Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Х.Болорчулуун: Засгийн газар "Центерра Гоулд"–ийн өмнөөс ярьдгаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- Улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал эгзэгтэй, эмзэг байна.  Ийм үед ерөнхий сайдыг огцруулах санал  өргөн барих нь хэр тохиромжтой бэ?

- Гишүүдийн гарын үсэг цуглартал нэлээд хугацаа алдлаа. Ганцхан үндэслэлээр огцруулах үндэслэл бүхий санал өргөн барьсан. 2009 онд байгуулсан Оюутолгнойн гэрээг  бүр дордуулсан Дубайн төлөвлөгөө нэртэй зүйл. Монголчууд энэ гэрээний ач тусаар Оюутолгойгоос 2037 он хүртэл  ашиг авахгүй. Үүнийг бид огцоруулах хангалттай үндэслэл гэж харж байгаа. Монгол Улс ийм асуудал дээр төрд байгаа  эрхэм мэдэлтэй  хүмүүстэйгээ  хариуцлага тооцохгүй юм бол доошоо хариуцлагын тухай яриад ч хэрэггүй. Гадаад оронд бол  нэг жилээр улсынх нь хүртэх ашгийг ухраасан л бол шууд огцруулна.

- Гарын үсэг зурсан Р.Амаржаргал гишүүн нэрээ татлаа. Ер нь гишүүд эхнээсээ татгалзаад эхэлвэл хүсэлт чинь хүчин төгөлдөр байх уу?

– Хэрэв энэ гишүүд монголын эрх ашгийг 15 жилээр ухраахыг хүлээн зөвшөөрч байгаа юм бол татгалзана биз дээ. Яах гэж анхнаасаа зурсан юм. Лоббинд орж байгаа юм уу. Намын дарамтанд орж байгаа юм уу. Ийм жижигхэн эрх ашигтай байж болохгүй шүү дээ. Намаас илүү улс орын эрх ашиг түрүүнд байх ёстой. Хэрэв Р.Амаржаргал гишүүн гарын үсгээ буцааж байгаа бол өчүүхэн байна гэж хэлмээр байна.

- Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлэх санал дээр МАН-ынхан эсрэг байр суурьтай байснаас үүдэн  гарын үсгийн тоо нэмэгдлээ гэх хардлага явж байна. Энэ талаар?

-   Монголын хүртэх ашгийг байхгүй болгосон "Дубайн гэрээ”-тэй холбоотой шалтгаанаар Ерөнхий сайдыг унагах хүсэлт гаргасан. Хүн юу гэж ярих нь хамаагүй. Гэхдээ тойргийн мандатыг нийслэл рүү татаж болохгүй л дээ. Дорнод аймаг л гэхэд хуучин гурван гишүүнэй байсан, одоо хоёр гишүүнтэй. Тойргийг багасгачихаар одоо нэг болно. Хөдөөнөөс сонгогдсон гишүүд орон нутгаараа тойрон явахад 15 хоногт амждаггүй. Гэтэл Нийслэлд асар байга зардлаар сонгогчидтойгоо уулзчихна. Хэвлэл мэдээлэл нь байна. Ямар нэгэн байдлаар эрхээ хамгаалуулах, асуудлаа тайлагнах боломж байдаг.

- Ерөнхий сайдыг огцруулах санал гишүүдийн олонхоор дэмжигдэх магадлалтай юу?

- Дэмжих эсэхээ УИХ олонхоороо л шийднэ. Ч.Сайханбилэгийн засгийн газар тархи угаалтыг маш сайн хийж байгаа. Рио Тинтотой хамтраад ч хийж байгаа.

- Шинэ засгийн газар гараад ирлээ гэхэд Дубайн гэрээг өөрчилж чадах уу?

- Дубайн гэрээг өөрчлөх ёстой. Яагаад гэхээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ёстой. Энэ засгийн газрыг Дубайн гэрээгээр  огцруулахын нэг сайн тал бол Монгол Улс арбитрийн шүүхэд өгөхөд үндэслэл  баримт болох магадлалтай юм. Шүүх Монгол Улс энэ гэрээг хүлээн зөвшөөрөөгүй юм байна, эрх баригч хэдхэн хүн л дэмжиж байж  гэж харна.

- Бие даагчдын зөвлөлөөс С.Ганбаатар гишүүн гарч, ХҮН-ын дарга болчихлоо. Үүн дээр таны байр суурь ямар байгаа бэ?

- Ний нуугүй хэлэхэд бие даагчдын зөвлөл сонгуулиас өмнө нам байгуулах хүсэлтэй байсан. Гэхдээ болоогүй л дээ. Шинэ сонгуулийн хуулиар нэгдүгээр сарын 1-нээс  нам байгуулсан тохиолдолд сонгуульд оролцох эрх эдлэхгүй. Тэр ч үүднээс С.Ганбаатар гишүүн хувь хүнийхээ сонголтыг хийгээд ХҮН руу орсон. Бид хоёрыг бодвол  хуучин ч гэсэн холбоотой байсан байх. Зөв гэж алга ташихгүй, буруу ч гэж хэлэхгүй.

- Та бүхэнд намд элсээч гэсэн санал ирж байгаа юу?

- Улстөрийн намд элсээч гэсэн саналууд ирж байгаа. Тэгэхдээ бие даагчдын зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд энэ хэвээрээ ажиллана гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байна.

- Тэгэхээр  дахин бие дааж нэр  дэвшинэ гэсэн үг үү?

- Тэгж таарна л даа. Ц.Даваасүрэн гишүүний тухайд 2012 оны сонгуулиас өмнө Нийслэлийн МАН-аас хөөсөн. Гэхдээ сүүлд нь буруу шийдвэр  гаргасан байна гээд шийдвэрээ түдгэлзүүлсэн юм билээ. Тэглээ гээд Ц.Даваасүрэн гишүүн нам руугаа орчихоогүй, өнөөг хүртэл бие даагчийн статусаа хадгалаад л ажлаа хийж яваа.

- Гацууртын орд эцсийн хэлэлцүүлгээр батлагдах нь тодорхой болчихоод байна.

- Монголчуудад хөндөж болохгүй, хайрлаж, тахин шүтэх ёстой газар нутаг гэж байх ёстой. Тийм үнэт зүйлсээ л энэ засгийн газрын үед гээж байна. Гадныхныг юу гэж хэлнэ за л гэж байна. Үүүний цаана лав Монголчуудын эрх ашиг байхгүй. Гацууртын ордоос  бид 10 жилийн хугацаанд 10 хувийн ашиг  л хүртэнэ. Хараа, Ерөө, Сэлэнгэ гол руу хүнцэл хор шууд нөлөөллөө үзүүлнэ. Яам нь хүртэл аюулгүй гэх баталгаа гаргаж өгч чадахгүй байгаа. Ширээний ард суугаад кноп дарах гэж байгаа гишүүд өөрсдөө тэр уснаас шууд ууж хэрэглэгдэг малчид биш учраас саналаа өгч байгаа юм. Гишүүд тэнд аж төрдөг хүмүүстэй адил хараа голын уснаас уудаг байсан бол кноп  дарахгүй. Нүдэн балай, чихэн дүлий шийдвэр гэж энэ юм.

- "Центерра Гоулд"  компани манай улсыг Арбитрт өгсөн тохиолдолд бид үнэхээр буруудах хууль эрхзүйн үндэс байгаа юм уу?

- Арбитрийн шүүхэд  өгчихөөр  манай улс 70 сая ам.долларын өрөнд орно гэж, Хан Ресурсийн явдлыг дахин давтана гэж засгийн газар  "Центерра Гоулд"  компанийн өмнөөс ярьдгаа болих хэрэгтэй. Үнэндээ бол тэднийх байгалийн онгон дагшин байдал эвдэж, зам тавих зэргээ өчнөөн бүтээн байгуулалт хийсэн. Үүний нөхөн төлбөрийг  эргүүлээд нэхэмжлэхэд л манайх ямар ч мөнгө төлөхөөргүй үлдэнэ. Засгийн газар  энэ гаргалгааг ч мэдэж байгаа.

- Та халх голыг хөдөө аж ахуйн бүс нутгаар хөгжүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл хэдийгээр хэлэлцэгдэхээр байгаа бэ?

- Халх голыг  чөлөөт бүс  болгох зорилгоор 500 мянган га газрыг хамруулах асуудал олон нийтийн  эсэргүүцлийг хүлээсэн. Дэлхийн хаана ч байхгүй том талбайн хэмжээ энд яригдаж байгаа нь өөрөө буруу асуудал. Хөдөө аж ахуйн салбараа  аль ч улс орон цэвэр эрүүл органик байдлаар хөгжүүлэх зорилт тавьдаг юм байна. Энэ нь өөрөө олон улсын  нийтлэг жишиг юм. Ингэж  үйлдвэрлэлээ цэвэр болгосон  улсуудыг Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн  байгууллагаас хянан баталгаа хийгээд, импортоор авах хэрэглэгч орнуудад энэ улсын тэр бүсээс хүнс авахад эрүүл, аюулгүй гэсэн мэдээлэл түгээдэг. Гэтэл бид нар өнөөдрийг хүртэл үүнийг мэдэхгүй ирсэн байгаа юм. Харин Халх голыг чөлөөт бүс болгох асуудал сөхөгдсөнөөр судалгааны явцад энэ асуудал гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан  оны өмнөхөн Хөдөө аж ахуйн яамнаас "Органик хүнсний тухай хууль” оруулж ирсэн байгаа. Намрын чуулганы хугацаанд батлагдаад гарчих байх. Үүний дараа Халх голыг органик хөдөө аж ахуйн бүс нутгаар хөгжүүлэх хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн чиглэлтэй байна.

- Махандаа зуун хувийн баталгааг Олон улсын байгууллагаар өгүүлж, гадагш нь экспортлох санаа юм уу?

- Хөгшчүүд үхрийн махаа сайн чанаж болгож идээрэй. Адууны махнаас өвчин халдахгүй гэж хэлдэг. Гэтэл манайхан байгалийн өвс ногоо идэж байгаа Монгол малын мах гэхчлэн ярьдаг. Гадны ихэнх орнууд үхрийн махыг стейк хийх маягаар хагас боловсруулан хэрэглэж байна.  Гэтэл манай үхрийн мах бурцилиозтой байх нь бий. Тэгэхээр соёлтой улс  орнууд манайхаас малын  мах шууд экспортлох уу? Болгоомжлох нь аргагүй юм. Чухам иймээс  л бид органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм.  Органик  байдлаар мал аж ахуйгаа хөгжүүлэхэд дагаад малчны амьдрал ахуй ч өснө.

-  Дан ганц Халх голд биш цаашид бүсчлэн хөгжүүлэх боломжтой гэсэн үг үү?

- Мэдээж дан ганц Халх голд органзин үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлаар  уг хуулийн төсөл хязгаарлагдахгүй. Цэгчилсэн байдлаар хөгжүүлэх зорилтын  хүрээнд тухайлсан бүс  нутгийг байгуулах шаардлага үүснэ. УИХ-ын нэр бүхий гишүүд махны экспортоор дэлхийд тэргүүлэх чиглэлтэй Уругвай, Бразил улсуудаас туршлага судалсан. Уругвай манайх шиг 3.5 сая хүн амтай. Тэгсэн мөртөө ДНБ нь 50 миллард. Түүний 70 хувь буюу 35 миллард  ам.доллларыг ХАА-н салбараасаа олж байна. Бид тэгэхэд 5 миллард ам.долларыг ч энэ салбараасаа олж чадахгүй байгаа. Тэгэхээр бидэнд дэлхийн жишгээр явах юм бол ХАА-н салбараас асар их ашиг  олох боломж байгаа юм.

- Органик бүс байгуулах талбайн хэмжээгээ хуулиндаа нарийвчлан заасан уу?

- ХАА-н органик бүсийн газрын хэмжээ дэлхий дахинд янз бүр байдаг юм билээ. Тухайн газар нутгийн онцлогоос хамаардаг гэсэн үг. Тиймээс бид хуулинд яг тодорхой тоо хэмжээ зааж өгөөгүй байгаа. Яг органик буюу 100 хувь цэвэр болтлоо 5-7 жил зарцуулагддаг гэсэн тооцоо байна лээ. Түүнийгээ тухайлан ангилаад хөгжүүлдэг, дэлхийн дахинд тэр мэдээлэл нь нээлттэй байх юм.

- Тэгэхээр энэ хууль батлагдчихвал Халх гол дээр  өмнө нь яригдсан чөлөөт бүсийн асуудал хэрхэн зохицуулагдана гэсэн үү?

- Угаасаа хөдөө аж ахуйгаар  чөлөөт бүс дагнан байгуулдаг улс байдаггүй юм билээ. Дэлхийд хамгийн томдоо 12 мянган га хөдөө ахуйн бүс байхад манайх түүнээс 40 дахин том талбайд байгуулах асуудал сөхсөн. Тиймээс ч хуулийн хүрээнд өөр зохицуулалт хийх шаардлага байгаа юм. Хэлэлцүүлгийн явцад хууль өөрөө сайжраад явахад энэ хэлбэрээр хэрэгжих бүрэн боломжтой гэж харж байна.

Хууль батлагдсан тохиолдолд засгийн газраас хэрэгжүүлэх журам давхар гаргах шаардлага үүснэ байх. Засгийн газраас бүс байгуулах газруудад малыг эрүүлжүүлэх  шат дараатай хийх ажлыг зохицуулна.  Чөлөөт бүсийн зааг дээр тухайлсан постууд байршиж, хяналт тавина гэсэн үг. Ийм хэлбэрт ороод ирэхээр малын махаа зүгээр зарахаас тав дахин үнэтэй худалдаалах боломж нээгдэнэ гэж харж байгаа. 

- Ярилцсанд баярлалаа.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Х.Болорчулуун: Засгийн газар "Центерра Гоулд"–ийн өмнөөс ярьдгаа болих хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани