Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойд зарцуулах 4.4 тэрбум ам.долларын зээл одоо хаана яваа бол?!

Оюутолгойд зарцуулах 4.4 тэрбум ам.долларын зээл одоо хаана яваа бол?!-Санхүүгийн бүх ачааллыг "Рио Тинто” үүрч ирсэн бөгөөд тэд дарамтаа бууруулах, өөрийн хамтрагч болох Монголын Засгийн газартай ачаагаа хуваах хүсэл эрмэлзэлтэй. Энэ утгаараа Рио халааснаасаа нэгэнт гаргаад байгаа 7.5 тэрбумын хувь нийлүүлэгчийн зээлдээ 4.4 тэрбум ам.долларыг суутган авах нөхцөлийг манайтай тохирсон юм.
 
монголын Засгийн газартай Оюутолгой төсөлд хамтрагч RioTinTo компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Сэм Уолши цахим захидлаар ажилтнууддаа хандан "Энэ 2016 он өнгөрсөн жилээс илүү хүнд байх болно. Бүтээгдэхүүний үнэ 2005 оныхтой ижил буюу түүнээс бага байх төдийгүй зарим бүтээгдэхүүн оргил үеийнхээс 80 орчим хувиар унаж урт хугацаан дахь түүхэн дундаж үнэнд дөхнө” гээд нөхцөл байдалтай холбогдуулан цалин хөлсийг нэмэхгүй гэж саяхан мэдэгджээ.
 
Тус компанийн Монгол дахь Оюутолгой төсөл ил уурхайн олборлолт явуулж, дэлхийн зах зээлийн ханшаар түүхий эдээ худалдаалж байгаа ч төслийн монгол ажилтнуудын цалин хөлсний хэмжээ Рио Тинтогийн нийт ажилтнуудын дунджаас хоёр дахин багаар тогтож иржээ.
 
Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт Сэм Уолшийн хэлснээр 2016 онд үргэлжлэх нь үнэн байж болох ч монголчуудын хувьд "Оюутолгойн төсөл гацаанаас гарч, их ажил ундрах нь ээ” гэсэн хүлээлт бий болоод байгаа юм. Учир нь Засгийн газар Рио Тинтотой хамтран эзэмшдэг Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтэд зориулан олон улсын арилжааны 15 банкнаас 4.4 тэрбум ам.долларын зээл авч байгааг Улаанбаатарт яг нэг сарын өмнө Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг зарлаж, эдийн засаг эрс сэргэнэ гэж мэдэгдсэн юм.
 
Одоогийн байдлаар Оюутолгойд далд уурхайн бүтээн байгуулалт хараахан эхлээгүй, хүний нөөцийн төлөвлөлт болон бусад урьдчилсан бэлтгэл ажлууд хийгдэж байгаа гэх бөгөөд эдгээр төлөвлөлт батлагдсаны дараа санхүүжилт нь орж ирэх юм байна. Гэхдээ энэ нь гадны арилжааны банкуудаас зээлсэн 4.4 тэрбум ам.доллар тэр чигтээ Монгол руу орж ирнэ гэсэн үг хараахан биш. Далд уурхайн бүтээн байгуулалт долоон жил үргэлжлэх ба жил бүр тухайн жилд шаардагдах хэмжээгээр нь хуваан зарцуулна. 
 
 
 
Ил байгаа мэдээллээр бол жилд 600-800 сая орчим ам.долларын санхүүжилтийг далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах тооцоотой аж. Тэгвэл шинэ оны өмнөхөн Ерөнхий сайдын олон нийтэд зарласан мөнөөх зээлийн 4.4 тэрбум ам.долларыг энэ хооронд хаана, хэн хадгалах юм бол гэх асуулт урган гарч ирнэ. Энэ зээлийг авснаар Оюутолгойн төслийн ажил дахин эхэлж, эдийн засагт "цусны эргэлт” түргэснэ гэсэн сайхан мэдэгдэл Монголын жижигхэн эдийн засагт идэвхтэй оролцогч болох арилжааны банкуудад ч бас хүлээлт үүсгэж байсныг нуух юун.
 
Тодруулбал, дээрх зээлийн мөнгөний тодорхой хэсгийг Монголын арилжааны банкуудад урт хугацаагаар байршуулж магадгүй гэсэн горьдлого. Гэвч 4.4 тэрбум ам.долларын зээлийг хэдийгээр Оюутолгой төсөл зээлж авсан ч энэ удаад төслийн хамтрагч Рио Тинто руу энэ нь шууд шилжин орж, захиран зарцуулах эрх тэдэнд шилжсэн юм. Яагаад?
 
Оюутолгой төсөлд одоогийн байдлаар 10 тэрбум ам.долларыг зарцуулаад байгаа юм. Үүний 7 тэрбум ам.доллар нь бүтээн байгуулалтын зардал бол гурван тэрбум ам.доллар нь үйл ажиллагааны зардал юм. Монголын Засгийн газар 34 хувийг эзэмшигчийн хувьд уг нь үүндээ таарсан хөрөнгө оруулалтыг гаргах үүрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх 10 тэрбум ам.долларын зардлын өөрт оногдох хувийг хамтрагч Рио Тинтогоос зээлээр аваад байгаа юм.
 
Арван тэрбум ам.долларыг санхүүжилтийн бүтцээр нь задлан харвал 25 хувийг нь буюу 2.5 тэрбумыг нь хувьцаагаар, үүний 34 хувь буюу 800 сая ам.долларыг нь Монголын Засгийн газар Тио Тинтогоос зээлээр авсан. Үлдэх 75 хувь буюу 7.5 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчийн зээл хэлбэрээр буюу мөн л "Рио Тинто”-гоос Оюутолгой компани зээлээр аваад байгаа. 
 
Үүнээс харвал одоогийн байдлаар санхүүгийн бүх ачааллыг "Рио Тинто” үүрч ирсэн бөгөөд тэд дарамтаа бууруулах, өөрийн хамтрагч болох Монголын Засгийн газартай ачаагаа хуваах хүсэл эрмэлзэлтэй. Энэ утгаараа Рио халааснаасаа нэгэнт гаргаад байгаа 7.5 тэрбумын хувь нийлүүлэгчийн зээлдээ 4.4 тэрбум ам.долларыг суутган авах нөхцөлийг манайтай тохирсон юм.
 
Ингэснээр Риогоос Оюутолгойд оруулаад байгаа 7.5 тэрбумын зээлийн 4.4 тэрбум нь төлөгдөж, цаана нь 3.1 тэрбумын зээл хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Рио Тинто өмнө оруулсан мөнгөө арилжааны банкуудын мөнгөөр сольж байна гэсэн үг. Үүнийг дахин санхүүжилт гэж хэлдэг. 
Дэлхийн зах зээл, түүхий эдийн үнэ хэцүүхэн байгаа энэ үед 4.4 тэрбум ам.долларын зээл олох амаргүй байсан байх. Мөн хамтрагчийнхаа ачааллыг бид бодолцох нь ч зөв байсан байх.Гэхдээ одоо үүссэн нөхцөл байдал юу болохыг тооцоольё.
 
Монголын Засгийн газар өмнө нь ганц Рио Тинтогоос зээлтэй байсан бол одоо нэмээд 15 банкинд зээлтэй болчихлоо. 
Цаашид Оюутолгой компани зээлийн асуудлаар Рио Тинтотой төдийгүй 15 банктай ярилцах болно. Тэр зээлийг олж ирснээрээ Рио Тинто л тэр банкуудтайгаа учраа олно биз гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл тэдгээрт Монголын Оюутолгой ордын лицензүүд барьцаалагдсан байгааг сануулах ёстой байх. Үүнээс гадна бас нэг төвөгтэй нөхцөл үүссэнийг дор тайлбарлая.
 
Рио өмнө нь "хувь нийлүүлэгчийн” гэх 7.5 тэрбум ам.долларын зээлийг дан биш давхар дээлтэй гаргаад байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ зээл 6.5% + libor хүүтэйгээр Оюутолгой компанид олгогддог. Хьюго Норт-1 уурхайн бүтээн байгуулалтын нийт зардал болох 4.4 тэрбумыг энэ удаад бүтнээр нь дансандаа оруулсан Рио дараа дараагийн жилүүдийн зардлыг цувуулан гаргахдаа Оюутолгойд өмнөхийн адил 6.5% + libor хүүтэйгээр зээлдүүлнэ. Гэтэл банкуудаас авсан зээл дунджаар 3.78%+ libor хүүтэйгээр олгогдсон юм.
 
Хэдийгээр Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгойн санхүүжилтэд шаардагдах 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүтээж, одоогоор цорын ганц гэж болох мега төслөө хөдөлгөөнд оруулснаар эдийн засагт идэвхжүүлэлт бий болгосон гавьяатай. Үүнийгээ улстөрчид л болсон хойно сайн сайхан талаас нь тайлбарлан PR хийх эрхтэй.Гэхдээ үүний цаана дагалдан үүсч буй нөхцөл байдлыг мэдээлэх, тайлбарлах үүрэг нь хэвлэл мэдээлэлд оногдож байгааг хүлээн зөвшөөрнө үү. 
 
Эргэн сануулахад, Оюутолгойг ашиглах тухай яриа үүсч байх 2007 онд хөрөнгө оруулалтын зардал 2.7 тэрбум ам.доллараар яригдаж, 2009 онд гэрээ байгуулахад 5.1 тэрбум ам.доллараар батлагдаж, 2013 онд зардал батлагдсанаасаа хоёр тэрбумаар хэтрэн 7.1 тэрбумд хүрснээр хоёр талын хооронд үл ойлголцол үүсч ажил зогссон. 
 
Өнөөдөр дахиад л 4.4 тэрбум ам.доллар шаардлагатай болж, үүнийг арилжааны банкуудаас зээлээр авчихаад байгаа нь энэ. Цаашид ордыг бүтнээр нь ашиглана гэвэл зардал улам бүр өснө, магадгүй Н.Алтанхуягийн нэгэнтээ ам алдсанаар 24 тэрбум хүртэл ам.доллар шаардлагатай болбол үүнийг хэрхэн босгох вэ. Юугаа барьцаанд тавьж, хаанаас зээлэх вэ гэх асуудал ч үүсч болзошгүй юм. 
 
Эх сурвалж:"Өглөөний сонин"
Оюутолгойд зарцуулах 4.4 тэрбум ам.долларын зээл одоо хаана яваа бол?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани