Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Боловсруулах үйлдвэрүүд сул зогсож болзошгүй

Боловсруулах үйлдвэрүүд сул зогсож болзошгүйТатвар төлдөг үйлдвэрлэгч худалдаачинтай өрсөлдөх хэцүү

Боловсруулаагүй арьс, ширийг энэ сарын 5-наас ирэх сарын 5-ныг хүртэл экспортлохыг зөвшөөрсөн. Ингэснээр арьс, шир боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эдийн хомсдол үүснэ гэж баялаг бүтээгчид үзэж байна. Тэгвэл энэ болоод салбарын бусад асуудлаар Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.

-Өнөөдөр буюу мягмар гарагаас эхлэн арьс, шир түүхийгээр хилийн чанад руу экспортолно. Энэ нь дотоодын арьс, ширний салбарт хэрхэн нөлөөлөх вэ?
-Засгийн газрын энэ шийдвэр эрсдэл бага дагуулаасай гэж хүсч байна. Төр, засаг малчдаа бодож буй нь зөв. Гэхдээ малчдыг дэмжинэ гээд түүхий эдийг боловсруулалгүй хил давуулахыг зөвшөөрсөн нь Засгийн газар үйлдвэржих бодлогоосоо ухарч байна гэсэн үг. Нүүрс, зэс, газрын тос зэрэг түүхий эдийн үнэ унаж байна. Гэтэл арьс, ширний үнэ яагаад хямдарч болдоггүй юм бэ. Хөгжлийн банкнаас энэ салбарт хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд арьс, ширний үнэ тогтвортой байсан юм.

Энэ шийдвэрийн ашгийг ченжүүд хүртэнэ

Шийдвэр хэдийнэ гарсан. Харин Засгийн газрын тогтоолын хугацааг нэг сарын хугацаанд буюу чанд баримтлах нь чухал байна. Энэ хугацаанд адууны шир түлхүү экспортлох байх. Мөн адууны гэх нэрийдлээр үхрийн шир ч гаргаж магадгүй. Тэгэхээр үхрийн арьсыг боловсруулахаар бэлдэж буй дотоодын үйлдвэрлэгчдэд түүхий эдийн хомсдол үүснэ. Манай үйлдвэрүүд 20 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Гэтэл эдгээр тоног төхөөрөмж сул зогсч болзошгүй нөхцөл үүсээд байна.

Үүнээс гадна БНХАУ адууны шир худалдан авч арьсны зориулалтаар бус уургийн бүтээгдэхүүнд ашигладаг. Харин хонь, ямааны арьсыг бол сонирхохгүй. Ер нь энэ шийдвэрийн үр ашгийг малчид бус дамын наймаачид буюу ченжүүд хүртэнэ. Харин эрсдэлийг нь үйлдвэрлэгчид үүрнэ.

-Арьс, ширний салбар бондын хөрөнгөөс багагүй дэмжлэг авсан. Үр дүн нь хэр байна. Монголчуудын хэдэн хувь нь монгол малын арьсаар дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ?
-Жижиг ч гэсэн дотоодын зах зээлээ гадаадын бүтээгдэхүүнээс хамгаалах хэрэгтэй. Үүнийг зохицуулах хууль үгүйлэгдэж байна. Монгол Улсад худалдааны тухай тусгай хууль хэрэгтэй байна. Чөлөөт зах зээл гэх нэрийдлээр хүн бүр юу ч хийж болдог байж болохгүй.
Хөгжсөн орнуудын туршлагыг сөхөхөд төрийн зохион байгуулалт чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, том үйлдвэрүүдээ дэмжсэн бодлого. Тухайлбал, БНСУ хөлөг онгоцны үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд Засгийн газар нь бусад улсад энэ төрлийн үйлдвэр байгуулж байна.

-Худалдааны тухай хуулийн төслийг Аж үйлдвэрийн яамнаас өргөн барьсан. УИХ хэлэлцэж амжаагүй байна. Хуулийн төсөлд үндэсний үйлдвэрлэгчдийн үзэл бодлыг хэр тусгасан бэ?
-Худалдааны тухай хууль баталснаар Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжихийн тулд тодорхой өөрчлөлт хийх эрхтэй болно гэж найдаж байна. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль манай салбарыг нэг алхам ахиулсан. Гэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хойш нь татах үндэс боллоо.

-Баялаг бүтээгчид төр, засгаас мөнгөн дэмжлэгээс илүү бизнесийн таатай орчныг хүсч байна. Танай салбарт бизнесийн таатай орчин бүрдэж чадсан уу?
-Бизнесийн таатай орчин бол бодлогын тогтвортой байдлаас хамаарна. Улс төр тогтворгүй байгаагаас бодлого шийдвэр нь ч байнга өөрчлөгдөж байна.

Бид төрийн "өлгийтэй хүүхэд” байхыг боддоггүй. Төр зөвхөн бизнест оролцохгүй байх хэрэгтэй. Боловсролын яам дэргэдээ хэвлэх үйлдвэртэй байхад бизнесийн таатай орчин яаж бүрдэх билээ. Салбарын яам зөвхөн бодлого тодорхойлох хэрэгтэй. Тэр бодлого нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү, эсвэл түүхийгээр нь зөөж, гадаад улсын хараат болох уу гэдгийг л тодорхойлоход оршино. Уг нь Монгол Улсад тийм ч олон ажлын байр хэрэггүй.

Бид төрийн "өлгийтэй хүүхэд” байхыг боддоггүй

-Манай арьс, ширний үйлдвэрүүд социализмын үеийн хүчин чадалдаа хүрчихсэн ажиллаж байна. Гэтэл яагаад түүгээр хийсэн бүтээгдэхүүн монголчуудын өргөн хэрэглээнд нэвтэрч чадахгүй байна вэ?
-Монголчууд хэрэглэж байна. Гэхдээ үүнийг ойлгох хэрэгтэй. Бид гутал үйлдвэрлэхийн тулд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, НӨАТ гээд дөрвөн төрлийн татвар төлдөг. Гэтэл ганзагын наймаачид хилийн чанадаас гутал импортлохдоо ийм татвар төлөхгүй байна. Ийм нөхцөлд бид яаж худалдаачидтай өрсөлдөх вэ. Энэ үнэхээр хэцүү. Өнөөх төрийн бодлого энд л үгүйлэгдэж байна. Худалдаачид үйлдвэрлэгчидтэй адил татвар төл. Ингээд өрсөлдвөл бизнесийн таатай орчин бий болно.

Дотоодын зах зээл жижигхэн гээд бид нээлттэй байлгаж болохгүй. Том, жижиг хамаагүй бизнесийн орчин ижил байх ёстой. Монгол, ОХУ шиг ганзагаар бараа зөөдөг орон дэлхийд ховор. Шоргоолж шиг зөөчихөж байгаа учраас л бид өрсөлдөж чадахгүй байна.

Манай үйлдвэрүүд цэвэр арьсан гутал бүтээдэг. Бээжинд цэвэр арьсан гутал 250 мянган төгрөгийн үнэтэй. Гэтэл арьсан гэж нэрлэсэн гутал Эрээнд яагаад 60 мянган төгрөгийн үнэтэй байна вэ. Арьс шиг харагддаг хиймэл материалаар гутал үйлдвэрлэж байна шүүдээ. Тэгэхээр хиймэл арьс, цэвэр бүтээгдэхүүн хоёр яаж өрсөлдөх вэ?

-Арьс, ширний салбар хөгжиж байгааг иргэд хэлдэг. Гэхдээ олон зуун жилийн түүхтэй Итали, Германы энд хүрч чадаагүй л байна. Энэ тухайд?
-Энэ салбарт хийх ажил олон байна. Гэхдээ арьс, ширний салбар урагш хөдөлсөн. Гүн боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээ тэлсэн. Мөн манай үйлдвэрүүд Испани, Итали, Туркийн технологичидтой хамтран ажиллаж байна. Манай "Дархан нэхий” компани дэлхийд хоёрдугаарт бичигддэг арьс, ширний компанийн албан ёсны борлуулагч болсон. "Дархан минж” компани монгол малын арьсыг хөнгөн зөөлөн болгон, боловсруулж байна. Үндэсний үйлдвэрийн нэг ширхэг нэхий дээл худалдан авахад арван ажлын байр бий болж байдаг юм.

-Кластерын системийн талаар мэргэжилтнүүд нэлээд ярих болж. Энэ системийг танай салбарт нэвтрүүлэх боломжтой юу?
-Нэгдэл буюу кластерын систем нэвтрүүлэх хамгийн боломжтой салбар нь арьс, шир. Хэтдээ энэ салбар нэгдэнэ. Ингэж байж хөгжинө, дэлхийн жишигт хүрнэ. Том үйлдвэрүүд ч нэгдэх ёстой. Харин жижиг, дунд үйлдвэрүүд тэдний ханган нийлүүлэгч болох боломжтой. Ингэснээр үндэсний үйлдвэрлэл урагшилна.

Англид яагаад аж үйлдвэр хөгжсөн бэ гээч. Англиас Шотланд руу хонины ноос түүхийгээр нь гаргавал цаазаар авдаг байжээ. Тиймээс англичууд сүлжмэл даавуу хийж сурсан. Аливаа улсын аж үйлдвэрийн бодлого ийм байх хэрэгтэй. Харин Засгийн газрын дээрх шийдвэр шиг байж болохгүй. Бид өмнө нь чөлөөт зах зээл гээд үйлдвэржилтийн бодлогоо сул орхисон байж болно. Одоо үүнийгээ засах ёстой.

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна хог хаягдлаар төрөл бүрийн зүйл хийж болдог. Тухайлбал, хаягдал арьсаар хиймэл шир хийж болно. Мөн боловсруулахад гарсан тосоор саван хийх боломжтой. Малын чих, уруул, хөлийн нойтон арьсаар цавуу, желатин хүртэл гаргаж болдог. Өөрөөр хэлбэл, арьс шир бол ирээдүйтэй, ашиг, ач холбогдол өндөртэй салбар.

Г.Байгал

Боловсруулах үйлдвэрүүд сул зогсож болзошгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани