Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жастин Каплад хулхидуулсан Монголын улстөрчид

"Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтчихлээ, мөнгөний авдар маань хоосорчихлоо” гэж эрх баригчид бараг өдөр бүр шахуу ярьж байна. Яг үнэндээ Монголын мөнгөний авдарыг хэн хоосолчихов оо гэвэл гадны гэх тодотголтой шар толгойтнуудтай нийлсэн эрх мэдэл бүхий хэдхэн этгээд гэдгийг хүн бүр мэдэж байгаа.
 
Тэгвэл өнгөрсөн хугацаанд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн АНУ-ын иргэн Жастин Капла гэдэг нөхөрт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлж түүнийг нутаг руу нь буцааж байсан. Уг нь Жастин Капла Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгээр уучлалд хамрагдсан байдаг юм билээ.
 
Уг нь түүнийг компанийнхаа санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн манай хууль хяналтынхан тогтоож шүүх рүү шилжүүлж байсан.
 
Ингээд шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.1 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.1 сарын хорих ял оноож тэднийг буруутай гэдгийг Монгол Улсын шүүх тогтоосон байдаг.
 
Нөхцөл байдал бүгд нотлох баримтаар тогтоогдсон учраас Жастин Капла өөрийнхөө буруутайг хүлээн зөвшөөрч давж заалдалгүйгээр Ерөнхийлөгчөөс уучлал хүсч, манай Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлсэн. За яах вэ, Ерөнхийлөгч маань уужуу сэтгэл гаргаад, улсынхаа нэр хүндийг бодоод тэр нөхрийг уучилчихсан гэж бодъё.
 
Тэгвэл энэ уучлалтын ард Монголын төсөвт төвлөрөх ёстой байсан 35 тэрбум төгрөгийн асуудал яригдаж буй. Өөрөөр хэлбэл, энэ их мөнгийг хэн, хэзээ, хэрхэн төлөх нь тодорхойгүй үлдсэн юм. Үгүй ядаж энэ мөнгөөр хөгшдийнхөө тэтгэврийг тавьж, эс бөгөөс сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс боловсрол эзэмших эрхээ сугалаагаар хэмжүүлж суугаа үр хойчдоо сургууль, цэцэрлэг бариад өгчихөж ч болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Г.Уянга "Гадаадын иргэнд уучлал үзүүллээ. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.
 
Та гаргасан. Нутаг руугаа буцсан. 35 тэрбумыг төлөхгүй гэсэн. Одоо үүнийг хэн төлөх вэ" хэмээн асууж байлаа. Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж " 5 тэрбум төгрөгийг сургуулийн хүүхэд ч ойлгохоор болсон. Тэр Капла нарын хүмүүс шүүхэд давж заалдаагүй. Өөрийнхөө ялыг хүлээн зөвшөөрөөд явсан. Ялтан уучлал гуйсан, би уучилсан. Түүнээс биш аж ахуйн нэгжид тавьсан өрийг уучлаагүй. Аж ахуйн нэгж нь давж заалдах шүүхэд хандсан.
 
Шүүх тэр мөнгийг нь төлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Энд ямар нэгэн хууль зөрчөөгүй. Магадгүй ойлголтын зөрчил л байгаа байх" хэмээх тайлбарыг өгч байсан. Гэтэл нидэр дээрээ энэхүү 35 тэрбум төгрөгийг төлүүлэх асуудал ямар ч шатандаа яригдахгүй хав дарагдсаар өдийг хүрлээ. Бид ч өнөөдөр эх орны минь эдийн засаг элгээрээ хэвтчихээд байна хэмээн шаналцгааж, басхүү Жастин Капла 35 тэрбум төгрөгөө төлчихдөггүй юм байх даа хэмээн яс горьдсон нохой шиг харуулдаж суугаа нь эмгэнэлтэй. Тэд өөрсдийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа юм чинь Монголд учруулсан хохирлоо барагдуулсан байх ёстой.
 
Гэтэл Ерөнхийлөгч тэднийг хохирлоо барагдуулаагүй байхад нь өршөөчихлөө гэж учир мэдэх улстөрчид ч ярьж байна. Ямартай ч Монголчууд 35 тэрбумаар хохироод үлдлээ. Дээрх хохирлыг хэн төлөх вэ. Ерөнхийлөгч үү, Америкийн тал уу? гэсэн асуулт урган гарч ирнэ. 
 
Болсон хэрэг явдлыг цухас дурдая л даа. Ашигт малтмалын газрын дарга М.Ариунбаяр 2012 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хийж, "Саусгоби сэндс” компанийн нэр дээр байсан бүх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс энэ хэрэг эхэлсэн. М.Ариунбаяр тусгай зөвшөөрөл цуцлах болсон шалтгаанаа тухайн үед "Саусгоби ресурс” нь хяналтынхаа хувьцааны 57.6 хувийг хятадуудад 889 сая ам.доллараар худалдах гэж байсан гэдэг мэдээлэл бидэнд ирсэн хэмээн тайлбарлаж байв.
 
"Саусгоби сэндс” нь "Айвенхоу майнз”-ын эзэн Роберт Фрийдландын эзэмшилд байдаг "Саусгоби ресурс” компанийн 100 хувь охин компани бөгөөд 2012 оны дөрөвдүгээр сар бол Роберт Фрийдланд Оюутолгойн хувьцааны хяналтын багцыг авч үлдэхийн төлөө Рио Тинтотой шүүхдэхэд тулж очоод байсан эгзэгтэй үе юм. Оюутолгойн хяналтаа хадгалахын тулд өөрөө мөнгө олж Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд үүний тулд өөрийн эзэмшилд байдаг охин компаниудынхаа заримыг зарж байсан юм. 
 
Ингээд "Моннис” тауэрт байрлах "Саусгоби сэндс” компанийн оффисыг 2012 оны тавдугаар сарын 7-ны шөнө АТГ битүүмжилсэн байдаг. Тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийхэд онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, удирдлагууд нь 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг "угаасан” байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учир ийнхүү битүүмжилсэн.
 
Компанийн гүйцэтгэх захирал асан Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг мөн оны тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас гарч явахыг хориглосноор энэхүү хэргийг албан ёсоор шалгаж эхэлсэн юм.
 
Хэргийг шалгах явцад 6.1 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгийг угаасан гэх хэрэг нь тогтоогдоогүй учир 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хэрэгсэхгүй болгожээ. Харин их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэрэгт буруутай болохыг нь тогтоосноор энэхүү 35 тэрбумын асуудал үүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээрх хэрэгт уучлал үзүүлснээр улстөрийн нөлөө бүхий эрхмүүд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, татвараа нуун дарагдуулсан хүмүүс болон аж ахуй нэгжүүдэд "үнэнээ өчвөл” өршөөл үзүүлнэ хэмээн "энэрэнгүй” сэтгэл гаргах болоод буй. 
 
Эндээс харахад, олон жил татвараа нуун дарагдуулсан баячууд эдийн засгийн гэмт хэргээс өршөөгдөж болох нөхцөл байдал үүсчихлээ гэсэн үг. Уг нь эдийн засаг нь нойл заачихаад байгаа энэ цаг үед өмнөх өр авлагаа авчихаад дараа нь эд хөрөнгөө нуусан эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд өршөөл үзүүлсэн бол ядаж хэдэн цаас улсын төсөвт төвлөрөх байлаа. Тиймээс л Жастин Каплагаас хэзээ 35 тэрбум төгрөгөө салгаж авах юм бэ гэж асуугаад байгаа хэрэг.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний" сонин
Жастин Каплад хулхидуулсан Монголын улстөрчид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани