Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дахиад л Тавантолгой

Мөлжиж дуусдаггүй мөнхийн сэдэв, яригдаж ханадаггүй энэ орд, тэнд үйл ажиллагаа явуулж буй компани, түүнийг нь удирдаж буй удирдлагуудын сэдэв эхэндээ улстөрчдийн дунд өрнөдөг байлаа. Харин энэ удаад ажилчдынх нь эсэргүүцлээр илэрч үргэлжлэв. "Эрдэнэс Тавантолгой” компани үргэлж мөнх улстөрчдийн ярьдаг сэдвийн нэг байсан, цаашдаа ч байх нь дамжиггүй. 

Болохгүй бүхэн энэ компаниар яригдаххишиг дуудуулахад сайн өдөр нь хяслантай. Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулсан цагаас хойш Чалкогийн өрийн асуудал энэ компаниас салаагүй. Халамж хэлбэрээр аваад тарааж орхисон мөнгийг төлөх гэж чармайж явах зуур улстөрчдийн шуналын нүд энэ компаниас салсангүй. 

 

Өмнөх удирдлагуудынх нь тухай таагүй мэдээлэл өнөө хэр хэвлэлийн хуудаснаа заларсаар. Их хэмжээний ашиглагдах боломжгүй дугуй, сэлбэг хэрэгслийн дуулиан 2013 онд яригдаж, н.Энэбиш захирал муу нэртэй луу данстай болсон. Дараагийн очсон удирдлага нь болох Я.Батсуурь мөн л тэрбум тэрбумын асуудалд нэр холбогдож хэцүү нэртэд хэдэн сар хоригдоод өдгөө батлан даалтад гарсан байгаа. 

Хүргэн Г.Дэнзэнгийн хохирогч болсон гэж удаа дараа Я.Батсуурь дарга мэдэгдсэн ч тэрбээр буруугүй гэдгээ нотлуулж чадалгүй, намаа эрх барьж байгаа хугацаанд нам гүмхэн батлан даалтад суухыг илүүд үзсэн нь нууц биш. Хэдхэн сарын дотор хэд хэдэн удирдлага сольсон энэ компанид хатуухан хэлэхэд чөтгөр шүглэчихсэн бололтой. Эсвэл энэ компани өөрөө эрх баригчдын мөнгөний авдар юм биш үү гэж эрхгүй хардахад хүргэж байна. 



2015 онд хэсэгтээ л нам гүм байж, Чалкогийн өр, Тавантолгойн ордыг эзэмших хөрөнгө оруулагчдын маргаантай холбогдон чимхүүлж байсан "Эрдэнэс Тавантолгой” компани ойрын үед дахиад л хэвлэлийн хуудсанд тодоор бичигдэх болов. Гэхдээ муу талаар. "Эрдэнэс Тавантолгой” компанийн зарим ажилчид суулт зарласан тухай яриа өнгөрсөн долоо хоногоос эхлэн яригдсан. Шалтгаанаа тэд манай хэдэн ажилчдыг гадны компани руу шилжүүлж байна. Нэг ёсондоо гэрээ гэсэн нэрийн дор ажлаас халах тогтоолыг компанийн удирдлагууд гаргачихлаа хэмээн эсэргүүцлийн уриа лоозон барин жагссан. 



Харин компанийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт мэдээлэл өгч Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх  "TTJVCo” компанид гэрээгээр хэсэг ажилчид өгсөн. Тэрнээс биш ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй гэсэн мэдэгдэл хийсэн ч асуудал үүгээр дууссангүй. Австралийн "Макмахон” гэдэг супер компани  Цанхийн зүүн уурхайд гэрээт олборлогчоор шалгарч 2011 оны арваннэгдүгээр сард "Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулжээ. Гэвч тэд анх гэрээ байгуулсан цагаасаа эхлээд л хариуцлагагүй байсан гэнэ.Дөнгөж гэрээ байгуулчихаад хэдхэн сарын дараа гэрээнийхээ бүхий л эрх үүргийг өөр компанид шилжүүлчихсэн. 



Ингэхдээ өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Five Hills” компанийн охин компани болох "TTJVCo”-д шилжүүлчихсэн аж. "Макмахон” компанийн дээрх үйлдэл Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийг зөрчсөн эсэхийг судалж үзсэний үндсэн дээр "TTJVCo”-той гэрээгээ дахин шинэчлэн байгуулахаар болж Цанхийн зүүн уурхайд ажиллаж байсан ажилчид болох 200 орчим хүнийг өмнө нь байсан ажлын байрыг дордуулахгүй, цалин мөнгийг нь хасахгүй нөхцөлтэйгөөр "TTJVCo”-д шилжүүлэхээр тохиролцсон. 


Мөн гэрээний хугацаа дуусмагц ажилчдаа шилжүүлж авах талаар ярилцсан гэсэн тайлбарыг удирдлагууд нь өнгөрөгч пүрэв гарагт өгсөн. Гэсэн ч ажилчин, удирдлагын дундах үл ойлголцол даамжирсаар өчигдөр суулт зарлах хэмжээнд хүрч, байгууллагынхаа дотоод нууцыг бусдад дэлгэж булайгаа чирэв. Улс орны амьдрал хямралтай, хувь хувьсгалын олон байгууллага төсвөө танаж, ажилчдаа цомхотгож байгаа нь үнэн. Гэвч тэд нэг компани руу шилжүүлэх байдлаар бус түс тас хэлээд гэнэт халагдсаны тэтгэмж өгөөд явуулж байгаа. Харин сардаа 12 сая төгрөгийн цалин авч суугаа эрхэм гишүүн асан Батж.Батбаярын хүү Батбилэг өнөөдрийг хүртэл хар цагаан дуугүй суусаар байгаа нь сонирхолтой. Тавантолгойн төсөл анхнаасаа мордохын хазгай гэгч болчихоод байгаа. 

Дэлхийд нүүрсний үнэ уначихсан энэ үед Чалкод төлөх 210 сая ам.долларын өр дарах гэж энэ компани сүүлийн хэдэн жил хэл амны бай боллоо. Удирдлага тогтдоггүй, асар их мөнгөний эх үүсвэр болсон энэ компани эдийн засгийн хүнд байдалд орсон байж мэдэх. Эдийн засгийн ороо бусгаа үед сул зогссон ажилчдаа 60 хувьд нь сул цалин өгч, ажлын байрыг нь хамгаалж үлдсэн хэмээн өөрсдийгөө өмгөөлж байгаа. Гэвч төрийн албанд бодитоор нүүрлэсэн тансаглал энд хэрээс хэтэрснийг дарга нарынх нь цалин бодитоор харуулчихлаа. Өнөөдөр дотоодын компаниуд дотор 12 сая төгрөгийн цалин авдаг захирал хэд байгаа бол. 



Үндсэн цалингаа эдийн засаг сайжиртал таван саяар ч болов бууруулах эрхэм дарга энэ компанид байхгүй гэж үү. Өчигдөр суулт зарласан "Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчид захирлуудынхаа болон өөрсдийнхөө авдаг цалингийн хэмжээг олон нийтэд зарлалаа. Тодруулбал, "Эрдэнэс  Тавантолгой” компанийн "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийсан юм.  Мэдээллийн үеэр "Эрдэнэс  Тавантолгой” компанийн үйлчилгээний албаны охидууд 500 мянган төгрөгийн цалин авч, боолын  хөдөлмөр эрхэлж байгааг  тодотгож, компанийн ажилчдын цалингийн зөрүүгийн асуудлаар мэдээлэл өгөв. 


Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Батбилэг сард 12 сая төгрөг, үйл ажиллагаа эрхэлсэн захирал М.Мягмар-Эрдэнэ 7.2 сая, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Ч.Жигжид 7.2 сая, бүтээн байгуулалт дэд бүтэц эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжав мөн л 7.2 сая төгрөгийн цалин авдаг аж.  Мөн уул уурхай эрхэлсэн захирал Б.Гантулга болон бусад албаны захирлууд 4.8 сая төгрөг авч байгаа бол, Хэвлэл мэдээлэл хариуцсан дарга нь 3.8 сая төгрөгийн цалин авдаг гэдгийг баримтаар илчиллээ. Гэтэл инженер, үйлчилгээний ажилтнууд 500 мянган төгрөгийн цалин авч байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг хамгийн доод үнэлгээгээр тогтоосон асуудал гэв. Энэ мэт хөдөлмөр шулалтын энэ компанид хэдийнэ байх ёстой үзэгдэл болсон гэнэ. Энэ компанийн ажилчдын дийлэнх нь залуус. 


Тэдний 70 орчим нь охидууд бөгөөд гэр бүлгүй байна. Тэдэнд гэр бүлтэй болох ямар ч боломж алга.  Цалин нь ердөө 500 мянга мөртөө 12 цагийн  тулаа хийдэг. Ажлын өдөр нь 28 хоног. Бид үүнийг албан ёсоор эсэргүүцэж байгаа. Залуус хүмүүст хөгжих, амрах ямар ч боломж өгөхгүйгээр боолын хөдөлмөр хийлгэж байгаа бөгөөд 14/14 хоногийн ажлын хоногтой байлгах шаардлага  тавьсан гэдгээ "Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ онцолсон юм. Дуусдаггүй, бас барагддагүй дуулианы эзэд болсон "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд өнөөдөр хувийн хэвшлийнхнээс 10 дахин, төрийн албан хаагчдаас долоо дахин өндөр цалинтай сууж байна, эрх баригчдаа. Төрийн нүд чих байнга энэ компанийг чиглэж, мөнгөний нүдээр харж суудгийг буруутгах арга алга. Цаашид хэрхэх вэ. Суулт зарласныг нь улстөрчид алга ташин дэмжиж, нөгөө талд компани ажилчдаа бид зүгээр явуулаагүй хэмээн жүжиг тоглосоор суух уу. Маргааныг хэн эцэслэх вэ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Балжир
Дахиад л Тавантолгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани