Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын талаар дэлхийн хэвлэлд...

Сүүлийн үед нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарт олны анхаарлыг татсан олон шийдвэрүүд гарлаа. Тэр дундаа дэлхий дахинд монголын уул уурхайн салбар илүүтэй анхаарал татдаг. Уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинто, Сентерра Гоулд зэрэг том том компаниудын ашиг сонирхол монголыг чиглэсэн учраас тэр юм. УИХ-аар батлагдахаар дуншиж буй Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, Тавантолгойн төсөл, оны өмнөхөн шийдэгдсэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт гээд дэлхийн анхаарлыг Монгол руу татах олон ч том шийдвэрийг тэд олон янзаар дүгнэж бичжээ.

Канадчууд хамгийн ирээдүйтэй ордын асуудал шийдэгдэхийг хүлээж байна

Гадаадын хэд хэдэн сайтад "Сентерра Гоулд” Монголын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөхөөр заналхийлэв” гэсэн  гарчиг бүхий мэдээлэл тавигджээ.  Киргизын "Akipress.com”, Оросын www.centrasia.ru  сайтад тус тус тавигдсан мэдээллийг орчуулбал, "Канадын Сентерра Гоулд компани Гацууртын ордыг ашиглах асуудлыг УИХ-аар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч тухай бүрт хойшлуулж, тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаатай холбоотойгоор Олон улсын арбитрын шүүхэд гомдол гаргах гэж  байгаагаа мэдэгджээ.

"Сентерра Гоулд” Монголд "Бороо Гоулд” компаниар дамжуулан 10 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.  Харин Бороогийн алтны нөөц бараг шавхагдаж дуусч буй энэ үед Канадчууд Монголын хамгийн ирээдүйтэй алтны ордуудын нэг болох Гацууртын ордод олборлолт явуулах хүсэлтээ илэрхийлсэнээс хойш тус улсын парламентаас зөвшөөрөл олгохыг хоёр жилийн турш чих тавин хүлээжээ.

Гацууртын ордыг ашиглах асуудал шийдэгдэхгүй бараг жил орчим сунжирч буй бөгөөд археологичид, байгаль хамгаалагчид, мөн зарим улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Учир нь алтны олборлолт явагдах тухайн хэсгээс Хүннү гүрний үеийн дурсгал олдсоноос  гадна байгаль хамгаалагчид хэрвээ тус газарт алт олборловол ой мод, гол ус сүйднэ хэмээн болгоомжилж байгаа юм байна.  Ямартай ч, өнгөрсөн долоо хоногт "Сентерра гоулд” Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгнө хэмээн сүрдүүлсэн явдалд  зарим улстөрчид сэтгэл дундуур байгаагаа чуулганы хуралдааны үеэр илэрхийлээд амжсан юм.  Албаны эх сурвалжийн мэдээгээр тус компанийн хувьд бэлтгэл ажлаа хэдийнээ хангачихсан төдийгүй, УИХ-аас шийдвэр гарахыг л хүлээж байгаа юм байна. Тус орд 1.227.000 унц алтны нөөцтэй аж” хэмээн нийтэлжээ.  

Монгол Олон улсын тавцанд идэвхитэй тоглогч хэвээр байна

www.eastasiaforum.org цахим хуудаст Британи-Колумбын их сургуулийн дэд профессор Жулиан Диеркесийн нийтлэл тавигджээ. Тэрхүү нийтлэлээс зарим хэсгийг товчлон хүргэвэл, "2015 онд Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиосон. 25 жилийн дараа Монгол улс хаана зогсож байна вэ. Олон улсын давцанд Азийн цор ганц ардчилсан социалист улс гэсэн рольтойгоор тоглож чадаж байна уу. Улс төрийн хувьд өнгөрсөн он тайван жил байлаа. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн өсөлт  дотоодын улс төрийн бодлого шийдвэр, олон улсын тавцан дахь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор суларсан.

Гэсэн ч, Монгол Улс Олон улсын тавцанд идэвхитэй тоглогч хэвээр байна.  2014 оны арваннэгдүгээр сард тус улсын Ерөнхий сайд солигдсон. Шинээр томилогдсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томоохон уул уурхайн ордыг хөдөлгөх асуудлаар ард түмнээсээ мессежээр санал асуулга явуулж байсан юм. Түүний хувьд Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр том ордыг хөдөлгөх гарцыг хайж байсан. Гэвч харамсалтай нь гурван сая хүн амтай улсын 350 мянган хүн л түүний мессеж санал асуулгад оролцжээ.  2015 оны гуравдугаар сард Канадын уран олборлогч "Хан Ресурс” компани ураны лицензийг цуцалсантай холбогдуулан Монголын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгч, 100 сая ам.доллар салгасан байдаг. Энэ бол Монголын Засгийн газар дур мэдэн шийдвэр гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироож буйг батлах үндэслэл юм. Энэ явдал ч Оюутолгойн гэрээг тойрсон томоохон зөрчил үүсэхэд хүргэсэн.

Гэхдээ Монголын Засгийн газар, Рио Тинтогийн  аль алиныг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгө оруулалтыг  зогсоож чадаагүй. Гадаад өрийн дарамт, санхүүгийн тогтворгүй,  эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа Монгол зөвхөн Хятад, Энэтхэг, Олон улсын байгууллагуудаас зээл авах шугамаар л хямралаас зайлсхийхийг оролдож байгаа юм.   2012 оноос хойш тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар байсан бөгөөд Дэлхийн банк энэ эдийн засгийн тогтвортой бус нөхцөл байдалд монголыг "Дундаж” гэсэн ангилалд багтааж байна. Монголчууд 2016 онд парламентын бүх нийтийн сонгуульдаа оролцож, сонголтоо хийнэ. Сонгуулийн дүн ямар ч гарсан бай олон улсын тавцанд Ардчилсан Монгол Улс хэвээр харагдах болов уу. Гагцхүү тэр ардчилал хүн амын дунд хүлээлт үүсгэсэн эдийн засгийн боломжийг хангах учиртай юм” хэмээн тэрбээр нийтлэлдээ дурьдсан байв.

Монголд нүүрсний үнэ унасаар

Оросын "newsru.com” сайт энэ сарын 11-ний өдөр "Монголд нүүрсний үнэ унасаар” гэсэн гарчиг бүхий мэдээллийг нийтэлсэн байв. Тэрхүү нийтлэлд "Нүүрсний үнийн супер мөчлөгийн үе дуусгавар болж, нүүрсний үнэ хамгийн доод төвшиндөө хүрсэн тул уурхайнууд эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзэн эхнээсээ үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Өнөөдрийн байдлаар төвийн эрчим хүчийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайнууд ажиллаж байна.

Зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн зах зээл дээр ч нүүрсний үнэ эрчимтэй унаж, 2016 онд нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ европт 50 ам.доллараас доош орсон нь монголын эдийн засагт хурцаар нөлөөлж мэднэ. Нүүрс тонн нь 50 ам.доллар байгаа нь сүүлийн 10-15 жилийн хугацаанд дахь хамгийн доод үнэ юм. Харин Австрали зэрэг оронд валютын ханш унаж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн нь олборлолтын зардалд сайнаар нөлөөлж байгаа учраас уурхайнууд нь алдагдалгүй ажилласан хэвээр байна” гэжээ.

Австралийн компаниуд Монголыг сонирхож эхэлжээ

Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коён энэ талаар ярьсан байв.  "Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн салбарт нь усны шинэ менежмент хэрэгжүүлж чадвал аль аль талдаа зах зээл өснө” гэсэн мэдээлэл гарсаны дараагаар Австралийн бизнес эрхлэгчид Монгол Улсыг илүүтэй сонирхож эхэлжээ.

Австралиас Монгол Улсад суугаа Ерөнхий консул, Австралийн худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Брэндан Коёны хэлж буйгаар тус улсаас олон компани Монголд үйл ажиллагаа явуулдаг, мөн 2015 оны арвандугаар сард Австралийн ЭСЯ Монголд нээгдсэн зэрэг нь Австрали Монгол Улсын хоорондын харилцаа улам гүнзгийрч байгааг илтгэж буй аж. "Монгол Улсад Австралийн уул уурхайн олон компани ажилладаг, ялангуяа уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний дэлхийд данстай, нэртэй компаниуд цөөнгүй бий” гэж ноён Коён мэдэгдлээ. Өмнийн говийн бүс дэх Оюутолгой (OT) алт, зэсний уурхайд Австрали компаниуд 83 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээ явуулж байгаа юм байна. Монгол Улсын алт зэсний нөөцийн томоохон хэсгийг бүрдүүлэгч Оюутолгой нь далд уурхайгаа өргөтгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд  саяхан уг ажлыг гүйцэтгэхээр 4.4 тэрбум ам.долларын үндэстэн дамнасан санхүүжилтийн гэрээг эцэслэсэн байна.

Энэхүү гэрээнд Канад, АНУ, Австралийн экспортын санхүүгийн агентлагууд Эфик (Efic)-ийн журмаар оролцжээ. Австралийн уул уурхайн тоног төхөөрөмж, технологи, үйлчилгээний компаниуд Улаанбаатарт бизнесээ танилцуулах цуврал уулзалт тогтмол хийдэг ч саяхан болсон "Монголд бизнес хийх орчин” сэдэвт бизнес-өглөөний цайнд 90 гаруй бизнес эрхлэгч оролцсон нь Монгол дахь Австралийн худалдааны танхимаас зохиосон хамгийн олон оролцогчтой уулзалт болжээ. Энэ удаагийн бизнес уулзалтаар Монголын уул уурхайн салбарт өөр өөр төрлийн бизнес эрхлэх талаар таван мэргэжилтэн илтгэл тавьсан бөгөөд  илтгэлийн дараа тэднийг оролцуулсан хэлэлцүүлэг зохиожээ. "Бидний уулзалт Оюутолгойн далд уурхайн ханган нийлүүлэгчидтэй хийсэн форумын дараахан болсон бөгөөд уг форумд 600 гаруй байгууллага оролцсон.

Ойролцоогоор Австралийн 50 аж ахуйн нэгж оролцсоноос 30 нь Австралиас Монголыг зорьж очсон байсан” гэж ноён Коён хэлсэн байна.  Саяхан Улаанбаатараас өмнө зүгт 200 км зайтай Чойр хотод газар доорх усны мониторингийн сүлжээ шинээр байгуулагдсан нь Австралийн компаниуд Монголчуудтай хамтран ажиллах шинэ гарц юм. "Хэдийгээр уул уурхай Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой ч усны зөв хэрэглээ, зохицуулалт нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг, ялангуяа мал аж ахуйгаас хамааралтай алслагдмал бүсүүдэд чухал сэдэв гэдгийг монголчууд сайн ойлгосон байна. Энэ ойлголт нь усны зохицуулалт, хадгалалт хамгаалалтын талаарх шинэ технологи, шийдэл гаргаж өгч чадах Австралийн компаниудад том боломжийг олгож байна” гэдгийг ноён Коён цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.austrade.gov.au
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Даваахүү
Монголын талаар дэлхийн хэвлэлд...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани