Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил уурхайн нөхөн сэргээлт: Бидэнд найдвар бий

Бичил уурхайн нөхөн сэргээлт: Бидэнд найдвар бий Нинжа хэмээх ойлголт ихэнх хүнийг тухгүй болгодог нь одоо ч хэвээр. Энэ үгтэй сайн сайхан утга огт хоршиж байгаагүйгээс тэр л дээ. Ногоон түмпэн, дэгээ төмөр, хүрз жоотуу, таар шуудайгаар "зэвсэглэн”, алт тэргүүтнийг хайн газар ухах хүмүүсээр төсөөлдөг нь улиг мэт ойлголт. Өдгөө хэнд ч тэгтлээ сонин санагдахаа больчхож. Гэхдээ тийн хувиараа олборлогчид нийгмээс тусдаа, биднээс алсуур амьдардаг шиг бодох нь эндүүрэл.

Азийн сангийн дэмжлэгтэйгээр гараар олборлогчид газраа дүүргэж байна

Түүний сэтгэл сая амарчээ. Урьд нь өм цөм онгичоод орхисон нүхнүүд харлан үзэгдэх нь сэтгэл дэх мөн нэг цоорхойг сануулах мэт байж. Харин одоо нүхнүүд битүү болсонд сэтгэл нь дүүрсэн тухай 45 настай Е.Баярхүү ярьж байна. Нөхөр нь 15 жилийн өмнө өвчний улмаас өнгөрсөн. Ингээд долоон настай хүү, гурван настай охинтойгоо өнчирч хоцров. Ганцаараа учраас мал хуйгаа ч олигтой өсгөж чадаагүйн дээр зуд хэмээх том аюул нүүрлэсэн нь хүнд цохилт болсон гэнэ. Санааширсан харцтай, дөлгөөн янзтай эмэгтэй ийн ярингаа шинээр хагалсан газрыг тармуурдах аж. Ховд аймгийн Алтай суманд нутагтай Е.Баярхүү бол "Нинжа” хэмээн нэрлэгддэг гараар ашигт малтмал олборлогчдын нэг байлаа. Ихэнх хувиараа олборлогчдын адил амьдралын гачаал нь түүнийг энэ зам руу хөтөлсөн гэх. "Ядрахдаа ядарч, зүтгэхдээ зүтгэж л явсаар хүүхдүүдээ сургууль соёлтой ойртууллаа. Гэхдээ унасан газраа эргэж сэндийлэх нь амар байгаагүй ээ. Үргэлж дотор нэг зовиуртай, гэмшилтэй санагдана. Гээд ганц хүний жаахан цалин хаанаа ч хүрэхгүй тул эргээд л юм олохоор гардаг байлаа”.

Бид Алтай сумын нутаг дахь Халтар уулын бэлд зогсож байна. Уулын энгэр хэсэг хийгээд ойр тойрны хэд, хэдэн газарт тармуурын мөр татуулсан зөөлөн хөрс байв. Хэрэв цаг хугацааг зургаан жилийн өмнөх рүү тийш тааруулбал баялагт уул хэдэн зуун хүний хөлд дарагдсаныг олж харна. Эл нутагт 2009 оны зун алтны судал олдож, зөвхөн нутгийн иргэд төдийгүй зэргэлдээ аймаг сумаас нийлсэн 700 орчим хүн ирж цуглажээ. Харин нөөц дуусах үед ухсан нүхнүүд нь онгойж харлан үлдсэн нь хэчнээн гунигтай бөгөөд цөхөрмөөр харагдсаныг Г.Нисэххүү дурсав. Уул газар нь Говийн их Дархан цаазат газрын "Б” хэсэгт харьяалагддаг бөгөөд газар дээрээ ч доорхоосоо дутахгүй их баялагтай.

Тэр нь "Пржевальскийн адуу” хэмээн нэрлэгддэг тахь болон хулангийн сүрэг юм. Чехийн Прагийн амьтны хүрээлэнгээс нутагшуулж буй 113 тоо толгой тахь энд нутагладаг бөгөөд дархан цаазат газрын хэмжээ нь нэг сая орчим га. Гэтэл төрийн хяналттай газар алт илэрснээр 20 гаруй жилийн турш байгаль хамгаалж буй Г.Нисэххүү хулгайн анчдаас гадна нинжа нартай давхар тэмцэх хэрэг гарчээ. "Тэр жилийн намар Халтар ууланд газар газрын 600-700 орчим хүн, 200 гаруй машин цугларсан байлаа. Нэгэнт үүрэг маань тул тараахаар очихоос өөр аргагүй. Ингээд очтол ганцаараа байсныг маань хараад өрөвдсөн юм болов уу. Ухуулга яриа хийхээр цуглуулахад ихэнх нь дуулгавартайгаар ирсэн. Энэ нутгийн улс учраас газар усаа хамгаалах учиртайг нь хэлэхэд нааштай хүлээж авав. Яваандаа тэд тарсан ч хулгайгаар эзгүйчлэн ирсэн нь ч бий байх” хэмээн тэрбээр ярилаа.

ХАМГААЛАЛТ БА ХАРИУЦЛАГА

Гараар ашигт малтмал олборлогчдын тоо манайд дунджаар 100 мянгад хүрдэг гэх тоо бий. Гэхдээ энэ нь улирал, илэрц зэргээс шалтгаалан нэлээд хэлбэлздэг аж. Нийт хүн амын 15 хувь нь энэ төрлийн үйл ажиллагаатай шууд бус байдлаар холбоо хамааралтай байгаа тухай Швейцарийн хөгжлийн агентлагийн тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, гараар алт олборлогчдын орлого оюутны сургалтын төлбөр, зээлийн эргэн төлөлт, авч буй бараа үйлчилгээнд шингэн эдийн засагт эргэлдэж буй хэрэг. Гэвч үүнээс үүдэн байгаль орчинд учирч буй аюул, хор нөлөөг хэмжих аргагүй. Угтаа энэ нь гараар олборлогчдыг нүд үзүүрлэх хамгийн эхний бөгөөд гол шалтгаан болдог. Энэ нь эргээд тэдний амьд явах наад захын хүний эрхүүдийг үгүй хийж, эргэлзээ үүсгэдэг байв. Өнгөрсөн цаг дээр ярихын учир нь нөхцөл байдал бага ч болов нааштайгаар өөрчлөгдсөөр байгааг тодотгож буй юм.

Эвдэрсэн газрыг сэргээх ямар хэцүүг ойлгож мэдэрснээр байгалиа хамгаалах сэтгэл өмнөхөөс илүү бат суусан нь чухал

Нэгэнт хэрэгцээ шаардлага байгаа учраас гараар ашигт малтмал олборлогчид бий болсон нь ойлгомжтой. Тэд байгаль, нийгмийн өмнө олж буйгаасаа илүү гарз хохирол учруулсан бас цаашид учруулах төлөвтэй нь ч илэрхий. Тэгвэл үүнийг гагц хүчээр шийдэх аргагүй учраас Швейцарийн хөгжлийн агентлаг, ЭБЭХЯ-тай хамтран "Тогтвортой бичил уурхай” төслийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Ингэснээр гараар алт олборлогчид хуулийн хүрээнд зохион байгуулалтад нэгдэж, техник технологитой харьцаж, аюулгүй ажиллагааны зарчмаар ажиллаж, татвар төлж, нөхөн сэргээлт хийж, байгаль, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг болж төлөвших юм.

Засгийн газраас 2010 онд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг баталснаар Монгол Улсаас хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрдөг боллоо. Энэ нь орон даяар бичил уурхайчдыг нэгтгэх ажлын үндэс болжээ. Одоогийн байдлаар тэднийг зангиддаг Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн Дээвэр холбоонд 42 төрийн бус байгууллагын 6000 гаруй гишүүн нэгджээ. Тэдний өмнө тулгарч буй хамгийн чухал сорилт нь нөхөн сэргээлтийн асуудал гэдгийг "Алтайн хөгжил-Иргэдийн оролцоо” ТББ-ын тэргүүн Т.Баттулга ярьж байна. Хувиараа бичил уурхай эрхлэгч тэрбээр АНУ-ын Азийн сангийн Ховд аймагт явуулсан сургалтуудад байнга хамрагдсан нь санаа сэдэл, урам зориг өгсөн аж. Зөвхөн ганцаар зүтгэх бус, бусад уурхай эрхлэгч болон гараар алт олборлогч иргэдийг нэгтгэснээр байгаль орчинд ээлтэй, гишүүдийнхээ эрхийг хамгаалсан ажил хийж болохыг ойлгосон нь тэр.

"Үенч алтан нутаг" ТББ Үенч сумын Цагаан чулуутын амны 12 га талбайг нөхөн сэргээсний дараа.

УХААНД ҮЛДСЭН НЬ ЧУХАЛ

Дээр дурдсанчлан, Халтар уулыг намар нь нинжа нар орхих янз үзүүлсэн ч өвөл нь зуд болж, байгаль хамгаалагчид тахийн сүргээ онд мэнд оруулахаар эрвийх дэрвийхээрээ зүтгэж байх зуур "Алтны эрэлчид” уулыг эзлэн авчээ. "Чоно борооноор гэгчээр нүгэлтэй юм болсон доо. Хариуцсан газраа ухуулж, сэндийчүүлсэндээ ч өдийг хүртэл шаналж, эмзэглэж явдаг байлаа. Харин одоо Азийн сангийн буянаар нутгийн байгууллагууд, иргэд өөрсдөө газар усаа эргээд хэвэнд нь оруулсанд тун их талархаж байна. Дотроос нэг хүнд юм гарчих шиг л боллоо” хэмээн Говийн их дархан цаазат газрын "Б” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар баяртайгаар өгүүллээ.

Халтар уулын 11 га газрын нөхөн сэргээлтийг "Алтайн хөгжил-Иргэдийн оролцоо” ТББ-ын 40 орчим гишүүн хариуцан хийжээ. Ингэхдээ техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэсэн хоёр үе шаттайгаар ажлаа явуулна. Техникийн нөхөн сэргээлтийн үеэр найман метр хүртэл ухсан гүн нүхнүүдийг газрын давхарга, үечлэлийн дагуу суурь хөрс, дараа нь ургамал ургахад тохиромжтой шимт хөрсийг анхны янзаар нь суулгадаг аж. Тэгвэл биологийн нөхөн сэргээлтийн үеэр газраа хагалан хөрсөө сийрэгжүүлэх, үр түүх, бордох, үрээ цацах үйл явц ордог юм байна.

"Увш ханы үрс" ТББ Ховд аймгийн Булган сумын Цоохор нуурын дөрвөн га газарт нөхөн сэргээлт хийсэн байдал.

Хариуцлагатайгаар ажиллах нь мэдээж нэр хүндтэй, сэтгэлд ч өег гэдгийг Т.Баттулга онцолсон. Түүний дурдсанчлан АНУ-ын Азийн сан "Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж буй юм. Азийн сангаас өнгөрсөн жил Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий, Баянхонгор, Говь-Алтай аймгийн алтны үндсэн болон шороон орд, жоншны орд бүхий найман газрын 73 га-д бичил уурхай эрхлэгчдийн ТББ-уудын 350 гишүүн болон орон нутгийнхны хамтын оролцоотойгоор нөхөн сэргээлт явуулж дуусгасан. Тэгвэл энэ жилийн хувьд Ховд, Увс, Өмнөговь, Дундговь аймгийн нийт сум дахь 70 гаруй га газарт загвар нөхөн сэргээлт хийж байна. Тэдний санаачилга, зөвлөмжөөр нөхөн сэргээлтийн ажлыг бичил уурхайчид өөрсдөө хийж буй нь хамгийн чухал. Ингэснээр тэд цаашид өөрсдөө хямд төсөр аргаар бие даан нөхөн сэргээлтээ хийх, тогтвортой үргэлжлэх боломж бүрдэж буй.

"Манай нутагт зун 30 градусаас дээш халах нь их хүндрэл учруулдаг байлаа. Өдөрт 800 литр ус 45 км газраас зөөнө. Гэсэн ч бид өөрсдөө л нутгаа ийм болгосон хойно яах билээ. Харин ч сэтгэлтэй хүмүүс, сангийн ачаар алдаагаа залруулж чадсандаа эгч нь их баяртай байгаа. Хамт ажилласан залуус маань ч өөдрөг байгаа нь ажиглагдсан. Гэхдээ тэдний ихэнх нь тогтсон ажилгүй. Үүн дээр л нутгийн удирдлага, цаашилбал төр засаг анхаарах учиртай болов уу. Ажил олдохгүй бол эд чинь дахиад л нөгөө зам руугаа ороход ойрхон байх шүү” хэмээн 56 настай М.Дэнсмаа ярьж байна.

Тэрбээр цааш нь "Бид сарын хугацаанд өөрсдөө ч цалин авч, нутгаа ч бүрэн бүтэн болгож авлаа. Хамгийн гол нь эвдэрсэн газрыг буцаан сэргээх ямар хэцүү байдгийг ойлгож мэдэрснээр байгалиа хамгаалах сэтгэл өмнөхөөс илүү бат суусан нь чухал гэж бодно” хэмээсэн юм.

Үргэлжлэл бий.

Б.Эгшиглэн

Бичил уурхайн нөхөн сэргээлт: Бидэнд найдвар бий
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани