Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөгжлийн гарц нь үйлдвэржилт

Хөгжлийн гарц нь үйлдвэржилт Хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжиж байна

Үйлдвэржихгүй бол хөгжихгүй. Хөгжихгүй бол хэзээ ч хүсээд байгаа ирээдүйгээ цогцлоон бүтээж чадахгүй. Тиймээс үйлдвэржих хэрэгцээ, шаардлага бидний өмнө ирээд байна. Ингэснээр монгол хүн ажилтай, орлоготой байх боломж бүрдэнэ. Үүнийг одоо л эхлүүлэхгүй бол оройтох гээд байгааг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат сануулж байна. Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнууд аж үйлдвэржиж байж өнөөгийн шинэ төрхөө олсон байдаг. Ийм хөрсөн дээр бэхжиж, бие даан боссон эдийн засаг хүчтэй байдаг гэдгийг БНСУ болон Японы жишээ тодхон харуулж байна.

Үйлдвэрлэгч орны эдийн засаг хэрэглэгч орны эдийн засгаас илүү тэнхээтэй, өрсөлдөх чадвартай байх нь маргаангүй үнэн. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болон зах зээлийн уналтад хүчтэй эдийн засгууд дагаж савлаад байдаггүй.

Харин ашигт малтмалын арвин их нөөцтэй, өргөн уудам нутагтай Монголд аж үйлдвэржих хөдөлгөөн сүүлийн 25 жилд идэвхтэй өрнөсөнгүй. Хувийн хэвшлийнхний хичээл зүтгэл дээр аж үйлдвэрийн салбар тогтож, эдийн засгийн шилжилт хөдөлгөөн өрнөх явцад урьдын тогтолцоо "ул” болжээ. Цагийн "шуурга”- нд эвдэрч, тоногдож, элэгдэж хуучирсан аж үйлдвэрийн боловсруулах салбар өдгөө шинэ гарааны наана нь ирсэн байна. Үүнийг бататгах "Монголд үйлдвэрлэв” аж үйлдвэрийн анхдугаар чуулган "Shangri-La” зочид буудалд баасан гарагт эхэлж, хөгжлийн асуудлаа хамтдаа хэлэлцлээ. Баялаг бүтээгч хэмээн тодотгодог энэ салбарынхан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого дор нэгдсэн нь энэ.

Аж үйлдвэрийн салбар Монгол Улсын ДНБ-ий 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь чамлалттай. Тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахын тулд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шаардлага тулгарах болсон. Тиймээс экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох нэмүү өртөг шингээсэн эдийн засагтай болох нь шинэ гарц хэмээн тодорхойлж байна. Үүнийг ажил болгоход аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого түлхэц болно гэж салбарынхан үзэж байна.

З.ЭНХБОЛД: ОДОО ЭНЭ БАЙДЛААС САЛАХ ЦАГ БОЛСОН

"Монголд үйлдвэрлэв” хэмээх шошготой бараа, бүтээгдэхүүн манай орныг дэлхий нийтэд таниулах нэрийн хуудас байгаасай гэж Д.Эрдэнэбат сайд онцолж байна. Салбарын итгэл үнэмшил шинэ шатанд гарсныг, үүнийг хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчин үлэмж сэргэж байгааг тэрбээр тэмдэглэсэн юм. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг УИХ баталж гаргасан нь томоохон ахиц гэж салбарын сайд илтгэлдээ тодотгов.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж буй чуулганд нийт 500 гаруй зочид төлөөлөгч ирсэн байна. Оролцогчдын 45 хувь нь бизнесийн төлөөлөл байсныг Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Монголчууд хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэгч буюу бүтээгч эдийн засагт шилжиж байгааг салбарын сайд онцолж байна. Энэ нь Монгол Улс экспортын баримжаатай үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн өсөлт, хөгжлийн стратегийг сонгож байгааг тоймлон тунхаглалаа. Нийтлэг ойлголтыг бий болгож, үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөгжлийн гарцыг тодорхойлох чуулганд төрийн гурван өндөрлөг өөрсдийн илгээлтээ сонордуулсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд "Улс орны хөгжлийн үндсэн суурь нь том ч бай, жижиг ч бай нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баялаг бүтээх явдал байдаг. Бид уул уурхайгаас хэт хамааралтай жижиг эдийн засагтай улс. Тийм ч учраас манай эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханшаас хэт хамаарч, хүчтэй савлагаанд байнга өртөж байдаг. Одоо энэ байдлаас салах цаг болсон” хэмээн илгээлтдээ тэмдэглэсэн байна.

Аж үйлдвэрийн салбарт бага хүүтэй, урт хугацаатай зээлийн хэрэгцээ их байна

Технологийн хоцролтоос богино хугацаанд гарах, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах, шинэ дэвшилт техник технологийн ур чадварт суралцах, өөрийн нөхцөлд нутагшуулах бодлогыг Монгол Улс барихаар төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд Засгийн газраас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дунд хугацааны стратегийг саяхан баталсан. Үүний дагуу салбарын яам эхний таван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргажээ.

ХЯМД ЭХ ҮҮСВЭРТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Тоо худал хэлдэггүй гэдэг. Манай улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 133 орноос 109 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Нийт боловсруулах үйлдвэрлэлд өндөр технологи дөнгөж 5.3 хувийг эзэлж байгаа аж. Энэхүү тоон үзүүлэлт манай хоёр хөрш болох ОХУ-аас дөрөв дахин, БНХАУ-аас найм дахин доогуур байгаа юм. Дэлхийн эдийн засгийн эерэг шалгуур үзүүлэлтээр боловсруулах үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хэмжээ дунджаар 20 хувь байдаг бол манайх 8-9 хувийн хооронд хэлбэлзэж байгаа юм.

Сүүлийн 23 жилийн хугацаанд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 72.5 хувийг уул уурхай, геологийн эрэл хайгуулд, 17.8 хувийг худалдаа, нийтийн хоолны салбарт оруулж иржээ. Харин боловсруулах үйлдвэрт 1.2 хувь нь орсон байна. Үүнийг нэмэгдүүлэх шаардлага байгааг оролцогчид хэлж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа боловч дотоодын хөрөнгө оруулалт өссөн дүнтэй гарсныг Аж үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Аж үйлдвэрийн салбарт бага хүүтэй, урт хугацаатай зээлийн эрэлт хэрэгцээ их байна. Тиймээс банкны байгууллагаас үзүүлэх санхүүгийн үйлчилгээг төрөлжүүлэх, боловсронгуй болгох асуудлыг чуулганы үеэр хөндсөн юм. Тухайлбал, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар өрсөлдөх чадвартай үнэт цаасыг гадаад зах зээлд гаргаж, хөрөнгийн гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн зарим судлаач үзэж байна.

Үүнээс гадна экспортын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой холбоо, экспорт, импортын банк зэрэг төрөлжсөн байгууллагатай хамтран ажиллах нь оновчтойг тэмдэглэж байсан. Шинэ мэдээ дуулгая. Говийн бүсэд жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ бэлэн болсон байна. Хүнд үйлдвэрийн салбар дахь бүтээн байгуулалт үүгээр түүчээлж, зүүн бүсэд жилд 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэл ажил эхэлжээ. Мөн нүүрснээс байгалийн хий гарган авах үйлдвэр барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа аж. Эдгээр төслөөс гадна Дархан-Сэлэнгийн бүс нутагт хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамтаар барьж байгуулах төслийн эхний "хар зураг” гарсан байна.

ЭКСПОРТЫН ӨМНӨХ "ЗОВЛОН”

"Монголд үйлдвэрлэв” чуулган зургаан хэсгээс бүрдсэн. Үүний хоёр дахь хэсэг нь "Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”. Энэхүү хэлэлцүүлэгт "Дархан нэхий” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Э.Батсайхан, "Буян” компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, "Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд тэргүүтэй зочид оролцсон юм.

"Буян” компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан "Хөрш болон гуравдагч орнууд эрсдэл үүрээд хөрөнгө оруулах нь маш ховор. Тэдний манайхаас бэлэн бүтээгдэхүүн бус түүхий эд худалдан авах сонирхол илт давамгайлж байна. Үүнийг гадаад худалдааны өндөр алдагдлаас харж болно” гэв.

Тэрбээр "Эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрх тэгш хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр бидний өмнө зах зээлийн боломж гарч ирнэ. Манай хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчин тийм ч доогуур үнэлгээ авах хэмжээнд тулчхаагүй” хэмээн үзэж байна.

"Балчир ардчилал бий болоогүй байхад үйлдвэржилтийн хөрс суурь тавигдсан байдаг” гэж Да.Ганболд онцоллоо. Тэрбээр "Өнөөдөр төрийн бодлого сонгуулийн мөчлөгөөс хэтрэхгүй байна. Дөрвөн жилийн хугацаанд босдог үйлдвэр нэг ч байхгүй. Тухайлбал, зэс хайлуулах үйлдвэр 30-40 жижиг үйлдвэрийн цогцолбор байдаг” гэв. Экспортод зориулсан үйлдвэрлэлийг хэрхэн дэмжих асуудлыг энэхүү салбар хуралдаан хөндсөн юм. Боловсруулсан бүтээгдэхүүн гаргах анхны давлагаа 1960 оноос эхтэй. Тэгвэл аж үйлдвэржилтийн хоёр дахь давлагаа сэргэж байгааг Да.Ганболд тоймлон дүгнэлээ.

ХУВЬСГАЛ БА ХУДАЛДАА

"Аж үйлдвэрийн хувьсгал эхэлж байна” гэж Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат "Монголд үйлдвэрлэв” чуулганы индрээс мэдэгдэв. Гэхдээ мөнгө өгч, үйлдвэр бариад аж үйлдвэржихгүй нь сүүлийн жилүүдэд батлагдаж буйг онцоллоо. Харин цогц шийдэл нь Монгол Улсыг үйлдвэржсэн орон болгоно гэдэгт эл форумд оролцогчид итгэж байна. "Зөвхөн аж үйлдвэрийн хуулийг өөрчлөх бус бусад салбарын хуульд үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт тусгах нь зүйтэй” гэж Монголын Ложистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд хэлсэн.

Тухайлбал, авто тээврийн салбарт аж үйлдвэрийг дэмжих заалт үгүйлэгдэж байгаа аж. Дэд бүтэц нь аж үйлдвэр хөгжих нэг гарц гэдгийг "Номин холдинг” компанийн гүйцэтгэх захирал С.Сайнбат илэрхийлсэн. Гэвч Монгол Улс тээвэрлэлтийн индексээр 160 орноос 143 дугаарт жагсаж байна. Тиймээс ложистикийн салбараа сайжруулахад 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Түүнчлэн "Аж үйлдвэрийн нэг тулгуур нь худалдаа” гэж "Эрин Интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр томьёолсон. Гэвч өнгөрсөн 20 жилийн турш манай худалдааны салбар нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бус төсөв бүрдүүлэхэд чиглэж байсныг тэрбээр шүүмжлэв. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэр хөгжихөд манай дэд бүтэц, худалдааны салбар бэлэн биш байна. Бондын хөрөнгөөр чадавхижсан ч, борлуулалтгүй байгаа хөнгөн үйлдвэрүүд үүний бодит жишээ гэж чуулганы зарим оролцогч хэлсэн юм.

САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ

Монгол Улсын Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд нийт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгийг аж үйлдвэрийн салбарт оруулжээ. Харин энэ салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын ердөө 1.2 хувийг боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн бөгөөд дийлэнх хувийг уул уурхай, хайгуул эзэлж байна. Өөрөөр хэлбэл, манай боловсруулах үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалт татах боломж сул байгааг харж болохоор байна. Учир нь 2-3 жилийн хугацаанд, 10-аас дээш хувийн өгөөж "нэхдэг” гадаадын хөрөнгө оруулагчдад энэ салбар "муу” хөрөнгө оруулалтад тооцогдож байна.

Тэр дундаа, төмөр, цемент, газрын тос боловсруулах зэрэг суурь үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татах нь "Монголд үйлдвэрлэв” чуулганы гол сэдэв байлаа. Энэ чиглэлд хамтарсан үйлдвэр байгуулах нь санхүүжилт босгох түгээмэл арга. Мөн концессийн гэрээгээр томоохон төслүүдээ урагшлуулах боломж байна. Үүнээс гадна ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнээрээ санхүүжилт олох боломжийг "Монголын алт” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир санал болгов. Тус компани энэ аргаар Европын банк, санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө оруулалт татсан билээ.

"Хэрэв бүтээгдэхүүн нь олон улсын чанар, стандартад нийцвэл хөрөнгө оруулалт татах боломж бий” гэж ноён Б.Нямтайшир хэлсэн. Харин томоохон төслүүдэд баталгааны асуудал чухал байгаа бөгөөд банкны зээлд баталгаа гаргах хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхийг баялаг бүтээгчид хүслээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтаас гадна дотоодын банк, санхүүгийн байгууллагууд аж үйлдвэрийн салбараа дэмжих ёстой гэж оролцогчид үзэж байна.

Тэгвэл "Голомт” банк хилийн чанадаас санхүүжилт татах зээлийн шугам нээгээд байгаа аж. Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат "Аж үйлдвэрийг дэмжихийн тулд дэд бүтэц, худалдааны салбарт дэмжлэг үзүүлэх нь зүйтэй” гэж мэдэгдэв. Тус банк экспортын даатгал, лизингийн санхүүжилт зэрэг шинэ бүтээгдэхүүн зах зээлд гаргах гэж байгаа.

Чуулганы төгсгөлд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Гарааны зурхай дээрээ байгаа аж үйлдвэрийн салбарын хөдлөх чигийг чуулганаар харлаа” хэмээн тодотголоо. Түүнчлэн тэрбээр салбарын хууль эрхзүй, бодлогын шинэчлэлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Б.Баяртогтох, Г.Байгал

Хөгжлийн гарц нь үйлдвэржилт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани