Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Сорилтыг давж чадсан нь үлдэнэ”

“Сорилтыг давж чадсан нь үлдэнэ”Хүхэртэй хүдрээ хүхэргүй хүдэртэй хольж зарах шаардлагатай

Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Л.Баяраахүүгээс төмрийн хүдрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар тодрууллаа. Төмрийн хүдэр олборлож, экспортолж буй компаниудад үүсээд байгаа бэрхшээл, боломжийг тэрбээр ингэж тодорхойлж байна.

-Төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн чиг хандлагыг хэрхэн харж байна вэ?
-Дэлхийн зах зээл дэх үнэ нь 40-60 ам.долларын хооронд буюу энэ коридор дотор л хэлбэлзэнэ гэсэн таамгийг зарим судалгаа, шинжилгээний байгууллага дэвшүүлж байна. Энэ нь уг зах зээлд өрсөлдөж үйл ажиллагаа явуулж ирсэн компаниудын хувьд томоохон сорилт төдийгүй муу мэдээ. Өөрөөр хэлбэл, зах зээл хатуу нөхцөл тулгаж байна. Зах зээлтэй холбоотой гарсан гарсан шинэ тутам судалгааг харахад дандаа л сөрөг мэдээлэл нь давамгайлах болсон.

-Компаниудын хувьд олборлож буй төмрийн хүдрээ ахин боловсруулах талаар судалж байгаа юу?
-Манайхан аль болох нэмүү өртөг шингээх үүднээс төмрийн хүдрээ баяжуулж гаргахыг зорьж байна. Гэвч олборлолтоос үйлдвэрлэлийн шилжилт хийхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байдаг. Үүнийг өнөөгийн хүндрэлтэй нөхцөлд бодитой ажил болгоход бэрхшээлтэй тал нь их. Тиймээс хөрөнгө босгох боломж, бололцоо тааруухан байна.

-Зах зээлийн үнэ тогтворгүй байгаа үед үйлдвэрлэлд шилжих нь нэг талаар эрсдэлтэй алхам уу?
-Үнэ тогтвортой байгаа үед дээрх алхмыг хийх нь чухал. Хэрэв одоо буй тогтсон үнэ ахиад доош буувал өртөг ихтэй бүтээгдэхүүнийг зах зээл худалдан авах, эсэх нь тун эргэлзээтэй болно. Тиймээс болгоомжлох нь эрсдэлээ тооцоолж байгаа хэрэг юм. Энэ нь нэмүү өртөг шингээхээс ухарч байна гэсэн үг биш ээ.

-Зах зээл хатуу нөхцөл тулгаж байна гэлээ. Энэ нөхцөлд яах ёстой вэ?
-Сорилтыг давж чадсан нь үлдэнэ. Үүнээс өөр арга байхгүй.

Хүхэр ихтэй, цахиурын исэлтэй гэж үздэг. Энэ нь үнэ унагахад хүргэдэг

-Үнэ унасантай холбоотойгоор төмрийн хүдэр экспортолж буй компаниудад тээвэрлэлтийн зардал бэрхшээл дагуулах болсон. Үүнийг хэрхэн нааштай шийдвэрлэх боломж байна вэ?
-Бүтээгдэхүүний нэг тонн тутамд ногдох тээврийн зардал хэт өндөр байна. Тээвэрлэлтийн тарифыг уян хатан болгох хэрэгцээ шаардлага үүссэн. Зах зээл үүнийг мөн адил тулгах болсон. Өртгөө нөхөхөд хэцүү болж байна. Тиймээс төмрийн хүдрийн зах зээл дэх үнийн өсөлт, бууралттай нь уялдуулж тээвэрлэлтийн зардлыг тогтоох нь чухал. Энэ нь эргээд компанийн үйл ажиллагаанд ч нөлөө үзүүлж байна. Олборлолт болон экспортоо хариуцан хийж буй компаниуд нэг ам.долларын ч гэсэн ашигтай байх ёстой шүү дээ. Компанийн өнөөгийн ашигт ажиллагааг харж арилжааны банкууд зээл олгох, эсэхээ шийддэг. Тиймээс тухайн компани жилийн эцэст хасах тайлантай гарахаар шил шилээ дагасан хүндрэл үүсэх нь бий.

-Тээвэрлэлтийн зардлыг бага зэрэг буулгачихвал ашигтай ажиллах боломжтой гэсэн үү?
-Зах зээлийн нөхцөл байдал болон тээвэрлэлтийн зардлаас болж өнөөдөр зарим аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ зогсооход хүрээд байна. Төмрийн хүдрийг задгай байдлаар ачдаг учраас хорогдол ихтэй. Зах зээлийн үнээс үл хамаарах шалтгааны улмаас экспортлох нь аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн хувьд алдагдалтай болж байна. Төмрийн хүдрийн хилийн үнэ тонн нь 30 ам.доллараас хэтрэхгүй байгаа үед төмөр замын тээвэрлэлтийн үнийг ядаж л 2-3 ам.доллараар буулгачихвал компани ашигтай тайлан гаргаад, үйл ажиллагаа нь хэвийн явах боломжтой. Тээвэрлэлтийн үнийг дэлхийн зах зээл, ялангуяа Эрээний үнийн байдлыг харгалзаж тогтоох нь чухал.

-Уурхайнууд өртгөө цааш бууруулах боломжтой юу?
-Үйл ажиллагаа явуулж байгаа нь бүсээ чангалсан. Үүнээс цааш бууруулах боломжгүй. Уурхайд голлох гурван төрлийн зардал бий. Үүнд, түлшний, тэсэлгээний, тээврийн зардал багтдаг. Түлшний зардлын тухайд дэлхийн зах зээлд шатахууны үнэ хямдарсан ч дотоодын импортлогч компаниуд үнээ буулгахгүй байгаа нь хүндрэл үүсгэсэн хэвээр байна. Бидний хувьд хамгийн эцсийн арга хэмжээ гэвэл цалингаа бууруулах л үлдсэн.

-Зарим компани бараг л ашиггүй ажиллаж байгаа гэх юм.
-Компанийн үйл ажиллагаа хүндрэх нь нөхөн сэргээлтээ хийх, цаашилбал, татварын орлогоо бүрэн гүйцэт төвлөрүүлэхэд бэрхшээл үүсгэдэг. Үүнийг дагасан сөрөг нөлөө нийгэм, эдийн засагт их.

-"Алтайн хүдэр” компани Бургастайн боомтоор, "Болдтөмөр Ерөө гол” Замын-Үүдээр Бугат руу төмрийн хүдэр экспортолж байна. Тодруулбал, "Болдтөмөр Ерөө гол” компанийн хувьд шууд худалдаа хийж байгаа юу?
-Бугат шууд худалдаж авахгүй, дамжуулан авч байна. Өөрөөр хэлбэл, дунд нь зуучлагч компани оролцдог. Бугатын хувьд төлбөрөө тухай бүрт нь бус, гурван сард нэг удаа хийдэг. Үүнийг манайх хүлээж чадахгүй учраас Эрээнд байдаг дамжуулагч компанид арилжиж байна. Энэ компаниуд дор бүрт нь төлбөрөө хийдэг учраас цаг хугацаанд баригдах үүднээс зайлшгүй сонгодог. Манайхны хүдрийг авсан компани 2-3 ам.доллар нэмээд цааш нь Бугат руу нийлүүлж байна.

-Зах зээлээ алдахгүйн тулд зарим компани экспорт хийж байна гэсэн. Энэ үнэн үү?
-Тийм ээ, зарим үед компани алдагдалтай ажиллаж байна.

-Манай төмрийн хүдэр зах зээлд хэр өрсөлдөх чадвартай вэ?
-Хүхэр ихтэй, цахиурын исэлтэй гэж үздэг. Энэ нь үнэ унагахад хүргэдэг. Тиймээс хүхэртэй хүдрээ хүхэргүй хүдэртэй хольж зарах шаардлагатай байгаа юм. Ингэснээр өрсөлдөх чадвар дээшилж, борлуулалт ч нэмэгдэх талтай.

-Одоогоор нийт хэдэн компани экспорт хийж байна вэ?
-Экспорт хийж байгаа нь Баргилт, Төмөртэй, Болдтөмөр Ерөө гол, Алтайн хүдэр гээд 5-6 компани байна. Энэ жилийн хувьд 4-5 тонн төмрийн хүдэр гаргаж чадвал их юм.

Б.Баяртогтох

“Сорилтыг давж чадсан нь үлдэнэ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани