин дэлхий дахинд борлогдож эхэлсэн юм.
 
Финланд Улс мөн ялгаагүй. Финланд улс импортын барааны татвараа өсгөж, технологийн салбарт олон удаа төрөөс татаас өгч, хувийн хэвшил нь итгэлийн галаа мөхөөлгүй зүтгэсний үр дүнд 17жилийн дараа NOKIA компани эхний үр ашигаа авсан байдаг. Гэвч энэ  17 жилийн хугацаанд хэчнээн удаа тухайн орны их мэдэгчид, "Бид өндөр хөгжилтэй бусадорнуудыг гар утасны салбарт дийлэхгүй” гэж зүтгэсэн бол. Ингээд дурдаад байвал сонгуулийн  дөрөвхөн жилд амжиж экспорт хийж, улс орныхоо итгэл найдварын дөл асаахуйц болтлоо богино хугацаанд өсөждэвжсэн үйлдвэр нэгээхэн ч байгаагүйг түүх батална.
 
Тэд их ажиллахаас гадна илүү их судалж, хурдан ашиг олохоос илүү тэвчин хүлээж, гардан тулаанд орохоосоо илүү хамгаалж, өсөн бойжих хүртэл дэмжиж тэтгэн хүлээсэн.  Тэд мэдлэгт шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд хамаг хүчээ зарцуулсан болохоос уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг ихэнхи тохиолдолд үйлдвэрийн модернизацид оруулаагүй байдаг.  Яг л үхэр шиг удаан, гэхдээ үхэр шиг зогсолтгүй, үхэр шиг том үрөгөөжийг хүлээн тэвчиж, маргаашдаа итгэцгээсэн.
 
Гэтэл Монголчууд бид хөдөө аж ахуйг хөгжүүлэх, уул уурхайг босгох талаар ярьдаг болохоос Iphone, Toyota шиг үйлдвэр Монголд босгох талаар боддоггүй. Сайхан Монгол залуучууд нийлээд долоон ширхэг автобус үйлвэрлэтэл арчаа муутай Нийслэлийнхэн гурван удаагийн тендэрт унагаж, Солонгос автобус авсан үйлдэл бол үүний тод жишээ. Ингэсэн шатгаанаа тайлбарласан нь 1930-аад онд Тоёотаг муулж байсан хэнхэгүүдтэй яг ижил: "Тав тух муутай, бензин ихиднэ, орчин үеийн хүмүүсийн шаардлагад нийцээгүй” гэх тайлбар.
 
Бид өөрсдөө үйлдвэрлэлийн салбарт орчин үетэй хөл нийлүүлээгүй байж, ямбалж зорчихдоо хөл нийлүүлээд яах юм бэ? Гэхдээ Монгол залуусын автобус тийм чяадгаа алдчихсан муу бүтээл биш гэдгийг нүдээр үзсэн хэн ч хэлнэ. Хэрэв нийтийн тээвэрт дандаа Монгол автобус явбал хичнээнсайхан. Яахав эвдэрч, доголддог,ашиглалтын нас арай л баг байг. Өсөж өндийж байгаа эдийн засгаа, эрчтэйхөгжиж байгаа хөгжингүй зах зээлүүдээс халхалж хамгаалах үүргийг хэн хүлээх юмбэ?
 
Монголын эдийн засаг одоо л төрх, төлөвөө олох гэж өндөлзөж байна. Зүйрлэвээс задгайталд өчнөөн бух шарнуудтай тугалнууд тулалдаж байгаа мэт. Гэхдээ зах зээлийншилжилтийн нэлээдгүй хүнд шуурга болон хажуунаас нь мөргөх бух шарнуудыг тэсээдтэвчээд өсөж чадах тугалнууд шүү!
 
Алдарт The Wall street-д сүрхүчтэй нь аргагүй хуухирч зогсоо бухны хөшөө бий. Энэ бол Америкийн эдийн засагэр биед хүрсний, шинэ тивд бүхнийг тэгээс эхэлсэн ч үхэр шиг зүтгээсээр өдгөөдэлхийн бодлогыг тодорхойлох болсноо илэрхийлж буй билэг тэмдэг билээ. Монголынэдийн засагт ч ийм хүч бий, илүү гэрэлтэй ирээдүй бий гэж итгэхийг хүснэм...
 
 
Буянаагийн Ган-Очир
Итгэл буюу Үхэр Монголын “Үхэр эдийн засаг”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани