Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Манай улсад газар 6.6 магнитут хөдлөхөд барилга байгууламжийн 20-40 хувь нь нурах аюултай

Манай улсад газар 6.6 магнитут хөдлөхөд барилга байгууламжийн 20-40 хувь нь нурах аюултайСvvлийн vед нийслэлийн орчимд газар хөдлөлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард иргэдийг "Хvн бvр газар хөдлөлтөөс өөрийгөө хамгаалах бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн анхааруулсан билээ.
 
Тэгвэл монголчууд бид газар хөдлөлт гэж чухам юу юм бэ, магниут гэж юу вэ гэх ойлголтуудаар тун маруухан байдаг. Тэгвэл газар хөдлөлт нь газрын гадарга дахь энергийн гэнэтийн сулралтаас шалтгаалсан газрын хөдөлгөөн гэнэ.
 
Газар хөдлөлтийн магнитыг газар хөдлөлтийг хэмжих багажаар хэмждэг. Газар хөдлөлт нь ихэвчилэн геологийн хагаралаас шалтгаалдаг ба заримдаа галт уулын идэвхижилт, газрын гулсалт, цөмийн туршилт болон уул уурхайн дэлбэрэлтээс ч болдог байна. Тэгвэл газар хөдлөлт болох vед бид энэ аюулаас хэрхэн яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэсэн дараах зөвлөгөөг хvргье. 
 
Газар хөдлөлтийн vед өөрийгөө болон хажуудах хvнээ хэрхэн хамгаалах вэ?
 
Бөх бат ширээ буюу бусад тавилгын дор орж, чичиргээн бvрэн зогстол тэндээ хоргод. Хэрэв эргэн тойронд чинь ширээ байхгvй бол байшин доторх буланд очиж толгой нvvрээ гараараа халхлан, хагас суу.Цонх, хана, шил, хаалга болон газар хөдлөлтийн vед унаж болох зvйлсийн ойролцоо бvv оч. Хэрэв та орондоо байсан бол хөдлөлгvй толгойгоо дэрээр хамгаалах хэрэгтэй.
 
Хэрэв унах боломжтой хvнд зvйлс байгаа бол аль болох хамгийн ойр аюулгvй газарт оч.Хэрэв та бөх бат хийгдсэнийг нь мэдэж байгаа бол хаалга тань аюулгvй хоргодох газар болж болох юм.Чичиргээн гvйцэд зогстол гадагш бvv гар. Цахилгаан тасрах болон гал унтраагч болон галын дохиолол ажиллаж болзошгvй гэдгийг анхаар. Цахилгаан шат бvv хэрэглэ.
 
Хэрэв та гадаа байвал газар хөдөлж эхэлмэгц байшинд орох гэж оролдох хэрэггvй.Барилга, гудамжны гэрэл болон бусад нурж болзошгvй хэрэгслээс хол очих. Чичиргээн зогстол гадаа байх. Хэрэв та явж байгаа тээврийн хэрэгсэл дотор байгаа бол машинаа яаралтай аюулгvй газар зогсоож, машиндаа vлд. Барилга, мод болон утсан хэрэгсэл дор зогсож болохгvй ба гvvр ч нурах аюултай байдаг. Газар хөдлөлт зогсмогц цааш хөдөлгөөнөө vргэлжлvvлж болох боловч газар хөдлөлтийн улмаас гvvр болон онгоцны зогсоол гэмтсэн байж болзошгvй тул зайлхийх хэрэгтэй.
 
Хэрэв та барилгын нурингад тvгжигдсэн бол шvдэнз асааж хэзээ ч болохгvй. Тоосыг хөдөлгөх буюу өшиглөхийг оролдож огт болохгvй. Учир нь ингэснээр та өөрийнхөө амьсгалыг боогдуулах аюултай.Тоосоор амьсгалахгvйн тулд хамрын алчуур болон хувцсаараа амаа дар.Хана буюу ямар нэг зvйлийг тогших нь аврагчдад таны байршлыг олоход тусална. Хэрэв таньд шvгэл байвал ашиглах буюу зайлшгvй vед тусламж дуудан орилох нь тусламж дуудахад хэрэгтэй боловч тоосонд амьсгал боогдох аюултайг анхаараах хэрэгтэй байдаг байна.
 
Ямартай ч иргэд дээрх зөвлөгөөг зайлшгvй амьдралд бодитоор хэрэгжvvлж өөрийгөө болон ойр тойрныхоо хvмvvсийг vvсч болзошгvй гэнэтийн аюулаас хамгаалах бvрэн боломж байдаг байна. Өөрөөр хэлбэл, осол аваарь, газар хөдлөлтөд 100 хvнээс 85 хvн нь бие, биедээ тусламж vзvvлдэг гэнэ. Харин мэргэжлийн байгууллагын зvгээс 10-20 хувьд нь хvрч ажилладаг талаар албаны хvн ийнхvv ярьж байсан юм. 
 
З.Баттулга: Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргvй 166 барилга байгаа
 
Ингээд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын ахлах мэргэжилтэн, ахмад З.Баттулга "Иргэд маань эхлээд гамшиг гэж юу байдаг юм. Гамшгийн ямар төрлvvд байдгийн энэ хvнд яаж мэдэгддэг юм гээд олон хvчин зvйл байгаа. Энэ бvхнээс хэрхэн өөрийгөө болон ойр орчныхоо хvмvvсийг хэрхэн яаж хамгаалах вэ гэсэн анхан шатны мэдэгдэхvvнтэй байх хэрэгтэй л дээ.
 
Тиймээс бид жил болгон энэ талаарх сургуулилтыг албан байгууллга болон дунд сургууль, иргэдийн дунд зохион байгуулдаг. Танд өгч буй дээрх зөвлөмжийг ард иргэд маань дагаж мөрдвөл өөрсдийгөө хамгаалж чадна гэсэн vг. Олон улсын жишигт эхний ээлжид иргэн танд 72 цаг хэрэглэх хvнс, гэнэтийн аваар осол, аюулд өртсөнөө бусдад мэдэгдэх гар чийдэн, радио станц гар дороо байлгах ёстой байдгийг энд сануулъя. 
 
Ер нь газар хөдлөлтийг хоёр янзаар өгдөг. Нэгдvгээрт нь хөдөлчлөө иргэдээ анхаараарай, Хоёрдугаарт нь хөдлөж байна шvv гэсэн анхааруулга байдаг юм. Тvvнээс газар хөдлөж байна шvv гэж өмнө мэдээллэх ямар ч боломж байхгvй.
 
Тухайлбал, энэ сарын 03-ний өдөр газар хөдлөхөд танай дуут дохиоллын систем ажилласангvй ээ гэж иргэд хэлээд байгаа. Тэгэхээр энэ системийн хvчин чадал нь зориулалтгvй учраас дуугарах ямар ч боломж байхгvй. Бид газар хөдлөх магадлалтай, хотыг тойрсон Сэлэнгэ, Булган, Дундговь, гэсэн гурван аймагт өндөр идэвжлийн станц тавьчихсан. Энэ нь нийслэлээс 200-400 метрийн радиуст байдаг.
 
Яагаад энэ станцыг дээрх аймгуудад байрлуулах болсон бэ гэвэл дэлхийд хvчтэй газар хөдлөлт болж байсан газар нутаг юм. Тиймээс дээрх аймгуудаас 200-400 метрийн долгион ирж газар хөдлөлт мэдрэгдэх учраас энэхvv станцыг байрлуулах болсон. Сая болохоор хотоос 20-хон киломертрийн хажууд газар хөдөлсөн vvнийг бид урьдчилан мэдэх боломжгvй гэж учраас тvрvvлж хэлэх боломжгvй гэж хэлж байгаа юм.
 
Газар хөдөллөө гэхэд л нөгөө дуут дохиог ажиллаж эхэлнэ гэж манай ард иргэд буруу ойлгоод байгаа юм. Яг vнэндээ манай байгууллагад аврах ажиллагааны тусгай зориулалтын тоног төхөөрөмж 40 арай хvрэхгvй хувьтай байгаа. Харин бусад газруудын тоног төхөөрөмжийг нэмбэл нэлээн гайгvй хувьтай тоо гарна шvv. 
 
Мөн хотод нийтийн орон сууцны 3133 барилга байгаа бөгөөд 2011 оноос хойш Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 413 барилгад газар хөдлөлт тэсвэрлэх байдал, чанарыг шалгах vзлэг шалгалт хийж паспортжуулан, мэдээллийн санд оруулсан. Энэ ажлын хvрээнд ашиглалтын шаардлага хангахгvй, газар хөдлөлтөд тэсвэргvй 166 барилга байгааг тогтоосноос 85 барилгыг дахин төлөвлөх шийдвэр гаргаж, vvнээс 42 барилгыг буулган шинэчилж барих ажил эхэлсэн. 
 
Дээрх vзлэг паспортжуулалт хийсэн барилгаас 74 барилгыг хvчитгэн ашиглах боломжтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2012 онд улсын хэмжээнд vйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 656 сургууль, 686 цэцэрлэгийн барилгын ашиглалтын төлөв байдалд vзлэг хийж газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагvй 78 сургууль, 103 цэцэрлэгийн барилга байгааг тогтоосон. Vvнээс нийслэлийн хэмжээнд vйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 27 сургууль, 51 цэцэрлэгийн барилга шаардлага хангахгvй гэсэн дvгнэлт гарсан. 
 
Энэхvv дvгнэлтийг vндэслэн есөн цэцэрлэгийг буулган шинэчлэн барьж, найман цэцэрлэгийг буулгаж шинээр барихаар төлөвлөж, дөрвөн цэцэрлэгийн vйл ажиллагааг зогсоож, зургаан сургуулийн барилгыг буулган, шинээр барьж, дөрвөн сургуулийн vйл ажиллагааг зогсоосон. Тvvнчлэн улсын хэмжээнд vйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 512 эмнэлэг, 401 театр, музей, соёлын төв, номын сан, биеийн тамирын танхимд газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ авагдаагvй байна.
 
Газар хөдлөлтийн гамшгийн vед Улаанбаатар хотын 285000 хvнийг 47 тvр байрлалд цуглуулан, зургаан чиглэлийн 24 байрлалд нvvлгэн шилжvvлэхээр төлөвлөн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдий Хурлын тэргvvлэгчдийн 2009 оны 114 дvгээр тогтоолоор баталгаажуулсан. Эцэст нь хэлэхэд ард иргэд иргэн бvхний хувийн бэлтгэл, урьдчилан сэргийлэлт хамгаас чухал байдаг” гэлээ.
 
Ямартай ч сvvлийн жилvvдэд манай улсад газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгдсэн байдаг юм билээ. Тухайлбал, энэ он гарсаар нийслэл орчимд 390 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Хэрэв цаашид газар хөдлөлтийн балл, хэмжээ нэмэгдвэл нийслэлд vйл ажиллагаа эрхэлдэг сургуулиудын 58 хувь нь нурах эрсдэлтэй гэсэн судалгааг Дэлхийн банкнаас гаргажээ.
 
Иймээс гэнэтийн аюулт, vзэгдлээс өөрсдийгөө хамгаалах дадал, хэвшлийг олон нийтэд суулгах шаардлага зайлшгvй байгааг албаны хvн онцлон хэлж байсан юм. Гэхдээ чухам ямар хэлбэрээр, хэдэн удаагийн давталтаар иргэдийн ой толгойд суулгах вэ гэдэг өнөөдөр тулгамдсан асуудал болсон гэдгийг ч ахмад З.Баттулга яриандаа дурьдаж байсан.
 
Тодруулбал, 2010 онд Гайтид болсон газар хөдлөлтөөс болж 300 мянга гаруй хvн амиа алдаж, барилга байгууламжийнх нь 90 хувь нь нурсан. Харин манай улсад 6.6 магнитутын газар хөдлөхөд нийт барилга байгууламжийн 20-40 хувь нь нурж, маш олон хvн амиа алдана гэсэн тооцоолол гарсныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сая болосон УИХ-ын чуулганы индрээс дурдсан байдаг. Тиймээс газар хөдлөлтийн аюул монголд тохиох магадлал ойрхон байгаа учраас урьдчилан сэргийлэх, ослын vед хэрхэн, бие, биенээ аврах вэ гэдэг сургалт, сурталчилгааг явуулах нь чухал байна. 
 
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Манай улсад газар 6.6 магнитут хөдлөхөд барилга байгууламжийн 20-40 хувь нь нурах аюултай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани