Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг ярихын өмнө Оюутолгойгоос юу хүртсэн, алдсанаа тооцож үзье

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэл нь эдүгээ ямар ч шалтгаантай болж хувирсан эхлэл нь Оюутолгойн ордын талаар Дубайд байгуулсан гэрээтэй холбоотой. Гэвч улстөржилтийн дүнд Оюутолгойн ордын талаар эс ярьж, хэн Ч.Сайханбилэгийг огцруулахыг хүссэн, хүсээгүй талаарх талцал болж өрнөөд байгаа билээ. Иймд цаашдын өрнөлөөс өмнө эхлэлийг нь дахин сануулж, Оюутолгойн ордын гэрээнд "косметик засвар” хийж харийн нутагт "гар хүрсэн”, энэ нь улс орны нийтлэг эрх ашигт ямар хэмжээний сөрөг нөлөөтэй, яагаад Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ болтлоо толгойноосоо эхлээд өөрчлөгдөөд байгаа тухай асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу. Эс тэгвээс Оюутолгой ордын тухай ярихаа больж зөвхөн Ч.Сайханбилэг гэдэг хувь хүний тухай, түүнд хэн сайн, эсвэл муу” байгаа талаар талцаж улс төрийн ашиг хонжоо, дараагийн Ерөнхий сайд хэн байх тулаан болон өрнөх гээд байгаа юм.

Эдүгээ Оюутолгойн гэрээ, энэ ордоос монголчууд үр ашгийг нь хүртэж сайхан амьдрах ёстой гэдгийг ганцхан С.Ганбаатар ярих цаг өнгөрсөн. Нийт ард түмэн үүнд бухимдаж байна. 2009 оны аравдугаар сарын 3-нд "Маргааш 10 мянган ажлын байр бий болгоно. Хүн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн. Битгий гацаагаарай, Ганбаатар аа. Монголын ДНБ-ий гуравны нэгийг Оюу толгойгоос оруулж ирнэ” гэж, "Өдөр бүр алдаж байгаа нэг сая ам.долларын төлөө Ганбаатар мэтийн хүмүүсийг буудаач ээ” гэсэн зүйл ярьж хуурсаар байгаад гэрээ байгуулсан. Тухайн үед, 2009 онд бид өргүй ард түмэн байлаа. Өнөөдөр бид 27 тэрбум ам.долларын өрөнд орчихлоо. Бидэнд 1.2 сая хөдөлмөрийн насны хүн байна. 470 мянга нь гудамжинд ажилгүй явж байна. 140 гаруй мянган хүүхэд цэцэрлэггүй сугалаа сугалж байна. 

Нэгэнтээ С.Ганбаатар гишүүн, С.Баярцогттой Оюутолгойн гэрээний талаар халз мэтгэлцэж билээ. Тэр үеэр С.Баярцогт сайдтан толгой эргэм олон модуль яриад зогсохгүй "Мэдээллийн зөрүүтэй болохоор мэтгэлцэхэд хэцүү байна” гээд эрхэм гишүүнийг "гудамжны” гээд цоллоод орхисон. Харин С.Ганбаатар гишүүнтэй ижил үзэл бодолтой мянга мянга гудамжны иргэд Оюутолгойн эзэд гэсэн мэхэнд нь орсны хувьд уг гэрээг байгуулсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой гэдгээ улам ч ихээр ухамсарласан. Энэ мэтгэлцээн 2012 оны 11 дүгээр сарын 24-нд өрнөж, С.Баярцогтынхоор бол ард түмэн, сайд хоёрын Оюутолгойн гэрээний талаарх мэдлэгийн ялгааг харуулж, С.Ганбаатарынхаар бол "ашиггүй бөгөөд толгой эргүүлэх аргаар будилаантуулсан гэрээ гэдгийг харуулсан.

Үүний дараа Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн төлөвлөгөөг 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан байдаг.

Гэрээний тухайд УИХ-ын гишүүн С.Ганбаатар дэлгэснээс өөрөөр олон нийтэд мэдээлэл алга. Түүний танилцуулсан "гэрээ”-г энд танилцуулъя.

 

2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн

4/4387 тоот албан бичгээр тус

төлөвлөгөөг ирүүлэхийг хүсч хүргүүлсэн ч

өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

 

 Онцлох заалтуудыг орчуулав.

Албан бус орчуулга

 

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Монгол улсын Засгийн газар

Эрдэнэс Оюутолгой ХХК

 

Туркойз Хилл Лимитед

THR Oyu Tolgoi Ltd

Oyu Tolgoi Netherlands BV

болон

Оюутолгой ХХК

нарын хооронд

 

2015 оны 5 дугаар сарын 18

 

 

ОЮУТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛОН САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон санхүүгийн энэхүү төлөвлөгөөг 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Монгол улсын Засгийн газар;

Эрдэнэс Оюутолгой ХХК ("EOT”) (Монгол улсын Засгийн газрын хамт "Монголын тал” гэх)

Ба

Turquoise Hill Resources Limited, THR Oyu Tolgoi Ltd and Oyu Tolgoi Netherlands B.V.,  (хамтад нь "TRQ”гэх)

Rio Tinto International Holdings Limited ("Рио Тинто” гэх)

Ба

Оюутолгой ХХК ("OT ХХК” гэх)

нарын хооронд байгуулав. Бүгдийг нь хамтад нь "Талууд” гэнэ.

 

Харгалзан үзэх нь:

A. Талууд болон тэдгээрийн хамааралтай нэгжүүд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Хөрөнгө Оруулалтын Гэрээ ("ХОГ” гэх) ба Оюутолгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодогосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ ("НӨОДТХНГ”) (энэ нь 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулсан

Б. "ХОГ” болон "НӨОДТХНГ” гэрээний дагуу ОТ ХХК нь Монгол улсын өмнийн говийн бүс нутагт Оюутолгой төслийн бүтээн байгуулалт хийж, ажиллуулж байгаа

В. ЭОТ ХХК нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 348 дугаар тогтоол болон Эрдэнэс МГЛ (одоогийн Эрдэнэс Монгол ХХК) ХХК-ийн ТУЗ-ийн 2011 оны 28 дугаар шийдвэрээр ОТ ХХК дахь Монгол улсын Засгийн газрын хувьцааг эзэмшиж, төлөөлж байгаа

 

(Онцлох зүйлүүдийг орчуулав)

2.1 Оюутолгой төслийн бүрэн бүтээн байгуулалтыг түргэн үргэлжлүүлэхийн тулд талуудын хооронд үүссэн асуудлуудыг ойлголцож, шинээр шийдвэрлэх (МАШ ИХ ЯАРСАН УЧИР НЬ 4.3, 4.4, 4.5-г хурдан хийх, Эдгээрийг тогтож харна уу!!!)

2.2 Талууд нь

(а) ХОГ болон НӨОДТХНГ-ий нөхцөлүүдийг биелүүлж байгааг бататгаж байна (Үнэн хэрэгтээ РИО-гийн тал биелүүлээгүй маш олон заалт бий, Ингэснээр мөн л 4.3, 4.4, 4.5-г хурдан хийх нөхцөл бүрдүүлэх)

 

4. Далд уурхайн бүтэн байгуулалт

4.1 ХОГ-ний 9.6 заалт ёсоор Оюутолгой төслийн бүтээн байгуулалт нь үе шаттайгаар явагдаж болох юм.(Энд өөрсдийн зорилгод нийцүүлэхээр зориуд мушгин тайлбарлаж байна. Нэг л ТЭЗҮ-гээр явагдахыг зааснаас өөр заалт байхгүй. Өмнө гарсан зардлын хэтрэлтийг хууль ёсных болгох зорилготой байна. Ил, далд уурхай гэдэг бол зохиомол нэр томьёо, зардлын хэтрэлтээс бултах арга байж)

(а) Ил уурхайн үе шат гэж Оюутолгойн ил уурхайг бүтээн байгуулах, ажиллагаанд бэлтгэх, баяжуулах үйлдвэр, түүний дэд бүтэц, хоолойн ажлууд, далд уурхайн урдчилсан бүтээн байгуулалтын ажлууд

(б) Далд уурхайн үе шат гэж Hugo North Lift 1-ийг барьж байгуулах ба далд уурхайн хүдрийг боловсруулах зорилгоор баяжуулах үйлдвэрт өөрчлөлт хийхийг хэлнэ. Эргэлзээ төрүүлэхгүйн тулд Hugo North Lift 1-ээс бусад далд уурхайтай холбогдсон ямар ч ажил энд хамрагдахгүйг дурдах нь зүйтэй.(Далд уурхайн ихэнх хэсгийг нэгэнт барьсан нь тодорхой байна. Далд уурхайн бүтээн байгуулалт гэдэг бол монголчуудыг будилуулахын тулд гаргасан нэр томьёо болох нь харагдаж байна)

4.2 ТЭЗҮ гэдэг бол аливаа ашигт малтмалын ордын геологи-инженерийн шийдлүүд, хууль, үйл ажиллагаа, эзийн засаг, нийгэм, байгаль орчны болон бусад хүчин зүйлсийг уул уурхайн төслийн санхүүгийн ашгийг тодорхойлох зорилгоор нарийвчлан судалсан тодорхой судалгаа юм. Талууд ТЭЗҮ нь заавал мөрдөх биш ойролцоо тооцоолол гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрсөн болно. Энэ нь зөв гэдэг нь батлагдах албагүй тодорхойгүй байдлууд, урдчилан тооцоолох боломжгүй үйл явдлууд, бодит байдал дахь үр дүн ТЭЗҮ-гээс зөрөх зэрэг юм. (ТЭЗҮ-г өөрчлөхийг Талууд хүлээн зөвшөөрчээ. Засгийн газрын энэхүү үйлдэл нь монголчуудын эрх ашгийн эсрэг үйлдэл болсон байна)

4.3 Ил уурхайд гарсан зардал 2010 оны ТЭЗҮ-гээс зөрсөн байдлыг шалгасан олон удаагийн шалгалт, аудит үүний дотор Монгол улсын Засгийн газрын 3

сайдын санаачлагаар хийгдсэн аудитын үр дүнг үндэслэн Талууд доорх зүйлсийг зөвшөөрөв. Үүнд:

(а) Ил уурхайн үе шатанд гарсан бүх зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу гарсан бөгөөд Сангийн яаманд хүргүүлсэн ОТ ХХК-ийн санхүүгийн тайлангуудад нягт нямбай тусгагдсан байна (Зардлын хэтрэлт, Монгол улсад гараагүй зардлууд, зээлийн өндөр хүү, менежментийн өндөр төлбөр зэргийг хүчээр хүлээн зөвшөөрүүлж байна)

(б) Зардлын зөрүүгийн тайлбарыг ойлголцсон бөгөөд энэ талаар ямар нэгэн санал зөрсөн дүгнэлт байхгүй, мөн Ил уурхайн үе шатны өртөг зардалтай холбоотой шийдвэрлэгдээгүй ямар нэгэн асуудал Талуудын хооронд байхгүй болно. (Татварын байцаагчид, төрийн албан хаагчид, цаашлаад Монгол төрийг басамжилсан үйлдэл болж байна. Тэр зардлын хэтрэлт гэдэг нь зөвхөн 2010-2012 оны асуудал бөгөөд 2013-2014 онд асар их зөрчил байгаа нь илэрхий. Энэ бүгдийг доорх 4.4 заалтаар луйвраа баталгаажуулахыг Ерөнхий сайд зөвшөөрчээ)

4.4 Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурснаас хойш ажлын 5 хоногийн дотор Сангийн Яам ОТ ХХК-ийн хүргүүлсэн 2010, 2011, 2012, 2013. 2014 оны санхүүгийн тайлангуудыг баталгаажуулна. (Энэ 7 хоногт бүх луйвардсан мөнгөө баталгаажуулж авахаар тохирчээ. Тийм учраас Дубайгаас бүтэн сайны шөнө, ажлын бус цагаар Монголд өглөө болох үед сүр дуулиантай зарласан байна. Монгол улсын Засгийн газар, Оюутолгой ХХК хэмээх Монгол улсын компани 2 яахаараа харь оронд очиж, сүр дуулиантай төлөвлөгөө гээчийг үзэглэв???).

5. Далд уурхайн үе шатны санхүүжилтийн зохицуулалтууд

5.3 Далд уурхайн төслийн санхүүжилтийн бүх үйл ажиллагаа болон үйл ажиллагаанаас орж ирсэн мөнгөн урсгал нь хамгийн түрүүнд Хувь нийлүүлэгчийн одоогийн зээлийг эргүүлэн төлөх, түүний дараа Хувь нийлүүлэгчийн өрөнд тооцогдсон хүүг төлөх, дараа нь Хувь нийлүүлэгчийн зээлийн үндсэн дүнг төлөх гэсэн дарааллаар явагдана. Энэ төлөлвлөгөөний 5.5 ёсоор энэхүү нөөцийг ОТ ХХК далд уурхайн бүтээн байгуулалтанд дахин зээлж болно. (ОТ ХХК нь энэ зээлийн дороос хэзээ ч өндийхгүй, Монгол улс ногдол ашиг хүртэхгүй. Мөн зээлийн үндсэн дүнг дараа төлөх дараалал нь хүртэл нийлмэл хүүгээр хязгааргүй хүүлэх зорилгоо бүр ил болгожээ.)

5.5 Санхүүжилтийн нарийвчилсан төлөвлөгөөний зарчим нь дараахь байдалтай байна. Үүнд:

(а) Банк санхүүгийн байгууллага, бүтээгдэхүүн нийлүүлэх урдчилсан гэрээ, бусад арга замаар гуравдагч талаас авах төслийн санхүүжилтэнд (Далд уурхайн төслийн санхүүжилтийг оролцуулан) 6 хүртэл тэрбум долларын санхүүжилт босгох

(б) ОТ ХХК нь бэлэн мөнгөний менежмент хийх замаар хамгийн бага зардалтай санхүүжилтийг олохыг зорин ажиллана. (Ер нь бол өөрөө өөрийгөө санхүүжүүлээд аваад явчих болсон нь илт байна. Гол нь бүх орлого нь гадаадад гараад зардал нэрээр дахин хэзээ ч эргэн ирэхгүй байгаа юм. Ийм механикм бүрдүүлж чаджээ, тэд)

5.6 Бүх лицензийг Засгийн газар саадгүй өгөх, зээлийн баталгаа гаргахыг хүлээн зөвшөөрсөн байна лээ. Дахиж ямар газар нутаг, баялгаа алга дарам цаасаар өгөх гэж байгаа нь нууцлагдмал байна

 

 Тэрбээр  "Дубайн гэрээний хэдхэн зүйлийг хэлмээр байна. 1.4 тэрбум ам.доллар Монголд орж ирээгүй байхад орж ирсэн юм шигээр өртүүлж бичсэн. Тодруулбал, "Сангийн яам, Татварын газартаа ийм үүрэг өг. Тав хоногийн дотор биелүүл” гэж Рио Т инто бидэнд үүрэгдэж байгаа юм. Нэмээд зургаан тэрбум ам.доллараар Монголын газар нутгийг барьцаанд тавина гэж байгаа. Би Дубайн гэрээний 5.5-ын Б-2-ыг ярьж байна. Тэгээд зургаан тэрбум ам.долларыг Монгол руу оруулж ирэхгүй гэж байгаа юм. Зүгээр л Монголыг барьцаанд тавиад мөнгийг нь өөрсдөө хэрэглэнэ гэсэн үг. Баруунд "Мэдээ хүргэгчийг битгий алаарай” гэсэн үг бий. Оюутолгойн гэрээ Монголд нэг ч төгрег оруулж ирэхгүй байна. Тэр баялгийг өм цөм аваад гарч байна. Гэтэл Ч.Сайханбилэг "Популистуудаас болж гацлаа" гээд байгаа. Тэр гацсан гээд байгаа Оюутолгой өнгөрсөн жил 1.9 тэрбум ам.долларын орлого олсон. Харин тэдний амласан шиг мөнгө манайд огт орж ирэхгүй байгааг л бид хэлээд байгаа юм. Ер нь гуравхан бие даагч энэ тухай ярьсны төлөө Рио Т инто мөнгөө Монгол руу оруулах уу үгүй юу гэж бодож байгаа юм бол Засгийн газар байх ямар шаардлага байгаа юм. Бас энэ жилийн гуравдугаар сарын 30-ны байдлаар 570 сая ам.долларыг олчихоод байгаа. Үүний талаас илүүг нь алтнаас авсан. Миний ярьж байгаа энэ мэдээллүүд худлаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг батлаад өгөөч гэсэн юм. Үүний дараа уг гэрээний талаарх элдэв тайлбарыг Ерөнхий сайдаас удаа дараа сонсож байсан ч С.Ганбаатар гишүүний шаардсан "баталгаа”-г авч чадаагүй л байна. Харин С.Ганбаатар гишүүний тайлбарласнаар Оюутолгойгоос өпөр бүр 5.4 сая ам.доллар сул алдсаар байгаа гэх тооцоолол үнэмшилтэй сонсогдож байна.

Энэ талаар Zaluu.com сайт цувралаар хүргэх болно. Үүний дараа Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 30/15/59 дугаар хамтарсан тушаалаар "Оюутолгой” ХХК-ны анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн гаргасан тайлан, дүгнэлтийн талаар танилцуулна.

С.Лантуу

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэхийг ярихын өмнө Оюутолгойгоос юу хүртсэн, алдсанаа тооцож үзье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани