Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үйлдвэрчний эвлэл хэмээх “Сарьсан багваахайн” шаталт

Үйлдвэрчний эвлэл хэмээх “Сарьсан багваахайн” шаталт"Эрдэнэс таван толгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахыг завдаж, хамаг хувцас, нүүр амаа түлсэн хэрэг гарлаа. Манайхан ч яахав янз бүрээр шуугиж, нөгөөх нь заншил ёсоор замдаа түмэн хачир, мянган таамаг нэмсээр. Наад зах нь энэ явдлыг "Зулын гол” боллоо, Монголд анх удаа энэ тэр гээд л. Худлаа л даа.

 

1990 оноос эхлээд ийм үйлдэл хийнэ гэсэн, хийсэн хэд хэдэн тохиолдол бий. Харин энэ үйлдлүүдийн нь шалтгаан хоорондоо маш адилхан байдгаараа сонин. Анзаараад харвал ний нуугүй хэлэхэд бүгд л өөрийнхөө өчүүхэн муу эрх ашгийн үүднээс ийм үйлдэл хийнэ хэмээн сүрийг үзүүлсэн байдаг. Ах, дүүсийнээ байрыг ломбардад тавьж алдаад бантахдаа ч юм уу, авгайтайгаа хэрэлдээд гэх зэргээр хөвөрч өгнө. Тэр ч бүү хэл тээр жил банкныхаа зээлийг төлж барахаа байсан Э.Алтандөш гэдэг нөхөр Сүх жанжины нэрэмжит талбай дээр өөрийгөө шатаахдаа дотуураа шатдаггүй цаас жийргэлчихсэн байсан тухай ч дуулддаг шүү дээ. Одоо ёроолгүй баян болчихсон, "Танайд хоноё” нэвтрүүлгээр гараад л. Эд нарыг элэнцгийнх нь "зулын гол” боллоо гэх вэ дээ.

 

Яагаад гэхээр зулын гол болох шалтгаан маш том байдаг. Харин дээрхи шиг шалтгаануудыг ерөнхийдөө галзуу солиотой хүний үйлдэл гэж үздэг юм. Ажилгүйдлийн тэтгэмж өгсөнгүй гээд өөр дээрээ гал тавьсан франц эр, хүүг минь шоронд хийлээ гээд өөрийгөө шатаахыг завдсан гэх киргиз бүсгүй гээд ийм жишээ дэлхийгээр дүүрэн.

 

Харин жинхэнэ утгаараа зулын гол болсон хоёрхон тохиолдол байдаг. Нэг нь бодитоор нөгөө уран зохиолд. 1963 онд Өмнөд Вьетнамын эрх баригчид  Будддын шашинтнуудыг хяхан хавчиж, байж суухын аргагүй болгосон тул өөрийгөө зулын гол болгосон лам Куанг Дыкийн бичлэг өдгөө ч интернэтээр дүүрэн.

 

Энэхүү дуулиан шуугианыг С.Эрдэнэ хэмээх иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэгтэй холбохоос илүүтэйгээр МҮЭХ хэмээх "сарьсан багваахайн” жинхэнэ шаталт байлаа гэе.

 

Яаж зулын гол болдогийг тэндээс ёстой л яруу тодоор харж болно л доо. Нөгөөх нь эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн "Оройгүй сүм” романд мөнхөрсөн байдаг. Ганцхан удаа эмэгтэй хүнтэй ойртсоноо винайн ёсыг зөрчсөн, лам хүнд байж болшгүй нүгэл хэмээн үзсэн Чоймчиг гэлэн өөрийгөө мөн л жинхнэ агуулгаар нь зулын гол болгодог шүү дээ. Тухайн үедээ уншигчдыг шуугиулж, энэ ном орчин үеийн хэллэгээр жинхэнэ бестселлер болж байв. Одоо үзээд өгье гэсэн ч олдохгүй байна.

 

Тэгэхээр "Зулын гол” болно гэдэг ойлголт, өөр дээрээ бензин асгаад шатаахыг оролдох хоёр огт өөр зүйл хэдий ч асуудлын агуулгыг илэрхийлдэгээрээ онцлогтой. Иргэн С.Эрдэнийн хувьд л гэхэд өөрийгөө шатаахыг оролдсоноор төр засаг бус Монголд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үндсэндээ амьсгал хурааж, Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь жинхэнэ ерөнхийлдөг нөхөр болсныг харуулж байх жишээтэй.

 

Өнөөдөр МҮЭХ цэрэггүй арми болсон байна. Түүнийгээ дагаад Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нь армигүй жанжин болжээ гэсэн үг. Ерөнхийдөө нэгэн цагт хамгийн хүчирхэгт тооцогддог байсан энэ байгууллага өдгөө түрлэггүй далай, давалгаагүй тэнгистэй адилхан болсныг харууллаа. Бас энэ байгууллагыг сарьсан багваахайтай зүйрлэмээр байна. Энэ амьтан ихээхэн муухай төрхтэйдөө ичээд зөвхөн харанхуйгаар хань хийнэ. Харанхуй хонгилд амьдарна.

 

Хамгийн инээдтэй нь араатан биш хэрнээ би араатан хэмээн соёогоо үзүүлнэ. Бас жигүүртэн биш хэрнээ би жигүүртэн хэмээн далавчаа харуулдаг үлгэр бий. Түүн шиг манай МҮЭХ хэмээх "сарьсан багваахай” Засгийн газар дээр очихоороо гурвалсан гэрээ зурахгүй бол бүх нийтийн ажил хаялт зарлана хэмээн "соёогоо” үзүүлээд, байрандаа ирэнгүүтээ жигүүртэн маягийнхаа амьдралаар доошоо хараад суучихдагийн хамгийн тод жишээ энэ.

 

Хэрвээ энэ байгууллага үнэхээр цэрэгтэй, зэвсэгтэй, бас "араатан, жигүүртэн” байсан бол 1990-ээд оны дунд үеийнх шиг ёстой л сүрт жагсаал хийж байгаад мөн ч олон асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдэхээр байв. Даанч тэгээгүй. Наад зах нь С.Эрдэнийг олны нүдэн дээр ийм үйлдэл хийлгүүлэхгүй байх бүх боломж, арга зам энэ байгууллагад байлаа. Одоо үнэхээр л сүрт жагсаал хийхгүй бол МҮЭХ-ноос эрх баригчид айж эмээнэ гэдэг үлгэр. МҮЭХ-ний гэнэн тэнэгүүд шиг бүх нийтийн ажил хаялтаар айлгана гэвэл бүр ч гонжийнжоо. Ард олон нь яавал ажилтай байх вэ гээд аргаа барж суухад юун ажил хаялт. Үүнээс өөр тэмцлийн хэлбэрийг цаг үе, үйл явдалд нь тохируулан  сонгож чаддаггүй МҮЭХ өөр улс оронд бол аль хэдийнэ үүд хаалгаа барьчихсан суугаа л даа. Даанч манай эрх баригчдад ийм нэг "далавчтай, соёотой” амьтан хэрэгтэй тул амар амгаланаар аж төрөн амьдарсаар байгаа юм. Даргын нь нэр хүртэл Амгаланбаатар.

 

Иргэн С.Эрдэнийн хийсэн иймэрхүү үйлдэл нийгэмд тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Хан-Уул дүүрэгт хадамдаа агсам тавьсан нэг нөхөр өөрийгөө шатаахаар завдсан нь үүний нэг үр дагавар. Өөрөөр хэлбэл ийм буру үйлдэл зүв зүгээр байсан хэн нэгэнд сэдэл өгдөгөөр аюултай гэж үздэг. Эдүгээ ухвар мөчид улстөрчдөд хүртэл сэдэл өгч байна шүү дээ. Сонгууль дөхсөн болохоор сэтгэлийн хөөрөлд орсон зарим нэг нь энэ үйлдлийг улам дэвэргээд л.  

 

УИХ-ын гишүүн Г.Уянга, бие даагч гишүүн Ц.Даваасүрэн нарыг харахгүй юу. Эцэст нь хэлэхэд энэхүү дуулиан шуугианыг С.Эрдэнэ хэмээх иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэгтэй холбохоос илүүтэйгээр МҮЭХ хэмээх "сарьсан багваахайн” жинхэнэ шаталт байлаа гэе.

 

Нэгэн цагт нийгмийг донсолгож байсан энэ байгууллага хэдхэн хүний хоолоо олж идэх, цаашилбал УИХ-д суух шат, "сарьсан багваахайнуудын” орогнох газар болсон байна. Өөр юу ч биш.

 

Д.Гал

Үйлдвэрчний эвлэл хэмээх “Сарьсан багваахайн” шаталт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани