Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын уул уурхай ба украины сургамж

Монголын уул уурхай ба украины сургамж

"Монголын геологи, хайгуул-2014” чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийнэ. Гурван өдрийн турш үргэлжлэх тус чуулганыг зургаа дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ. Энэ үеэр геологийн салбарынхан өнгөрсөн жилийнхээ ололт амжилт цаашдын зорилтыг тодорхойлдог тул хүсэн хүлээдэг цугларалтынх нэг болж чаджээ. Энэ жилээс тус чуулган хүрээгээ тэлж, ОХУ, Япон улсын төлөөлөл оролцоно.

Манай улсад геологийн судалгааг социалиаст нийгмийн тогтолцооны үед оросууд хийж байсан. Гэхдээ тухайн үед дэлхийн зах зээлд эрэлттэй алт, зэс, нүүрс, уран зэрэг ашигт малтмалын ордуудыг нээн илрүүлжээ. Харин одоо Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулсан судалгаа хийх хэрэгтэй гэж геологичид үздэг. Гэхдээ саяхныг хүртэл төрийн бодлого энэ тал дээр тодорхойгүй байсан юм. Томоохон хайгуулын ажлууд ихэнх нь хувийн хөрөнгөөр хийгдсээр ирсэн. Монгол Улс нүүрс, төмөр зэрэг дэд бүтэц шаарддаг байгалийн баялгаас илүүтэй алт, мөнгө гэх зэрэг үнэт металлуудад түлхүү хөрөнгө оруулалт хийсээр ирсэн юм. 

Уул уурхайн яамныхан "Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг гаргасан. Мөн ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж их хуралд өргөн барилаа. Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэхдээ төрөөс шат дараатай алхмуудыг хийсэн ч ойрын нэг жилдээ үүссэн нөхцөл байдал сайжрахгүй. Үүнд тодорхой хугацаа хэрэгтэй” гэж мэдэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, одоо геологи, хайгуулын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид бараг алга.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоогоод гурван жил болж байгаа. Хөрөнгө оруулагчид үүнээс болж манай улсаас зугатаасан гэдэг гаргалгааг өнөөдөр бүх төвшиндөө дэндүү амархан хийчихэж байна. Мөн хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдсөнөөс хайгуулын салбарын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон. Тухайлбал, 2012 онд геофизикийн судалгаа эрхэлдэг 62 компани байсан бол одоо энэ тоо 12 болж буурчээ. Энэ статистикийн цаана маш олон геологи, хайгуулын мэргэжилтэн ажилгүй болсон нь тодорхой. Энэ сэдэвтэй шууд холбоотой бас нэг тоон мэдээлэл нь одоо 1600 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Өмнө нь энэ тоо 5000-д дөхөж байсан юм.

УУЯ-ны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт "Ашигт малтмалын хайгуулын лицензийг олгохгүйгээр цааш явбал гурван жилийн дараа Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөлгүй орон болно. Яагаад гэвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дээд тал нь есөн жилийн хугацаатай олгодог. Үүнээс илүү хугацаагаар сунгагдах боломжгүй. Тиймээс хайгуулын ажил хумигдана гэсэн үг. Цаашид тусгай зөвшөөрөл олгох эсэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал” гэсэн юм.

Тиймээс бид одоо баялаг бүтээгчдийг дэмжих хэрэгтэй болж байна. Уул уурхайн салбарынханд тусгай зөвшөөрлийг олгож эхлээсэй гэдэг хүлээлт ч байгаа. Гэхдээ тусгай зөвшөөрлийг нэлээд цэгцтэй, ил тод, олон нийтийн оролцоотойгоор олгохгүй бол Украины хямралыг Монголд давтахгүй гэх баталгаа алга гэдгийг ч сануулах эрхмүүд бас байгаа. Өөрөөр хэлбэл, энэ их өр зээл, жаахан хямралаар  далимдуулан хэзээ ч хамаагүй орж ирэн "багалзуурдахад” бэлэн улс гүрнүүдийн дунд Монгол байна. "Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин манай улсад айлчилж, газрын тосны хайгуул хийх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. БНХАУ Малайзын алга болсон "Боинг 777” нисэх онгоцыг хайхдаа Монголын газар нутгийг бүхэлд нь хамруулах санал гаргасан зэрэг сүүлийн үеийн мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж өөр өнцгөөс харвал ийм л дүр зураг бууж байна.

Тиймээс Монгол Улс аль болох богино хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүдээ баян чинээлэг болгож, эдийн засгийн эрх чөлөөг хурдан олговол улс төрийн эрх чөлөөгөө хэзээ нэгэн цагт алдахгүй. Ингэхийн тулд эхлээд хувьцаа гаргасан компаниудынхаа ажлыг Засгийн газар ойрын үед эхлүүлэх ёстой. Олон улсын бирж дээр хувьцаагаа гаргасан компаниудыг дампууруулчихвал хөрөнгө оруулагчид Ухаахудгаас 150 сая тонн нүүрсээ л авах гэж ирнэ. Хэзээ ч мөнгө авах гэж ирэхгүй. Эдийн засаг нэгдүгээрт, төр, хоёрдугаарт, хууль, эрх зүй, гуравдугаарт, шүүхийн систем, дөрөвдүгээрт, банкны тогтолцоо, тавдугаарт, технологийн өөрчлөлтөөс их шалтгаалдаг гэдэг онолыг энд нурших нь илүүц болов уу гэтэл нийтийн мөнгийг нийтэд зарцуулах хяналтын систем манай улсын Үндсэн хуульд ч байхгүй аж. Энэхүү хяналтгүй тогтолцооноос ахиухан хувь хүртэх гэсэн этгээдүүдийн улс төрийн тоглолтыг бид хангалттай харж суулаа. Харин одоо нэг биш нэлээд хэдэн нүүдлийн газрыг харахгүй бол их л эвгүй байдал үүсчихээд байгаа нь нууц биш шүү, эрхэм түшээд ээ!

Г.ГАНЧИМЭГ

polit.mn

 

Монголын уул уурхай ба украины сургамж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани