Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УУЛ УУРХАЙ, ДАХИАД Л УУЛ УУРХАЙ

УУЛ УУРХАЙ, ДАХИАД Л УУЛ УУРХАЙУул уурхай, дахиад л уул уурхай. Ярихгүй байхын аргагүй, дуусахгүй энэ сэдвийн хүрээнд олон асуулт урган гарч ирдэг. Хэдийгээр уул уурхайн балгаар Монголын ард түмэн мөлжүүлж, хөнөөгдсөөр олон ч Засгийн нүүрийг үзлээ. Тэгвэл яг энэ асуудлаар өнгөрсөн сард "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан Уул уурхайн сайдыг Р.Жигжидыг "Худалдагдсан сайдын хууль бус лиценз олголт ил боллоо” хэмээн хэлж байв. Тус байгууллага нь өнгөрсөн хугацаанд уран болон хайгуулын үйл ажиллагаанаас үүдсэн хор уршгийн эсрэг тэмцсээр ирсэн.

Тухайлбал, тус хөдөл­гөөнийнхөн өнгөрсөн сарын 22-ны өдөр Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд улстөрийн суулт зарлаж, төрийн өндөрлөгүүд үгээ сонсгож байсан. Тэд Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосныг цуцлуулахаар тэмцэж буй юм. Ингээд тус хөдөлгөөний тэргүүн Х.Бээжингийн гар утсанд "Жагсаалаа зогсоохгүй бол чи үхнэ” гэх мессеж ирсэн аж. Тиймээс тэрбээр дарамтад өртсөн талаараа болон Р.Жигжид сайдыг Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Онон голын сав газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 2015 оны наймдугаар сарын 13-нд хууль бусаар олгосон. Мөн түүнийг уул уурхайн ноцтой зөрчил, байгаль орчны эсрэг гэмт хэрэг газар авч, хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосоор байна хэмээн үзэж Онон голын сав газарт хууль зөрчин олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахыг шаардаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл нь хариу нь ирээгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлж дахин улстөрийн суулт зарлахаар болжээ.

Тус байгууллагын тэргүүн Х.Бээжин хэлэхдээ "Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцруулахыг ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс шаардаж албан бичиг хүргүүлсэн. Гэвч ямар ч хариу ирүүлээгүй тул суултаа улстөрийн тэмцэлд шилжүүлэх боллоо. Ерөнхий сайд бидний шаардлагыг хүлээж авч, Р.Жигжид сайдыг огцруулах хүртэл бид тэмцэнэ. Түүнийг яагаад ингэж огцруулах гээд бид тэмцээд байгаа юм бэ. Тэрбээр Бурхан Халдун уулнаас эх авч урсдаг Онон голын хөвөөнд 772 га газрыг ашиглуулахаар гадаадын коппанид хууль бусаар лиценз олгосон. Мөн Урт нэртэй хуулийг зөрчөөд 2015 оны наймдугаар сард лиценз олгосон. Энэ бүхэн түүнийг огцруулах хангалттай үндэслэл байгаа биз дээ. Хэрвээ Онон гол цианит натриар хордох юм бол Анар мөрөн ч бохирдно. Мөн давхар Бурхан Халдун уулаа ч сүйтгэж буй юм. Өөрөөр хэлбэл ус нь хордчихоор чинь байгаль, ан амьтанд ямар их хэмжээний хохирол учрах вэ гээд олон асуултын тэмдэг гарч ирнэ. Эцэст нь хэлэхэд Р.Жигжид сайд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас лавлагаа авч хууль зөрчиж дээрх шийдвэр гаргасан учраас бид түүнийг худалдагдсан сайд гэж хэлж байгаа юм. Яг үнэндээ салбар яамны хүмүүс ч бидэнтэй биечлэн уулзахыг хүсэхгүй байгаа. Тиймээс Р.Жигжидийн хууль зөрчиж олгосон лицензийг нь цуцлуулахыг зорьж ийнхүү улстөрийн суултаа цаашид үргэлжүүлнэ” хэмээв. Тэгвэл энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас "Гутайн даваа” компанид хууль бусаар ашиглалтын зөвшөөрөл олгосон хэмээн ордны баруун талд жагсаал хийж эсэргүүцэл илэрхийлж байна. Тиймээс үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэж бодлоо. Монгол Улс бол ардчилсан орон. Шүүмжлэл байх хэрэгтэй. Үүнийг буруутгахгүй.

Гэхдээ хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Зөв мэдээллийг нийгэмд хүргэх хэрэгтэй. Засгийн газар бол хууль дүрмийг ягштал мөрдөж ажиллах үүрэгтэй. Уул уурхайн яам нь Монгол Улсын бүхий л хууль журам, дүрэм, тогтоол, зар-лигийг мөрдөж ажилладаг бо¬лохыг юуны өмнө хэлье” гэв. Ямартай ч сайд бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа гэдгээ онцлон хэлсэн ч харин албаны хүний хэлж буйгаар "Онон гол нь Хэнтий аймгийн газар нутгаар дамжиж, Амар мөрөнд цутгадаг. Дэлхийн байгаль хамгаалах сангийн АНУ-ын үндэсний хөтөлбөрийн газраас зайлшгүй хамгаалах ёстой дэлхийн 20 том ай сав газар, эко бүс нутгийг зарлахад Амар мөрний сав газар багтсан. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас Онон голын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглох нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг” хэмээсэн юм. Юутай ч жагсагчид Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас урт нэртэй хуулийг зөрчиж шинээр хууль бусаар лиценз олгосон учраас энэ асуудлыг шийдтэл улстөрийн тэмцлээ үргэлжлүүлэхээр боллоо. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд Уул уурхайг сэндийчиж олон хууль бус лиценз олгогдсон уу гэвэл олгогдсон. Тиймээс дээрх байгууллагаас нутаг орноо хамгаалж уул ус, нутаг орон булаг шандаа хамгаалж тэмцэх нь яалт ч үгүй зөв. Уг нь бусад улс орон урагшилж улсаа хөгжүүлэхийн тулд уул уурхайгаа ашиглаж улс ард элбэг дэлбэг амьдарна гэж тооцоолдог юм билээ. Гэтэл манай улс эсрэгээрээ хангай дэлхийгээ хоослон уудлаж гадны шар толгойтой бүхэнд лиценз нэрээр олон ч газраа өгч сүйдүүлсэн.

Үүгээрээ хэсэг эрх мэдэлтэн хангай дэлхий, байгалийнхаа хайр хишгээр баяжиж харин зарим нь нутаг оронгүй болж элсэн цөлд амьдрах болсон. Тиймээс л парламент нэг бол баян хүн, үгүй бол баяжих гэж орсон эрх мэдэлтнүүдээр дүүрэн бий. Харин тэдний баяжих үйл явцад хяналт гэж алга хэмээн "Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан хөхөө өвлийн хүйтэнд улстөрийн суулт хийхээр боллоо. Тиймээс салбар яамыг нь хариуцаж байгаа Р.Жигжид сайдтан үнэхээр хууль дүрмийнхээ дагуу Австралийн компанид ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон юм бол үүнийгээ ард түмнийхээ өмнө төдийгүй тус ТББ-ынхантай биечлэн уулзаж зоригтойхон тайлбарлаж яагаад болохгүй гэж.

Өглөөний сонин
Р.Төгс
УУЛ УУРХАЙ, ДАХИАД Л УУЛ УУРХАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани