Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Да.Ганболд: Оюутолгойн гэрээ Монголын хөгжлийг урт хугацаанд тогтвортой байлгана

 

Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд талууд гарын үсэг зураад буй. Хоёр хоногийн өмнө болсон энэхүу үйл явдалтай холбогдуулан "Эрдэнэс Монгол ” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой ” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд болон Уул уурхайн сайд Р.Жигжид нар "Сайдын цаг” уулзалтад оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ямар хугацаанд үргэлжлэх вэ. Санхүүжилт нь хэзээнээс орж ирэх болон валютын ханшид хэрхэн нөлөөлөх талаар тооцож үзсэн үү?
Б.БЯМБАСАЙХАН: -Гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас зээлийн багц авч байна. Тус багцын 4.4 тэрбум ам.доллар нь тэр чигтээ энэхүү бүтээн байгуулалтад зориулагдана. Далд уурхайн ажлын хувьд 5-7 жилийн хугацаанд хийх төсөөлөлтэй байгаа. Хамгийн гол нь энэхүү бүтээн байгуулалтыг хийж дуусгахад 6-7 тэрбум ам.долларын зардал гарна. Түүний тодорхой хэсгийг ийнхүү зээлийн хэлбэрээр санхүүжүүлж байгаа нь энэ юм. Дулааны улирал буюу барилгын ажил эхлэх үеэр Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын том гэрээнүүд зурагдаж, зээлийн санхүүжилт хийгдээд явна.

 

Да.ГАНБОЛД: -Зэсийн үнэ уналаа гэхэд алтаар нөхөөд явах боломжтой. Оюутолгойн ордын нэг онцлог бол энэ. Харамсалтай нь алтны ихэнх хэсэг нь гүний уурхайд байна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар 200 км гаруй хонгилуудыг эхний ээлжид ухна. Энэ бол ганц нэг сар хийгээд дуусчих ажил биш. 3-4 жил болох байх. Тийм болохоор өнөө, маргаашийн валютын ханштай холбон тайлбарлаж, асууж болохгүй зүйл. Ам.долларын ханш ганц ордоос шалтгаалж өөрчлөгдөхгүй.

 

-Зэсийн үнэ дэлхийн зах зээлд зогсолтгүй буурсаар байгааг эдийн засагчид сануулсаар байна. Үнийн хувьд буцаж сэргэх хандлага байгаа юу. Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалтыг үүнтэй уялдуулж авч үзсэн байх?

Б.БЯМБАСАЙХАН: -Өчигдрийн байдлаар Лондонгийн металын бирж дээрх зэсийн үнэ 4609 ам.доллар байна. Сүүлийн хэдэн жил ийм бага хэмжээнд хүрч байгаагүй. Бидний гаргасан төсөөллөөр 2016 оны эцэс, 2017 эхээр олон улсын зах зээл дэх зэсийн нийлүүлэлтэд тодорхой хэмжээний хомсдол бий болохоор харагдаж байгаа. Үүнтэй уялдуулан "Оюутолгой” компани санхүү, орлогын төлөвлөгөө гаргасан. Ер нь олон улсын зах зээл дэх зэсийн үнэ маш олон хүчин зүйлээс хамаарч хэлбэлзэж байгаа. Тиймээс бидний хамгийн гол зорилго бол нэгэнт дэлхийн зах зээлийн үнийг тогтоож чадахгүйгээс хойш Монголд Улсад үйл ажиллагаа явуулж буй зэсийн баяжмал боловсруулах, экспортлогч компаниудынхаа зардлыг багасгахад тодорхой анхаарал хандуулах ёстой.

 

Да.ГАНБОЛД: -2016, 2017, 2018 онуудад зэсийн ханш нэлээд тогтворжино. Хэдийгээр 2011 оноос хойш тасралтгүй унаж байгаа ч, тэг төгрөгт хүрнэ гэж байхгүй шүү дээ. Зэсгүйгээр хүн төрөлхтөн амьдарч чадахгүй гэдгийг ч хүн бүр мэдэж байгаа байх. Харин үнэ, ханш яаж хэлбэлзэж, хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг дээр судалгааны байгууллагууд тооцоо хийсээр байгаа. Хамгийн бодитой судалгаанаас харахад 2018, 2019 он гэхэд зэсийн үнэ баталгаатай өснө. Яагаад гэвэл дэлхий дээр зэс олборлодог компаниуд нүүрснийх шиг тийм ч олон биш шүү дээ. Алт ч мөн ялгаагүй.

 

-34 хувийг эзэмшигч Монголын тал үр ашгаа хэзээнээс хүртэж эхлэх юм бэ. Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын өр дахин нэмэгдлээ?
Да.Ганболд: -Нэг л зүйлийг ойлгох ёстой. 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ зурагдсаны маргааш эсвэл ирэх хавраас шууд үр өгөөжөө өгөөд эхэлнэ гэж байхгүй. Хоёр хоногийн өмнө зурсан гэрээ бол дор хаяж 20-30 жилийн хугацаанд Монгол Улсын хөгжлийг тогтвортой байлгах, янз бүрийн хямралын шинжтэй үзэгдлүүд, эдийн засгийн зарим нэг савалгаа зэргээс хамгаалах чухал ач холбогдолтой зүйл юм. Хамгийн гол нь Оюутолгой гэх том ордын үр нөлөө нь удаан жилээр Монгол Улсын хөгжлийг тогтворжуулна. Үр өгөөжийн хувьд бидний өртөг, зардал нэлээд хэтэрсэн байгаа. Үүнээс болж нэлээн олон жилээр хойшилсон. Гэхдээ зардлаа хэмнээд, цаг алдалгүй гүний уурхайн ажилдаа ороод явбал магадгүй Оюутолгойн жишгийг дагаад гадаадын өөр томоохон хөрөнгө оруулалтууд орж ирснээр 30 гаруй жилийн дараа авах ногдол ашгийг нөхөх боломжтой болж байна.

 

 

Б.БЯМБАСАЙХАН: -Энэ жил "Оюутолгой” компани улсын төсөвт 560 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Түүнээс гадна Оюутолгой ордын төслийн санхүүжилттэй холбоотойгоор нэмж 140 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Дотоодын худалдан авалтад зориулан 2015 онд одоогийн байдлаар 450 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. 2010 оноос тооцвол нийт 5.5 орчим тэрбум ам.долларыг дотоодын бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зарцуулсан. Шууд болон гэрээт байдлаар 6400 хүн ажиллаж байна.

 

-Өмнө нь АНУ-ын нэгэн компаниас зөвлөгөө авна гэж 17 тэрбум төгрөг төсөвт тусгаж байсан. Энэ оны төсөвт тусгасан зүйл байгаа юу?
Да.ГАНБОЛД: -Байхгүй. Тухайн үед зөвлөгөө авах шаардлагатай гэж үзэн 10 сая ам.долларын төсөв батлагдсан юм. Манай улсын хуулиар 30 хувийн татвар аваад, үндсэндээ долоон сая ам.доллар юм. Түүнээс зарцуулсан нь 50 хувьд ч хүрээгүй байгаа. Үлдсэн мөнгийг Монгол Улсын өөр томоохон төслүүдэд зарцуулахаар бодоод, тооцоод явж байгаа.



Г.Балжинням /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Да.Ганболд: Оюутолгойн гэрээ Монголын хөгжлийг урт хугацаанд тогтвортой байлгана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани