Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”Нүүрс” хөтөлбөрийн орос хувилбар буюу Н.Алтанхуяг, Л.Гансүх нар ах нараас хуулбарласан уу

2012 онд шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайн үед дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нүүрс борлуулах цэгээс нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөгөөр, 40 килограммын шуудайтай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжтой гэж байв. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр дахь жилдээ буюу 2013 онд хөнгөлөлттэй үнэ бүхий нүүрсийг нийт 130 цэгээр борлуулахаар төлөвлөсөн бөгөөд 12 дугаар сарын эхээр нүүрс борлуулах 75 цэгийг нэмж ажиллуулахаар болсон тухай албаныхан мэдээлж байв. Гэтэл тухайн үед Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгө завшсан болж таарав.
Улмаар "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хүмүүсийг шүүх хурал таван өдөр үргэлжилж, шүүхээс Л.Гансүхэд 4,6 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хассан байна. Л.Гансүхийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр зааж, цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар болжээ. Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Тодруулбал, "ЭмЖиЭлЭсБи” компанийн ажилтнууд болох Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын  тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль ногдуулж, ингэхдээ цагдан хоригдсон хугацааг өдрөөр тооцож, торгох ялаас хасахаар шийдвэрлэсэн юм. Ийнхүү "нүүрсний” гэх тодотголтой хэргээр хөтөлбөр хэрэгжүүлэгсэд ял сонссон. Харин Н.Алтанхуяг зөвлөхөө буруугүйг нотолно хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн ч тусыг эс олов. Тэгвэл манай хойд хөрш ОХУ-д "Нүүрс" хөтөлбөрийн орос хувилбар буюу Н.Алтанхуяг, Л.Гансүх нар ах нараас хуулбарласан уу гэмээр үйл явдал болжээ.


Н.АЗ

ОХУ-д "Нүүрс” хөтөлбөр хэрхэн хэрэгжсэнийг доорх мэдээлэл болон бичлэгээс үзнэ үү.
"Оборон сервис" хувьцаат компани гурван жилийн өмнө ОХУ-ын армийн хангамжийн үйлчилгээг хариуцахаар байгуулагдсан. "Өнөөдөр гадаа 40 хэмийн хүйтэн, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнүүд хувцас хэрэглэлийг урьдчилан бэлтгэж шаардлагатай бүхий л арга хэмжээг авахыг үүрэг болгож байна”.

Оросын ихэнх нутагт өвөл есдүгээр сараас эхэлдэг. Чукотка мужид 10 дугаар сар эхэлж, анхны хүйт орохтой зэрэгцээд л цэргийн анги хөлдсөн, нялх хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, цэргүүд таарч байна гэсэн мэдээ тархдаг.

Асуулт. Гэтэл "Оборон сервис" хаана байна. Цэргийн ангид хуваарилсан төсөв хаана байна вэ. Энд л байсан шүү дээ. Бидэнтэй ярилцсан хүн өөрийнхөө нэрийг дурдахгүй байхыг хүссэн. Өнөөдрийг хүртэл түүнийг заналхийлсээр байгаа. Тэрбээр мөрдөгчөөр ажиллаж байхдаа Батлан хамгаалах яамны нүүрсний хангамж нийлүүлэлттэй холбоотой үлэмж хэмжээний хөрөнгө завшсан талаар маш том хэргийг илрүүлсэн юм.

Батлан хамгаалах яам нүүрс худалдан авахад жилд 4,5 тэрбум рубль зарцууладаг. Манай улсад СУЭК, КРУ, Мечел, РУП гэсэн дөрвөн том нүүрс олборлогч компани байдаг. Батлан хамгаалах яамнаас олгосон бүрэн эрх бүхий луйварчид дээрх компаниудаас хямд үнээр хаягдал нүүрс худалдаж аваад зуучлагчаар дамжуулан цааш нь Батлан хамгаалах яаманд чанартай нүүрсний үнээр шахдаг байсан. Энэ нь хэдэн зуун хувийн ашигтай. Батлан хамгаалах яаманд ихэнхдээ чанаргүй нүүрс ирдэг. Зүгээр ч нэг чанаргүй биш хамгийн муу чанартай буюу баяжуулах үйлдвэрээс гарсан үлдэгдэл хог шаар шүү дээ. Эрүүгийн хэргийн явцад хураан авсан баримтуудыг шалгах явцад зарим  зүйл ил болсон. Баримт бичгээс үзэхэд чанартай нүүрс нийлүүлсэн мэт харагдахаар. Харин энэ нь бодит амьдралд огт нийцэхгүй.

Үйлдвэрлэгч хаягдал нүүрсээ ямар үнээр зарж байсан бэ? Нэг тонн нь 150-300 рубль. Харин Батлан хамгаалах яамтай холбоотой компаниуд болон зуучлагчлагчид тус яаманд ямар үнээр нүүрс нийлүүлдэг байсан бэ? Батлан хамгаалах яаманд нөгөө л нэг хаягдал хогтой нүүрсийг 2000-3000 рублиэр нийлүүлдэг байсан. Энэ нь гэмт хэрэг мөн үү? Тийм ээ, энийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 159.4-т заасан байгаа. Үүний улмаас шууд учруулсан хохирол нь нүүрсний хангамжид зориулсан хөрөнгө мөнгө байсан бол харин ажилтан, албан хаагчид, цэргийн ангийн байр тэдгээрийн гэр орныг хүн байж суух, ажиллах амьдрах аргагүй хүйтэн байлгасан шууд бус хохирол. Үнэндээ энэ систем нь Батлан хамгаалах яамны тендер зарлан явуулах эрх бүхий үйл ажиллагааг удирддаг гол албан тушаалтнуудыг хөрөнгө мөнгөжүүлэхийн тулд "Оборон сервис" компанийг байгуулсан гэж үзэж болохоор байгаа юм.

Бид мөрдлөг явуулахдаа ганц л зүйлийг илрүүлэхийг хичээсэн. Ямар гээчийн хүмүүс ийм нарийн төлөвлөгөөг зохиосон бэ. Авлигын шуугианы гол шүүгдэгчдийн нэг Евгения Васильева 33 настай хуульч. Санкт-Петербургийн их сургуулийг төгссөн. Одоо Москва хотын Первулок Молочный гудамжинд зургаадугаар байрны 4-н тоотод амьдардаг. Хотын төвд дээд зэрэглэлд тооцогддог Алтан милл хороололд арван гурван өрөө тансаг байртай. Байрны үнэ нь 10 сая америк доллар. Васильева 2010 оноос Батлан хамгаалах яамны Өмчийн харилцааны газрын даргаар ажилласан. Тэрбээр "Оборон сервис" компаний ТУЗ-ийн гишүүн байсан. Их нууцлаг хүн. Тэрбээр өөрийнхөө бүх зургийг олон нийтийн цахим сүлжээнээс устгасан. Васильевагийн ажилладаг компанид тусгай албаныхан байнга ирдэг байсан. Тэд түүний тушаалаар байгууллагын баяр бусад үйл ажиллагааны үеэр түүний оролцсон видео бичлэг, фото зургуудыг устгадаг байсан байна. Гэхдээ бид нэг зүйлийг олж чадсан юм. Энэ үдэшлэг дээр Евгения Николаевна маш сэтгэл ханамжтай сууж байна. "Оборон сервис"-ийн удирдагчдын нэг Васильевагийн цалин сард 5 сая рубль. Түүний оролцоотой явагддаг төрийн өмчийн хөрөнгийн борлуулалтын урамшууллаас тэрбээр 2 сая рубль хүртдэг байв. Жилийн эцэст сайдын ойр дотны хүмүүс 1.5-2 сая рублийн бонус шагнал авдаг. Одоо та таван мянган рублийн мөнгөн дэвсгэртүүдийг харж байна. Нийт гурван сая рубль. Энэ бол Евгения Васильевагийн хувьд зөвхөн халаасны л мөнгө. Харин энэ бол түүний 1500 гаруй үнэт эдлэл. Тусгайлан таван ширхэг тансаг хайрцагт хадгалагдаж байсан. Хэрвээ энэ бүх зүйлийг Васильевад зүүлгэж орхивол гурван сая долларын хуягласан хувцас юм шиг л харагдах байлаа. Хатагтай Васильевагийн байр дотроосоо ингэж харагддаг. Тэр өөрийнхөө л дотоод ертөнцөд амьдардаг байсан. Харин гадна орчинг зөвхөн сайхан амьдралын олзны эх булаг гэж  үзэж байсан. Тэр зургаа авахуулах их дуртай. Харин энэ бол түүний сэнтийдээ заларч байгаа зураг. Энэ бол цэргийн хаалттай бүс. К510 хотхоны дүрс. Энэ хотхоны тохижилтыг "Оборон сервис”-ийн охин компани "Славянка” хариуцах ёстой. Батлан хамгаалах яамны холбогдох байгууллагууд хэрхэн мөнгө угаадаг тухай "Оборон сервис”-ийн охин компани "Славянка” албан хаагчдын орон сууцны Сууц өмчлөгчдийн холбооны бүх эрхийг төвлөрүүлж авсан мөртлөө юу ч хийдэггүй тухай ярихыг хүссэн юм. Дулаан дамжуулах шугам хоолойнууд усаар дүүрч дулаан түгээх байгууллагын шаардлагатай үйлчилгээ үзүүлж чадахгүй насосны хүчин чадал хүрэлцэхгүй байсан.

Эх сурвалж http://www.info.mn
 
”Нүүрс” хөтөлбөрийн орос хувилбар буюу Н.Алтанхуяг, Л.Гансүх нар ах нараас хуулбарласан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани