Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Шинэбаяр:Сонгуулийн хууль Оюутолгойн луйврын үргэлжлэл боллоо

Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.
 
-Парламентад суудалгүй намууд Сонгуулийн тухай хууль хуйвалдаан болсон хэмээн байр сууриа илэрхийлсэн. Шүүмжлэх ямар үндэслэлүүд байна?
 
-Сонгуулийн хуулийг бүхэлд нь авч үзвэл, хуйвалдаан, хууль бус зүйлээр дүүрэн болжээ. Тиймээс энэ хуулийг  Оюутолгойн луйвар-дээрмийн үргэлжлэл гэж ойлгож болно. Яагаад хуйвалдаан гэж үзэж байна гэвэл, хоёр том нам хоорондоо тохироод хийчихлээ.  Ардын нам   эхэндээ  хар машинаас татгалзъя, татгалзаж чаддаггүй юм бол ядахдаа 100 хувь хяналтын тооллого хийе гэсэн санал тавьсан.
 
Энэ асуудлаар парламентад суудалгүй бусад намтай нэгдэж, нэгдсэн  нэг хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулсан. Гэтэл Ардын нам үүнээсээ татгалзаад шууд Ардчилсан намын  гаргаж ирсэн сонгуулийг  хар машинаар явуулъя, гараар тоолохгүй байя, хяналтын тооллого хийхийг болиулъя гэсэн саналыг дагаад алга болж өгсөн. Өөр нэг аюултай зүйл нь Ардын нам Ардчилсан намынхны оруулж ирсэн сүүлийн гурван жил Сонгуулийн тухай хууль дээр яригдаж байсан концепцийн зарчим дотор байхгүй заалтыг оруулж ирсэн.
 
-Тэр нь юу билээ?
 
-Мажоритар, пропор­циональ системээр явуулах хоёр санал тусдаа явагдаж, эцэст нь нийлээд сонгуулийн дүн гардаг байсныг АН хуулийн төсөл дотор өөрчлөхдөө пропорционалиар оруулж ирээд мажори­тараар түгжээ хийхээр болгочихлоо.
 
Өөрөөр хэлбэл, мажоритараар нэг ч суудал аваагүй бол пропорционалиар хэчнээн хувийн санал авсан ч хүчингүй, бүр 100 хувийн санал авсан ч хүчингүй гэсэн концепцийн маш том зөрүүтэй саналыг АН оруулж ирж,  хоёр нам хуйвалдаж  байнгын хороон дээр  тус бүр гурван гишүүн оруулан дэмжүүлж, Их хурлаар баталгаажууллаа. Энэ ар хударгаар зориуд  хийсэн зүйл.  Тиймээс энд дээд зэргийн хуйвалдаан, залилан мэхлэлт  явагдлаа гэж бид үзэж байгаа юм.
 
-Залилан мэхлэлт  гэдэг нь?
 
-Сонгуулийн хуулийг батлуулахын тулд   УИХ-ын дөрөвний гурвыг хууран мэхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хууран мэхлэлтийг гардан  явуулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг чуулганд оруулж ирэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг уншихдаа  Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж уншсан.
 
Их хурлын гишүүдэд яг хуралд орохын өмнө   эцсийн хэлэлцүүлэгийн материал гэчихээд  Сонгуулийн хууль  гэсэн материал тараасан. Гэтэл байнгын хороон дээр байгаа материал дотор шинэчилсэн найруулга гэсэн байгаа юм. Их хурлын гишүүд бүгд мэдэж байгаа. Нэгдүгээрт, хуулийн тодорхой нэг зүйл заалтыг өөрчлөх, хасах, нэмж байгаа тохиолдолд хуулийн нэмэлт өөрчлөлт гэж нэрлэдэг. Тухайн хуулийн нийт зүйл заалтын 50-аас дээш хувийг өөрчилж шинэчилж байгаа тохиолдолд шинэчилсэн найруулга гэж нэрлэдэг. 
 
Гэтэл өнгөрсөн  Сонгуулийн хууль нийтдээ 61 зүйл заалттай, саяынх нь 161 зүйл заалттай. Маш том шинэчилсэн найруулгыг хийчихээд, гишүүдэд тараасан материал дээрээс шинэчилсэн найруулга гэдэг үгээ авчихсан нь залилан мэхлэлт. Гишүүдийг залилж мэхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш бусад нь үүнийг зүгээр л нэмэлт өөрчлөлт гээд ойлгочихсон. Тэгээд хуулиа уншаагүй.
 
-Уншаагүй гэдгийг та яаж мэдсэн юм бэ?
 
-Уншаагүй гэдгийг юугаар баталж байна вэ гэвэл, хуулийг баталсан өдрөөс хүчин төгөлдөр гэж Их хурлын дарга алхаа тогшсон. Гэтэл гишүүдээс санал гаргаж, хуулиа сайн уншаад 14 хоногийн дараа эцсийн найруулга сонсъё гэсэн шүү дээ.
 
Хуулийг эцсийн найруулга сонсоогүй байхад батлагдсан өдрөөс хүчинтэй гэж үзэж болохгүй. Гэтэл ингэж байгаа нь өөрөө  маш том зөрчил. Тиймээс  энэ Сонгуулийн хуулийг гишүүд уншилгүй батлаад. Дараа нь уншаад, уншсан хойноо эцсийн найруулга хийх юм байна л даа. УИХ ингэж заваарч, арзаганаж байх хэрэггүй. Тэгээд ч хууль нь дотроо асар олон зөрчилтэй байгаа. Өмнөх хуулийн зүйл, заалтыг бүр дордуулсан. Уг нь хууль зарчмын хувьд  өмнөх хуулийн зүйл заалтыг дээрдүүлсэн байх ёстой.
 
Гэтэл дордуулаад зогсохгүй маш том зөрчил, зүйл заалтуудыг  нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байдлаар хийчихсэн. Манай гишүүд хэдийгээр хар машинаас уяатай, тархи толгой нь алсын удирдлагатай ч гэсэн монгол хүн учраас ийм хуулийн төсөл боловсруулахгүй. Би үүнийг сайн мэдэж байна. Тэгэхээр хуулийн төслийг гадаадад боловсруулж, дөнгөж орчуулж дуусаад, Их хурлын гишүүд уншиж амжихгүйгээр хугацаа шахагдаж баталсан нэр зүүчихлээ.
 
-Цаашид яах вэ?
 
-Улс төрийн намууд ярьж байгаад Үндсэн хуулийн цэцэд өргөн барих гэж байна.
 
-Бие даагчид  Сонгуулийн хууль өөрсдөд нь халгаатай болсныг хэлж байгаа. Та бүхэнтэй энэ асуудлаар нэгдэж байгаа юу?
 
-Энэ хууль сонгууль хугацаандаа явахгүй байхаар хийгдсэн шиг байна. Сонгууль дөрвөн жилд нэг удаа болно гэсэн  Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн, бүрхэгдүүлсэн, сонгуулийг хойшлуулж болох заалт бүхий хууль болсон байна лээ. Тиймээс зориуд муу хуулийг гаднаас захиалж, сонгуулиа хойшлуулах гэсэн заль мэх байж магадгүй.
 
-Ямар заалтуудаар Үндсэн хуулийн цэцэд хандах гэж байна вэ?
 
-Олон заалт байгаа. Алийг нь   өгөх вэ гэдгээ ярьж байна. Намууд тус тусдаа хандах санал ч бас гарч байна. Нэгдсэн саналд хүрэхээр хэд хэдэн удаа уулзаж ярилцаад байна. Хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд мэдээлсэн байгаа. Ахмад зүтгэлтнүүдийн Жудаг Монгол хөдөлгөөн бидэнтэй нэгдсэн. Тэд бас санал, дүгнэлтүүдээ гаргаж ирж танилцуулаад явж байна. Дараагийн бас нэг асуудал бол бид Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Ёс зүйгүй, зөрчилтэй хуульд хориг тавих байх гэж харж байна.
 
-Хуулийн ажлын хэсэгт орсон гишүүдийн зүгээс дэвшилттэй зүйл заалтууд оруулсан гэж байр сууриа илэрхийлж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Р.Бурмаа, А.Бакей нар сайхан хууль хийчихсэн мэтээр яриад байгаа. Сайхан юм огт байхгүй. Парламентад суудалгүй намуудыг, бие даагчдыг ялгаварлан гадуурхсан, шахалт үзүүлсэн маш олон зүйл заалт оруулсан. Түүнийгээ  их гоёор яриад, сонгуулийн ерөнхий зардлыг бууруулах гэсэн гэхчлэн тайлбарлаад байгаа.
 
Үнэн хэрэгтээ тийм биш. Сонгуулийн сурталчилгааны хоногийг 18 гэж байгаа нь өмнөх хуульд байсан хугацаанаас 10 хоногийг хассан байгаа юм. Өөрөөр хэлбэл, парламентад суудалгүй намууд, УИХ-д анх удаагаа дэвшиж байгаа хүмүүсийг шууд ялгаварлан гадуурхсан. 18 хоногийн дотор тэд сурталчилгаа хийж амжихгүй. Одоо битон дээр зургаа хэвлүүлж,  нүүрс тарааж, клипэнд зургаа авахуулаад байгаа хүмүүстээ зориулсан хууль болчихоод байна шүү дээ.
 
Нөгөө талаас, зардал багасна гэж яриад байх юм. Тэгсэн атлаа сонгуулийн хандив гэдэгт  иргэн гурван  сая төгрөг, аж ахуйн нэгж 15 сая төгрөг гээд оруулчихсан. Өмнөх хуульд иргэн нэг сая төгрөг гэж байсан. Гэтэл түүнийг гурав дахин өсгөсөн, өмнөх хуульд аж ахуйн нэгж гурван сая гэж байсныг тав дахин өсгөөд 15 сая гэж байх жишээтэй.
 
-Ямар аж ахуйн нэгж  бидний өгдөг хандивыг тав дахин өсгөөд өгөөч гэж АН, МАН-ын ажлын хэсэгт санал тавьсан юм бол?
 
-Тэрийг сэтгүүлч та бүхэн тодруулчихаарай.Уг нь иргэд, парламентад суудалгүй намууд ямар санал тавьсан бэ гэвэл, хар машиныг болъё, саналын хуудсыг 100 хувь гараар тоолъё, сонгуулийн зардлыг бууруулъя гэсэн. Хандивыг битгий нэмэгдүүлээч гэж хүссэн.
 
Гэтэл бүгдийг нь эсрэгээр хийчихлээ. Хар машиныг тэр чигээр нь үлдээлээ. Үлдээдэг юм бол 100 хувь гараар тоолж баталгаажуулъя гэсэн чинь тоолохгүй гэлээ. Тоолохдоо хяналтын тооллого биш техникийн тооллого хийх юм гэнэ. Тэр саналыг А.Бакей, М.Батчимэг, Б.Гарамгайбаатар нар гаргасан.
 
Ардын намын­хан дарга, цэрэггүй дагаж намирсан. Нөгөө талаас, пропорицоналиар авсан саналд мажоритараар босго тавьсан нь ч ийм зарчмаар явсан. Ингэж хоёр нам хуйвалдлаа. Бондоос авсан мөнгөөрөө жижиг тойргуудыг худалдаж авчихаад бусад намын авсан саналыг хүчингүй болгох  зүйл заалтыг  оруулж биднийг луйвардах гэж байна. Энэ бол Оюутолгойн булхай луйврыг хамгаалахын төлөө явж байгаа хоёр том намын хуйвалдаан, түүний үргэлжлэл нь юм. 
 
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ц.Шинэбаяр:Сонгуулийн хууль Оюутолгойн луйврын үргэлжлэл боллоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани