Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АЛСРАН ХОЛДОЖ БУЙ ТАВАНТОЛГОЙ

АЛСРАН ХОЛДОЖ БУЙ ТАВАНТОЛГОЙ

 

ХҮРЗ БАРЬСАН ТҮҮХ
Нүүдэлчин явсан монголчууд нүүрсчин болсон цаг саяхан. Суперциклийн эрин хэмээгдэж байсан 2011 оны үед эдийн засаг 17 хувиар өсч, улсаараа уурхайчин болсноор Нүүрсний бүгд найрамдах улс болсон түүхтэй. Хүрз бариад гарвал хүн бүр нүүрс ухчих, авдар авдар мөнгөтэй болчих юм шигээр ойлгож, үндэсний компаниуд нь хүртэл "Монгол 999” гэх малгайн дор нэгдэж Тавантолгойг өөрсдөө ашиглах ялгуусан аянд мордохоо илэрхийлж байлаа. Тэгэхэд зургаан тэрбум орчим тонн коскжих нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах чимээг дэлхий нийтэд өгч, Монгол руу хандсан дэлхийн томчуудын өрөг дээр болж өгвөл өөрсдөө нүүчихийг эрмэлзэж байв. Эрдэс баялгийн экспортын хувьд хоёр хөршөөсөө өөр тийш хазайж үзээгүй явсан монголчууд ийм алхам хийж эхэлсэн нь маргаангүй том амжилт байв.
Гэвч гаднынхныг гадуурхаж, "Бид чадна” хэмээн хэрээсээ хэтэрснийг амлаж, эцэст нь төр өөрөө хүрз бариад нүүрс ухаж эхэлсэн нь тийм ч зөв Шийдэл байгаагүйг өнгөрсөн түүх харуулж байна. Эхлээд Тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг ард түмэнд үнэгүй эзэмшүүлнэ хэмээж, нэг хүнд ногдох нэгж хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэв. Дараа нь Монгол Улсад бүртгэлтэй компани бүрт хувь эзэмшүүлэх амлалт өгөв. Алтан хувьцааны сураг ч гарсан. Гэвч хийх ёстойгоо хийж, шийдэх учиртайгаа шийдэлгүй сонгуулийн хожоог илүүд үзэж, эхлээд монгол хүн бүрт сар бүр 21 мянган төгрөгийг түгээв. Бүр Тавантолгойгоос олно гэж тооцсон ашгаа барьцаалж байгаад гаднаас мөнгө зээлж, 2008 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд "Эх орны хишиг” хэмээн тараав. Эцэст нь дэлхийг хошууруулж асан ордоо ашигласан ч юм байхгүй, нэмүү өртөг шингэсэн угаах үйлдвэр барих амлалтаа ч мартах зуур хар алтны ханш үнс болов. Ард түмэн амласан мөнгийг нь барьж үзэлгүй, орлуулж буй гэх 1072 хувьцааныхаа барааг ч алдав. Өнөөх их баялаг, тэндээс олж улсаа баяжуулах асар их хөрөнгө, өдөр шөнөгүй амлаж байсан баялгийн хуваарилалтаас 21 мянган төгрөгийн очерийг л иргэд эрхбиш санаж байгаа.

СОНГУУЛИЙН ээлжит СУРТАЛЧИЛГАА

Тавантолгой бол шоу биш. Сонгуулийн амлалт бүр ч биш. Нэг үгээр хэлбэл, нэг намын сонгуулийн амлалтад зориулсан санхүүгийн эх үүсвэр, хэсэг улстөрчдийн улстөрд дахин сонгогдох эдийн засгийн баталгаа, бэлэн мөнгөний машинуг нь биш билээ. Харин Монголын хөгжлийн хөтөлбөр байх учиртай томоохон төсөл. Үүнийг хэн нэгэн эрхэм мэргэн ухаанаараа олоод гаргачихаагүй, хэсэг улстөрч сууж байгаад шийдчихээгүй юм. Гэвч ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалан Хятадын компаниас 250 сая доллар зээлэн байж сонгуулийн амлалтаа "биелүүлсэн” Сү.Батболдын Засгийн газрын шоу Ч.Сайханбилэгийн үед ч үргэлжлэх бололтой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн чимээ айлсахтай зэрэгцэн Засгийн газар, УИХ-ын онилж буй байны нэг нь Тавантолгой болж байх шиг.

Энэ оны эхээр эхний алхмыг хийхээр зориглож, ашиглах гэрээг гадна дотнын хамтарсан консорциумтай байгуулахаар ханцуй шамласан ч улс төрийн тоглоомын бай болоод дууссан. Баян цатгалан байхдаа зургаан тэрбум тоннын нөөцтэй ордынхоо нэгээхэн хэсгийг араа бодолгүй, асар хатуу болзлыг нь ч анзааралгүй урд хөршдөө "ломбардаж” сонгуулийн өрөө хаасан, тэр нь өр болж өдгөө ордоо бараг тавиад туучих шахуу юм болж байхад тэнд барих төмөр замыг 10 мянган цэргээр бариулахаа эрх баригч АН-ынхан мэдэвдэв. Энэхүү шийдвэрээ албажуулахын тулд 2016 оны төсөвт 24 тэрбумыг суулгаад буй. "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг шиг барих төмөр зам, түүнд зарцуулах хөрөнгө нь ч хаа байгаа юм бүү мэд.

АН-ын дарга З.Энхболд ч саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Тавантолгойн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, энэ Засгийн газар Тавантолгойг явуулж чадахгүй байх. Тиймээс Тавантолгойг дараагийн УИХ-д үлдээсэн нь дээр. Яагаад гэхээр ямар ч уул уурхайн орд төмөр замгүй бол орд биш болчихдог. Өмнө нь нүүрсний үнэ өндөр байхад машинаар зөөгөөд болоод байсан ч үнэ унахаар болохгүй байна. Тэгэхээр урагшаа явсан 280 км, зүүн тийшээх 425 км төмөр замыг барихгүйгээр энэ ордын жинхэнэ үр ашгийг Монголын ард түмэн хүртэхгүй. Асуудлын гол нь төмөр замдаа байгаа болохоос уурхайд байхгүй гэжээ. Эндээс харахад төмөр замаа л тавьчихвал бүх зүйл "ОК” аж. Гэхдээ төсөвт суулгасан 24 тэрбум төгрөг бол төмөр зам барих мөнгө биш, 10 мянган цэргийн ар гэрт цалин нэрээр сонгуулийн шоу болгож тараах мөнгө шүү дээ гэсэн яриа гараад байгаа. Уг нь өдийд бид төмөр замтай болчихсон, түүгээрээ нүүрсээ зөөгөөд байж байх боломж байсан уу гэвэл байсан юм. УИХ-ын даргын хэлсэн шиг нүүрс үнэтэй байх цагт л төмөр замаа тавих байж. Тэгвэл үнэтэй нүүрснээс төмөр замд унах ашиг үнэтэй л байх байсан. Одоо төмөр зам тавилаа гээд үнэгүй шахам нүүрснээс өгөөж төмөр замд ирэхгүй нь тодорхой билээ. Төр харалган байгаагийн тодоос тод жишээ энэ мөн.

Харин хувийн хэвшлийнхэн төрөөс илүү холыг харж байсны жишээ нь Ухаахудагт үйл ажиллагаа явуулдаг "Энержи Ресурс” компанийнхан. Тэд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан тэр цагт өөрсдөө төмөр зам барих зөвшөөрөл авч, бүтээн байгуулалтаа хийж эхэлсэн ч УИХ 2010 оны зургаадугаар сарын 24-ний 32 тоот тогтоолоороо "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталснаар хийсэн ажлаа улсад хураалгасан. Улмаар Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны 283 дугаар тогтоолоор эхний үе шатанд төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон билээ. Тэглээ гээд бүтсэн юм алга. Улстөрчдийн бие биенийгээ хардсан, үгүйсгэсэн, цэцэрхсэн хэрүүл тэмцлээс өөр юм үлдсэнгүй.

Ийнхүү томоохон ордоо хөгжлийн түлхүүр биш, хөл дэгээдсэн улс төр болгож хувиргасан түүх яг энэ замаараа дахиад сажлах болж байх шш байна. Яагаад гэюл Тавантолгой дахиад л улстөрчдийн ярих, барьж авах сэдэв, сонгуулийн шоу болсны илрэл нь АН-ын тугаа болгож эхэлсэн 10 мянган цэргээр тодорч байна.
 
ӨӨР ХООРОНДОО "ЗОДООН” ХИЙХ ЗУУР

2010-2011 оны үед Австралид үер болсноор монголчууд завшсан. Тэр үеийн Засгийн газар, улстөрчид ухаантай байснаар улсын эдийн засаг 17 хувь өсчихөөгүй. Коксжих нүүрсний аварга хэрэглээтэй Хятадын гол ханган нийлүүлэгч Австралийн уурхайнууд усанд автсанаар манай нүүрс үнэд хүрсэн. Нүүрсээ Өснийн говийн тэнгэрийг тоосонд бүрхэгдэн харанхуйлтал машин машинаар зөөж байж л энэ өсөлтөд хүрсэн. Зэс, алт, цайр, төмөр гэх мэт манай газрын дор байдаг баялаг тэр үед овоо үнэд хүрч байсан нь үүнд бас нөлөөлсөн. Товчхон хэлбэл уурхай ашигтай, уурхайчид орлоготой байснаар л манай улс мандсан хэрэг. Одоо бол Тавантолгойн орд, тэндээс татах төмөр замын асуудал улстөрчдийн алалцааны сэдэв төдий л болж үлдэв. Манай улстөрчид эх орончдын дүрд хувирахдаа гарамгай, түүний хөлд ард түмнээ талцуулдаг нь гэм биш зан болчихсон энэхүү уламжлал хэдэн оныг элээхийг таах аргагүй.

Австрали улсын хувьд 2012 онд Хятадын коксжих нүүрсний импортын 40 хувийг нийлүүлж байсан бол 2013 онд 50 хувь болж өсчээ. 2014 онд энэ үзүүлэлт өссөн үү гэхээс лав буураагүй. Хамгийн сүүлд Хятад Улс Австралиас нүүрс нийлүүлэх гэрээгээ хөнгөлж, тэдний боломжийг улам зөөллөв. Австралиас илүү чанартай коксжих нүүрстэй хэмээгдэж, бас үнэлэгдэж явсан Монголын хувьд энэ бол мэдээж муу мэдээ. Уг нь өмнөд хөршийнхөн арай ойроос, илүү хямд зардлаар Монголоос нүүрс авахьн бодож байгаа. Хятадууд хаа байсан Австралиас далайн тээврээр нүүрс зөөхийг илүүд үзэхгүй, хажууханд байгаа Тавантолгойг сонгох нь мэдээжийн билээ. Харамсалтай нь манай төр, засгийн түвшнийхний унхиагүй, бас ойлгомжгүй байдал, улстөрчдийнх нь талцал, хуваагдал энэ бүхэнд тээг болсоор өнөөг хүрч байна.

Үнэндээ бид өнгөрсөн хугацаанд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах арга замыг эрэлхийлэхээсээ илүү улам л өөрсдөөсөө түлхэн холдуулах замаар явжээ. Үе үеийн Засгийн газар Тавантолгойг ашиглах асууплыг хөнддөг ч үр дүнд хүрсэн нь алга. Энэ Засгийн өнгөн дээр зөвхөн стратегийн ордуудаа ашиглалтад оруулах асуудлыг хариуцсан яамгүй сайдын орон тоо гаргаж Монгол, Хятад, Японы хамтарсан консерциумтай гэрээ хэлэлцээ хийх замаар Тавантолгойг хөдөлгөх гэж үзлээ. Өнөөх л сурсан зангаараа гацааж, талцсаар өнөөдрийг хүрэв. Эндээс бид юу хожив. Юу ч хожоогүй.

Эдийн засаг, эрх мэдлийн хуваарилалтаараа хүчирхэг хоёр гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд дэлхийн өрөг дээр өөрсдийн нүүдэлтэй байх боломж нь мэдээж газрын хэвлий дэх баялаг. Тэдгээрийн дотроос хамгийн үнэ цэнэтэй нь нүүрс, алт, зэс. Хэд хоногийн өмнөхөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хөдлөхөөр болсон нь ямарч байсан сайн мэдээ. Харин Тавантолгой бахь байдгаараа л хаалганы цаана үлдлээ. Үлдээд зогсохгүй Монголын баялаг Монголоосоо улам алсран холдсоор байна.
 
 
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
АЛСРАН ХОЛДОЖ БУЙ ТАВАНТОЛГОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани