Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинэ цагийн “ТҮГЖИЛ” Дорнодын засаг дарга М.Бадамсүрэн тодорч, МАН-ынхаа эсрэг ажиллажээ



Шинэ цагийн

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг томилоод таван сар гаруй болж байгаа юм. Гурван ч удаа зүтгэж засаг ноёны суудалд суух гэж байх үедээ аймгийнхаа ИТХ хурал дээр "намын бус аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө ажиллана”гэж М.Бадамсүрэн амалж байсан нэгэн.

2012 оны сонгуулийн дараа энэ аймаг тялалт байгуулсан МАН-ынхан түүнийг засаг дарга болгохоор өмнө нь гурван ч удаа тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт ИТХ-ын тогтоолоо хүргүүлээд ч томилуулж чадаагүй юм.

Хариншийдлийн Засгийн гарын тэргүүн Ч.Сайханбилэг буруу харж инээж, зөв харж уйлж байгаад мань "ТҮГЖЛИЙГ” 4 сард нэг юм батламжилсан.

М.Бадамсүрэнг засаг дарга болгоход нь Дорнодын ИТХ-ын дарга нам нэгт P.Зоригтбаатар нь ч багагүй тус болж, түүний дэмжлэгтэйгээр л засаг ноён болж хагас жилийн нүүр ч үзээгүй байна. Уг нь М.Бадамсүрэнг экс засаг дарга Ц.Жанлав улс төрд анх хөтлөн оруулж,энэ аймгийн МАН-ын дэд дарга болгож байсанюм. Тэр тусыг нь усаар хариулж Ц.Жанлавыг албан тушаалаас нь унагалцан хариулж байлаа.

Шинэ цагийн Дараа нь Ардчилсан намын угшилтай С.Ганбатыг засаг дарга болгоод 4 жил хамтран ажиллна гэж тэврэлдчихээд бас л түгжилдэж унагаасан байна. Ингэж л энэ аймагт засаглалын төлөөх хэрүүл маргааныг М.Бадамсүрэн байнга өдөөж, холион бантан хутгасаар ирсэн болохоор нутагтаа нэр муутай.

Саяханаас "ТҮГЖИЛ” зангаараа дахин засаглалын дажин дэгдээж орон нутгийн АН болон МАН-ынхныг хооронд яс хаяж хор найруулж эхэлжээ. Чойбалсан хотын засаг дарга нам нэгт П.Мөнхтөртэй үгсэн АН-ын фракциудын нэг "шар” хочит Г.Болдбаатарын фракцитай нийлж байгаад ишиг эврээн ургахаар эхийгээ мөргөдөгийн үлгэрээр ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг хууль бус хуралдаан хийж огцруулахыг санаархсан юм.

Засаглахын тулд М.Бадамсүрэнд хууль зөрчих бол юу ч биш болж том толгойлоод зогсохгүй шинэ цагийн "ТҮГЖИЛ”-ээр ийнхүү маш хурдан хугацаанд тодорлоо. Түүнийг Дорнодынхон "ТҮГЖИЛ” БАДАМ хэмээх нэр хайрласан нь учиртай аж.

 

 

Өнгөрсөн долоо хоногийн тавдахь өдөр буюу энэ сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаан болжээ. Хурлын дарга Р.Зоригтбаатар хурлаа эхлүүлж, аймгийн Ардчилсан намаас аймгийн ИТХ-д сонгогдсон Г.Болдбаатар, Д.Ганцогт нарыг нам нь эгүүлэн татсан шийдвэр гарсныг мэдээлжээ. Бүр шүүх дээр хүртэл энэ асуудал шийдэгдсэн байгаа юм. Шүүхийн шийдвэрийг нь Ч.Энхболд ИТХ-ын ажлын албанд 09 дүгээр сарын 09-нд өгчээ.

Харин тэр мэдэгдлийг нь хурлын төлөөлөгчдөдөө танилцуулж ИТХ-ын тогтоол гаргуулахаар болоход эргүүлэн татагдах гэж байсан Г.Болдбаатар, Д.Ганцогт хоёр хурал хийлгэх боломж олголгүй шууд л үймүүлжээ.

 

 

Тийм учраас хурлын дарга Р.Зоригтбаатар хуралдаанаа түр завсарлуулжээ. Гэтэл Чойбалсан хотын засаг дарга П.Мөнхтөр, АН-ын Г.Болдбаатар тэргүүтэй хэсэг төлөөлөгчтэй үгсэн хуйвалдаж хууль ёсны хурлын даргыг байсаар байтал өөр төлөөлөгчөөр хурал удирдуулж хийсэн гэнэ.

Тэдний энэ увайгүй үйлдэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шууд зөрчсөн юм. Энэ хуулийн 23.6 дахь заалтад "Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсонТөлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон Төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж заасан байдаг.

Энэ нь л зөвхөн хурлын дарга Р.Зоригтбаатар л хуралдаанаа удирдаж тогтоол шийдвэр гаргах эрхтэйг тэнэг хүнд ч хэлээд өгнө.Цагаан дээр хараар тодорхой бичсэн ийм заалт байсаар байтал "ХОРЧИН” П.Мөнхтөр, намаасаа төдийгүй шүүхийн шийдвэрээр хүртэл хурлын төлөөлөгчөөсөө эргүүлэн татагдаж иргэдийн төлөөлөгч байх эрхээ хасуулсан Г.Болдбаатартай хуйвалдан,С.Мөнгөнбатаар гэгчээр хууль бус хурлаа удирдуулж хэд хэдэн шийдвэр гаргасан байгаа юм.

 

 

Хурлын даргы огцруулж, хурлын шинэд аргаар Чойбалсан хотын дарга Уулаа гэх П.Мөнхтөрийг сонгосон хууль бус шийдвэр гаргажээ.

Энэ бүхнийг Дорнод аймгийн засаг дарга шинэ цагийн "ТҮГЖИЛ” М.Бадамсүрэн алсаас удирдан хийлгэсэн гэцгээж байна.

Түүнийг засаг дарга болгоход нь Дорнодын ИТХ-ын дарга нам нэгт P.Зоригтбаатар нь ч багагүй тус болж, түүний дэмжлэгтэйгээр л засаг ноён болоод хагас жил ч болоогүй байна.

Экс засаг дарга Ц.Жанлавыг улстөрд анх хөтлөн оруулсны хариуг албан тушаалаас нь унаган хариулж, Ардчилсан намын угшилтай С.Ганбатыг засаг даргаболгонгуут 4 жил хамтран ажиллана гэж орлогчоор нь үлдчихээд бас л түгжилдэж байсан хорчинг нь ч нутгынхан нь мэддэг ярьдаг.

Ингэж л ИТХ-ын төлөөлөгч байх эрхээ хасуулсан Г.Болдбаатар, Д.Ганцогт хоёрын төлөө МАН-ынхаа эсрэг "ТҮГЖИЛ” М.Бадамсүрэн ажиллачихжээ.

Тийм учраас ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар хууль бус хурлын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байгаа юм. Одоо энэ асуудал шүүх дээр байна. Хурлын эрх мэдлийг хүчээр булаан авах тэднийцаад зорилго нь хоёр намд байгаа хөрөнгө мөнгөтэй 2-3 хүний удирддаг бүлэглэлийн албан тушаалын төлөөх далд тэмцэл,дажин гэж хэлж болох юм.

 

Шударга,зарчимч Р.Зоригбаатарыг огцруулж хурлын эрх мэдлийг хүчээр булаан авч өөрсдийн бизнесийн ашигорлогыг нэмэгдүүлэхийн тулд засаг дарга М.Бадамсүрэн, П.Мөнхтөр, шар хочит Г.Болдбаатар нар бүр улаандаа гарсан нь энэ гэнэ.

Ингэж ч Дорнодын иргэд, төрийн албан хаагчид ярьдаг.Тиймээс энэ мэт бусармаг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар эрс шийдэмгий тэмцэж байгаа аж. Тэрээр "энэ хариуцлагатай албан тушаалд томилогдсон үедээ хатуу тэмцэхээр шийдэж, ИТХ-д хуулиар олгогдсон бүрэн эрхийг нь хэрэгжүүлэхийн төлөө олон ажлыг хийсэн, хийж байгаа, цаашид хийнэ” гэдгээ дахин мэдэгджээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурал бол аймаг, орон нутгийн хөгжлийн бодлогыг төлөвлөж, бодлогын шийдвэр гаргадаг, мөн гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага юм.

Тийм учраас Р.Зоригтбаатар хяналтыг хатуу тавьж эхэлсэн нь зарим хүмүүсийн эрх ашигт нөлөөлж түүнийг огцруулах ажлыг зохион байгуулахад хүргэсэн.

 

 

Тиймээс тэрээр "Надад хууль бус үйлдэлтэй тэмцэх эр зориг, хүмүүжил байна. Хууль бус зүйлтэй тэмцэж бид л өөрчлөх ёстой гэдэгтээ би бат итгэдэг. Бид дараа үедээ шударга төр хүлээлгэн өгнө. Эцэст нь хандаж хэлэхэд Ийм хууль бус аргаар увайгүй улс төр хийж төрийн эрхийг авна гэж бодож байвал том эндүүрч байна гэж хэвлэлээр дамжуулан ард түмэндээ мэдэгдлээ.

Энэ аймагт нутгаа гэсэн сэтгэлтэй шударга зоригтой хүмүүс байдаг учраас бүхнийг зоосны нүхээр харж, мөнгөний төлөө нэр төр, хүн чанараа гээсэн нөхдүүдээр өөрийгөө хүрээлүүлчихээд бизнесийн эрх ашгийн төлөө аймаг орон нутгаа золиослох гэж байгааг таслан зогсооно гэж Р.Зоригтбаатар дахин дуулгасан юм.

"Түгжил” засаг дарга М.Бадамбсүрэн, П.Мөнхтөр, АН-ын Г.Болдбаатар нарын талд орсон нөхдүүдтэй хатуу тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.

 

 

Энэ бол Р.Зоригтбаатарын албан тушаалын төлөөх тэмцэл биш юм. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж цаг нь болохоор зөвхөн хуулийн дагуу гаргасан шийдвэрийн дагуу шударгаар хүлээлгэж өгөхөөр шийдсэн юм билээ.

Түрийвч нэгтэй байвал намынхаа эсрэг хэнийг ч гэсэн золиослоход бэлэн "ТҮГЖИЛ” хочит Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнг ийнхүү МАН –ынхаа эсрэг АН-хантай сүлбэлдэж байгааг зүгээр харааж суухгүй таслан зогсооно гэлээ.

 

М.Халхгол

Шинэ цагийн “ТҮГЖИЛ” Дорнодын засаг дарга М.Бадамсүрэн тодорч, МАН-ынхаа эсрэг ажиллажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани