Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжлийн гол тулгуур Тавантолгойн уурхайд өнжлөө

 "I love Mongolia” төслийн баг Өмнөговь аймгийн бүтээн байгуулалт, ахуй амьдралтай танилцаж явна. Мэдээж хэрэг Өмнөговь аймгийг Монгол улсын эдийн засаг, хөгжлийн тулгуур болсон хоёр толгойгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгвэл манай багийн хамт олон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах "Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.


tt12 
 "Эрдэнэс тавантолгой” компанийн тухай Тавантолгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрлана. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 90 км, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 16 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 440 км, төмөр замын хамгийн ойрын цэг болох Хар Айраг өртөөнөөс 400 км, Гашуунсухайт боомтоос 270 км Монгол-Хятадын хилээс 170 гаруй км-т орших бөгөөд нийт 220 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг. Тавантолгой орд нь 6 тэрбум нүүрсний нөөц, баялагтай бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих нүүрс, 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс болно. "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайд нийт 345 ажилтан дөрвөн ээлжээр ажилладаг байна. Түүнчлэн тус компанид оффисын 137, туслан гүйцэтгэгч компанийн 150 гаруй ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

tt14
 
Уурхай нь Liebherr, Caterpillar, Terex зэрэг үндсэн тоног төхөөрөмжүүдтэйгээр уламжлалт экскаватор, авто самосвалын хослол бүхий, гадаад овоолготой ашиглалтын системээр батлагдсан техник эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөний дагуу олборлолтын ажлыг гүйцэтгэж байна. 240 тн даацтай Terex МТ4400 авто самосвал, 18м3 шанагатай Liebherr R9350 экскаватор болон дэлхийн тэргүүний шилдэг бусад тоног төхөөрөмжүүдийг ашиглан олборлолт явуулж байна. "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр уурхайн хотхоныг өргөтгөх ажлууд хийгдэж байна. Ажилчдын тоо уурхай, дэд бүтцийн бүтээн байгуулалт өргөжих явцад улам нэмэгдэх болно. Цаашид олборлолтод өртөх талбайд ашиглалтын хайгуул, гидрогеологи, байгаль орчин, мониторингийн судалгааны ажлууд тасралтгүй хийгдэх бөгөөд дэд бүтэц, боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барих бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

tt08
 
Бид Цанхын зүүн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оноос Цанхын баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангаад байна. 2011 оны 8-р сарын 04-нд экспортын анхны цуваа Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж байсан бөгөөд 2011 онд 1 сая тонн, өнгөрсөн онд 2,5 сая тонн нүүрс олборлож 2012 оны жилийн эцсийн байдлаар 2,4 сая тн нүүрсийг экспортлоод байна. Уурхай олборлолтын хэмжээгээ жил бүр нэмэгдүүлж, 2016 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч, жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхай болохоор төлөвлөн ажиллаж байна.


Энэ оны эхний хагас жилд 32.1 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлжээ "Эрдэнэс тавантолгой” компани нь 2014 оны Монгол улсын нүүрсний нийт экспортын 30%-ийг дангаараа бүрдүүлж зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлэв. Улсын төсөвт найман нэр төрлийн татвар, хураамж хэлбэрээр 2014 онд нийт 58 тэрбум төгрөгийг төвлөрүүлж ТОП 5 татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн нэг болсон. Мөн 2014 онд Татварын илүү төлөлт 107 тэрбум төгрөг / 2014 онд нийт 165 тэрбум төгрөг татварт төвлөрүүлсэн. / 2015 он II хагас жилийн байдлаар нийт 32,1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Орон нутагт 2015 оны эхний хагас жилд төвлөрүүлсэн татвар

• Үл хөдлөх хөрөнгийн татварт – 36,3 сая
• Газрын төлбөрт – 118,6 сая
• Усны төлбөрт – 48,7 сая
• ХХОАТатварт – 548,0 сая Нийт 751,5 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Эрдэнэс тавантолгой компани 630 гаруй ажилтан, албан хаагчтай Өнөөгийн байдлаар "Эрдэнэс Таван Толгой” ХК нь төв оффистоо 137, уурхайдаа 345 ажилтан албан хаагч, туслан гүйцэтгэгч компанийн 150 гаруй нийт 630 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 tt03

 
Тавантолгой төслийн үйл ажиллагаа нь ордын ашиглалт, нүүрсний олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах, төсөл болон бүс нутгийг эрчим хүчээр найдвартай хангах, ус хангамжийн системийг байгуулах, нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлтэй хэрэгжиж байгаа. Цахилгаан Станц Байгалийн баялагтаа тулгуурлан боловсруулах үйлдвэрүүд барьж, эдийн засгаа "олборлох” байдлаас "үйлдвэрлэлийн” эдийн засагт шилжүүлэх нь Монгол улсын Засгийн Газрын эдийн засгийн хөгжлийн гол стратеги юм.
 
Засгийн Газрын үйлдвэржүүлэлтийн бодлогын гол цөм нь Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах бөгөөд энэ нь бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний ихээхэн хэрэгцээг бий болгох юм. Эрдэнэс Таван Толгой ХК нь өөрийн нүүрсний ордоо түшиглэн эхний ээлжид 300 МВт цаашлаад 1200-1400 МВт хүчин чадал бүхий томоохон цахилгаан станцыг барьж байгуулан энэхүү говийн бүс дэх эрчим хүчний хэрэгцээг хангахаар ажиллаж байна.


olloo mn 1442540684 tt00
Мөн түүнчлэн Эрдэнэс Таван Толгой ХК нь нүүрс угааж баяжуулах томоохон үйлдвэр барьж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн нь эрчим хүч үйлдвэрлэлийн хамгийн хямд үндсэн түүхий эд болж ашиглагдах юм. Тус цахилгаан станц нь Эрдэнэс Тавантолгойн уурхайн талбарт байх бөгөөд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос зүүн тийш 95 орчим км-т, Монгол-Хятадын хилээс 200 орчим км-т байрлана. Баяжуулах /угаах/ үйлдвэр Цанхын зүүн хэсгийн уурхайгаас олборлож байгаа нүүрсийг нойтон аргаар, хамгийн орчин үеийн техник –технологиор баяжуулахаар төлөвлөж байна. Нүүрсийг баяжуулах гол зорилго нь нүүрсэн дэх органик бус механик хольцыг цэвэрлэх нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд баяжуулах нь коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх гэх мэт технологийн процессын урьдчилсан нөхцөл болох юм.

 tt06
Төлөвлөж байгаа нүүрс баяжуулах үйлдвэр нь жилдээ дунджаар 13.4 сая тонн коксжих нүүрс, 3.8 сая тонн завсрын бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж экспортод гаргах болон дотоодын хэрэгцээнд нийлүүлэх юм. Баяжуулах үйлдвэр нь Цанхын зүүн хэсгээс олборлосон нүүрсийг тасралтгүй үргэлжлэх ажлын горимоор жилд 20 сая тн түүхий нүүрс боловсруулан коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрс үйлдвэрлэнэ. Тус бүртээ 900тн/цаг хүчин чадалтай 4 модулиас бүрдсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн загварыг төлөвлөж байна. Жилд 300 өдөр, өдөрт 24 цагаар нүүрс угаах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Техникийн бэлэн байдал 85 хувьтай байна.
 
Ингэснээр жилд доод тал нь 6100 цаг ажиллах хүчин чадалтай үйлдвэр байх бөгөөд батлагдсан, хүлээн зөвшөөрөгдсөн технологи ашиглан нүүрс боловсруулна. 2013 оны турш бүтээн байгуулалтын ажил явагдана, 2014 оны 4-р улиралд Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модулийг ашиглалтад өгснөөр 5.0 сая тонн нүүрс жилд угаах хүчин чадлаар үйлдвэр ажиллаж эхэлнэ. Үүний дараагаар тус бүр 5 сая тонн угаах хүчин чадалтай дараа дараагийн модулийг барьж эхлэх бөгөөд 2017 онд Зүүн цанхын уурхайг түшиглэн баригдах нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллана.

Ус хангамж

• Төслийн ус хангамжийн талаар хийгдсэн ажлууд: Таван толгойн ордыг ашиглах зорилгоор тус бүс нутагт 1980-аад оны дунд үеэс эхлэн усны хайгуулын ажлыг эрчимтэй явуулсны үр дүнд усны хэд хэдэн сав газруудыг илрүүлсэн байна.
Үүнд:
1. Балгасын улаан нуурын хэсэг-Таван толгойгоос баруун өмнө зүгт 70 км-ийн зайд орших энэ орд нь усны гол нөөц бөгөөд 27 жил ашиглах боломжтой юм.
2. Зайрмагтайн хэсэг-Энэхүү орд нь газар доорх усны нөөцөд хамаарах ба 27 жил ашиглах боломжтой.
3. Наймант ба Цэцэн-Уулын хэсэг-Эдгээр хэсгүүдэд томоохон хэрэглэгчийг хангахуйц хэмжээний усны нөөц тогтоогдоогүй боловч бага хэмжээний ус авч хэрэглэх боломжтой гэж дүгнээд байна.
4. Уурхайн ус шүүрүүлэлт ба усны хоёрдогч хангамж Үйлдвэрлэлийн эхний жилүүдэд уурхайн талбай дахь усыг шүүрүүлснээр урт хугацааны усны ундаргын хэмжээг төлөвлөж, нэмэгдүүлэх хэрэгцээг тооцоолон ашиглалтын үес 20 орчим жилийн дараагаар урсгалын түвшин дээд хэмжээндээ хүрэх дүгнэлтийг гаргаад байна.
• Ус хангамжийн талаар хийгдэх ажлууд ба дэд бүтэц: Усны нөөц харьцангуй хязгаарлагдмал байгааг харгалзан ус хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, усыг дахин ашиглах, усны зохистой хэрэглээг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Иймээс 400 м хүртэл гүнтэй, ойролцоогоор өөр хоорондоо 1 км-ийн зайтай 12 цооног, ус хадгалах резевуар, шахуургын станц, ус дамжуулах, түгээх хоолой, уурхай дахь усны цөөрөм, нүүрс баяжуулах үйлдвэр, тоос дарах төхөөрөмж, усны дотоод хэрэгцээний цэвэршүүлэх үйлдвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөж байна.
 
Авто зам болон төмөр зам "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн анхны нүүрсний экспортын тээвэрлэлт 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах стратегийн ач холбогдол бүхий Таван толгой ордын Цанхын зүүн хэсэг буюу Эрдэнэс-ТТ уурхайгаас эхэлсэн. Энэ онд "Эрдэнэс-Таван толгой” ХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн, хоёр урсгалтай, хатуу хучилттай, нүүрс тээврийн 235 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шинээр эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
 
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг 2.5 жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг зам шинээр ашиглалтад орсноор нүүрсний авто тээвэрлэлт эрс нэмэгдэж. жилд 10-15 сая тонн-д хүрэх боломжтой гэж тооцож байна. Мөн ирээдүйд өсөн нэмэгдэх нүүрс тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг үр дүнтэй, найдвартай хангахад чиглэсэн үр ашигтай үндэсний төмөр замын дотоод сүлжээг өргөжүүлэх, улмаар улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах болон Таван толгой ордыг ашиглахад нэн түрүүн шаардлагатай дэд бүтэц нь шинээр төмөр зам тавих явдал юм.
 
Засгийн газрын 2012 оны 93, 161 дүгээр тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдол бүхий шинээр барьсан болон барихаар төлөвлөсөн төмөр замын суурь бүтцийг эзэмших төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийг байгуулж, компанийн хувьцаа эзэмшигчээр Эрдэнэс Таван толгой ХК (оролцоог нь хязгаарлахгүйгээр, гэхдээ 49-өөс илүүгүй хувьд) болон бусад хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар шийдвэрлэсэн. Төмөр замын суурь бүтцийг эзэмших компанийг шинээр байгуулах, "Сайншанд-Тавантолгой-Гашуунсухайт", "Даланзадгад-Сайншанд” болон "Сайншанд-Чойбалсан” зэрэг чиглэлээр төмөр замын суурь бүтцийг барих концесст оролцох ажлыг Төрийн өмчийн хороотой хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
 
Эрдэнэс Таван толгой ХК нь шинээр барьсан болон барихаар төлөвлөсөн төмөр замын суурь бүтцийг эзэмших хувьцаат компанийг өөрийн охин компани хэлбэрээр байгуулах бөгөөд компанийг дүрмийг батлах, улсын бүртгэлд бүртгүүлэх болон төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, эдийн засгийн тооцоо судалгааны ажлыг нарийвчлан хийх зэрэг ажлыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.

Хөгжлийн гол тулгуур Тавантолгойн уурхайд өнжлөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани