Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бүтээгдэхүүн хуваах гэрээний цаана...

Бүтээгдэхүүн хуваах гэрээний цаана... Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлож байгаа Хятадын "Петрочайна Дачин Тамсаг” компанийн тос ачих хэсэгт гал гарч томоохон гамшиг тохиолдсон.
Нэгэнт гарсан гал түймэр болон өргөжиж тэнд байсан газрын тосны тос тээвэрлэдэг 10-аад машин шатаж, хоёр хний амь хохирч, нэг хүн 70 хувийн түлэгдэлтэйгээр нутаг руугаа хүргэгдсэн тухай мэдээлэл олон түмнийг цочоогоод авсан. Гал түймрийн гамшиг тохиолдсонд монголчууд ихээхэн сэрдхийсэн. Гэтэл дан өөрсдийнхөн нь ажилладаг хэсэгт аюул тохиолдсонд хятадууд тийм ч сандарсангүй.

Түймэр гарлаа гэсэн мэдээг аваад Дорнод аймаг дахь Онцгой байдлын газрынхан, мөн түргэн тусламжийн эмч нар шөнө дөлөөр яаравчлан очиход эс тоож хаалга үүдээ нээж өгсөнгүй. Хятадууд "Гарсан галыг өөрсдөө унтраана, хариуцлагыг ч үүрнэ. 10-аад машин шатсан, хоёр хүн амь үрэгдсэн. Далан хувийн түлэгдэлтэй нэг хүнийг Бичигтийн боомтоор гаргачихсан” гэжээ. Тийнхүү гамшиг тохиолдсон үед ч хятадууд Монголын хууль дүрмийг юман чинээ боддоггүй нь бүр тод харагдав.
Монголын нутаг дэвсгэрт гамшиг болж байхад үүрэг бүхий байгууллагууд авран хамгаалах, туслахаар очих нь зүй хэрэг. Гэтэл үүнийг хятадууд хойноос ирээд хот минийх гэдгийн үлгэрээр хандаж цагаан дээр хараар бичсэн ямар ч хууль дүрэм байсан уландаа гишгэж байдаг хэвээр байна. Тэдний ингэж дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх бололцоог Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл Газрын тосны газар нээж өгдөг гэж хэлж болно. Монголын Газрын тосны газар, түүнийг удирдаж байсан хүмүүс Хятадын талд ажиллаж ирсэн байдаг юм.
Газрын тосны газрын дарга нь халагдахаараа "Петрочайна Дачин Тамсаг”-т зөвлөх, нэг бол гар хөл нь болсон компани байгуулж бөөрөнд нь очоод наалдчихдаг. Иймээс Газрын тосны газар аль талын байгууллага юм бэ гэж эргэлзэхэд хүргэдэг. Одоо ч тийм байгаа шүү дээ. Нөгөө талаар "Петрочайна Дачин Тамсаг”-ийнхныг давраасан нэг хүчин зүйл нь Монгол Улсын Засгийн газартай тэдний хийсэн Бүтээгдэхүүн хуваах 25 зүйл заалт бүхий гэрээ.
Монголын нутаг дэвсгэрт гамшиг болж байхад үүрэг бүхий байгууллагууд авран хамгаалах, туслахаар очих нь зүй хэрэг. Гэтэл үүнийг хятадууд хойноос ирээд хот минийх гэдгийн үлгэрээр хандаж цагаан дээр хараар бичсэн ямар ч хууль дүрэм байсан уландаа гишгэж байдаг хэвээр байна.
Уг гэрээг олж үзэх гэсэн хүнд бараг нууцын зэрэглэлтэй мэтээр ойлгуулахыг оролддог. Тэгээд ч сэтгүүлчдэд бол бүр хаалттай байлаа. Одоо миний гарт "Тосон уул” XIX гэрээт талбайн талаар Монгол газрын тос (МГТ) компани болон Медалион монгол ойл компанийн (ММО) хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ” байна. Уг гэрээг 1993 оны дөрөвдүгээр сарын 26-нд байгуулж Монголын талаас Монгол газрын тос компанийн ерөнхий захирал Д.Сэнгээ, Хятадын талаас Медалион монгол ойл компанийн ерөнхийлөгч Х.С Финкелстэйн нар гарын үсгээ зурж баталгаажуулжээ.
Хэмжээний хувьд урьд өмнө нь үзэгдээгүй л том гэрээ байна. Хавсралтуудтайгаа нийлээд 50 гаруй хуудас юм. Гүйлгэн харахад нэгдүгээр зүйлд нь зааснаар төлөөлөгч томилохоос эхлээд хэт ерөнхий, маш тодорхой биш заалтууд тун олон тааралдана. Гэрээний удиртгал хэсэгт Монгол Улс энэхүү гэрээнд тодорхойлсноор гэрээт талбайд газрын тос хайх, олборлох, боловсруулах ажиллагааг хөхиүлэн дэмжихийг эрмэлзэнэ гээд гэрээлэгч нь гэрээт талбайд газрын тос хайх, олборлох, боловсруулах онцгой эрх эдэлнэ гэжээ. Энэ онцгой эрх гэдэг заалтын цаана "Петрочайна”-гийнхан бүх л юмыг өөрийн зоргоор үйлдэнэ гэсэн санаа гэж санадаг бололтой. Тэгэхээс ч аргагүй юм шиг.
Ингээд л Тамсагийн тал нутагт тэд эзэмшлээ бүрэн тогтоож Монголын талаас хэн ч хэдийд ч нэвтэрч болохгүй гэсэн бичигдээгүй хууль дүрэм баримталж ирж л дээ. "Петрочайна Дачин Тамсаг” компанийнхны эзэмшил гээд байгаа "Уг нь Монголын газар нутаг” газарт хэн бүрэн эрхтэй нэвтрэх вэ гэдгийг гэрээнд заахдаа. Монголын талаас Засгийн газрын төлөөлөгч гэрээт талбайд нэвтрэх, газрын тостой холбогдсон бүхий л үйл ажиллагаатай танилцах эрхтэй гэжээ. Үүний цаана өөр хэн ч нэвтрэх эрхгүй гэсэн санаа байна л даа.
Энэ юугаар, ямар үйлдлээр батлагдав гэвэл сая түймэр гарч гамшиг тохиолдох үед Монголын онцгой байдал, эмнэлгийн тусламжийнхныг гортигтоо оруулаагүйгээр харагдлаа. Уг гэрээний 19 дүгээр зүйлд Онцгой тохиолдлууд гэсэн бүлэгт "Газрын тостой холбогдсон онцгой тохиолдлын талаар Засгийн газрын төлөөлөгчдөд аль болох түргэн мэдэгдэнэ гэсэн заалт байна. Харин хэрхэн ажиллах талын заалт байхгүй юм. Харин алив тохиолдлоос болж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоосон бол уг зогсолтын хэмжээгээр гэрээт хугацааг сунгана гэжээ. Энэ нь мэдээж Хятадын талд л ашигтай заалт шүү дээ.
Тус компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учруулсан, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн шалтгаанаар Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд 854 тоот шийдвэрээ гаргаж "ПЧДТ” компанид хариуцлага хүлээлгэсэн байдаг.
Тэдгээр бүдүүвч заалтуудаас харахад хятадууд Монголын газар нутагт хашаалж авсан газраа өөрийн юм шиг үзэх, Монголын хууль дүрмээс огт хамааралгүй байх боломжийг бий болгосон мэт. Хэдий хугацаанд хэр хэмжээтэй бүтээгдэхүүн олборлосон тухай мэдээлэл ч бүрхэг байдаг нь нууц биш. Газрын тосыг өдөр, шөнөгүй зөөж байна. Түүнд хяналт яаж тавьдгийг хэн ч мэдэхгүй. Зөөж хил давсан хойно нь тийм хэмжээтэй тос хүлээж авлаа гэсэн бусдын ам тоонд л итгэж төдөн баррель тос олборлоод байна гэж мэдээлж суудаг. Монгол Улсын Засгийн газар ч мөн тэр үгээр явдаг гэж болно.
Одоогоос 20 гаруй жилийн өмнөх гэрээ хуучралгүй яахав. Гэтэл уг гэрээг шинэчлэх санаачлагыг хэн ч гаргадаггүй, гэрээнд юу гэж заасан, ямар тохиролцоо хийснийг задлах сонирхол яагаад байдаггүй юм бэ гэсэн асуулт хурц тавигдаж байна. Аль ч засгийн үед хоцрогдсон, эзэн биегүй гэрээ хүчин төгөлдөр байна гэж хаашаа харсан юм байх билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төр, засгийн удирдах хүмүүс уг газарт хааяа очдог ч үйл ажиллагааг нь ажиглах төдий л байдаг. Тэнд очоод юу шийдэв, юуг шинэчлэв гэдгийг тайлбарлахад ахицтай юм огт гардаггүй.
Дарга нар очоод ч юу ч ярьдаггүй нь гайхал төрүүлдэг. Тэр нь хятадуудад бидний үйлдэл, бодол санааг дэмжиж байна л гэж ойлгогддог шиг байгаа юм. Хятадууд ёстой л "бэлэн хоолон дээр” ирээд наргиж байгаа улс шүү дээ. Тамсагийн сав газарт хөгжил байтугай өчүүхэн ч өөрчлөлт авчирсангүй өдийг хүрсэн. Харин тэр сайхан нутгийн байгаль орчныг сүйтгээд дуусч буй. Хятадын тал хэлэлцээрээр зам тавина гэсэн үгээ мартсан. Үүнд манай улсын Засгийн газар ч шахалт шаардлага үзүүлдэггүй нь хачин. Тиймээс хятадууд Монголын хуульд дэндүү тохуурхалтай хандаж байна.
Нэг тод баримт бий шүү дээ. Тус компанийн хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хохирол учруулсан, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөн шалтгаанаар Матад сумын иргэдийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд 854 тоот шийдвэрээ гаргаж "ПЧДТ” компанид хариуцлага хүлээлгэсэн байдаг. Тэр нь байгаль орчинд учирсан хохирол болох нэг тэрбум 356 сая 622 мянган төгрөгийг тус компаниас гаргуулахаар заасан. Гэтэл шат шатны шүүхээр дамжих явцад шинээр бий болсон нөхцөл байдлын улмаас гэсэн шалтаг заан шүүх хурлын шийдвэрийг саармагжуулж орхисон.
Монголын тал ийм маягаар "Петрочайна Дачин Тамсаг” компанийн хятадуудад ая тал засч ирсэн. Өнгөрсөн онд тэнд ажилладаг монгол ажилчид өөрсдийн эрх ашиг, цалин хөлсний талаар шаардаж ажил хаялт хийсэн. Энэ үеэр ч монголчуудынхаа төлөө Засгийн газраас ямар ч "үг хэлээгүй” яавал яаг гэсэн байдлаар хандсан удаатай. Тийм болохоор хятадууд Монголын эрх бүхий байгууллагуудын хандлагыг ч тоодоггүй. Харьцдаг эзэн нь ч Газрын тосны газрын даргаас өөр хэн ч биш байдаг. Ийм замаар Монгол Улс газрын тосоор хөлжинө гэж үү. Ер нь тэр улирсан баларсан гэмээр бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэхгүй бол яагаад ч өөрчлөлт авчрахгүй нь. Хятадуудад хууль дүрмээ, төрт ёсоо доромжлуулахаа болъе.

Ц.Жаргалсүрэн


zuunii medee

Бүтээгдэхүүн хуваах гэрээний цаана...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани