Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ноён уулаар санал хурааж чадсангүй

Ноён уулаар санал хурааж чадсангүй18:15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ноён уулыг тусгай хамгаалалтад авах эсэх асуудлыг шийдвэрлэх байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс санал хурааж чадсангүй. Мөн гишүүдийн ойлголцол хол байгаа тул ирэх долоо хоногийн УИХ, байнгын хороогоор хэлэлцэх асуудалд Ноён уулын асуудлыг багтаахгүй, харин энэ хооронд бүх талын төлөөллийг багтаан хэлэлцүүлэг хийх шаардлага байна гэж УИХ-ын дарга үзлээ.

Харин дээрх шийдвэрийг гаргахаас өмнө Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах эсэх асуудалтай холбогдуулж гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын дэд дарга Л.Цог:  Гацууртын ордыг бид буцаагаад явуулсан нэмэргүй дахиад оруулж ирж байна, ингэхдээ өөр халхавчтай орж ирж байна. Гегелийн нэг үг бий, хүн төрлөхтний хамгийн адгын араншин бол эх орноо тонон дээрэмдэх гэж үг бий. Энд асуудал байгаа. Нинжа нараа дийлдэггүй Монголын төр гэж хаашаа харсан юм байна вэ. Гадныхан төргүй л гэж ойлгоно. Энийг улиглаад сууж болохгүй.

Төсөв болохгүй болохоор л алтны ордоо ашиглах юм ярьдаг. Оюутолгойн баримтын шалгалтын дүнг бид мэднэ. 3 миллиард долларын асуудал байгаа, Монгол Улсын төсөвтэй тэнцэнэ.

Ноён уулыг хамгаалалтад авах нь зүйтэй, гэхдээ бүтэн авах нь зөв. Дутуу авснаас хэл ам үүсээд байна. Алтаа олборлоод сайхан болчихно л гэсэн хаа байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалтад авна гээд оруулаад ирэх нь сайхан ч хөвөнд чулуу боогоод оруулаад ирсэнтэй л адил байна.

Алтны татварыг бууруулаад, Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар сайхан болно гэсэн, гэтэл энэ зунжин ган боллоо. 300 гаруй аж ахуйн нэгж алт ухаад төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэв. Асуухаар алтны үнэ дэлхийн зах зээлд унасан гэдэг тайлбар хийгээд сууж байгаа. Баялагаа тасралтгүй зөөж байгаа ч татварт орж ирж байгаа юм нь бага байна.

Засгийн газрын "Сентерра гоулд”-тай хийж байгаа хэлэлцээрээр Монголд орж ирэх юм нь маш бага л байна. Хэн нь хэлчих вэ, 50 тонн алтнаас 1 тонн нь Монголд үлдэх юм л яригдаад байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Ноён уул нь хүн амын нягтаршил ихтэй, түүх соёлын арвин их олдворууд байдаг газар судалгаа нь байна. Ноён хатангүйгээр байж болдог юм уу. Үзэл баримтлалаасаа ухарсан юм харагдаад байна.  

УИХ-ын гишүүн Г.Уянга: Ноён уулыг хатантай нь, үр хүүхэдтэй нь хамт хамгаалах асуудлыг оруулж ирвэл дэмжинэ. Сүүлийн үед "нинжа” оруулдаг арга дэлгэрээд байна. Ер нь энэ асуудлыг цогцоор нь яръя, томоохон хэлэлцүүлэг хийе. Нэртэй эрдэмтэд байна, олон улсын байгууллагууд судалгаагаа ирүүлчихсэн байна. эдийн засгийн үр ашиг, түүх археологи гео тогтоцынх нь асуудлыг бүхэлд нь багтаагаад хэлэлцүүлэг хийе. Үүний дараа дахин оруулж ирвэл ямар вэ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ноён уул орчмыг нь тусгай хамгаалалтад авахыг дэмжихгүй хэн байх вэ. Зэрэмдэглэж авч болохгүй. Зүүн, баруун тийшээ шугам татсан байна лээ. "Сентерра гоулд”-д үйлчилсэн байдлаар оруулж ирж болохгүй. Ул суурьтай хандмаар байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Асуудлыг хэлэлцэхийг дэмжиж байна. Дөрвөн асуулт асуухад хоёрыг нь хариулаагүй. Нэг дээр нь ойлгомжтой хариулт авч чадсангүй. Яагаад зарим газрыг хамгаалалтад авсангүй вэ гэхээр "Нинжа” нар түйвээгээд байгаа хэсгийг хамгаалалтад авч байна” гэж хариулах. Гэтэл өөр нэг газар руу нь "нинжа” орохгүй гэх баталгаа байгаа юм уу.

Засгийн газар хариултаа бодож өгмөөр байна, би тэнд нь бужигнуулчихая, чи сонгогчиддоо очоод хариулчих гэсэн байдлаар хариулт өгч байна.

Бүтнээр нь авчихаж болохгүй байгаагаа ул үндэстэй тайлбарлах хэрэгтэй байна. Хорт бодистой холбоотой технологи яаж явах вэ гэдгээ тайлбарлах. Бүхлээр нь хамгаалалтад авах эсэхийг шийдэж болох байлгүй дээ, нэгэнтээ УИХ-д өргөн мэдүүлсэн учраас холбогдох байнгын хороо нь шийдвэрээ гаргачих боломжтой.

Ийн гишүүд саналаа хэлсний дараа чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.


17:20

Тусгай хамгаалалтад авах газарт лиценз байна уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан, мөн тус ордод төр 34 хүртэл хувь эзэмших хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд Ноён уул орчмын 11 мянган га талбайг улсын тусгай хамгаалалтад авахаар заагаад байна. Хамгаалалтад авахаар болсон нь Хүннүгийн үеийн булш бунхныг хамгаалахтай холбоотой. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат "Ноён уулыг тусгай хамгаалалтад авахыг дэмжиж байна. Хэнтийн нурууны усны хаалт бүхий хамгаалалт бас үүнд хамаарна. Нутгийн хүний хувьд маш олон компани энэ газар алтны хайгуул хийхээр зөвшөөрөл авсанд эмзэглэдэг. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Сентерра гоулд” компани 5 лиценз авсан байдаг. Үүнээс Бороогийн ордын нөөц дууссан учраас одоо 4 лиценз бий. Сүжигтэйд түүхэн дурсгалт олдворууд бий. Тусгай хамгаалалтад авах газарт лиценз байна уу. Давхцал үүсэх үү” гэлээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Хамгаалалтад авахаар санал болгож байгаа 11 мянган га талбайд 6 тусгай зөвшөөрөл бий. Үүний 2 нь хайгуулынх, 4 нь ашиглалтын зөвшөөрөл. Сүжигтэй нь хүннүгийн бүлэг олдвортой нь холбоотой

"Сентерра гоулд”-ын нэг лиценз хамгаалалтад авсан талбайд орж давхцаж байгаа. Энэ талаар яриа хэлэлцээр эхлүүлсэн, хуулиараа нөхөн төлбөр хийх, эсвэл талбайг нь сольж болно.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ноён уулаа тэр чигээр нь тавьж туух гэж байсны хажууд бас яах вэ, талыг нь ч болов хамгаалах нь. Олборлолт явуулснаар хүнцэлийн хор гэдэг хор агаарт дэгдэж аюултай байдалд орно. Пүрэвсүрэн эрдэмтний гаргасан судалгаа байна.  Хараа, Ерөө голыг дагаж амьдардаг Дархан, Сэлэнгийн иргэд хордохгүй гэх баталгаа байна уу. Ёроолгүй алтнаас ёроолтой зэс дээр гэж үг бий. Булш бунхан ухна гэдэг хийморь сүлдэнд ч аюултай.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжид хэчнээн хэмжээний нөхөн олговор өгөх тооцоо гарсан бэ?.

Уул уурхайн сайд Р.Жигжид: Тусгай хамгаалалтад авч байгаа газар нутаг дотор 6 тусгай зөвшөөрөл бий. Тооцогоор бол хайгуулын ажлын зардал 97.7 сая, тусгай зөвшөөрлийн төлбөр нь 88.7 сая, нийт дүнгээрээ 186.4 сая төгрөгийн нөхөн төлбөр бидний гар доор байгаа баримтад байна. Гэхдээ үүнийг татвар зэрэг холбогдох газруудын мэдээлэлтэй тулгаж нягтлах шаардлага бий.

Г.ДАРЬ news

Ноён уулаар санал хурааж чадсангүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани