Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг монголчуудад ашигтайгаар шийдүүлэхийг хүсэв

Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг монголчуудад ашигтайгаар шийдүүлэхийг хүсэвЗөвлөгөөн тус бүрээс гарсан саналуудыг нэгтгэн, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулж бодит ажил хэрэг болгохоор тус намынхан төлөвлөжээ.

МАХН-ын "Анхан шатны байгууллага-2015” Улаанбаатар хотын бүсийн зөвлөгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд болов.

Энэ удаад Чингэлтэй, Хан-Уул дүүргийн анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчид оролцсон юм. Мөн МАХН-ын дарга, Мон­гол Улсын гурав дахь Ерөн­хийлөгч Н.Энхбаяр, Мон­гол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Боловсрол, соёл шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга болон намын гишүүд хүрэлцэн ирж, сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьсан нь олон талын мэдээлэлтэй ач холбогдолтой зөвлөгөөн болж буйд намын гишүүд талархалтай байгаагаа илэрхийлэв.

Үүний зэрэгцээ орон нутаг болон төвийн бүсийн зөвлөгөөнүүдэд намын дарга Н.Энхбаяр алгасалгүй оролцсон нь зөвлөгөөний нэг онцлог байлаа. Зөвлөгөөний үеэр идэвхтэн гишүүдээс эхлээд жирийн иргэд МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, өнөөгийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал болоод бусад асуудлаар санал солилцох боломж гарсан нь мөн л иргэддээ хүрсэн зөвлөгөөн болж чадсан гэж болно. Чингэлтэй, Хан-Уул дүүргийн анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчид оролцож, хоёр өдөр үргэлжилсэн зөвлөгөөнд Засгийн газрын гишүүн, улс төр судлаач болоод эрдэмтэн багш нар улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан нь энэ зөвлөгөөний чухал хэсэг байлаа. Тухайлбал, Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ " Хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хэлмэгдүүлэлт” гэсэн илтгэлдээ 1930-аад онд Монголд нүүрлэсэн хэлмэгдүүлэлт гурван үечлэлтэй явагдсан бол өнөөдөр дөрөв дэх үе нь улстөрийн хэлмэгдүүлэлт болж үргэлжилж байгааг онцолсон. Харин МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр МАХН айл бүхэн үгүйлэгдэж байдаг бие биедээ сайхан сэтгэлээр туслах нэгэн төсөл хэрэгжүүлэхээр эхлээд буйгаа хэлсэн юм.

Төслийн нэр нь "Эвтэй гудамж”. Нэрнээсээ эхлээд эвтэй байхыг илэрхийлсэн энэ төсөл нь улс төр гэхээсээ илүүтэй энгийн зүйлээс эхэлнэ гэдгийг нарийн бичгийн дарга З.Батбаяр тайлбарлав. Энэ төслөөр дамжуулан иргэд хоорондоо илүү ойртоно. Төсөл хэрэгжсэнээр аймаг, нийслэл, сум, дүүрэг бүрээс сонгож авсан тус бүр 100 айлыг орчныг нь тохижуулах, хөгжүүлэх, дэд бүтцийг нь шийдэх, ногоон байгууламжтай жишиг бүс болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх боломжой болох аж. Товчхондоо, МАХН-ынхан асуудлыг шийдэхийн тулд улстөрч болоод шийдвэр гаргах төвшний хүмүүс бус харин иргэд хоорондоо эвлэлдэн нэгдсэнээр  асуудлаа бага багаар шийдэж болох энгийн гарцыг хайж энэхүү төслийг санаачилсан нь энэ аж.

Зөвлөгөөнд оролцсон гишүүдийн сонирхлыг татсан өөр нэг илтгэл нь МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Г.Дугаржавынх байв. Тэрээр "Байгалийн баялаг ба улс төр” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Түүний илтгэлд байгалийн баялаг ихтэй улс орнуудын иргэд хэрхэн аж төрдөг хийгээд нийгмийн баялгийг хэрхэн шударга хуваарилах талаар сонирхолтой ба­римт, жишээг олон эх сурвалжтайгаар дурдагдсан.

Түүнчлэн иргэн бүрт боловсрол үнэгүй олгох, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах тухайд ч тодорхой гарц, боломжууд байгааг намын дарга Н.Энхбаяр болон удирдлагууд өөрсдийн тавьсан илтгэлдээ хэлж байсан юм. Энэ үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар намын гишүүддээ хандан 2016 он бол хүний төлөө хувьсгал хийх жил болно гэдгийг ч онцолж байсныг гишүүд санал нэгтэй дэмжсэн.

Мөн зөвлөгөөнд оролцсон гишүүдийн хувьд МАХН-ын удирдлагуудад хан­дан Оюутолгой, Тавантолгойн төслийг монголчуудад ашигтай байдлаар явуулахад үргэлжлүүлэн анхаарч ажиллахыг захисан. Энэхүү зөвлөгөөний гол зорилго бол ард түм­ний амьдралтай танил­цаж, анхан шат­ны байгууллагын ги­шүүд, төлөөлөгчдийн дуу хоолойг сонсох. Ингэс­нээр нэгдсэн дүгнэлтэд хүрч, санаа бодлоо нэгтгэж, эргэх холбоо бий болгож буйгаараа ач холбогдолтой гэдгийг намынхан дүгнэж байлаа.

Чингэлтэй, Хан-Уул дүүргийн идэвхтэн гишүүд өөрсдийн амьдралд тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг намын удирдлагууддаа хэлж, чөлөөтэй ярилцсан юм. Үүний зэрэгцээ МАХН-ын гишүүд аливаа асуудлаар санал солилцож, өмнөө тулгар­сан бэрхшээлийг хам­тын хүчээр туулж, улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэх, хийж бү­тээх талаар ярилцав. Мөн дээрх хоёр дүүргийн МАХН-ын байгууллага 2016 оны сонгуулийн бэлт­гэлээ хэрхэн хан­гаж байгаа талаарх дэлгэрэнгүй мэ­дээл­лийг гишүүд болон анхан шатны байгууллагын төлөөлөгчдөд танилцууллаа. Түүнчлэн энэ удаа­гийн зөвлөгөөн нь өнөө­гийн улс орны улс төр, нийгэм эдийн засгийн бодит байдал болоод улс төр эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ямар зөв бодлого барих, боломжууд байгаа талаар намын удирдлагуудаасаа мэдээлэл авч, тэр хэрээр илэн далангүй саналаа солилцсон үр дүнтэй уулзалт боллоо гэдгийг хэн хүнгүй хэлж байв. Олон өдрийн турш үргэлжилсэн бүсийн зөвлөгөөний хаалтын ажиллагаа өчигдөр болж, уг арга хэмжээнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэллээ.  Зөвлөгөөн тус бүрээс гарсан саналуудыг нэгтгэн, ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулж бодит ажил хэрэг болгохоор тус намынхан төлөвлөжээ.

Зууны мэдээ

Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг монголчуудад ашигтайгаар шийдүүлэхийг хүсэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани