Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Барууны хориг цуцлагдаж, Ираны нефть цутгана

Барууны хориг цуцлагдаж, Ираны нефть цутгана

Хоригийг цуцална, гэхдээ хэзээ? 
 
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Иран болон барууны орнуудын хооронд дэгдсэнээс хойш 13 жилийг ардаа орхин сунжирсан хямрал өнгөрсөн сарын сүүлчээр бараг эцэслэгдэх шиг боллоо. Учир нь, Иран болон зуучлагч зургаа гэгдэх АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Франц, Их Британийн хооронд байгуулсан хэлэлцээр /албан ёсны нэр нь Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө/ 10 дугаар сарын 18-наас эхлэн бүрэн утгаараа хэрэгжиж эхэлж байна. Ингэснээр дэлхийн геополитикийн чанартай асуудлуудын нэг нь үндсэндээ шийдэгдлээ. Харин улстөрчид болон хэвлэлийнхэн эл чухал тохиролцооны ач холбогдол хийгээд үр дагаврыг төдийлөн анзаарсангүй, өнгөцхөн дурдасхийгээд өнгөрлөө.
 
Хэлэлцээрт тусгагдсан тохироо ёсоор, иранчууд нөөцөлсөн ураны баяжмалынхаа 98 хувийг устгаж, баяжуулалтад ашиглаж байсан центрифуг гэдэг олон мянган төхөөрөмжийнхөө 2/3-г задлан буулгахаас гадна МАГАТЭ-гийн шинжээчдийг цөмийн объектууддаа саадгүй нэвтрүүлэх үүрэг хүлээжээ. Энэ мэт бусад олон нөхцөл шаардлагыг Иран улс биелүүлсэн нөхцөлд тус улсын нефть, санхүү, цэрэг, аж үйлдвэрийн салбарт тавьсан хоригуудыг цуцлахаар болж байна.
 
Гэтэл бодит байдал дээр бол, Ираны эсрэг хоригуудыг 18-ны өдрөөс шуудхан цуцлаад эхэлчихгүй. Иранчууд дээр дурдсан болзлуудыг хэрхэн биелүүлж байна гэдгээс хамааран үе шаттайгаар, аажим аажмаар буюу гудамжны хэллэгээр бол "нэлээд новширч” байж хоригийг суллах юм. Хэчнээн сунжирлаа ч гэсэн 2016 оны эхээр цуцлаад эхэлчих байх гэж ихэнх ажиглагчид үзэж байлаа. Гэтэл хэдхэн хоногийн өмнө Америкийн Ерөнхийлөгч Обама Иранд тавьсан хоригоо дахин нэг жилээр сунгах тухай шийдвэр гаргажээ. 10 дугаар сарын 19-ний өдөр тэрбээр Иранд тавьсан Америкийн хоригийг цуцлах талаар шаардлагатай бүх арга хэмжээ авахыг үүрэг болгож байснаа ийм гэнэтийн шийдвэр гаргаж олныг алмайрууллаа. Иранчууд "арай л эрт баярлажээ”.
 
Ираны нефтид хориг үйлчилсэн түүх
 
Европын Холбоо 2012 оноос Ираны нефтийн экспортод хориг тавьж Иранаас нефть импортлохоо зогсоосон бол америкчууд бүр 1980-аад оны сүүлчээс хойш Ираны нефтийг худалдан авахаа больжээ.
 
Хоригийн улмаас Ираны нефтийн экспортын хэмжээ 2011 онд өдөрт 2,5 сая баррель байснаа 2013 онд 1,1 сая баррель болж буурснаар ОПЕК-ийн гишүүн орнуудын дотор экспортоороо 2 дугаарт бичигдэж байсан тус улс Саудын Арави, Ирак, АНЭУ, Кувейтийн дараа 5 дугаарт орох болжээ.
 
Хориг үйлчилж эхэлсэн 2012 оны дунд үе хүртэл Иран улс дэлхийн 21 оронд нефть нийлүүлж байсан аж. 2013 оны 11 дүгээр сард хоригийг сулруулснаар Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Турк улс болон Тайвань Ираны түүхий нефтийг худалдан авч эхлэв.  
 
Олон улсын хориг арга хэмжээний улмаас Ираны нефть-хийн салбарын хөгжилд асар их хохирол учирсан гэдэг бол яах аргагүй үнэн. Хэд хэдэн том төслийн хэрэгжилт таг зогсож, зарим мэдээллээр хориг үйлчилсэн сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсын нефтийн салбар 100 тэрбум долларын хохирол хүлээсэн байна. Энэ нь 1 тэрбум баррель газрын тосыг дэлхийн зах зээлд борлуулах боломжийг алджээ гэсэн үг юм. Тодорхой тоо дурдваас, Ираны цооногуудаас 2011 онд өдөрт 3,6 сая баррель нефть олборлож байсан бол 2015 оны 6 дугаар сард энэ үзүүлэлт 2,8 сая баррель болж буурсан байна.
 
Иранчууд "шархаа нөхнө”
 
Харин хоригийг цуцалсны дараа нефть олборлогч гол орнуудын нэг болох Иран улс ямар алхам хийх бол? Газрын тосны үнэ "газарт уначихаад” байгаа энэ үед иранчууд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдсэн нь дэлхийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг л хамгийн ихээр анхаарал татна.
 
Иранчуудын хувьд олон улсын хориг тавигдмагц л олборлолтоо нэмэгдүүлж, хоригийн хугацаанд алдсан зах зээл, хэрэглэгчдээ дахин олж авч, "шархаа нөхөхөөр” ханцуй шамлан зүтгэнэ гэдгийг тус улсын нефтийн сайд Бижан Занганех мэдэгдсэн байна. Иранд хориг тавьсан гурван жилийн хугацаанд тус улс Европ дахь хэрэглэгчдийнхээ багагүй хувийг Саудын Аравид алдсан юм. 
 
Иранчууд "ОПЕК-ээс ямар нэгэн зөвшөөрөл авахгүй, яагаад гэвэл биднийг байхгүй хойгуур энэ байгууллагынхан зах зээлийн орон зайг маань эзэлж багагүй хөлжсөн” гэж дургүйцэж байгаа нь бас ч аргагүй.  Тус байгууллагын гишүүд нефтийн үнийг 70-80 долларт хүргэж өсгөхийн тулд квотыг бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж иранчууд шаардаж байгаа боловч 12 дугаар сарын 4-нд болох ОПЕК-ийн Дээд хэмжээний уулзалтаар тэдний үгэнд орж ийм шийдвэр гаргах нь юу л бол.
 
Иранчуудын үгэнд эргэлзэв
 
Хориг дөнгөж тавигдангуут долоо хоногийн дотор олборлолт болон экспортоо өдөрт хагас сая баррелиар нэмэгдүүлж чадна, хориг тавихаас өмнөх олборлолтын хэмжээнд хагас жилийн дотор хүргэж чадна гэж иранчууд мэдэгдэж байгаа боловч үүнд эргэлзэж буй шинжээчид олон байна. Юуны өмнө, технологийн хоцрогдлоос шалтгаалан эл зорилгод хүрч чадах эсэх нь эргэлзээтэй. Иранчуудад нефть олборлох орчин үеийн технологи илт дутагдаж байгаа. Тэд нийт газрын тосныхоо 50 гаруй хувийг бүр шах Пехлевийн үед нээгдсэн ордуудаас олборлож байгаагийн зэрэгцээ 2007 оноос хойш ямар нэгэн техникийн шинэчлэл хийгээгүй байна.
 
Хориг үйлчилж байсан он жилүүдэд бий болсон технологийн хоцрогдлыг арилгахын тулд жилдээ дор хаяж 8 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг НИОК гэдэг төрийн өмчит газрын тос олборлогч компанийн захирал Аббас Шери Мокаддам ярьжээ. Иранчууд энэ тал дээр Орос, Энэтхэг, Япон болон Европын хэд хэдэн улстай хамтран мөнгө босгох боломжийг хайж байгаа боловч тодорхой гэрээнд гарын үсэг зуртлаа нэлээд зай бий. Түүнээс гадна, хориг тавигдсан хэдий ч хөрөнгө оруулалтын тал дээр гадаадын компаниуд нэлээд харзнан хүлээсэн байр суурьтай байгаа,  учир нь, нефтийн салбарын хоригийг эхний ээлжинд цуцална гэж яг таг шийдчихээгүй байгаа юм.
 
Өөр нэгэн томоохон саад бий. Ираны Үндсэн хуулиар байгалийн баялгийг гадаадын эсвэл хувийн компаниуд олборлох эрхгүй бөгөөд зөвхөн Ираны салбар компаниудаар дамжуулан хайгуул, олборлолтын ажил эрхлэхийг зөвшөөрдөг байна.
 
Сайн мэдээ: Нефтийн үнэ нэмэгдэхгүй 
 
Одоогийн байдлаар, дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл хоногт 2,5 сая баррель болчихоод байгаа энэ үед Ираны нефть нэмж цутгаад эхэлбэл үнэ улам доошлох нь гарцаагүй. Харин хэдэн хувиар шатахууны үнэ хямдрах бол гэдэг л сонирхол татаж байна. 
 
Иран улс нефтийн батлагдсан нөөцийн хэмжээгээр дэлхийд 4 дүгээрт, байгалийн хийн нөөцөөр 2 дугаарт жагсдаг. Ираны нефтийн нөөцийн хэмжээ 158 тэрбум баррель бөгөөд энэ нь Хятад улсын хэрэглээг 40 жилийн турш хангахад элбэг хүрэлцэх юм. Ираны сайдын ярьснаар бол, хориг цуцлагдмагц тэртэй тэргүй ханачихаад байгаа зах зээлд өдөрт 500 мянган баррель нефть нэмж цутгах нь. Иранчууд үнэхээр дээрх хэмжээний нефтийг зах зээлд нийлүүлэх боломжтой байж магадгүй юм, учир нь Иран дахь хадгалах сав болон танкеруудад одоогоор 30 сая баррель нефть байгаа аж. Америкчуудын тооцоогоор бол энэ тоо 7-17 сая баррельд эргэлдэж байгаа бололтой. 
 
Ер нь бол ойрын нэг жилийн хугацаанд нефтийн үнэ 50 доллароос дээш гарахгүй гэж шинжээчид үзэж байна. Иранчууд гэхэд л, 2016-2017 оны төсөвтөө баррель нефтийн үнийг 42-50 доллар байхаар тооцжээ. Түүнээс гадна, Иран улс нийлүүлэлтээ 2 дахин өсгөнө гэсэн дуулиан трейдэрүүдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж, үнэ 45-аас доош орно гэсэн хүлээлт үүсчихээд байна. Зах зээл дээр газрын тос үлэмж хэмжээгээр хуримтлагдсан байгаа, дээр нь улс орнууд стратегийн нөөцөө хангалттай хэмжээгээр базаасан, Хятадын зах зээлд эрэлт буурсан зэрэг үндсэн гурван шалтгаанаас үүдэн нефтийн үнэ ойрын 2-3 жилийн хугацаанд өсөхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Тэр ч бүү хэл 20 доллароос доош унах магадлал 50-60 хувьтай байгаа аж. Ерөнхийд нь ажиглаваас, газрын тосны үнэ сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хадгалагдахаар байна. Ийм уналт 1986 онд болж байсан бөгөөд түүнээс хойш 15 жил өнгөрсний дараа л үнэ ханш буцаад сэргэж байв.
 
Дэлхий даяар нефть хадгалах савууд нэгэнт дүүрсэн учраас 1998 онд нефтийн үнэ навс унаж байсантай адил нөхцөл байдал үүсч магадгүй гэдгийг Голдман Сакс банкны шинжээчид урьдчилан хэлж байна. Есдүгээр сарын дундуур гаргасан тус банкны тайланд "ойрын 15 жилийн хугацаанд үнэ өсөхгүй” гэж дурдсан байна. Тодруулбал, үнэ дунджаар 50 орчим долларт эргэлдэж, тэр ч бүү хэл 25-30 доллар болж унаж ч магадгүй гэнэ. Жилдээ 1 тэрбум 600 сая долларыг шатахуунд өгдөг бидний хувьд үнийн бууралтаас 800 саяас 1 тэрбум хүртэлх хэмжээний доллар хэмнэнэ гэдэг бол үнэхээрийн сайн мэдээ.
 
Б.Адъяахүү 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Барууны хориг цуцлагдаж, Ираны нефть цутгана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани