Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зүүн Цанхийн олборлолт хэзээ сэргэх вэ

 

Одоогоос таван жилийн өмнө манай улс Тавантолгойн ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээгээр нүүрс олборлох оператор компанийг сонгон шалгаруулах тендер зарласан. Энэ тендерт гадаадын гурван компани санал ирүүлснээс Австралийн "MacMahon Holdings” компани шалгарсан юм. Тиймээс тус компанитай гэрээ байгуулж, 2011 оноос нүүрс олборлуулж эхэлсэн. Гэвч тус компанитай байгуулсан гэрээг шинэчлэхээр өнгөрсөн оны наймдугаар сараас хэлэлцээр хийж эхэлжээ. Хэлэлцээр жил орчим үргэлжилсэн ч, хоёр тал ойлголцолд хүрээгүйн улмаас "MacMahon Holdings” компани өнгөрсөн зургаадугаар сард манай улсаас гарч явсан гэдэг. Ингэхдээ тус компани Зүүн Цанхид нүүрс олборлох эрхээ Хятадын "TT VJ CO” компанид 65 сая ам.доллараар шилжүүлээд гарсан гэх мэдээлэл байгаа юм. Ингэснээр Тавантолгойн Зүүн Цанхийн гэрээт олборлогч нь Австралийн "MacMahon Holdings” бус, Хятадын "TT VJ CO” болж хувирсан хэрэг. "Эрдэнэс-Тавантолгой” компанийнхан шинэ гэрээт олборлогч болох "TT VJ CO” компани руу өөрийн 200 гаруй ажилтнаа шилжүүлэх шийдвэр саяхан гаргасан байна. Үүнтэй холбогдуулан тус компанийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлаад байна. Тэд тав хоногийн суулт зарласан шалтгаанаа ингэж тайлбарлаж байгаа юм.

Тавантолгойн ордын Цанхийн хэсгийг хоёр хувааж, баруун хэсэгт нь стратегийн хөрөнгө оруулагч, зүүн хэсэгт нь гэрээт олборлогч оруулах шийдвэр одоогоос таван жилийн өмнө гарч байлаа. Энэ дагуу Баруун Цанхид үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагч, Зүүн Цанхид гэрээгээр нүүрс олборлох оператор компанийг сонгох тендерийг таван жилийн өмнө зарласан юм. Гэвч тухайн үед стратегийн хөрөнгө оруулагч тодроогүй учраас хожим энэ талбай руу "Монгол уурхайчин нэгдэл”-ийг гэрээт олборлогчоор оруулсан. Харин Зүүн Цанхийн гэрээт олборлогчоор Австралийн "MacMahon Holdings” компани орж ирсэн юм. Энэ хоёр гэрээт олборлогчийн нэг нь ажилчдаа өөрсдөө цалинжуулдаг бол, нөгөө нь "Эрдэнэс-Тавантолгой” компаниас цалинждаг байжээ. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс-Тавантолгой компани "MacMahon Holdings” компаниар нүүрс олборлуулсны төлбөр төлөхийн зэрэгцээ энэ талбай дээр ажиллаж ирсэн 200 гаруй ажилтанг өөрөөсөө цалинжуулж иржээ. Тиймээс зардлаа бууруулахын тулд эдгээр ажилчдаа шинэ гэрээт олборлогч "TT VJ CO” компани руу шилжүүлэхээр болсон гэж "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэг тайлбарлаж байгаа юм.

"Эрдэнэс-Тавантолгой” компани 650 гаруй ажилтантайгаас 200 гаруйг нь шинэ гэрээт олборлогч "TT VJ CO” компани руу ийнхүү шилжүүлэхээр болоод байна. Харин ажилчид "Эрдэнэс-Тавантолгой” компаниас явахгүй гэдгээ илэрхийлж суулт зарлаад байгаа юм. Энэ үл ойлголцол хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Хэрэв үл ойлголцол ойрын хугацаанд шийдэгдвэл шинэ гэрээт олборлогч сарын дотор Зүүн Цанхийн олборлолтыг сэргээх боломжтой гэнэ. "MacMahon Holdings” компанитай байгуулсан гэрээг шинэчлэх хэлэлцээр эхлүүлсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны наймдугаар сараас Зүүн Цанхийн олборлолтыг зогсоосон юм. Гэвч хэлэлцээрт ахиц гараагүй учраас "MacMahon Holdings”компани Зүүн Цанхиас гарч, оронд нь шинэ гэрээт олборлогч орж ирлээ. Энэ хугацаанд буюу өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тус талбайгаас нэг ч тонн нүүрс олборлож экспортлоогүй гэж ойлгож болно. Үүнээс өмнө ч "Чалко”-той байгуулсан гэрээг сайжруулах зорилгоор Зүүн Цанхийн экспортыг жил гаруйн хугацаанд мөн зогсоож байсан юм. Тодруулбал, манай улс Зүүн Цанхийг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Хятадын төрийн өмчийн "Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж, үүнийгээ Зүүн Цанхийн нүүрсээр барагдуулахаар тохиролцсон.

Энэ дагуу 2011 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн Хятадын төрийн өмчийн "Чалко” компанид нүүрсээ тонныг нь 70 ам.доллараар нийлүүлж, зээлийнхээ тодорхой хувийг барагдуулсан юм. Гэвч өмнөх Засгийн газрын үед нүүрсний экспортыг зогсоох замаар, гэрээний үнийг нэмэх оролдлого хийсэн нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсонтой ижил зүйл болсон гэж хэвлэлүүд шүүмжилдэг. Нүүрсний үнэ унасан үед, гэрээний үнэ нэмэх оролдлого хийсэн нь Зүүн Цанхийн бүтээгдэхүүнийг тонныг нь 70 ам.доллараас доош үнээр нийлүүлэхэд хүргэсэн гэж шүүмжилдэг юм. Ийнхүү "Чалко”-той байгуулсан гэрээг сайжруулахын тулд 2013 оны эхнээс жил гаруйн хугацаанд Зүүн Цанхийн олборлолт болон экспортыг зогсоож байлаа. Үүнээс хойш олборолт, экспортыг сэргээсэн ч өнгөрсөн оны наймдугаар сараас "MacMahon Holdings” компанитай байгуулсан гэрээг шинэчлэх зорилгоор дахин энэ талбайн үйл ажиллагааг зогсоосон юм. Ийнхүү Чалко болон Макмахан компанитай хэлэлцээрийн ширээний ард суух бүрт Зүүн Цанхийн олборлолт, экспортыг зогсоож ирсэн ч,  "Чалко”-гийн өрөөс хагасрахгүй байх нэг шалтгаан болж байна.

Өнгөрсөн оны эцэст энэ компанид 130 сая ам.доллар удахгүй нүүрсээр барагдуулаад төлчихнө гэж яриад сууж байсан бол өнөөдөр үүнтэй ойролцоо тоо бас л яриад сууж байна. Одоо тус компанид 115 сая ам.доллар төлөх дутуу байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Ийнхүү Зүүн Цанхийн уурхай зогсонги байгааг нь өр зээл хасагдахгүй байх шалтгаан болж байна. Нөгөө талаас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж байгаа нь тус компанийн санхүүд хүндрэл учруулсан хэвээр байна. Зүүн Цанхийн олборлолт зогссон ч Баруун Цанхийн олборлолт хэвийн явж байгаа. "Монгол уурхайчин” нэгдэл он гарснаас хойш Баруун Цанхиас 3.6 сая тонн нүүрс олборлож экспортолжээ. Баруун Цанхийн нүүрсийг уурхайн амнаас өнгөрсөн оны эцэст 40 ам.доллараар худалдаж байсан бол оны эцэст 33 болж буурсан. Харин одоо нэг тонн нүүрсийг Баруун Цанхийн уурхайн аман дээр 26 ам.долларын дундаж ханшаар худалдаж байна. Ийнхүү нүүрсний үнэ унасан байгаа үед Зүүн Цанхийн олборлолтыг ойрын хугацаанд эхлүүлэхгүй бол  "Эрдэнэс-Тавантолгой” компанийн санхүү улам хүндэрнэ гэдгийг албаныхан хэлж байгаа. Гэхдээ энэ нь "Эрдэнэс-Тавантолгой”-н ажилтан болон удирдлагын хооронд үүссэн үл ойлголцол хэдий хугацаанд үргэлжлэхээс хамаарах болчихоод байна.

Зүүн Цанхийн олборлолт хэзээ сэргэх вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани