Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Центерра Гоулд"-ынхан "Гацууртын асуудлыг шийдэж өгөхгүй бол ЗГ-ыг арбитрын шүүхэд өгнө" гэжээ

"Центерра Гоулд"-ынхан "Гацууртын асуудлыг шийдэж өгөхгүй бол ЗГ-ыг арбитрын шүүхэд өгнө" гэжээ

 

УИХ-ын өчигдрийн чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж гишүүдийн 57 хувийн саналаар дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Өнгөрсөн жилээс хойш бүтэн жил УИХ-д тасралтгүй өргөн баригдаж, унаж байсан хууль одоо л нэг батлагдах төлөвтэй болж ирлээ. Уг орд газрыг ашиглах тухай асуудал олны анхаарлыг ихэд татдаг бөгөөд Ноён уулын бэлд хадгалагдаж буй Хүннүгийн үеийн түүхэн булшууд устаж үгүй болно гэж зарим гишүүд байр сууриа илэрхийлдэг юм. Мөн тус ордыг ашигласнаар Дархан, Сэлэнгийн нутагт таван том гол ширгэх, цианитаар хордох аюултай гэж С.Ганбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд өчигдөр саналаа илэрхийлж харагдсан.

Тэгвэл өчигдрийн чуулганаар нэгэн анхаарал татахуйц асуудал яригдсан юм. Тодруулбал, "Бид нар үнэхээр гадныхны гар хөлж болж байна. Хэрэв энэхүү лицензийг өгөхгүй бол "Сентерра гоулд монголиа” ХХК манай улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгөх юм байна" гэв. УИХ-ын дарга З.Энхболд ч гэсэн "Хуулийг өргөн бариад жилийн хугацаа өнгөрч байна. Гэтэл тус ууланд гурван хүн нас барчихсан, хариуцаж байгаа компани нь Арбитрт хандахаар болчихсон байдалтай байна шүү дээ” гэж онцолсон юм. Ингээд бид чуулганаар уг хуулийн төслийг хүссэн ч, эс хүссэн ч батлахаас өөр гарцгүй болсон бололтой.

Учир нь орд газрын ашиглалтын лицезийг эзэмшдэг "Сентерра гоулд монголиа” ХХК компани төрийн хувь хэмжээг тогтоох уг хуулийн төслийг батлахгүй бол Олон Улсын Арбитрын шүүхэд өгөх аж. Товчоор хэлбэл гадны компани Монгол төрийн бодлогод оролцож, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хуулийн хүчээр айлган, сүрдүүлж байгаад батлуулах гэнэ.

УИХ-ын даргын хэлсэнчлэн уг асуудлыг энэ УИХ-аар гурав дахь удаагаа хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн жил цагаан сарын өмнө битүүний өдөр Гацууртын ордын асуудал дэмжлэг авалгүй унасан удаатай. Үүний дараа зургаадугаар сард Засгийн газраас хуулийн төслөө дахин өргөн барьсан. Ингэхдээ нэг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч бас л гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч хэлэлцүүлгийн шатнаас унаж байв. Харин энэ удаа арбитрын шүүхийн "далбаан" дор дахин орж ирлээ. УИХ харин ямар шийд гаргах вэ гэдгээс шалтгаалж манайх өрөнд орох уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэх болно. Цагаан сарын өмнө хэлэлцэхдээ Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. Үүнийг нь дэмжээгүй. Тэгвэл энэ удаа 34 хувийг төр эзэмшинэ гэж оруулж ирсэн. Тусгай рояалти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа  асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байдаг. Хөрөнгө оруулагч нь Центрра Гоулд компани юм. Одоо оруулж ирж буй санал нь тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай рояалти авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байгаа юм.

Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ уг хуулийн төсөлд манай улс 2019 он хүртэл суурь  рояалтигаа  2.5 хувь  болгон  бууруулсан, өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүйгээр зааж өгсөн.

Хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс хойш аваад эхэлнэ.

Хөрөнгө оруулахаар эрмэлзэж буй тус компани нь "алтан үе”-ээ өнгөрөөж буй Канад компани гэхэд болно. Учир нь манай "Бороо”-гийн алтыг бүгдийг нь авч дууссан. Киргиз дэх том алтны орд нь улс төрийн болон нийгмийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэр ч утгаараа өнөөдөр тус компанийн хувьцаа унаж байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Хайгуулын лицензийг эзэмшдэг уг компанийн Гацууртыг ухах санаархал бүр хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй боловч "Урт нэртэй хууль” батлагдсан гарснаар тэдний мөрөөдөл талаар болсон. Харин тэд бууж өгөхийг хүсэхгүй "тэмцсээр" байна. "Чөдөр” болсон хуульд өнгөрсөн жилийн намрын чуулганаар өөрчлөлт оруулж уг ордыг Стратегийн орд газарт хамааруулж чадсан. Үүнийхээ дараагаар "Гацуурт”-ыг ухахаар хоёр ч удаа дайралт хийгээд бүтэлгүйтэв. Гуравдахь дайралтаа ийнхүү хууль, шүүхийн нэр барьж эхэлж байх шиг байна.

Засгийн газрын зүгээс "Центерра гоулд” компанитай арван жилийн хугацаатай гэрээ байгуулах гэж байгаа. Манайх 2019 оноос ашгаа хүртэж эхэлнэ гэсэн гоё үгтэй гэрээг байгуулна. Гэвч бидний хүссэн зүйл талаар болох магадлалтай. Учир нь Бороогийн ордоос Ноён уулын сав газар хэдхэн км-ын зайтай. Техник технологи нь бэлэн компани бидний алтыг 2019 оноос өмнө хэдхэн жилийн дотор ухаад гарах боломж бий. Алтныхаа ихэнхийг ухуулчихсан бид 2019 онд болох сайхан зүйлийн талаарх сэрүүн зүүдээ мартах хэрэгтэй болно.

Ямартаа ч "Центерра гоулд"-ынхан арбитраар далайлгаж тус ордыг олборлохоор зэхэж буй бололтой. УИХ ирэх долоо хоногт тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. УИХ батлах уу, үгүй гэдэг нь ихээхэн анхаарал татаж байна.

Г.Лхагваа

"Центерра Гоулд"-ынхан "Гацууртын асуудлыг шийдэж өгөхгүй бол ЗГ-ыг арбитрын шүүхэд өгнө" гэжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани