Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.30/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 10 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Болор хойшлуулах горимын санал гаргалаа. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва зарим зүйлийг тодруулав. Үүний дараа санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Сангийн сайд Б.Болорын горимын саналыг дэмжсэн юм.

"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 56 дугаар тэмдэглэл, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд, Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Ноён уул орчмын газрыг Улсын тусгай хамгаалатад хамруулахаар судалгаа хийж, зохих үндэслэлийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг танилцууллаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах судалгааны ажлыг 2015 оны 09 дүгээр сард холбогдох байгууллагууд, эрдэмтэн, судлаачдаар гүйцэтгүүлэн, хилийн заагийг тогтоожээ. Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй хэсэгт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын хэчнээн тусгай зөвшөөрөл олгогдсон байгааг судлаж, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах талбайгаас гаргаж, хилийн заагийг тогтоосон байна. Уг газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 11.194.22 га буюу  нийт нутаг дэвсгэрийн эзлэх хувь 0.04 хувиар нэмэгдэх юм байна.  Тогтоол батлагдсанаар Ноён уул орчмын газар нь Төв Азийн бүсийн хойд сэжүүрт оршдог, ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль, Туул, Онон, Хэрлэн гурван голуудын эхийг хамгаалах, эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлүүлэн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, шинжлэх ухааны мөнхийн загвар нутаг болгох зорилгоор 1992 онд байгуулагдсан Хан Хэнтийн дархан цаазат газартай экосистем, байгалийн тогтоцын хувьд салшгүй холбоотой хил залган орших ба тус хамгаалалтын захиргааны хариуцан хамгаалах талбайд хамруулах боломжтой бөгөөд улсын төсвөөс нэмэлт зардал шаардагдахгүй аж.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Ж.Батзандан, Я.Содбаатар, Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Г.Баярсайхан, Н.Батбаяр, Су.Батболд нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар Ноён уул  нь түүх соёлын гайхамшигтай өв, үнэт дурсгалыг агуулсан гэж байгаа. Тэгвэл тухайн бүс нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах эрх олгогдсон газруудад түүх, архелогийн чиглэлийн судалгаа хийгдсэн эсэхийг тодруулав. 2015 оны 09 дүгээр сард Уул, уурхайн сайд Р.Жигжидээр ахлуулсан ажлын хэсэг Ноён уул орчимд нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ажилласан. Бүрэлдэхүүнд ШУА-ын  харьяа Түүх, архелогийн хүрээлэнгийн доктор Ч.Амартүвшин хамт ажилласан бөгөөд лиценз бүхий талбайд түүх, архелогийн холбогдолтой дурсгал байхгүй гэдгийг тодорхойлсон. Үүнээс өмнө ч тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид тухайн бүс нутагт ажиллаж, судалгаа явуулж тайланг нь салбарын яаманд хүргүүлсэн хэмээн ажлын хэсэг хариулт өглөө. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ноён уулын бүс нутгийн экосистем, түүх архелоги болон бусад онцлогийг харгалзан дээр дурдсан хэмжээний газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг танилцуулсан юм. Түүнчлэн хуралдаанд оролцсон гишүүд Ноён уулыг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах санал хэлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 80 хувийн саналаар дэмжлээ.

Ажлын хэсгүүдийг байгууллаа: Мөн өдрийн хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн ажлын хэсгийг С.Оюунаар, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийг Су.Батболдоор, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Л.Эрдэнэчимэгээр ахлуулан тус тус байгуулахаар тогтов.

Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов: Хуралдаанд Нийслэл, Барилга, хот байгуулалтын яам, Ус сувгийн удирдах газар, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн удирдлагууд, мэргэжилтнүүд оролцож, Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Барилга хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Эрдэнэцэцэг "Бохир ус цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулав. Анх 1964 онд бохир ус цэвэрлэх байгууламжийг Улаанбаатар хотод, 1965 онд Дархан хотод, 1971-1990 онд аймгуудын төвд байгуулжээ. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй, хүн амын эзлэх хуввийг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар цэвэр, бохир усны шугам сүлжээ, инженерийн барилга, байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийг өргөтгөх, шинэчлэн засварлах, шинээр барих төсөл арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд нийт хүн амын 80.4 хувь нь баталгаат ундны усаар хангагдаж, 41.1 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламжид холбогдон, шинээр 800 орчим км инженерийн шугам сүлжээ баригджээ.

Цаашид Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн, шинэчлэх, шинээр барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Өрийн удирдлагын хуулийн хүрээнд зарим зохицуулалт хийх, хэд хэдэн аймгийн бохир ус цэвэрлэх байгууламжуудыг өргөтгөн, шинэчлэн, шинэ стандарт нэвтрүүлэх зэрэл ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх саналуудыг танилцуулав.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. 50 гаруй жил ажиллаж байгаа тус байгууламж өнөөдөр хоногт 170.000 шоо метр усыг 65-70 хувь цэвэршүүлдэг байна. Тус байгууламж 500.000 хүн ам бүхий суурин газарт ажиллах ахуйн бохирдолтой усыг цэвэршүүлэх зориулалтын технологитой байгуулагдсан. Гэсэн ч өнөөдөр олон төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын химийн өндөр бохирдолтой бохир усыг цэвэршүүлж байгаа нь цэвэрлэгээний горимыг алдагдуулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд хүрчээ. Мөн техник, тоног төхөөрөмжийн элдэгдэл, байгаль орчны хүчин зүйлс ч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ мэтээр хүндрэлтэй олон асуудал үүсээд байгааг тэрээр танилцуулгадаа дурдаад төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэх хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, Су.Батболд нар зарим зүйлийг тодруулж, холбогдох саналуудыг гаргасан юм. Ингээд гишүүдийн саналын дагуу  гишүүн Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтлоо.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой

URL

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани