Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойг одоо яах юм бэ

Өнгөрөгч хавар ноён Г.Тэмүүлэн "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээсээ татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгч байлаа. Оюутолгойн төслийн талаарх хэлэлцээрийн явцад нөгөө талын (хөрөнгө оруулагч тал) илүү зүйл хүсэх нь хэтрээд байгаа тул энэ эрхэм ТУЗ-ийн гишүүнээс татгалзлаа гэсэн утгатай ярилцлагыг сонинд өгч байлаа. 

 

"...Олон нийт "Оюутолгой”-г татварын хэдэн долларын маргаан, эсвэл анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтээс үүдэн Монголын тал гацаагаад байна гэж харж, шүүмжилж байгаа. Үнэндээ бол түүнээс илүү том эрх ашгаа хамгаалж үлдэх гэж л бид өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Татварын маргаан, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шийдчихэд л "Оюутолгой”-н асуудал шийдэгдэх байсан бол аль хэдийнэ явчих байсан. Гэтэл нөгөө тал маань түүнээс илүү зүйл хүсэж, өөрсдийнхөө алдааг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг шахаж байгаа болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн хэрэг” гэсэн ярилцлагыг тэрбээр хэвлэлд өгч байв.

 

Үүний цаана энэ зөрчлийн дүнг нь нөгөө талын тайлангаар зөвшөөрчих гээд байсан Засгийн нөлөө ТУЗ-ийн гишүүдэд бас байсан юм байна гэсэн дүгнэлт гарч ирж байгаа юм. Оюутолгойн 2010-2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар 1.8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн тухай баримт нийтэд ил болоод байгаа.

 

2016 онд Монгол Улс зээлийнхээ хүүд өгөх мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний энэ зөрчлийг анхны гэрээний буруутай шууд хутгаж ойлгох нь өрөөсгөл байх. Харин хөрөнгө оруулагч тал явцын дунд даврах шиг болж бараг л хатгасан нэг шон идсэн бургерийнхээ мөнгийг ч Монголын талд оруулсан хөрөнгө оруулалт болгон тайлагнаж ирснийг энэхүү шалгалтыг үр дүн харуулж байгаа юм. Зарим баримтаар бол Оюутолгойн хашаанаас хальж хилийн цаана барьсан шугам хүртэл манай хөрөнгө оруулалт болж өрийн хавтсыг маань зузаалжээ.

 

Оюутолгой компани Хятадын газар нутаг дээр 55 сая ам.доллараар цахилгаан дамжуулах шугам барьсан. Гэхдээ энэ шугамын зардлыг Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт болгон тусгасан. Өөрөөр хэлбэл, бид хятадад баригдсан тэрхүү цахилгаан дамжуулах шугамын үнийн 34 хувийг хүүтэй нь төлнө. Мөн Монголд шугам барьдаг үнээс 3 дахин өндөр үнэтэй тусгасан.

 

Оюутолгой компани нь Бээжинд өөрийн төлөөлөгчийн газраа 30 сая ам.доллараар байгуулсан. Энэ газрын зардлыг манай монгол оронд оруулж буй хөрөнгө оруулалт болгож бичсэн... гээд маргаан зөрчилтэй тайлангуудын жагсаалт хөвөрчээ. 

 

Гэрээ ёсоор бидний Оюутолгойд эзэмшдэг нэртэй 34 хувьд тооцогдсон хөрөнгө оруулалт гэж тайлагнасан цент бүхэн эргээд Монголын талд өр болж үлдэж байгаа хэрэг. Энэ бол одоо өнгөрсөн хэрэг болж байх шиг. Асуудлыг нэг тийш болгож хоёр дахь бүтээн байгуулалтыг нь эхлүүлж баялгийн хаялгыг эдийн засагт бодитой  тусгах хүлээлт нийгэмд байгаа ч эхлээд дээрх зөрчлийг арилгах үүрэг энэ Засагт хаяглагдаж байгаа.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд үзэглэсэн гэрээ юу болж байна. Дээрх шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг хэрхэн засахаар болсон бэ. Цайруулаад мартахаар болсон уу.  Үүнд хариулт болгож  шийдлийн цаг уулзалтаар Ерөнхий сайд Оюутолгойн асуудлыг тухайлан ярилцахаар  "Эрдэнэс”-ийн асуудлыг гардаж байгаа сайд дарга нарыгаа өрөөндөө дуудаж уулзжээ.

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нарын ерөнхий сайддаа тавьсан тайлангаар бол Оюутолгойн гүний уурхайд өрөм хатгах тун ойртсон бололтой.

 

Яригдсан асуудлыг харахад ерөнхийдөө хэвлэлээр гарсан зөрчлийн талаарх мэдээллийг залруулж байгаа ажлын тайлан гэж болохоор байгаа юм. Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөнджээ.. "Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр "Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон бололтой. Том жижиг зарлагаа Монголын талд өр болгоод оруулчихдаг Хөрөнгө оруулалтын гэрээг  Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлж байгаа гэнэ.

 

"Оюу Толгой” ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалинг тусгай хангамжаас гаргаж дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгажээ. Гэхдээ энэ нь бас шууд хэрэгжих боломжгүй бололтой юм. Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурал(ХЭХ)-ын эрх мэдэлд байдаг тул дараагийн ээлжит хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байгаагаа "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд  хэлжээ.  Цаашид  Монголын талын ТУЗ-ийн гишүүд "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно гэсэн байна.

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын хувьд гомдмоор нэг асуудал нь тус компанийн зүгээс Өмнөговь аймагт оруулсан хандиваа тайландаа эргэн төлөгдөх зээл өр болгон тусгасан байсан явдал. Энэ хэл амнаас бэргэсэн Ерөнхий сайд орон нутгийн дэмжлэг болон хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулжээ.

 

Татварын ээлжит шалгалт нь Оюу Толгой ХХК дээр ажиллаж байгаа ба одоогоор эдгээр зардлыг үйл ажиллагааны зардал гэж бүртгэж байгаа гэсэн хариултыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өгчээ.

 

Дашрамд дурдахад, Оюу Толгой ХХК-ийн хувьцааны санхүүжилт дэх манай хувь хэмжээ (өр төлбөр) үүнтэй болон бусад зардалтай холбоотойгоор өсөөгүй гэдгийг тэр мөн онцолжээ. Энэ бол энэхүү "шийдлийн цаг”-ийн уулзалтаар олон нийтэд өгөх гэсэн гол мессеж байх л даа. Энэхүү уулзалтын мэдээгээр Оюутолгойд Монголын өр өсөөд байгаа алдаа засагдаж байгаа юм байна гэж тайвширч болох.

Гол асуулт. Гүний уурхайд орж ирэх санхүүжилт хаана байна. Оюутолгойгоос бөөн ам доллар хэзээ цутгах вэ. Энд түшиж ярьж буй засгийн газрын хэмжээний уулзалтаас өгсөн мэдээллээс харахад их мөнгө ойрын сардаа наашлахгүй бололтой.

 

Хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий банк, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод байгаа гэжээ.

 

Өөр ойрын эх сурвалжид "Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн даргын мэдээлснээр ирэх арваннэгдүгээр сарын сүүл болон арванхоёрдугаар сарын эхээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай гэрээ байгуулах хүлээлттэй байгаа юм байна. Тэгэхээр Дубайн гэрээний араас чимээлсэн Оюутолгойн 4.2 тэрбум доллар эдийн засагт эргэлдэх хүлээлт дараа ондоо шилжлээ. 

 

2010 онд анхлан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид найман төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгон хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн байдаг.

 

Харин энэ хэрийн найрсаг түншлэлийнхээ хариуд бид хэтрүүлж хэлэхэд одоогоор нэг центийн ч ашиг хүртээгүй л байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх явцад энэ баялагт 34 хувьтай ч өрийн багц нь зузаарсаар байгаа Монгол улсын эрх ашиг удаах байранд тавигдсаар ирснийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн үү. Манай алдаа болоод цаашаа явахаар болсон уу. Үүнийг Ерөнхий сайд өөрийн биеэр олон нийтэд хэлчих хэрэгтэй.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Оюутолгойг одоо яах юм бэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани