Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

Хөх хотноо есдүгээр сарын 25-30-нд болсон Монгол, Хятад, Орос гурван улсын залуу удирдагчдын чуулганыг сурвалжлах боломж тохиосон юм. Энэхүү чуулган нь Тал нутгийн торгоны замыг эдийн засгийн гол зангилаа бүс болгож, гурван улсын залуус нэгдэж хамтдаа хөгжих гарцыг олоход гол ач холбогдол нь оршиж байлаа. Бүс нутгийн томоохонд тооцогдох уулзалтад Монголын залуучуудын холбоог төлөөлж аймаг орон нутаг, бүх улс төрийн нам, бизнесийн салбарын 33 манлайлагч залуустай нэг баг болж, аян замдаа гарсан юм. Монголын төлөөлөгчид Замын-Үүд хүртэл орон нутгийн галт тэргээр зорчиж, цааш Эрээн хот руу автобусаар явсан бөгөөд тус хотын Залуучуудын холбооны тэргүүлэгч Ван Чин Сун биднийг угтан авч, Хөх хот руу хамтдаа явцгаав.

 Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

Тав орчим цаг үргэлжилсэн аяллын турш өмнө хөршийн хотууд хэрхэн хөгжиж буйг зах зухаас нь ажиглаж, Замын-Үүд хүртэл галт тэргээр явахдаа харсан дүр зургийг яах аргагүй харьцуулж байв. Өртөөнөөс өртөө хооронд тал нутаг хэдэн толгой малнаас өөр юу ч харагдаагүй билээ. Харин урд хөршид таван цагийн аяллын туршид явахад замд таарсан газар бүр тариа, ногоо, эсвэл зулзаган мод тарьсан байх бөгөөд талбай дээр ургацаа хураах хүмүүс олон таарсан. Зөвхөн энэ дүр зургаас урд хөршийнхөн ямар хөдөлмөрч хүмүүс болох нь маргаангүй харагдах аж.

Бид ийн явсаар 17.00 цагийн үед зочид буудалдаа ирцгээв. Есдүгээр сарын 26-нд гурван улсын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга нарын хурал болж, манай залуус дугуй ширээний уулзалтад нэмж тусгах санал болоод өөрийн орны байр сууриа хэлэлцэв. Монголын залуучуудын холбооны Соёлын байнгын хорооны дарга Б.Төрсүлд маш том зорилго тавьж ирснээ дуулгаад, хөрш зэргэлдээ хоёр улстай харилцан тоглолт зохион байгуулах, соёлын чиглэлээр оюутан солилцох зэрэг тодорхой саналуудыг уламжилж өгөхийг МЗХ-ны генсек О.Алтансүхээс хүссэн юм. Түүний хүсэлт ч ёсоор болж, гурван тал энэ салбарт цаашид хамтарч ажиллахаар болсон нь энэ удаагийн гурван талт уулзалтын нэг үр дүн байлаа.


Энэ үеэр Хөх хот дахь "Сэцэн танаа” арт галлерейд "Тал нутгийн торгоны замын болзоо” гурван улсын залуу уран бүтээлчдийн уран зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Уг үзэсгэлэнд манай Төрийн шагналт зураач Д.Гунгаа, Ш.Чимэддорж болон Урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Бумандорж нарын ахмад уран бүтээлчид болон 20 гаруй залуу уран бүтээлчдийн 30 орчим бүтээлийг дэлгэжээ. Гурван улсын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой энэхүү үзэсгэлэнд уран зураг, уран баримал, графикийн бүх төрөл болон тосон зургийн бүтээлүүдийг багтаасан байв. "Сэцэн танаа” арт галлерейд Монголын амьдралыг тусгасан гаднын уран бүтээлчдийн зураг олны анхаарлыг татаж байсан юм. БНХАУ-ын зураач Луо Шипин "Би энэ үзэсгэлэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг харуулсан бүтээлээрээ оролцож байна. Надад танай нутгийн тухай зурсан олон бүтээл бий. Гэхдээ гэр хороолол нь монголчуудын тал нутгийн нүүдэлчин амьдралыг илүү санагдуулдаг учраас энэхүү бүтээлээ сонгосон” гэв.


Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн залуу удирдагчдын чуулганаар тэд асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр суурьтай болсноор харилцан ашигтай хамтран ажиллах олон төслийг үзэглэсэн бөгөөд энэ талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

Хурлын дөрөв дэх өдөр бид Хөх хот дахь зарим салбарын үйл ажиллагаатай танилцсан юм. Тухайлбал, боловсролын салбарын удирдагч залуус Өвөрмонголын Багшийн их сургууль, соёлын салбарынхан Соёлын дээд сургуультай нь танилцсан бол хэвлэл мэдээллийнхэн "Одон” телевизийг зорилоо.

Харин эдийн засгийн чиглэлээр ажилладаг удирдагч залуус Өвөрмонголын "Yili” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцав. Сэтгүүлч миний хувьд Азид нэг, дэлхийд аравдугаарт эрэмбэлэгддэг шингэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах завшаан тохиосон юм. Хотын төвөөсөө 40 орчим минут яваад хүрдэг "Yili Industrial Group Co., Ltd” нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгч аж. Тус компани 2005 оны долдугаар сард Хөх хот дахь үндсэн үйлдвэр дотроо Ази тивд хамгийн том төдийгүй хамгийн дэвшилтэт технологи бүхий сүү боловсруулах үйлдвэр байгуулсан байна. Үйлдвэрлэлээс тээвэрлэлт хүртэлх бүх үйл ажиллагааг бүрэн автоматжуулжээ. Савлагааны таван робот машинтай бөгөөд нэг робот машин 300 хүний ажил хийдэг юм байна. Нэг сүүний машин цагт 22 мянган сүү савладаг нь үнэхээр гайхмаар үзүүлэлт биш гэж үү.

Хятад орон даяар таран байрласан "Yili”-гийн олон арван үйлдвэрт сүү, тараг, тос, бяслаг, хуурай сүү зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулдаг бөгөөд манай улс болон Вьетнам зэрэг хөрш зэргэлдээ оронд тодорхой хэмжээгээр экспортолдог байна. "Yili” нь сүү боловсруулах шинэ үйлдвэрүүдийн хамт бүтээгдэхүүн хуваарилах төвийг хамт байгуулжээ. Хуваарилах төв нь 20,024 ширхэг суурь тавцанд ачиж буулгах хүчин чадалтай раам хийц бүхий тусгай системтэй. Үйлдвэр нь 18 тусгай дамжлага шугамаас өдөр тутам 1500 тонн шинэ сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаасан хайрцганд савласан сүүг туузан дамжлага ашиглан хуваарилах төвд тээвэрлэдэг аж. Робот төхөөрөмжүүд савласан сүүг суурь тавцангуудад өрөх бөгөөд үүнийг нь өндөр хурдны "Ангилан дамжуулагч төхөөрөмж”-өөр зөөж, түр хадгалах байранд хадгална. Тэр агуулах нь мөн л Азидаа хамгийн том нь. Бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх цаг болмогц зөөгч төхөөрөмж түр хадгалах байрнаас тавцангуудыг гадагш зөөнө. Өдөрт тээвэрлэх хэмжээ нь бусад үйлдвэрээс ирж буй бүтээгдэхүүнийг оролцуулаад 2000 орчим тонн. Бүрэн автоматжсан ажиллагаатай учраас бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, савлаж, тээвэрлэхэд хүний ажиллагаа огт хэрэггүй аж.


Үйлдвэрлэлийнхээ хүрээг тэлэх үүднээс Хөх хотод барьсантай ижил таван үйлдвэрийг Шиньян, Хефэй, Хебэйд шинээр байгуулжээ. "Yili” группийн орлогч захирал Вэй Линцун "Манай үйлдвэр 2005 онд байгуулагдсан. Азид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт, дэлхийд эхний аравт ордог. Өнгөрсөн жил 500 сая юанийн борлуулалт хийсэн. Жилийн нийт дундаж үйлдвэрлэл хоёр сая тонн. Үйлдвэр хэдий бүрэн автомат ч 15 мянган ажилтан, албан хаагчтай” хэмээх мэдээллийг билдэнд өгсөн юм.


Хамгийн сүүлчийн өдөр бид Өвөрмонголын музейтэй танилцав. Өвөрмонголын автономит улс байх үед буюу 1957 онд анхны музейг байгуулж байжээ. Харин уг байшин нь өдгөө зөвхөн түүх дурсгалын журмаар л үлдсэн байна. 2007 онд хуучин музейгээс арав дахин том музей байгуулсан нь бидний нүдээр үзэж яйваа газар аж. Дөрвөн давхар уг музейг үзэж дуусгана гэвэл бүтэн өдөр ч багадах тул бид дөрвөн танхимаар нь л орж сонирхсон. Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлүүдээр байгуулсан танхимаа нэлээд бахархан танилцуулж, Эрээн хотыг үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн танилцуулдаг нь манай залуусын ундууцлыг хүргэснийг нуух юун.

Ийнхүү тав хоног үргэлжилсэн гурван орны удирдагч залуусын анхны чуулган амжилттай болж өндөрлөлөө.

 

Чуулганы үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж, манай залууст үр өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.


Б.Бямбасүрэн
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани