Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнст худагийн ордыг яаж авсныг Тайландын “Банпу” компаниас шалгаая

Үнст худагийн ордыг яаж авсныг Тайландын “Банпу” компаниас шалгаая"Bloomberg”-ээр 2011 оны есдүгээр сарын 11-нд "Банпу компани Хүннү коал-ийг 477 сая австрали доллараар худалдан авах санал тавилаа” гэсэн мэдээлэл гарав.

"...Тайландын нүүрсний томоохон олборлогч "Банпу” компани Австралийн хөрөнгө оруулалттай "Хүннү коал” компанийг 477 сая австрали доллар буюу 493 сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байна. Бангкокт төвтэй тус компаниас мэдээлж буйгаар "Банпу” нь "Хүннү коал”-ийн 12 хувийг эзэмшдэг бөгөөд хувьцаа нэг бүрийг 1.80 австрали доллараар үнэлэхээр зэхэж буй аж. Энэ үнийн дүн нь Австралийн Пертэд төвтэй дээрх компанийн хувьцааны ханш 2011 оны есдүгээр сарын 8-нд хаалтаа хийсэн ханшаас даруй 30 хувиар өндөр юм. Хэрэв "Хүннү коал” нь "Банпу”-д хувьцаагаа зарвал компанийн дийлэнх удирдлагыг шилжүүлэх бөгөөд нөөцөөрөө дэлхийд гайхагдсан Монгол дахь  нүүрсний 11 ордыг эзэмших юм. "Банпу” компани 2010 онд Австралийн "Centennial Coal Co” компанийг худалдан авахаар зөвшилцсөн байна. Харин өдгөө Монголын нүүрсний салбарт сонирхож буй нь дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад хамгийн ойр учраас тэр билээ. "Банпу”-гийн тавьж буй санал нь "Хүннү коал” дээр ирж буй менежментийн ихээхэн дарамтыг арилгана. Тэгээд ч ийм санал ирсэн нь тэдний хувьд гэнэтийн зүйл биш байлаа. Учир нь аливаа дарамтыг арилгах нь төслүүдээ санхүүжүүлэхийн тулд юм” гэж Хонгконгод төвтэй "Renaissance Capital Ltd” компанийн шинжээч Matthew Whittall хэлжээ...” хэмээн мэдээлжээ.

 

 

"Хүннү коул" нь компани нь Говь-Алтайд "Алтай нүүрс” төслийг хэрэгжүүлж, "Рио Тинто” группийн эзэмшлийн хувьцааны 70 хувийг  худалдан авах гэрээ байгуулж, 23 сая ам.долларыг бэлэн мөнгөөр, 17 сая ам.долларыг дараа төлөхөөр болсон байдаг. Говь-Алтай аймгийн Бургастайн хилийн боомтоос 250 км зайд орших "Алтай нүүрс” орд нь Хятадын төмөр замаас 550 км зайд оршдог байна. Төслийг хэрэгжүүлэгчид 46,212 га талбайд хайгуул хийх зургаа, 202 га-д олборлолт явуулах дөрвөн лиценз эзэмшдэг. Төслийн хүрээнд 250-500 сая тонн метр нүүрс олборлохоор тооцоолж байсан. Хайгуулын урьдчилсан шинжилгээгээр тус ордын коксжих нүүрсний чанарын үзүүлэлт дэлхийн бусад орны коксжих нүүрснийхтэй адил шинж чанартай байгааг тогтоосон байдаг. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь "Хар тойром” зэрэг ойролцоох ордын лицензүүдийг эзэмшдэг байв. Тус компанийн хариуцсан "Цант-Уул” нүүрсний төслийн хайгуулын талбайд коксжих нүүрсний их хэмжээний нөөц илэрсэн тухай уул уурхайнхан нэг хэсэгтээ л шуугиж байсан. Тус ордын нүүрсний чанар нь Тавантолгойн ордынхтой дүйцэхүйц чанарлаг гэсэн дүгнэлт ч гараад амжсан. Австрали улсад төвтэй "Хүннү коул”  компани нь Монголын өмнөд болон зүүн аймгийн нутгийг хамарсан эрчим хүч, коксжих нүүрсний 14 төслийг хэрэгжүүлж байсан.

Үүний дараахан буюу 2011 оны аравдугаар сарын 26-нд http://www.proactiveinvestors.com.au/ сайтад "...Тайландад бүртгэлтэй "Банпу” компани "Хүннү коал”-ийн нэг хувьцаа бүрийг 1.80 ам.доллараар үнэлэн худалдан авах санал тавьсныг хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Ингэснээр "Банпу” компани "Хүннү коал”-д 124,501,027 хувьцаа эзэмшиж компанийн 50.18 хувийг өөрийн болгоод байна. Түүнчлэн "Банпу” нь "Хүннү коал”-ийн 23.3 сая ширхэг опшионсыг эзэмшиж ...” гэж мэдээлсэн юм.

 "Банпу” компанийнхан "Хүннү коул"-ын нэрээр Монголын "Говь хурах" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа "Дангаар санхүүжүүлэх хугацаанд "Хүннү коул"-ын гаргасан бүх зардал нь хамтарсан компанийн өр хэлбэрээр тооцогдох бөгөөд хамтарсан компани ашиг олмогц "Хүннү коул"-д гаргасан бүх зардлыг төлнө" гэсэн заалт оруулжээ. Дараа нь тэд энэ заалтаараа монгол хамтрагчаа шантаажилсан байна гэх мэдээлэл манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баахан бичигдсэн.

Эх сурвалжийн мэдээллээр энэ нь "Банпу"-гийнхний гэм биш зан гэнэ.

 

 

   "... Азийн томоохон нүүрс олборлогчдын нэгд тооцогддог тус компани Лаос дахь охин компаниараа дамжуулан мөн л эдийн засгийн алуурчдын үйл ажиллагааг явуулсан байна. "Банпу"-гийн охин компани Лаост шинээр баригдах цахилгаан станцын ТЭЗҮ, түүний талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компанитай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулжээ. Тэд хэрэгтэй мэдээллээ олж авмагцаа гэрээгээ цуцалсан нь Лаосын компанид хохирол учруулсан гэдгийг Тайландын иргэний шүүх тогтоосон байна.

    Тиймээс шүүхээс "Банпу" компанид олон тэрбум долларын торгууль ногдуулжээ. Тухайлбал, "Банпу" компанид дөрвөн тэрбум тайланд долларын торгууль ногдуулж, 2015-2027 оны алдангийг жилийн 860 сая доллараар тооцож, 2028-2039 оны алдангийг жилийн нэг тэрбум 380 сая тайланд доллараар тооцож Лаосын компаниудын хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан юм билээ. 

    Түүнчлэн "Банпу" болон түүний Лаос дахь охин компанийн удирдлага Лаосын Засгийн газарт хуурамч мэдээлэл өгсөн, Лаос улсын Хонса талбайд баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцын ТЭЗҮ болон нүүрс ашиглах давуу эрхийн талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компаниудтай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулж, Лаосын Засгийн газрыг төөрөгдүүлсэн тул тус улсын Засгийн газар "Банпу"-гийн охин компанид олгоод байсан нүүрс ашиглах давуу эрх, цахилгаан станц барих эрхийг цуцалжээ.

    Үүгээр зогсохгүй "Банпу" компанийг Лаосын Засгийн газартай шууд гэрээ байгуулахыг шүүхээс шаардсан байна. Ийм базаахгүй асуудалд орооцолдоод байгаа компани Монголд үйл ажиллагаа явуулдаг "Хүннү коул" компанийн бүх хувьцааг 2011 оны арванхоёрдугаар сарын 28- нд Австралийн хөрөнгийн бирж дээрээс 497 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр 843.5 сая тонн нүүрсний нөөцтэй Монголын хоёр том орд газрын 11 хайгуулын тусгай зөвшөөрөл "Банпу"-гийн эзэмшилд шилжсэн байна...” гэж Unen.mn сайтад мэдээлсэн байна.

 

 

Үүнээс гадна "Банпу”-г нүүрсний салбар дахь дэлхийн акулуудын нэг гэдгийг эдийн засагчид, салбарынхан нь хэлдэг. Нийтлэлч Л.Болормаа "Арван нэгэн оны арван нэг” нийтлэлдээ "...Австралийн бирж дээрх "Хүннү Коал”-ийн хувьцаа дөрөвдүгээр сарын 11-нд 1.75 австрали доллар байсан бол зургадугаар сарын 27 гэхэд 1.25 австрали доллар болтлоо унажээ. Монгол дахь ордуудын үнэт цаас хамгийн доод төвшиндөө хүрсэн хар өдрүүд одоо ч үргэлжилсээр байна. Эдний дундаас ганц "Хүннү Коал” компанийн хувьцаа есдүгээр сараас аажмаар өсч эхэлсэн юм. Тайландын "Банпу Металз”-ын охин компани "Банпу Коал” нь Монгол дахь Хүннүгийн нүүрсний ордуудыг худалдаж авах тухайгаа есдүгээр сард албан ёсоор зарласнаас хойш "Хүннү Коал”-ийн хувьцаа өсч эхэлжээ. Банпу нь Хүннүгийн жижиг хувьцаа эзэмшигчдээс үнэт цаасыг нь 1.80 австрали доллараар худалдан авна хэмээн зарласнаас хойш HUN симболтой хувьцаа Австралийн бирж дээр 1.78-1.80 үзүүлэлт дээр сүүлийн хоёр сард тогтвортой байлаа...” гэж бичсэн нь бий.

Гэхдээ тэд хам­тарсан компанийн хөрөнгө болох "Хар тойром", "Хар тойром-1", "Үнст худаг" талбайнуудыг барьцаалан үнэт цаас гаргаж худалдахдаа Монголын талын хамтрагчдадаа юу ч дуулгаагүй гэнэ. 

Харин Монголын талын хөрөн­гө оруулагчид буюу "Говь хурах”ХХК-ийнхан нь Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа зарсан гэдгийг хэвлэлээс олж мэджээ. Энэ асуудал Арбитрийн шүүх хүртэл явсан байна.
Тиймээс Тайландын "Банпу” компани "Хүннү коал”-ийг авахдаа Үнст худагийн ордыг чухам ямар аргаар авчихав гэдгийг шалгаж, нягтлах шаардлага зайлшгүй байгаа юм.

Үнст худагийн ордыг яаж авсныг Тайландын “Банпу” компаниас шалгаая
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани