Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /2/

ТОСНЫ МАШИНД ЭВДЭГДСЭН ХӨРС ДАХИН ТӨЛЖИХ БОЛОМЖГҮЙ

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /2/

Дорнод аймгийн Халхгол сумын малчид, иргэд газрын тосны тээвэрлэлтийн 68 км зам байгаль орчинг сүйтгэж байгааг халаглан ярьж байлаа. Энэ нь "Петрочайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбайгаас олборлосон тосыг тээ­вэр­лээд 19 дүгээр тал­бай­гаас Баянхошуу боом­тыг холбосон замтай огтолцох хүртэлх 68 км замыг хэлж буй хэрэг. Уг зам Мэнэнгийн тал дээгүүр хөндлөн явж өнгөрдөг юм байна. 21 дүгээр талбайн тосны тээвэрлэлтийн энэ замд тоос­жилт, хөрсний элэг­дэл, эвдрэл гамшгийн хэмжээнд хүрчээ.

Гүвээ, бартаагүй тэгш тал дээгүүр 60-70 тонны даацтай автомашин өдөр шөнөгүй сүлжилдэн давхиж байна. Ингэхдээ тосны жолооч нар зөвхөн нэг замаар явдаггүй, олон салаа зам гаргаж Дорнодын талыг ёстой л нэг түйвээж өгч байна.

Уг нь байгаль эх гүн үүсээгүй шарх сорвио өөрөө нөхөн сэргээж өвс, ногоо ургаж хөрс нь төлждөг аж. Гэтэл тосны тээвэрлэлтийн хуучин замууд тэгж төлжих боломжгүй болжээ. Халхгол сумын газар нутгийн сул, эмзэг хөрсөн дээгүүр хүнд даацын автомашин өдөр шөнөгүй нүдэхэд тэр дорохноо шимт хөрс нь арилж, ургамлын бүрдэл элэгдэн цөлжилт үүсдэг юм байна. Ийм байдал тосны 68 км замын ихэнх хэсэгт бий болсныг харж явлаа. Зам дагуу нутагладаг малчид ч үгээ хэлж байна лээ. Тосны цуваа явж өнгөрөхөд замын ойролцоо бөөн тоос босч, гэр, үхэр малтайгаа сааралтаж үлддэг гэнэ. Малаа хагалаад идэхэд уушги нь идээ бээртэй, өвсөө хадахад бөөн тоостой байдгаас амьдрахад хүндрэлтэй байгаагаа малчид хэлж байлаа. Асфальтан зам замаа тавихгүй бол малчдаараа нэгдэж тосны замыг хаахаар ярилцаж байгаагаа ч дуулгасан юм. Харин аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газраас "Петрочайна дачин тамсаг” компани нөхөн сэргээлт хийсэн, өнгөрсөн жилүүдийг бодвол байгаль орчин сүйдэх асуудал хумигдаж байгаа ч 21 дүгээр талбайн зам хүндрэлтэй байгаа гэж байсан юм.

ГАЗРЫН ТОСЫГ ХЯТАД РУУ ГАЗАР ДООГУУР СОРУУЛЖ АВДАГ ХООЛОЙ ТАВЬЖ ЭХЭЛСЭН ГЭВ ҮҮ…

14453114895625b4017134d

"Петрочайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбайн тосны нөөцийн хувьд 127.5 сая тонн бөгөөд ашиглалтын баталгаат нөөц нь 21 сая тонн гэж судлагджээ.

21 дүгээр талбайгаас гарсан 68 км шороон замыг дагасаар төв замтай нийллээ. Уг нь энэ замыг хоёр жилийн өмнөөс асфальт болгохоор "Петрочайна дачин тамсаг” компани хөрөнгө төсөвлөсөн ч Зам тээврийн яамнаас трассыг нь баталж өгөхгүй байсаар цаг алджээ. Нутгийн иргэд, орон нутгаас хоёр жил хөөцөлдсөний эцэст сая нэг шийд гарч, ирэх хавраас хар замтай болгохоор болж буй гэнэ.

19 дүгээр талбайгаас Баянхошуу боомтыг холбосон замыг хатуу хучилттай болгож байна. 19 дүгээр талбайгаас олборлосон тосоо Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гаргахаа болиод Баянхошуугаар гаргадаг болохоор тавьж байгаа зам гэж аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрынхан ярьж байсан. Уг замын трассыг дөрвөн хэсэгт хувааж замын ажлыг эхлүүлжээ. 19 дүгээр талбайгаас Баянхошуу чиглэсэн 100 гаруй км замыг хятад компани бариад ашиглалтад оруулчихаж. Харин үлдсэн 100 км замыг Монголын тал хариуцаж, Баянхошуу боомтоос угтсан 50 гаруй км замыг "Арж капитал” гэх компани шинэчилж эхэлжээ. Харин үлдсэн 60 гаруй гаруй км замыг хэзээ, хэн барих нь тодорхойгүй юм байна. Компанийн 19 дүгээр талбайгаас эхэлж ашиглалтад орсон 100 гаруй км замыг одоогоор уг замыг хэн ч ашиглахгүй байна. 19 болон 21 дүгээр талбайн ажилчид ирж очих, 19 дүгээр талбайгаас үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгсэл авахаар Баянхошуу боомт руу гарах шаардлагатай цөөн тооны машин явдаг бололтой. Байгаль орчноо бодвол асфальтан зам тавьж байгаа нь сайн хэрэг ч орон нутагт энэ зам ямар ч өгөөжгүй ажээ. Нутгийнхан энэ талаар "Петрочайна дачин тамсаг компани олон жил Монголын баялгийг Хятад руу зөөлөө. Орон нутгийн иргэд бидэнд хүртсэн өгөөж юу ч байхгүй. Ядаж аймгийн төвтэй холбосон зам тавиад өгчихсөн бол өөр хэрэг. Газрын тосны нөөц дуусаад энэ компани Монголоос гараад явахад Дорнодын тал дунд хэн ч ашиглахгүй зам л үлдэх нь” гэцгээж байна.

ДОРНОДЫН ТАЛААР БҮТЭН ӨДӨР ДАВХИАД ЦАГААН ЗЭЭР ХАРСАНГҮЙ

Баянхошуу боомттой холбогдсон тосны зам Халхгол сумын Ялалт багаас км гаруй зайтай өнгөрч байна. Тосны цуваа явж өнгөрөхөд боссон тоос багийн айлуудыг хүндрүүлдгийг хөгшид ярьж байлаа. "Олны үг ортой гэдэг. "Петрочайна дачин тамсаг” компани манай газрын тосыг шууд Хятад руу соруулж авдаг байхаар газар доогуур тавьсан хоолой нь хил дээр очоод байгаа юм гэнэ лээ. Нэгэнт Монголын баялгийг ашиглаж байгаа бол байгаль дэлхий, нутаг орныг сайхан болгох хэрэгтэй. Эс тэгвэл бүр больсон нь дээр” гэж М.Пагма гуай ярив.

Энэ нутгийн бас нэгэн бахархал бол яахын аргагүй цагаан зээр. Газар хөдөлж байгаа мэт, өвснөөс ч ялгарахааргүй олон мянгаараа бэлчдэг гэсэн олны яриа, ном зохиолд тэмдэглэгдэн үлдсэнийг нүдээр харах нууцхан хүсэл тээсээр Мэнэнгийн талаар хөндлөн гулд бүтэн өдөр давхиад нэг ч зээртэй таарсангүй. "Зээр маш хурдан нүүдэг амьтан. Зээрийг зааж өгсөн хүн худалч болдог юм гэнэ лээ” гэж жолооч өмөөрөх аядав. Угтаа цагаан зээрийн нүүдлийн замын тэг голоор тос тээвэрлэж эхэлснээс Мэнэнгийн талын "эзэд” дайжиж, гадныханд битгий хэл нутгийн хүмүүст харагдах нь эрс цөөрчээ. Бага хүрээгээр явж Мэнэнгийн талаар дамжаад Улаан худагаар тойрч Баяннуураар буцаж нар зөв тойрдог зээрийн замд 21 дүгээр талбайн тосны тээвэрлэлт эхэлснээс сүрэг тасарч энд тэнд үзэгдээд өнгөрдөг болжээ.

Ийн явсаар Баянхошуу боомтод тулж очлоо. Харуй бүрий болж, боомт ч хаасан байв. Гэхдээ тосоо буулгаад Хятадын талаас буцаж яваа цуваа тасрахгүй байлаа. "Петрочайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбайгаас хоногт 1100 тонн тос олборлож, дор хаяж 30-40 машин тос энэ боомтоор гардаг ажээ. Монгол орны газрын доорх баялаг олборлож, тээвэрлэх үйл явц дархан цаазат Дорнод Монголын тал, бүр тодруулбал дэлхийд данстай хялганат хээр Мэнэнгийн талын хөрсийг дахин хэзээ ч сэргэхгүйгээр зэрэмдэглэж, зээрийн сүргийн нүүдлийн замыг тасалж, хүн ардынх нь амьдралын хэвшлийг хүртэл өөрчилснийг харж явлаа. Байгаль орчин, ан амьтан, малчдын амьдрах орчноор дэнчин тавьж ил гаргасан хар алт гэх энэ баялаг Монгол нутагт юу үлдээв, бид баялгаа ямар үнэд хүргэдэг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрөх.

21 ДҮГЭЭР ТАЛБАЙ 21 САЯ ТОНН ТОСНЫ НӨӨЦТЭЙ

Монголд газрын тосыг анх илрүүлсэн газар бол Дорнодын тал юм. Засгийн газар АНУ-ын "Соко” гэх компанитай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, хайгуулыг эхлүүлсэн түүхтэй. "Соко”-оос компаниас эзэмшлийн талбайг нь 2005 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна дачин тамсаг” компани худалдан авснаар одоогийн олборлолтын талбайнууд бий болсон гэлцдэг. Тус компани анх Дорнод аймгийн Матад сумын нутагт орших 19 дүгээр талбайд хайгуул хийж, тос олборлож эхэлсэн. Аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын мэргэжилтнээс авсан мэдээллээр 21 дүгээр талбайн хайгуулын талбай 9710 км.кв байснаас ашиглалтынх 209.2 км.кв болжээ. Хайгуулын үлдсэн талбайг манай улсын Засгийн газарт хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэнэ. Тосны нөөцийн хувьд 127.5 сая тонн бөгөөд ашиглалтын баталгаат нөөц нь 21 сая тонн гэж судлагджээ. Өнгөрсөн оноос албан ёсоор олборлолт эхлүүлж БНХАУ руу зөөж эхэлсэн тухай мэдээллийг 21 дүгээр талбайн кэмпийн танилцуулгаас олж уншив.

ГАЗРЫН ТОС ХАЛХГОЛД ЮУ ҮЛДЭЭВ?

14453114885625b400414ad

Дорнод аймаг дахь Баянхошуу боомт. Хар алт гэж нэрлэгдсэн газрын тосыг "Петрочайна дачин тамсаг” компани Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах 21 дүгээр талбайгаас өдөрт 1100 тонныг олборлож энэ боомтоор гаргаж байна. Монголын газар доорх баялаг эх нутагтаа ашгаа өгөхгүйгээр барахгүй тосны тээвэрлэлт байгаль орчныг сүйтгэж байгааг нутгийнхан ярьж байна.

Газрын тосны тухай болон ашигт малтмалын холбогдох хуулиудад газрын доорх баялгийг ашигласан тохиолдолд тухайн орон нутагтай хамтран өгөөжтэй ажиллахыг заасан байдаг. Гэвч 21 дүгээр талбай ашиглалтад орсноос хойш Халхгол сум, Ялалт багт орсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт байдаггүй юм байна. Нутгийн иргэд үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байлаа. "Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ аль 20 гаруй жилийн өмнөх. Гэрээ ёсоор манай талд хэчнээн төгрөг шилждэг эсэх нь тодорхойгүй. Ямартаа ч газрын тос хилээр гарсны дараа мөнгө болж тодорхой хувь нь Монгол Улсын Засгийн газарт шилждэг тухай мэдээллийг сонсов. Гэхдээ энэхүү хөрөнгийн тоо Монголын нутгаас олборлож байгаа газрын тос зах зээлд гарах үнээс хэд дахин бага хэмжээтэй байдаг. Ингэхдээ Дорнод аймагт ямар ч үр нөлөөгүй зарцуулагддаг гэх юм билээ. Сурвалжлагын явцад энэ талаар тодруулахыг оролдсон ч газрын тосны хөрөнгийн талаар мэдээлэл тун бүрхэг байдаг ажээ.

Үүнээс гадна "Петрочайна дачин тамсаг” компанийн монгол, хятад ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж, эрх мэдлийн тухайд олон асуудал тулгамддаг тухай олны дунд ам дамжин яригдсаар ирсэн. Мэнэнгийн тал дээгүүрх тосны 68 км, 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомттой холбогдсон 210 км замыг дагаж, Ялалт багийн малчидтай уулзаж явсаар дээрх мэдээлэл үнэн эсэхийг сонсч, харах боломж тохиож "Петрочайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбайн кэмпэд хонохоор боллоо.

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /2/
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани