Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэс тавантолгой”-г хоёр дахь “Хан ресурс” болгочихгүйн тулд гэрээгээ шинэчилсэн

-Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд гагцхүү цалингаа өөр компаниас авчих гэсний төлөө өөрийгөө шатаалаа-

“Эрдэнэс тавантолгой”-г хоёр дахь “Хан ресурс” болгочихгүйн тулд гэрээгээ шинэчилсэн

"Эрдэнэс таван толгой” компанийн захирал асан Б.Батбилэгтэй ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. Ямар шалтгааны улмаас ийм шийдвэр гаргах болсон бэ?

-Би "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд өнгөрсөн тавдугаар сард томилогдохдоо компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах үүрэг хүлээсэн. Манай компанийн удирдах албан тушаалтнууд нүүрсээ хэрхэн зах зээлийн үнээр борлуулах, олборлолтын зардлаа яаж бага түвшинд нь барих зэрэгт анхаарч, үүнийг шийдвэрлэхийн төлөөх бодлого боловсруулж ажиллах ёстой. Бусад ажилчид ч мөн компанийн өмнө өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Үүн дээр зөвхөн мэргэшил, ур чадварын асуудал яригдахаас бус улс төр яригдах ёсгүй. Ингэснээрээ би ажилчдынхаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаагаагүй. Харин хязгаараас хальж, улстөржөөд эхэлбэл албан тушаалаасаа чөлөөлөгдөж, талбайд , гадаа гудамжинд улстөржиж болно гэдэг шаардлагыг тавьж ажилласан. Энэ байр сууриа гүйцэтгэх захирал болуутаа компанийнхаа ажилчдад хэлж ойлгуулсан. "Эрдэнэс Тавантолгой”-д 2009 оноос эдийн засагчаас авахуулаад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, улс төрийн буруу оролцоо компанийн үйл ажиллагаанд асар их хохирол учруулдгийг мэддэгийн хувьд ингэж яриад байгаа юм л даа. Миний баримталж байсан зарчим ердөө энэ. Энэ зарчмыг компанийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажилласан ч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Компанийн ҮЭ-ийн зарим гишүүд, удирдлагууд аливаа асуудлыг цэвэр эдийн засгийн өнцгөөс, ажилчдын эрх ашиг, компанийн ашигтай ажиллагаа талаас харалгүй шууд улстөржүүлчихнэ.

Манай 600 гаруй ажилчин дунд маш олон "улстөрчид” бий. С.Эрдэнэ даргын хувьд гэнэтийн, олныг цочроосон үйлдэл хийсэнд би харамсч байна. "Эрдэнэс Тавантолгой” компани жил бүр 100 сая гаруй ам.долларын хэмнэлт гаргах гээд байтал нөгөө талдаа хүний амь насны асуудал хөндөгдсөн. Би өмнө нь хэлсэн дээ. Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохдоо компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах үүрэг хүлээснээс бус ажилчдын амь насыг хариуцаагүй. Энэхүү хүлээсэн үүргийнхээ дагуу TTJVCO-той байгуулсан гэрээний дагуу ажилах гэтэл үүнийг ажилчдын цөөнх эсэргүүцэн, өөрийнхөө амь насанд хүрэх оролдлого хүртэл хийхээр гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй хэн бүхэнд маш хүнд тусна. Ингээд л ухамсарт, эрх зүйт нийгэмд амьдарч байгаа хүний хувьд би албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

-"Эрдэнэс Тавантолгой” компани жил бүр 100 сая гаруй ам.долларын хэмнэлт гаргах гээд байтал нөгөө талдаа хүний амь насны асуудал хөндөгдсөн гэж та ярилаа. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Үүнийг ярихын тулд анх ажлаа хүлээж авахад "Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байснаас гадна энэ сард ажлаа өгөх хооронд хэрхэн өөрчлөгдсөнийг ярих хэрэгтэй болов уу. Магадгүй намайг энэ компанийн удирдлагаар сонгогдсоныхоо дараа "бантан хутгаж” хаячихаад өөрөө хариуцлагаас мултрахын тулд албан тушаалаа өглөө гэх өнцгөөс харах хүн цөөнгүй байж магад. Өнгөрсөн тавдугаар сард "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдох үед нүүрсний үнийн уналт аль хэдийнэ эхэлчихсэн, нэг тонн нүүрсийг 32.6 ам.доллараар зарах гээд чаддаггүй байлаа. Борлуулалт өдөр ирэх тусам багассаар байсан. Тиймээс энэ ажилд томилогдоод дээрх үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тодорхойлж, үүнд нь тохирсон арга хэмжээг авах зарчмаар ажилласан. Тодруулбал борлуулалтын үнэ тогтох механизм тодорхойгүй байсныг зах зээлтэй нь уялдуулж, компанийнхаа ТУЗ болон экспортын үнэ тогтоох комиссын саналыг үндэслэн журам боловсруулсан. Журам хэрэгжүүлснээр борлуулалт өссөн. Өмнө нь манайхыг нэг тонн нүүрсийг 32.6 ам.доллараар зар гээд ТУЗ-өөс үнийг нь тогтоодог байсан. Гэтэл тухайн үед нүүрсний үнэ 20 гаруйхан ам.доллар болтлоо буурчихсан байсан учраас ийм өндөр үнээр "Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс худалдаж авах газар олдохгүй байсан. Одоо бол үнийг ТУЗ-өөс тогтоох бус зах зээлийн горимоор шийдэгдэх болсон.

Хоёрдугаарт "Эрдэнэс Тавантолгой” компанийн орлого зарлага цаг хугацааны хувьд асар зөрүүтэй байсан. Зүй нь олборлолт явагдаж байхад, өмнөх борлуулсан нүүрсний мөнгө нь орж ирэх ёстой. Компанийнхаа үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд мэдээж байнгын санхүүжилт хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард "Эрдэнэс Тавантолгой” компанийн хашаанд хоёр, гурван сая тонн нүүрс овоолоостой байсан гэдэг нь тухайн үеийн ханшаар 60 орчим сая ам.доллар. Энэ хэмжээний нүүрсийг олборлох зардлыг аль хэдийн гаргачихсан гэсэн үг шүү дээ. Гэтэл нүүрс борлогдохгүй болохоор компанийн санхүүжилт зогссоноор хэвийнэ үйл ажиллагаа алдагддаг нь угаас компанийн зарчим. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод борлуулалт дээрээ анхаарч, олборлолтоо багасгасан. Үүний дүнд хоёр сая гаруй тонн нүүрсний тэн хагасаас илүүг нь борлуулж, чанар муутай сая хүрэхгүй тонн нь үлдсэн. Мэдээж үүний хажуугаар давхар олборлолт явагдаж байгаа. Гэхдээ ажилчдадаа цалинг нь өгөөд, машин тоног төхөөрөмжиндөө түлш шатахууныг нь хийх зэргээр зарлага гаргаад чанар муутай гэгдэх сая тонн нүүрсийг чанар муу гээд хаях учиргүй. Зах зээлийн зарчмаар үнийг нь хямдруулж борлуулахыг хичээсэн ч хагас жилийн дотор амжуулж чадсангүй.

-Тэгэхээр дээрх үүссэн нөхцөл байдлаас үүдэн TTJVCO-той байгуулсан гэрээгээ өөрчилсөн ...

-Ердөө л тэр шүү дээ. "Эрдэнэт таван толгой” компани өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй үед ашигтай ажиллана гэдэг маш хэцүү. Одоо дан ганц уул уурхайн компани гэхээсээ илүү бүх аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах зорилт тавих бус жигд үйл ажиллагаагаа хэрхэн хангах тал дээр анхаарлаа хандуулах үе. "Эрдэнэс Тавантолгой” бүү хэл хэд дахин том уул уурхайн акул компаниуд хүртэл дампуурч байна. Тухайлбал Австралид олборлолт явуулж байсан 800 сая ам.доллараар үнэлэгддэг Японы "Сумитомо” гэдэг компани 2012 онд нэгхэн ам.доллараар зарагдсан. Энэ нь ердөө дампуурсан гэсэн үг. Манай компанийн хувьд дэд бүтэц хөгжөөгүй учраас тээврийн зардалд их мөнгө зарцуулна, худалдан авалт эрс багассан, баахан өр зээлтэйгээс гадна тэдгээрийн хүүнд байнга мөнгө төлнө. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ашигтай ажиллах хүртлээ хэрхэн компанийн алдагдлыг багасган, шинээр өр тавилгүй, үйл ажиллагааг нь доголдуулалгүй авч явах тал дээр анхаарч ажиллахын тулд манай компанийн ТУЗ, Австралийн "Макмахон” компанитай зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлогчоор шалгарсан. Хэдхэн сарын дараа "Макмахон” компани өөрийн эзэмшлийн эрхийг 100 хувь "TTJVCO”-д шилжүүлснээр тус компани "Эрдэнэс Тавантолгой”-той хамтран ажиллах болсон.

Тухайн үед "TTJVCO”-той гэрээ байгуулах үед нүүрсээ хил давуулаад 100 сая гаруй ам.доллараар борлуулдаг байсан бол өдгөө хоёр гурав дахин уначихсан учраас өмнөх гэрээг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингэхийг Эдийн засгийн байнгын хорооноос ч шаардсан. TTJVCO-той хэлэлцээр хийж, олборлолтын өртгийг баруун Цанхид олборлолт явуулж буй бусад операторуудын түвшинд хүргэсэн.

Өөрөөр хэлбэл 40 гаруй ам.долларын өртгөө 20 орчим ам.доллар болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь жилдээ таван сая ам.долларын нүүрс олборлодог "Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 100 сая ам.долларын хэмнэлт хийнэ гэсэн үг. Ингэж "Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтын өртгөө хоёр дахин багасгасантай холбоотойгоор тэдгээр ажилчдыг зүгээр л ажлаас нь халаад явуулчихаж болох байсан ч бид тэгж зүрхлэлгүй TTJVCO-д ажиллуулахаар болсон. Ажиллах нөхцөл, цалин нь өөрчлөгдөхгүйгээр. Олборлолтын өртгийг нь хоёр дахин бууруулчихаад бас болоогүй 200 гаруй ажилчнаа TTJVCO-д ажиллуулна гэдэг бараг боломжгүй. Ямар ч компанийн үйл ажиллагааны өртгийг бууруулчихаад, нэмж ажилчид ав гэвэл хэн ч дургүйцнэ биз дээ. Уг нь бол "TTJVCO” компани өөрийн ажилчид дээрээ хүн авах байсан бол заавал "Эрдэнэс Тавантолгой” биш өөр хүн авч болох байсан. Энэ эрх нь тэдэнд нээлттэй.

-Тэдгээр ажилчдыг ажлаас нь халчихаж болох байсан гэж та хэллээ.Тэгэхээр 600 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон гэсэн үг үү?

-Чалкод 145 орчим сая ам.долларын өртэй байснаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд 30 орчмыг нь төлчихөөд байсан. "Хаан” банкинд 14 сая ам.долларын өртэй байснаас талыг нь л барагдуулсан. Бас Хөгжлийн банкинд ч өртэй. Нүүрсний үнэ өдөр ирэх тусам хямдарч байгаа өнөө үед энэ их өр зээлийг хүүгийн хамт төлнө гэдэг бэрхшээлтэй.

"Оюутолгой” компани 300 хүнийг саяхан ажлаас нь халсан. Ямар ч асуудал үүсээгүй. Хувийн аль нэг компани ажилчдаа халбал хэн ч юу ч хэлэхгүй. Гэтэл "Эрдэнэс таван толгой” компани шаардлагатай бол ажилчдаа тэдний жишгээр халж болно биз дээ. Гэтэл мэргэжлийнх нь дагуу, хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд гагцхүү цалингаа өөр компаниас авчих л гэсний төлөө өөрийгөө шатаалаа. Гэрээтэй танилцсан өмгөөлөгч нар "Та нар холуур өнгөрөх гайг өөрсөд дээрээ дуудчихсан байна шүү дээ. Ажлаас нь халаад л явуулахын оронд өөр компанид ажиллуулахаар болж, ажилчдынхаа эрх ашгийг бодсон юм байна шүү дээ, уг нь” гэж хүртэл хэлсэн. Маш энгийн байгаа биз.

-Эрдэнэ өөрийгөө шаатаасны дараа гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулж, 12 сарыг 33 болгож, бас өөрийн буруугүйгээс ажлаасаа халагдвал "Эрдэнэс Тавантолгой”-д эргүүлэн ажилд авна зэрэг зүйлсийг нэмж тусгасан. Эдгээр нэмэлт заалтыг эртхэн хийчихэж болоогүй юм уу. Заавал хэн нэгэн нь эрүүл мэндээрээ хохирсны дараа хийдэг нь яаж байгаа юм гэж шүүмжлэх хүмүүс байна л даа.

-"Эрдэнэс Тавантолгой” жилдээ 100 сая ам.доллар хэмнэж, 200 гаруй ажилчны ажиллах нөхцөлийг сайжруулах гэрээг хийхгүй байж болох байсан. Энэ тохиолдолд тонн нүүрсийг 40 гаруй ам.доллараар олборлож, 30 хүрэхгүй ам.доллараар зарна. Тонн тутамд 20-иод ам.долларын алдагдал хүлээнэ. Энэ жишгээр "Эрдэнэс Тавантолгой” удаан ажиллаж чадахгүй. Энэ тохиолдолд 200 биш компанийн бүх 600 гаруй ажилчин ажилгүй болно. Эсвэл бүр TTJVCO-той байгуулсан гэрээгээ цуцалж ч болно. Энэ тохиолдолд TTJVCO компани олон улсын арбитрын шүүхэд хандан, гэрээ цуцалсны төлбөрөөс авахуулаад эдийн засгийн үүднээс алдагдсан боломжоо хүртэл биднээс нэхэмжилнэ. Алдагдсан боломжоо хэдэн сая ам.доллараар үнэлэхийг бид мэдэхгүй. Ингэх юм бол Зүүн Цанхийн орд дээр олборлолт явагдахааргүй болж, "Чалко” биднээс давхар мөнгөө нэхнэ. "TTJV­CO” олборлосон нүүрсээ "Чалко”-д зардаг юм чинь. Бид "Чаько”-гоос 350 сая ам.доллар аваад, оронд нь нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. 200 гаруй сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг нь нийлүүлээд, 100 гаруй сая ам.долларын өртэй яваа. Ингээд гэрээгээ цуцалбал гадаадын хоёр ч компани биднийг олон улсын арбитрын шүүхэд өгөх болчихоод байгаа биз. Тэдний нэхэмжилсэн хэдэн зуун сая ам.долларыг төлөх мөнгө "Эрдэнэс Тавантолгой”-д ч Засгийн газарт ч байхгүй. Тэгвэл гэрээ хийснээр энэ эрсдэлийг бүрэн хааж, дээрээс нь ажилчдаа тогтмол ажлын байртай нь үлдээсэн.

Тэгээд ч Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой” компанийг хоёрдахь "Хан ресурс” болгочихов гэж хүртэл анхааруулж байсан.Ингэчихгүйн тулд л TTJVCO-той гэрээ байгуулсан. "Эрдэнэс Тавантолгой” бол "Хан ресурс”-ээс хэд дахин том шүү дээ.

-Таны хувьд манай дэлхийн нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч болохын тулд яах ёстой вэ?

-Өнөөдөр бидний худалдан авагч ганцхан Хятад улс. Хятад руу нүүрсээ экспортлохын тулд Гашуун Сухайтын боомт хүртэл 240 гаруй км-т ачааны автомашинаар нүүрсээ тээвэрлэдэг. Тээврийн зардал тонн тутамд 17-20 ам.доллар.Хэрэв төмөр замаар тээвэрлэвэл долоогоос найман ам.долларын өртөгтэй. Гашуун сухайтаар жил бүр гарч буй зургаан сая тонн нүүрсийг ийм хямд өртгөөр зөөвөл 60 орчим сая ам.доллар хэмнэнэ. Өнөөдөр бол Хятадын баруун хойд хэсгийн Өмнөд Монголын хэдхэн гангийн үйлдвэрт л зарж байна. Гэтэл арван гангийн үйлдвэр тутмын ес нь далайн эргээр байдаг. Энэ хэмнэсэн мөнгөөрөө бид Хятадын далайн эрэг дагуух гангийн үйлдвэр рүү нүүрсээ хүргэх боломжтой буюу Өмнөд Монголоос цааш тал тал тийш 300 гаруй км тээвэрлэх боломжтой. Хэрэв ингэвэл Өмнөд Монголын ойр орчим дахь 300 км-ийн радиуст нүүрсээ зарна гэсэн үг. Энэ нь 70-100 сая тонн нүүрсний эрэлттэй том зах зээл шүү дээ. Хамгийн багадаа энэ их эрэлтийн 10 гаруй сая тонныг нийлүүлэх боломжтой.

Гангийн үйлдвэрлэлтэй Зүүн өмнөд Азийн улсууд болон Япон, Солонгос, Тайвань зэрэг улс манайхаас нүүрс авах сонирхолтой байдаг. Өнөөдрийн байдлаар эдгээр улс Хятад болон Австралиас нүүрсээ авч байгаа. Харамсалтай нь Монголоос авч чадахгүй байна. Яагаад вэ гэхээр манайхаас авах гэхээр зардал нь их болох гээд байдаг. Манайх нэг тонн нүүрсээ уурхайгаас ачаад Хятад руу гаргаад угаагаад тээвэрлээд Солонгос, Япон руу нүүрс хүлээн авдаг боомтод хүргэж өгөхөд л ойролцоогоор 150-160 орчим ам.доллар болж байгаа юм. Энэ нь татвар орсон дүн. Гэтэл нөгөө талд нь Австралиас дээрх улсууд руу нүүрсээ зөөхөд 100 хүрэхгүй ам.доллараар нүүрсээ зөөх жишээтэй. Тиймээс өнөөдрийн зах зээлд манай нүүрс Хятадаас өөр улсууд руу гарах боломж байхгүй болчихоод байгаа юм.


“Эрдэнэс тавантолгой”-г хоёр дахь “Хан ресурс” болгочихгүйн тулд гэрээгээ шинэчилсэн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани