Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн чуулганаар Монголчууд юу бүтээж чадахаа тодорхойлно

Өнгөрсөн жилийн Эдийн засгийн форумаар "Монгол брэндийн эрэл”-д мордсон бол энэ удаагийн чуулганаар "Монголдоо бүтээцгээе” уриаг дэвшүүлэн чуулж байна.

Эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, дэлхий нийтийн хандлагын талаар ярилцдаг энэ арга хэмжээ тав дахь жилдээ болж буй юм. Төрийн ордонд эхэлсэн Монголын Эдийн засгийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцож буйгаас дийлэнх нь хувийн хэвшлийнхэн байв.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын Эдийн засгийн чуулганыг нээж хэлэхдээ, "Монголчууд бид гардаад хийдэг, бүтээгээд босгодог зүйлс ховор. Тиймээс энэ удаагийн чуулганаар "бид юу бүтээх вэ” гэдэгт төвлөрч ярилцана. Хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг, экспортын 90 гаруй хувь нь түүхий эд байна. Энэ тогтолцоогоо засахгүй бол улсын маань эдийн засаг мухардалд орж аюул нүүрлэхэд ойрхон байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн бүтцээ засъя, үйлдвэрлэдэг бүтээлч улс болъё гэсэн санаачилга дэвшүүлж, 2014 оныг Монголдоо бүтээх жил болгон зарласан. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирч буй хориг саад, хүнд суртлыг арилгах бодлогоо тууштай барина. Бид одоо л бүтээхгүй бол мөнхөд циркийн амьтан, торны шувуу шиг үлдэнэ. Торноос гарах цорын ганц гарц бол бүтээх юм. Засгийн газраас олон ажил төлөвлөсөн, эхнээсээ үр дүнгээ өгч байна. Энэ онд үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулна. Хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын материал, арьс, ширэн эдлэл, нэхмэл хувцас, хүнсний үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн олон үйлдвэр бий болно. Бүтээхийн тулд бидэнд шинэ санаачилга, шилдэг инноваци, технологийг бүтээх дэвшилтэт санаа, оновчтой шийдэл, ашигтай зохиомж, өндөр түвшний программчлал хэрэгтэй. Эдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход хамтарч, хүчээ нэгтгэснээр хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгч улс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Эдийн засгийн форумын салхийг "Монгол Улсын онцлог, харьцангуй давуу тал” сэдэв хагалсан юм. Эл сэдвийн хүрээнд ирээдүйд ямар салбар эдийн засгийн зүтгүүр болох вэ гэдэгт хэлэлцүүлэг өрнөв. "Монгол Улсын экспортолж буй бүтээгдэхүүний нэр төрөл бага байна. Улс орнуудад экспортын бүтээгдэхүүний сагс нь өсөлттэй байхад манайд харьцангуй бага юм. Иймд эдийн засгийг төрөлжүүлэх, хоорондоо хамаарал бүхий кластерын загвар бий болгохын тулд тодорхой хугацаа шаардлагатай. Гэтэл манай эдийн засаг төрөлжиж, сууриа тавьж чадаагүй байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрлөө өөрчилж чадаагүйгээс эхлээд анализ хийх хэрэгтэй. Аль ч салбарт гараан дээрээ явж байна. Иймд олон улсын зах зээлийн орон зайд нэвтрэхийн тулд голидролоороо явъя гээд орхиж боломгүй. Зах зээлийн жамаар явна гэвэл 30-40 жил зарцуулна. Тиймээс төр, хувийн хэвшлийнхэн хамтран хөгжлийн стратегиэ тодорхойлж нэгдсэн ойлголтод хүрмээр байна” хэмээн үндсэн илтгэл тавьсан Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль тодотгосон юм.
Харин эдийн засгийг түргэтгэхийн тулд ямар салбарыг хөгжүүлэх боломжтой вэ гэдэгт оролцогсод өөр өөрөөр тодорхойлж байлаа. Төлөөлөгчдийн ихэнх нь юуны өмнө эдийн засгаа томъёолох шаардлагатай бөгөөд Монгол Улсыг хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхайн салбар урагшлуулна хэмээн саналаа хэлж байв. Тодруулбал дөрвөн улирал бол Монголын өөрийнх нь баялаг гэх хүн байсан бол эдийн засгийн голлох зүтгүүр нь нүүрс хэмээн зарим төлөөлөгчид онцлов. Уул уурхайн салбарын хувьд нүүрс гэхээсээ илүүтэй цайр, төмөр, алт, зэс эдийн засагт ташуур өгнө. Тиймээс үүнд жигд хандах ёстой гэсэн саналыг уул уурхайн эдийн засагчид хэлж байлаа.

Юутай ч энэ удаагийн чуулганаар ерөнхий сэдвийг хөндсөнгүй. Монгол хүн эрүүл байж баялгийг бүтээнэ гэсэн үүднээс "Эрүүл мэндийн салбарын засаглал” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөхийн зэрэгцээ "Хүн өөрөө баялаг” гэдэгт төвлөрөн ярилцаж байна. Ногоон эдийн засаг, Судалгаа шинжилгээг хөгжүүлэх, Импортыг орлох бүтээгдэхүүн, Зээлийн түүх, Боловсролын бодлогын тогтвортой байдал, Хүний нөөцийн бодлого, Даатгал – эрсдэлгүй орчин, Төрийн болоод хувийн хэвшлийн компаниуд зэрэгцэн оршин тогтнох нь, Экспортыг нэмэгдүүлэх, Ажилгүй юу эсвэл чадваргүй юу зэрэг 30 гаруй сэдэвт хоёр өдрийн туршид хэлэлцүүлэг өрнөж шийдлээ тодорхойлох юм.

 Б.Заяа

Эдийн засгийн чуулганаар Монголчууд юу бүтээж чадахаа тодорхойлно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани