Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн баяжмал хямралыг гэтлэх “хөдөлгүүр”

 Зэсийн баяжмал хямралыг гэтлэх “хөдөлгүүр”
Монгол орон зэсээр баялаг. Геологичид  1.2 тэрбум тонн цэвэр зэсийн нөөцтэй гэдэг. Одоогоор 36.3 сая тонн нөөц тогтоогдож Эрдэнэсийн санд бүртгэгдээд буй юм.  Эдүгээ хайгуул хийсэн 11 орд, их хэмжээний нөөц байх магадлалтай 90 илрэл бий.   
 
Харин дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ он гарснаас хойш 18 хувиар унажээ. Ингээд Лондонгийн металын бирж дээр нэг тонн цэвэр зэс 5210 ам.доллар байна. Судлаачид уг металын үнэ нэг тонн нь 5000 ам.доллараас доош орохгүй гэсэн төсөөлөл хийж буй. Дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэс 3-4 мянган ам.доллар байхад манай улс ашгийг нь хүртэж ирсэн. Монгол Улсын төсөвт "Эрдэнэт” үйлдвэр хамгийн их орлого төвлөрүүлж байсан үе бий. Гэтэл дөрөв, таван жилийн өмнө нүүрсний үнэ огцом өсч экспорт нэмэгдсэн. Ингээд зэс нүүрсэнд байр сууриа тавьж өгч байв. Тэгвэл өнөөдөр зэсийн үнэ харьцангуй өндөр, тогтвортой байгаа тул улсын төсөвт оруулах орлогоор тэргүүлэх байр сууриа дахин эзлэх төлөв байна.   
 
Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд ордог. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгвэл энэ онд үйлдвэртээ өргөтгөл хийсэн. Ингээд хүдэр боловсруулалт зургаан сая тонноор өсөв. Одоо жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боллоо.  Эдүгээ өргөтгөлийн тоног төхөөрөмжийн тохируулга жигдэрч, цагт 800 хүртэл тонн хүдэр боловсруулж байна. Нэг ёсондоо  төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшин ажиллах болжээ. Уг өргөтгөл өнгөрсөн зургадугаар сарын 20-нд ашиглалтад орсоноос хойш  12 мянга 250 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв. Энэ нь 12 сая ам.долларын үнэтэй.  Дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэс  4950 ам.доллар  гэж тооцвол он дуустал  27.9 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх юм. Хэрэв ирэх онд дэлхийн зах зээл дээр нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ 6200 ам.доллар байвал уг өргөтгөл  "Эрдэнэт үйлдвэр”-т 120 орчим сая ам.долларын ашиг нэмж оруулах тооцоо бий. Тэгэхээр тус үйлдвэрийн улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх нь.   
 
Мөн "Оюу­толгой” төсөл ма­най зэсийн баяж­малын экспортыг нэмэгдүүлсэн. "Оюу толгой” ХХК өнгөр­сөн онд 733 мянган тонн зэсийн баяжмал борлуулжээ. Энэ баяжмал 185 мянган тонн цэвэр зэс, 561 унци алт, 1093 унци мөнгө агуулж байж. Тус компаниас  "Монгол Улсад зарцуулсан  нийт мөнгөн дүн 5.13 тэрбум ам.дол­лар буюу 10.2 их наяд төгрөгт хүрсэн. Он гарсаар 500 сая  ам.доллар дотоодод зарцууллаа. Энэ мөнгө нь Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж буй татвар, хураамж, ажилчдын цалин, Монголын компаниудтай худалдан авалт хийсэн үнийн дүн зэрэг багтана” хэмээн мэдээллээ.  Үүнээс гадна Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх, түүний хөрөнгө оруулалт орж ирэх хүлээлт манай эдийн засагт бий. Тэгвэл энэ ондоо багтаж уг санхүүжилтийг босгоно.  Ирэх жилийн хоёрдугаар улирлаас далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх  төлөвлөгөө байна. Мөн далд уурхайн ханган нийлүүлэлтийн форум удахгүй болох гэнэ.           
Стратегийн 15 ордын нэг нь Цагаан суваргын зэс молибденийн орд.
 
Монгол Улсын Засгийн газар болон  "Монголын алт” ХХК, "Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Хөрөнгө оруулагч "Монголын алт” ХХК нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд цаашид уг төслийг "МАК”-ын харьяа "Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр тусгасан байна. Цагаан суваргын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулна. Ингээд  зэсийн баяжмал 310, молибденийн баяжмал дөрвөн мянган тонныг тус тус үйлдвэрлэх юм. Одоогийн батлагдсан нөөцийг ил уурхайн аргаар 18 жилийн хугацаанд ашиглах төлөвлөгөө бий. Төсөлд нийт нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
 
Үүнээс 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үлдсэн 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр тооцсон байна. Уг төслийг хэрэгжүүлэхдээ ханган нийлүүлэлтийг дотоодын компаниудаас авахыг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байна. Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг төвлөрүүлэх аж. Иймд жилд дунджаар 185 тэрбум төгрөгийн татвар хураамж улсын төсөвт төлөх тооцоо гарлаа. Мөн  1120 хүн  ажлын байртай болох нь.     Ашигт малтмалын газар гурав, дөрвөн жилийн өмнө 2015 онд Монголын зэсийн баяжмалын үйлдвэрлэл жил 1.5 сая тоннд хүрнэ хэмээн төсөөлж байв. Тэгвэл энэ төсөөлөл бодитоор биелэх нь.  
 
Т.ЖАНЦАН Эх сурвалж: www.assa.mn
Зэсийн баяжмал хямралыг гэтлэх “хөдөлгүүр”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани