Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэт-Овоотын төмөр замын суурь бүтцийг барина

Эрдэнэт-Овоотын төмөр замын суурь бүтцийг баринаЭрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлнэ

 

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. Төслийн нэгжийн удирдах хороог зохих журмын дагуу байгуулан мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг орон тоо, төсөвтөө багтаан санхүүжүүлж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарт үүрэг болголоо.

 

Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг эхлүүлэхээр Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг БНХАУ-ын талтай шаардлагатай уулзалтуудыг зохион байгуулж, Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, Шивээ-Овоо ордын олборлолтын үйл ажиллагаа болон усны нөөцийн асуудлаар газар дээр нь очиж танилцуулжээ.

 

БНХАУ-ын талаас төслийн усан хангамж, нүүрсний уурхай, цахилгаан станцын урьдчилсан инженерийн төлөвлөгөө болон бусад судалгааг үндэслэн жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, 9240 МВт-ын дэвшилтэт технологи бүхий агаарын хөргөлттэй цахилгаан станц, 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кВ-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам бүхий цогцолбор барих нь хамгийн тохиромжтой гэсэн саналаа илэрхийлсэн байна.

 

Төсөл хэрэгжсэнээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, 150 тэрбум тонн орчим нүүрсний нөөцийнхөө зарим хэсгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орон болно. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан томоохон хөрөнгө оруулалт татаж эдийн засагт эергээр нөлөөлөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр, ур чадвартай боловсон хүчин бий болгох давуу талтай юм.

 

Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина

 

Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. Концесс хэрэгжүүлэхтэй холбогдуулан төмөр замын суурь бүтэц барих, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.

 

Монгол Улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашид ОХУ-тай төмөр замаар холбогдох гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт хотоос Арцсуурь боомт хүртэл 770 км урттай төмөр замын шинэ шугам барьж байгуулах асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлснээс эхний ээлжинд Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Овоотын нүүрсний стратегийн ордын чиглэлд 581 км урттай төмөр замын шинэ шугамыг төр болон хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад оруулсан юм.

 

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замд 1 үндсэн өртөө, 8 зөрлөгтэй байхаар төлөвлөсөн бөгөөд тээх чадвар нь жилд 22.2 сая тонн, нэвтрүүлэх чадвар нь хоногт 16 хос галт тэрэг байхаар тооцоолж байна. "Нортерн рейлвейс” ХХК нь Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын төслийг 30 жилийн хугацаатай "зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр эзэмших бөгөөд концессийн хугацаа дуусмагц уг төмөр замын суурь бүтцийг зуун хувь төрийн өмчлөлд шилжүүлэх юм.

 

Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь дээшлүүлэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байна.

 

Товч мэдээ

-  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

-  Монгол Улсын Хөгжлийн банкнаас Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, тэдгээрийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг олон нийтэд мэдээлэх, танилцуулах зорилгоор "Чингис бонд-үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн, худалдаа, арга хэмжээг нийслэл хотод энэ оны 4 дүгээр улиралд, орон нутагт 2016 оны 2 дугаар улиралд тус тус зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

 

-  2015 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсын Вьентьян хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 10 дугаар хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Г.Шийлэгдамбад даалгалаа.

 

-  Улаанбаатар хотноо 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга З.Баянсэлэнгэд даалгалаа. 

 

-  АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Нийгэм, хүмүүнлэг, соёлын асуудлаарх 3 дугаар хорооны хуралдаанд оролцсон тухай Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

 

-  2015 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдсан "Их долоо-Хөдөлмөр болон хөгжлийн сайд нарын дээд хэмжээний уулзалт”-д оролцсон дүнг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

 

-  2015 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Себу хотод зохион байгуулагдсан АПЕК-ийн Эрчим хүчний сайд нарын 12 дүгаар чуулга уулзалтад оролцож албан ёсны айлчлал хийсэн дүнг Эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

 

-  2015 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад зохион байгуулагдсан Сингапурын Засгийн газрын Барилгын мэдээлэлжсэн загварчлалын асуудлаарх симпозиумд оролцсон талаар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Эрдэнэт-Овоотын төмөр замын суурь бүтцийг барина
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани