Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Бямбасайхан: “Оюутолгой” бол Монголын компани

Б.Бямбасайхан: “Оюутолгой” бол Монголын компани 2015 онд "Оюутолгой” Монголд 800 гаруй сая ам.доллар оруулж ирэх төлөвлөгөөтэй

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-"Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай эцэслэх шатандаа орсон гэж Ерөнхий сайдын "Шийдлийн цаг”-аар мэдээлэл хийсэн. Санхүүжилт нь шинэ оноос өмнө шийдэгдэх үү?
-Оюутолгой дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг уурхай болж чадсан. Монгол Улсын Засгийн газар "Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж байна.

Өөрөөр хэлбэл, "Оюутолгой” төсөлд нэн шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газрын зүгээс болон холбогдох байгууллагуудаас олгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэхэд хувь нийлүүлэгч болох Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай бүх алхмыг цаг хугацаанд нь хийгээд явж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн эхний ээлжийн 4.2 тэрбум ам.долларыг олон улсын 19 банк, санхүүгийн байгууллагаас зээлэх ажлыг 2015 онд багтаан эцэслэх боломж бий. Одоо процедурын шатандаа явж байна.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд "Оюутолгой”-н санхүүжилтийг энэ ондоо багтаад шийдлээ гэхэд энэ мөнгө Монголын эдийн засагт хэзээ орж ирэх вэ?
-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт эхнээсээ ороод эхэлчихсэн. 2015 онд "Оюутолгой” дотоодын эдийн засагт 800 гаруй сая ам.долларыг оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Есдүгээр сарын байдлаар 75 хувийн гүйцэтгэлтэй байна. "Оюутолгой”-н оруулж ирсэн ам.доллар дотоодын эдийн засагт цалин, татвар болоод зарцуулагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засагт шууд бус эерэг нөлөө бий болж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт ойрын зургаан жилд хийгдэнэ. Энэ бол гадаадаас хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирэх мөнгө юм.

-Гүний уурхайн санхүүжилт шийдэгдэх нь хүндрэлд ороод байгаа эдийн засгийг сэргээнэ гэсэн хүлээлт нийгэмд байгаа. Эдийн засагт бий болгох эерэг нөлөөллийг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Олон улсын арилжааны болон хөгжлийн банкууд хамтраад уул уурхайн салбар дахь хамгийн том төслийн санхүүжилтийн зээлийн багцыг Монголд өгч байгаа. Олон улсын зах зээлээс том хэмжээний санхүүжилт татаж чадаж байна гэдэг бол төсөл сайн, стандартад нийцэж байгаагийн илрэл. Оюутолгойн гүний уурхайн ажил эхлэхээр Монголын эзэмшлийн 34 хувь үнэд орно гэсэн үг. Гүний уурхайн санхүүжилт шийдэгдэхэд "Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэ өссөнтэй адил олон улсын бусад хөрөнгийн биржид гаргасан Монголын компаниудын хувьцааны үнэ өснө.

Ингэснээр Монголд итгэх итгэл сэргэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн шинэ боломжууд нээгдэнэ гэж манай эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн тооцоолж байгаа. Энгийнээр тайлбарлавал, "Оюутолгой” төсөлд санхүүжилт хийж буй банкууд, хөгжлийн байгууллагууд Монгол хэмээх "хаалттай” зах зээлийг олон улсад нээж байгаа хэрэг. "Оюутолгой” өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани. Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгосон гэсэн үг. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгожээ. Монголыг зорих хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна.

-"Оюутолгой”-н анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 3.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, ногдол ашиг хойшлогдож байгаа гэж бие даагчдын зүгээс мэдэгдэл хийсэн. Энэ ямар учиртай вэ?
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д тусгаснаар "Оюутолгой” төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Гэвч аливаа бүтээн байгуулалт, барилга угсралт, уул уурхайн төслүүдэд учирдаг зардлын өсөлт ч энэ төслийг тойроогүй. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих зэрэг зарим ажил хийгдээгүй нөхцөл байдалд нийцүүлж тооцож үзэхэд 4.7 тэрбум ам.доллар болж байсан.

Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д тусгаснаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн. Хэдий энэ хэтрэлт нь хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байгаа ч Монгол Улсын хувьд 243 сая ам.долларын НӨАТ-ын нэмэлт орлогыг 2010-2012 онуудад "Оюутолгой”-гоос авсан байгаа. Мэдээж энэ хэтрэлтийн шууд бус эерэг нөлөө нь илүү өндөр байх боломжтой. Өнөөдрийн байдлаар "Оюутолгой” Монголд 10 их наяд гаруй төгрөг зарцуулсан байна. Хоёр их наяд гаруй төгрөгийн татвар улсын болон орон нутгийн төсөвт төлөөд байгаа.

"Оюутолгой” ашиглалтад ороод дөнгөж хоёр жил болох гэж байна. Монголын талын ногдол ашиг авах хугацаа хүдрийн агууламж, борлуулалтын хэмжээ, зэс, алтны үнэ, санхүүжилтийн өртөг, зээлийн эргэн төлөлт, хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээс хамаарч байдаг. Зэсийн үнэ доогуур байвал ногдол ашиг авах тооцоо нь хойшилж байгаа боловч төслийн нийт хугацаанд бид ногдол ашгаа нөхөж авах бүрэн боломжтой. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед ТЭЗҮ-д тусгагдсан 53:47 гэсэн өгөөжийн харьцааг Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу Монголын тал 55 болгож өсгөж авахаар албажуулж тохирсон.

-"Дубайн гэрээ” гэх гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө зарим нэг маргаан дагуулж байгаа. Энэ төлөвлөгөө нь Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулсан эрхзүйн акт мөн үү?
-"Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй, харин тодотгосон. Уг төлөвлөгөөний 8.3-т "Энэхүү төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, 2009 онд УИХ-аар батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж тусгасан байгаа. Анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын гишүүд гарын үсэг зурсан, харин энэхүү төлөвлөгөөнд хувь нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурсан.

-Монголчуудын хувьд "Оюутолгой” төслөөс ойрын хугацаанд ашиг хүртэх сонирхол өндөр байгаа. Санхүүжилтийг шийдсэний дараа хийх алхам юу вэ?
-Хувь нийлүүлэгчдийн зүгээс компанийн үр ашигтай ажиллах боломжийг хангах зорилгоор хамтран ажиллаж, шаардлагатай шинэчлэлийг хийж байна. ТУЗ-ийн зүгээс "Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад зардлыг маш нарийн хянана. Тухайлбал, Монголын тал "Оюутолгой” компанийн санхүү, аудит, худалдан авалтыг хариуцсан ТУЗ-ийн байнгын хороог даргалдаг болсон. "Оюутолгой” компани Монголын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хуулиудыг дагаж мөрдөх талаар тодорхой зөвлөмжүүд гаргаж мөрдөж байгаа. Мөн дотоодын худалдан авалтыг системтэйгээр нийлүүлэх чиглэлд ажиллаж байна.

Жил бүр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт ойрын зургаан жилд хийгдэнэ

Ер нь бид нэг зүйлийг сайн ойлгох учиртай. "Оюутолгой” бол Монголын компани. Бид нэг эзэн нь, хувь нийлүүлэгч нь. Дэлхий нийтээрээ "Samsung”-ийг Солонгосынх, "Sony”, "Toyota”-г Японых, "Apple”, "Ford”-ыг Америкийнх гэж мэддэг. Гэтэл эдгээр нь дэлхий дахины хөрөнгө оруулагчдад нээлттэй, олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа гаргасан компаниуд. "Samsung” компанийн нийт хувьцааны 20 хүрэхгүй хувийг солонгосчууд эзэмшдэг бол үлдсэн 80 хувийг дэлхийн олон орны хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Гэсэн хэдий ч "Samsung” компани Солонгосоор овоглогддог. "Оюутолгой” бол УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтын гэрээтэй компани, Монгол хүн бүрийн компани гэдгийг ахин хэлье.

-"Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд "давхар дээл өмслөө”, "Оюутолгой”- н ТУЗ-ийн гишүүнээр томилогдоод жилд 100,000 ам.долларын цалинг хувааж авдаг, Монголын хамгийн өндөр цалинтай хүмүүс гэж сүүлийн үед яригдах болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энэ бол бидний буюу манай компанийн хийх ёстой ажил. Компанийн хуулийн дагуу, засаглалын зарчмаараа бид ажлаа хийж байна. "Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтнууд охин болон бүрэлдэхүүн компаниудынхаа ТУЗ-ийн гишүүнээр томилогдож компанийн үр ашигтай удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийг баримтлан ажиллах дүрэмтэй. Үүний дагуу Д.Ганболд, Ч.Отгочулуу бид гурав Монголын талын 34 хувийг төлөөлж "Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг.

"Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн зардалд жилд 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө төсөвлөдөг гэсэн. Гэхдээ миний хувьд "Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа гээд ямар ч цалин, урамшуулал одоогоор аваагүй. Хувь нийлүүлэгчдийн дараагийн хурлаар "Эрдэнэс Оюутолгой” ХХК нь "Оюутолгой” ХХК-тай удирдлагын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Ингэхдээ уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу ТУЗ-ийн гишүүд зохих цалингаа "Эрдэнэс Оюутолгой” ХХК-иас авдаг болно.

-"Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн форум болно гэж сонссон. Энэ форумын гол зорилго нь юу вэ?
-Арваннэгдүгээр сарын 4-нд "Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн форум болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хүргэх, боломжит ханган нийлүүлэгчдийг тодорхойлох, дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээ болон чадавхийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү форумыг зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, форумд оролцогчдод гүний уурхайн бүтээн байгуулалтад хэрэгцээтэй бараа, үйлчилгээний талаарх ерөнхий ойлголт, мэдээллийг өгөх юм.

Одоогийн байдлаар энэхүү форумд 26 улсаас 1000 орчим аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. "Оюутолгой”-н худалдан авалтын болон ханган нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй байдаг. Энэ форум нь найдвартай, өрсөлдөхүйц үнэ бүхий дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох давхар зорилготой тул Монголын компаниудад, өмнө нь хамтарч ажиллаж байсан компаниудаас гадна шинэ компаниудад хамтран ажиллах боломжийг олгож байгаа юм.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд одоо ямар ажил хийгдэж байгаа вэ?
-"Оюутолгой” дээр ажил өөдрөг байгаа. Зорьж очсон хэн ч тэнд бүтээн байгуулалт тасралтгүй өрнөж байгааг харж болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бэлтгэлийг одоогоор хангаж, энэ зунаас шинээр 100 гаруй иргэнийг ажлын байртай болгосон. Гүний уурхайн бүтээн байгуулалт дараа жилээс эрчимжсэнээр шинээр 3000 ажлын байр бий болно гэсэн төлөвлөгөөтэй. Ямартай ч эхний ээлжинд захиалагчийн болон гол гэрээлэн гүйцэтгэгчийн багийг сонгон шалгаруулах, тооцооллыг нягтлах, нарийвчилсан инженерингийн тооцооллыг гаргаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Засгийн газрын мэдээ

Б.Бямбасайхан: “Оюутолгой” бол Монголын компани
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани