Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Манхэттений дайтай хүдэр ба хүлээлт

Манхэттений дайтай хүдэр ба хүлээлт "Хамгийн бага зардлаар олборлож байхад эдийн засгийн циклийн аль ч үед мөнгө "хийх” боломжтой” хэмээн "Rio Tinto” группийн Зэс, нүүрсний бүлгийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Крэйг Киннелл Оюутолгойн уурхайн тухай ярихдаа хэлжээ.

"Оюутолгой” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал байсан гэдгээр нь монголчууд түүнийг андахгүй. Харин "Deutsche Bank”-ны шинжээч Пол Янг "Оюутолгой бол дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн шилдэг төсөл. Аж үйлдвэрлэлийн салбарын хамгийн үнэт хөрөнгө” хэмээн уурхайд зочлох үеэрээ уулга алдаж байсан тухай Австралийн "Herald Sun” сонин есдүгээр сарын 18-ны дугаартаа тэмдэглэсэн нь бий.

Далд уурхайг байгуулах нүсэр ажлыг хэрэгжүүлэх мөчийг анасан хүлээлт бий болжээ

Олборлолтын хамгийн хямд зардалтай зэсийн энэхүү уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт зогсоод хоёр жил гаруй хугацааг үдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард хөрөнгө оруулагч талуудын байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээ хөрөнгө оруулагчдын түншлэлд чухал алхам болсон. Талууд өдгөө далд уурхайг байгуулахад хэрэгцээтэй асар их санхүүжилтийг татаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлэхээр ажиллаж байна. Гэвч бүтээн байгуулалтыг дахин гацаах сонирхол хаа сайгүй үргэлжилсээр. Оюутолгойн баялгаас монголчууд ахиухан ашиг хүртэх учиртай гэсэн шаардлага завсрын энэ мөчлөгийг уртасгаж магадгүй юм.

Дэлхийд зэсийн нөөцөөрөө гуравдугаарт бичигдэнэ хэмээн тодотгодог "Оюутолгой” төсөл дэлхийн анхаарлын төвд одоо ч хэвээр. Далд уурхайг санхүүжүүлэхээ амласан олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид Өмнөговьд бууж, мордсоор байна. Тодруулбал, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ТУЗ өнгөрсөн сарын сүүлчээр айлчилсан. Мөн дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн төлөөллөөс бүрдсэн баг мөн есдүгээр сард эх нутгийн өмнөдөд үдлээд буцжээ. Харин Монголын хэвлэл мэдээллийн баг өнгөрсөн амралтын өдрүүдэд уурхайд зочиллоо.

Оюутолгой орчим их бүтээн байгуулалтын өмнөх нам гүмд автсаныг энд ирсэн өдрөөсөө анзаарав. Оюут буюу ил уурхайн ажил үндсэндээ жигдэрчээ. 2800 хүн энд ээлжээр ажиллаж, энэ онд 175-195 мянган тонн зэс, 600- 700 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэхээр зорьж байна. Харин далд уурхайг байгуулах, олборлох дараагийн нүсэр ажлыг хэрэгжүүлэх мөчийг анасан хүлээлт бий болжээ.

"Газар доорх өрөмдлөг, бүх үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар зогссон. Гэхдээ цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөө хэдийнэ батлагдчихсан, мөн санхүүжилтийн асуудал нааштай шийдэгдэж байгаа. Тиймээс бүтээн байгуулалтын ажил он гараад дахин эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна” хэмээн "Оюутолгой” төслийн удирдагч С.Санждорж тоймлов. Оюутолгойн далд уурхайд өдгөө 14 км урт хөндлөн хонгил барьчихаад байна. 1300 метрийн гүнд 200 км гаруй урт хөндлөн хонгил нэмж барьснаар ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх аж. Харин ийм хэмжээний бүтээн байгуулалт гүйцэтгэхэд шаардагдах төслийн санхүүжилтийг "Rio Tinto” арваннэгдүгээр сард багтаан авах төлөвлөгөөтэй.

"Далд уурхайд Оюутолгойн баялгийн 80 хувь нь агуулагдаж буй” гэх өгүүлбэрийг та бишгүй л сонссон байх. Харин яагаад гэдгийг харьцуулан танд тайлбарлая.

Оюут буюу ил уурхайн хүдэр нь 0.3 хувийн зэсийн агуулгатай. Тэгвэл газрын гадаргаас 200 метрийн гүнээс дооших ордын агуулга нь 0.6, зарим хэсэгт бүр хоёроос ч илүү хувийн зэсийн агуулгатай болохыг уурхайн ахмад геофизикч тайлбарлав. Харин хүдэр дэх алтны агууламж нь 1300 метрийн гүнд тонн тутамд нэг граммаар хэмжигдэж буй. Хүдрийн энэ биетийн тухай та Хойд Хьюго нэрээр нь сонссон болов уу. Хэмжээгээрээ энэ биет Нью-Йоркийн Манхэттен арал болон Улаанбаатар хоттой дүйх аж.

Далд уурхайн бүтээн байгуулалт нь таван босоо ам, хүдэр тээвэрлэх зургаан км урт налуу туузан дамжуурга, 200 км урт хөндлөн малталтын хонгилуудаас бүрдэнэ. Газрын гүнээс хүдэр олборлох зориулалтаар 1385 метр гүн нэгдүгээр босоо амыг хоёр жилийн өмнө байгуулжээ. Мөн 1180-гаад метр гүн хоёрдугаар босоо ам, агааржуулах зорилгоор түүний ойролцоо 200 метр гүн тавдугаар босоо амыг байгуулаад байна. Харин энэ ажил өдгөө зогсонги байгааг өмнө нь дуулгасан билээ. Ингэж өргөтгөснөөр уурхайг 2100 он хүртэл ашиглах боломжтой болох юм.

Ойрын 40 жилийн хугацаанд энэ хоёр талбайг л ашиглах ба Оюутолгойн ашиглалтын лицензтэй талбайд хамаарах өөр нэгэн хүдрийн биет бас бий. Херуга гэж түүнийг нэрлэнэ. Дээд зэргийн амар амгаланг бэлгэдэн хамба лам Д.Чойжамц нэр хайрласан энэ ордын хүдрийн биет 500 гаруй метрийн гүнээс эхэлдэг ба олборлох асуудал одоогоор хараахан яригдаагүй байна.

Далд уурхайн үйл ажиллагаа эхлэхэд өдөрт 95 мянган тонн хүдрийг өрсөлдөхүйц зардлын түвшинд олборлохоор төлөвлөж байна. Гэхдээ энэ ордоос хүдэр авч ашиглах хугацаа 2021 оноос жигдрэх болов уу гэсэн хүлээлт бий. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд дунджаар 430 мянган тонн зэс олборлох ба энэ нь дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн хоёр хувийг дангаар бүрдүүлэх учиртай. Түүнчлэн баяжмал дахь алтны агуулгын хэмжээ 425 мянган унцид хүрэх тооцоотой. Энэ зуур "Оюутолгой” ханган нийлүүлэлтийн сүлжээгээ өргөтгөхөөр хичээж байна. Хятадын компаниудад баяжмалаа худалддаг тэд Япон руу баяжмал экспортлох туршилтын тээвэр хийхээр зэхэж байна.

Ил уурхайн олборлолт дөрвөн жилийн өмнө эхэлсэн гэж үзвэл "Оюутолгой” өдгөө дөрвөн настай. ""Оюутолгой” төслийн бүхий л зүйл Монгол Улсын хувьд цоо шинэ. Зам гаргаж яваа төсөл учраас ямар ч асуудлыг шийдэхэд цаг хугацаа шаардаж, дүрэм, журам, стандартыг шинээр боловсруулах шаардлага гарч буй тул бидний араас эхлэх адил төстэй төслүүд ногоон гэрлээр үргэлжилнэ. Хэмжээ болоод далайцаараа "Оюутолгой” шиг том төсөл хэрэгжиж байгаагүй учраас Монгол Улсын хувьд юм бүхэн шинэ болоод байгаа юм” хэмээн С.Санждорж тэмдэглэв.

Дашрамд дурдахад, "Барагцаалбал Нью-Йоркийн Манхэттен аралтай дүйх Оюутолгойн баялгаас нэг хэрчмийг хүртэхэд нь "Rio Tinto”-д тийм ч хялбар байхгүй бололтой” хэмээн Австралийн сэтгүүлч Жон Дагге тэмдэглэжээ.

Б.Цэцэгсүрэн

Засгийн газрын мэдээ

Манхэттений дайтай хүдэр ба хүлээлт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани