Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БНХАУ-ын зөөлөн хүчний бодлого ба Таван толгойн орд

БНХАУ-ын зөөлөн хүчний бодлого ба Таван толгойн ордАмерикийн улс төр судлаач Joseph Nyu ингэж хэлжээ: "Зөөлөн хүч” гэдэг бол өөрийн хүссэн зүйлийг бусдын анхаарлыг татах маягаар олж авах хүчин чадал". Дэлхийн олон улс энэхүү зөөлөн хүчний бодлогыг өөрийн улс төр, дипломатын бодлогод ашиглаж байна. Ялангуяа Хятад улс "Зөөлөн хүч”-ний бодлогыг дэлхийд хамгийн амжилттай хэрэгжүүлж байгаа тэргүүлэгч орон гэж дүгнэхэд буруудахгүй.
 
Тэд ёс заншил, түүх соёл, хөгжлийн загвар, эдийн засгийн өсөлтөөрөө бусад улсуудыг алмайруулж, бишрүүлэн шүтүүлж, соёлын харилцаа үүсгэн, аялал жуулчлал хөгжүүлж, иргэд хоорондын харилцааг идэвхтэй дэмжиж, оюутан сургах, эдийн засгийн бодлого, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын чадавхаа гадагшаа цацах гэх мэт аргаар "Зөөлөн хүч”-ийг ашиглаж өөрийн улс төр, эдийн засгийн сонирхлоо хэрэгжүүлж байна.
 
Зөөлөн хүчний хамгийн чухал хэсэг бол "Ухаалаг дипломат” харилцааг Хятад улс хоёр талын болон олон талт гадаад харилцаанд хэрэгжүүлж байна.Тиймээс Хятад улстай харилцаж байгаа гадаад орны олон улстөрч зөөлөн хүчний энэ дипломат аргыг "найрсаг харилцаа” гэж төөрөгдөх нь их. Латин Америкийн эдийн засагт давамгайлсан байр суурьтай Бразил улстай хамтарсан 50 тэрбум ам.долларын тив дамжсан төмөр зам байгуулах мега- төсөлд Хятад улс хөрөнгө оруулахаар болсон. Энэхүү төмөр зам нь Перу улсын Номхон далайн эргээс Атлантын далайн эрэг хүрч Хятад руу Гаргах төмрийн хүдрийн тээвэрлэх зардлыг хэмнэх зорилготой.
 
Энэхүү төмөр зам нь Хятадын эдийн засгийн "Зөөлөн хүч”-ний хувьд, Бразилаас авч байгаа төмрийн хүдрийг маш хямд үнээр тээвэрлэх боломжийг нээж байгаа нь хамгийн чухал.
(http:www.bbc.com/news/business-32747454), (http://dialogochino.net/china-is-part-of-an-inertoceanic-dram-be-tween-brazil-and-peru/)
 
Хятад улсын гадаад харилцааны бодлогыг улс төр судлаачийн зүгээс үзвэл, ирээдүйд өөрт нь (Хятадад) ашигтай салбарт л хөрөнгө оруулах гэрээ хийх (сонирхолтой) зорилготой.
 
Өөрөөр хэлбэл, Гадаад улстай хамтран ажиллах аливаа гэрээ, хөрөнгө оруулалт нь Хятад улсын ирээдүйн улс төр, эдийн засгийн зорилго, ашиг сонирхолд бүрэн нийцэж байх ёстой байдаг. Монгол Улсын хувьд Хятадын "Зөөлөн хүч" хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай асуудал дээр жишээ авч үзье.
 
Эхлээд Таван толгойн орд хэр зэрэг том орд вэ гэдгийг хөндлөнгийн жишээгээр авч үзье. Rio Tinto coal Australia болон Mitsubishi компани хамтран Coal & Allied гэдэг нүүрсний компанийг эзэмшдэг. Энэ компани нь Австралийн New  South Wales мужид Hunter Valley бүсэд хүрэн болон хагас коксжих нүүрсний дөрвөн ордод олборлолт явуулдаг. Нийт нөөц нь 651 сая тонн бөгөөд жилд 33 сая тонн олборлох хүчин чадалтай. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Rio Tinto энэ компаниа 5.4 тэрбум доллараар үнэлж байгаа гэдэг. Үүнээс хйрахад зургаан тэрбум тонн нөөцтэй Таван толгойн ордын үнэлгээ ямар байх вэ? Үүнийг ойлгоход заавал гадаадад төгссөн эдийн засагч байх шаардлагагүй байх.
 
Таван толгойн нүүрсний ордыг ашиглах асуудал бол зөвхөн нүүрсний орд ашиглах бизнесийн асуудал биш. Энэ бол Монголын эдийн засгийн ирээдүйн хөгжил, дэд бүтэц, төмөр зам, үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал ач холбогдолтой асуудал мөн. Таван толгойн нүүрсний орд ба Таван толгойн ордыг ашиглах гэрээний төслийг товч дүгнэе.
 
1. Таван толгойн ордыг ашиглах гэрээнүүдийг (Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Ухаа худаг- Гашуунсухайт чиглэлд зам тээвэр суурь бүтэц барих-өмчлөх- ашиглах-шилжүүлэх гэрээ) боловсруулахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, тогтоомж, УИХ-ын болон Засгийн газрын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн олон удаагийн шийдвэрийг зөрчсөн.
 
2. Таван толгойн ордыг ашиглах гэрээнд Монгол Улсын эдийн засгийн боломжийг 30 жилээр (нэмж 30 жилээр сунгах боломжтой) хязгаарлах, гадаадын компани өөрийн бүрэн хяналтыг тогтоох бодлого давхар явагдаж байна.
 
3. Таван толгойн ордыг ашиглах гэрээнүүдийг боловсруулсан  Ажлын хэсэг хууль зөрчсөн асар их зөрчил гаргаж, Монгол Улсын хуулийг элэг доог болгон, гадаадын хөрөнгө оруулагч компанид хууль бус давуу эрх олгосон байна. Энэ давуу эрх нь Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөх байтугай сөрөг нөлөөтэй, ашигт малтмалын зах зээлийг тэр чигээр нь ачаад явах бодлогоор хийгджээ.
 
4. Гэрээг боловсруулахдаа эхнээсээ Таван толгойн ордыг ашиглах зорилго агуулаагүй бөгөөд хууль зөрчсөн, хүлээн зөвшөөрч үл болох гэрээнүүдийг зориуд, санаатай боловсруулж, улс төрийн намуудын хооронд болон улстөрчдийн дунд хагарал үүсгэх, нийгэм дунд таагүй уур амьсгал бий болгох давхар зорилго бүхий гадны улс төрийн бодлого явагдаж байгааг үгүйсгэхгүй.
 
5. Таван толгойн ордыг ашиглах консорциумд байгаа хөрөнгө оруулагч компаниуд Энержи Ресурс, Шенхуа Энержи, Монголиан Майнинг Корпораци зэрэг компаниуд нь Хятад улсын Зөөлөн хүчний бодлогыг дамжуулагч /хэрэгжүүлэгч/  гэж ойлгож болно.
 
Хятадын Зөөлөн хүчний бодлогод хоёр талын дипломат харилцааг сайжруулж, удаан хугацааны түншийн харилцаанд орох гэсэн хэсэг  бий. Хэрвээ Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хуулийн дагуу, зөв хийсэн бол Монгол- Хятад хоёрын харилцаа Монголын эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх хамтын ажиллагааны үлгэр жишээ болох том боломж байсан. Гэвч гэрээг боловсруулсан  ажлын хэсэг энэ боломжийг алдсан учраас одоо Монгол Улсын төр ийм аюултай гэрээг зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу гэдэг асуудалтай бид нүүр тулаад байгаа болно.
 
Үүнээс шалтгаалан Монгол Улсад улс төрийн намуудын зөрчилдөөн, улстөрчдийн хагаралдсан байр суурь эв нэгдэлгүй байдал, нийгмийг  хоёр хэсэгт хуваасан, Монгол төрийг үзэн ядсан сэтгэлгээ үүссэн нь Таван толгойн ордыг ашиглах гэрээг боловсруулах үндсэн зорилго, агуулга байсан гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, энэ байдлыг сонирхогч этгээдүүдийн зүгээс "гэрээг хүссэн хэлбэрээрээ байгуулж чадвал сайн, чадахгүй бол бүр сайн” гэдэг аль ч тохиолдолд нөгөө талдаа ашигтай байх стратегийн бодлого явуулж байна.
 
Энержи Ресурс бол их хэмжээний өр гэдэг урхинд орсон, энэ бодлогыг хэрэгжүүлэгч хэрэгсэл төдий юм. Тэгэхээр Хятадын эдийн засгийн Зөөлөн хүчний бодлого Монголд Тавантолгойн ордоор дамжин ирлээ. Таван толгойн ордыг ашиглах зөрчилтэй гэрээнүүд нь үүнийг нотлох бодит баримт болж байна. Тэгэхээр Таван толгойн ордыг ашиглах нь Хятадын зөөлөн хүчний бодлоготой ямар холбоотой юм? Хамаатай.
 
МонголУлсын Үндэсний аюулгүй байдал нь эдийн засгийн аюулгүй байдалтай уялдаатай. Таван толгойн орд нь одоо бидэнд байгаа хамгийн том өмч гэдэг утгаараа Монгол Улсын эрх ашгийн төлөө, Монгол Улсын иргэдийн сайн сайхан ирээдүйн төлөө, Монгол Улсын дараагийн арав, хорь, гуч... зуун жилийн оршин тогтнох геополитикийн нэг хэрэгсэл гэж үзээд байгаа юм.
 
Тавантолгойн ордыг ашиглахдаа бид "Хятадын бодлого” гээд буруушаахдаа биш, харин Монгол Улсын ашиг сонирхол, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн боломж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд хянах, шүүх хэрэгтэй. Ийм эрх монголчууд бидэнд бий. Учир нь Монгол Улс бол бүрэн эрхт тусгаар тогтносон улс. Бидэнд өөрийн гэсэн төрийн бодлого байх ёстой. Бид нар л зөв алхам хийхгүй бол Хятад улс болон мөнгө хөөсөн хувийн компаниуд өөрсдийн ашиг сонирхлыг л хангахыг хүснэ.
 
Нөгөө талаас нь хараад үзвэл, Таван толгойн ордыг ашиглах хууль зөрчсөн гэрээг зогсоолоо гээд Монгол-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа хаагдахгүй гэдгийг тодруулах нь зүйтэй. Хятад хэчнээн бусад улсуудтай нүүрс худалдан авах гэрээ хийж байгаа ч Монголтой хямд үнээр гэрээ хийх нь бусад улстай хийж байгаа гэрээний үнэд нөлөөлөх арга хэрэгсэл болох бөгөөд Монголоос нүүрс авах тээврийн тариф хямд гэдгийг ч тэд мэдэж байгаа.
 
Монгол Улс цаашид зуун зууны турш оршин тогтнож, дэлхийн геополитикт өөрсдийн бодлого, байр суурьтай байхын тулд оршин тогтноход аюул учруулсан гадны нөлөөнөөс зайлсхийх бодлогыг үргэлж дээдлэх хэрэгтэй. Гадны нөлөө гэдэг нь Монгол Улсын эдийн засагт, улс төрд, болон үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан бодлого, төсөл, санал гэх мэтээр янз бүрээр илэрнэ гэдгийг төрийн удирдагчид, сайдууд, УИХ-ын гишүүд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
 
Монгол Улсын төр өөрсдийн үндэсний эрх ашиг, түүнийг хамгаалсан хууль тогтоомжоо дээдэлж, улс төр, эдийн засгийн ашиг сонирхол дагасан гадны бодлого, төслүүдийг ялган салгаж, эрх ашгаа хамгаалсан сайн гэрээ хийх боломжтой. Монгол Улсын хуулиуд бас ч муу хуулиуд биш гэдэгт би итгэдэг. Харин өөрийн гэсэн улс төрийн бодлогогүй улс л бусад улсын бодлогод автана.
 
Улс төр судлаач Б.Энх-Хүслэн
БНХАУ-ын зөөлөн хүчний бодлого ба Таван толгойн орд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани