Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Жигжид: 256 тэрбумыг алтны компанид олгоно

-Хоёр жилийн өмнө л алтны компаниудад зээл олгох асуудал яригдсан ч одоо хэр нь шийдвэрлэгдсэнгүй. Компаниуд хүлээгээд л байдаг. Энэ асуудлыг Засгийн газар хэзээ шийдэх вэ?
 
-Өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар шийдсэн. Өвлийн улиралд алт олборлолт хийгддэггүй, хавраас ажил нь эрчимждэг учраас энэ үеэс үйл ажиллагааг нь хэвийн эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.  Уул уурхайн яам уулын ажлын төлөвлөгөөг компаниудаас авсан. Өнгөрсөн жил хэдий хэмжээний олборлолт хийсэн, цаашид яах вэ, тэр бүгдэд нь тулгуурлан боломжтой компаниудыг сонгоод нэрсийг Монгол банк руу хүргүүлчихсэн. Нийтдээ 256 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардаж байгаа.  Түүнийг төв банк гаргаж, арилжааны банкаар дамжуулан олгоно. Нэг ёсны Монголбанк, арилжааны банк, аж ахуйн нэгжүүд хоорондоо ярих асуудал гэж ойлгож болно. Эрсдэлтэй бизнес учраас зээлийн барьцаа гэх мэт зүйлээ аж ахуйн нэгжтэй ярилцаж таарна. Энэ мэтчлэн хэрэгжүүлэх шатандаа яриа хэлцэл явж байна.
 
-Нийтдээ хэчнээн компани санхүүжилт авах боломжтой байгаа вэ. Жагсаалт гарсан уу. Зээлийн хүү нь хэд бол?
 
-Эхний шатанд 50 шахам компани багтсан. Тэдгээрийг дотор нь дахин шүүнэ, Монголбанк, арилжааны банк шалгаруулна. Энэ жилийнх нь үйл ажиллаганы үр дүнг хараад нэмж санхүүжилт олгох боломжтой.
 
-Сүүлийн жилүүдэд алт тушаалт нэмэгдсэн. Өнгөрсөн жил хэдий хэмжээний алт олборлсон бэ. Алтны үнэ өсөх үү. Прогноз яаж гарч байгаа бол?
 
-Монгол Улс "Алт” хөтөлбөрийг өнгөрсөн 2 жил хэрэгжүүллээ.  2014 онд 13 тонн алт олборлосон нь өмнөх онтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт бол 2015 онд 15 тонн шахуу алт авсан. Хөтөлбөр үр дүнгээ өгч байна. Ийм үр дүнд хүрэхэд татварын орчин нөлөөлсөн. Тухайлбал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 5 хувийн татвар авдаг байсныг Монголбанкинд тушаасан нөхцөлд 2.5 хувь төлдөг байхаар болж хувь хэмжээг нь бууруулсан. Үнээсээ хамаараад өсдөг өсөн нэмэгдэх рояльтыг 0 болгосон. Энэний үр дүнд татвараас зугатан янз бүрийн замаар арилжаалагддаг байсан алтны хэмжээ буурч, Монголбанкинд тушаагдах нь нэмэгдсэн.
 
Иргэдийн тушааж байгаа алтны хэмжээ мөн өссөн дүн гарч байгаа. Нийт тушаасан алтны 40-50 хувийг иргэд гэсэн статистик гарч байна. Алтны үнэ харьцангуй тогтвортой байна
 
-Иргэд алт тушаах нь ихэслээ гэж байна. Татвар төлдөг үү. Зохицуулалт шаардлагатай гэж ойлгож болох уу?
 
-Бичил аргаар олборлож байгаа алт олборлолтод онцгой анхаарах шаардлагатай болж байгаа. Татварын орчинтой холбоотой зүйл бас бий. Бичил хэлбэрээр алт олборлож байгаа иргэдийн хувьд үйл ажиллагаа нь хоёр янз байна. Зохион байгуулалтад орсон нь  сарын 53 мянган төгрөгийн хураамж төлдөг. Харин нэг хэсэг нь татвар хураамж ч төлөхгүйгээр зөвшөөрөл ч авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлдэг.
 
Тэдний хувьд томорсон нь ч бий. Өнөөдөр мөрдөж байгаа журам бичил уурхай эрхлэгчид мөрдөхөд цаг үеийн шаардлага хангахгүй болсон.  Жишээ нь, тэнд ашиглах тоног төхөөрөмж нь 50 куб-ын хөдөлгүүрээс доош багтаамжтай байх ёстой гэдэг ч юм уу, өгч байгаа талбай нь үүсмэл орд гэдэг юм уу, эсвэл эдийн засгийн хувьд үр ашиггүй гэдэг юм уу, техникээр олборлох боломжгүй, талбайн хэмжээ хязгаарлагдмал болсон. Тэгэхээр ямар талбайг яаж олгох юм, тавих шаардлагаа яаж өөрчлөх вэ гэдгээ эргэж харах. Зохион байгуулалттай, албажуулж албан ёсны компани хэлбэрт оруулах. Тэр нь бүртгэлтэй, татвар хураамж төлдөг болох ёстой. Нөгөө талдаа дур зоргоороо авирлаад байгааг таслан зогсоох. Хууль хяналт, мэргэжлийн хяналтын байгууллага хамтарч ажиллах шаардлагатай. Хоёр талаас нь шахаж байж зөв болно.
 
-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох асуудал УИХ-ын төвшинд нэлээн маргаан дагуулж байна. Хөрөнгө оруулагч талтай ямар хэлэлцээр хийж тохиролцсон юм бэ. Төр 34 хүртэл хувиа эзэмших ёстой, ингэхгүй бол авах татвар нь татвар биш хураамж гэж бие даагч гишүүд мэдэгддэг?
 
-Хуульд зааснаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөц тогтоосон бол төр 50 хүртэл хувийг, хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэсэн заалт мөрдөгдөж байгаа. Тэгэхээр Гацууртын хувьд төр 34 хүртэлх хувь эзэмших хувилбар юм. Гэхдээ улс 34 хувьдаа дүйх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй болдог. Эдийн засаг хүнд үед энэ хувилбар төвөгтэй. Дээр нь тэрийг хийхийн тулд зээл авах шаардлагатай болно. Ингэхээр эхлээд зээлээ төлнө, дараа нь аж ахуйн нэгж ашигтай ажиллаж байж ногдол ашиг авна. Нэг ёсны хугацаа шаардана гэсэн үг. Тийм учраас өнөөг хүртэл стратегийн ордыг гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад учирч байсан хүндрэлийг арилгах зорилгоор ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гаргаж ирж, ордын эдийн засгийн үр ашиг том жижгээс үл хамаарч 5 хүртэл хувь байхаар хуульчилсан. Алтны үнэ 1300 ам.доллар байх тохиолдолд энэ орд дээр татвар 3 хувь байхаар. Тодруулж хэлбэл, алтны үнээсээ хамаарч дээрх татварын хэмжээ дээш доош хөдлөх зарчмын тохиролцоонд хүрсэн. Энэ хувилбарыг хэрэгжүүлээд явбал борлуулалт хийсний дараагаас нь эхлээд тусгай төлбөрөөрөө улсын төсөвт мөнгө ороод ирэх юм. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн дараа ногдол ашиг хэлбэрээр авах байсан мөнгө энэ компани ашигтай байна уу, ашиггүй байна уу түүнээсээ үл хамаараад борлуулалт хийвэл орлогоос нь 3 хувийн тусгай төлбөр авах боломж нээгдсэн гэсэн үг юм. Энэ ордын хувьд үндсэндээ тусгай төлбөр нь гурван төрөл болж тогтож байгаа. Нийтдээ 13 хувийн төлбөрийг Монгол Улсын Засгийн газар авах боломж бүрдэж байгаа.
 
-Нарийвчилсан тооцоогоор улсын төсөвт хэдий хэмжээний татвар орж ирнэ гэсэн үг бэ?
 
-Нийт борлуулалт маань 1.8 тэрбум. Эндээс Засгийн газарт ногдох мөнгөн урсгал нь 432.3 тэрбум төгрөг оногдох юм. Эдийн засгийн нарийвчилсан тооцоог хийхдээ тухайн үед алтны ханш 1300 ам.доллартай тэнцэж байх үеийнхээр гаргасан.
 
Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 5.2 жил. Нийт мөнгөн урсгалын 68-70 орчим хувь Монголын Засгийн газарт ногдох тооцоо бий.
 
-Гацууртын ордыг ашигласан нөхцөлд хүнцэл гэх хортой бодис байгаль орчин сүйтгэнэ гэх мэдэгдлийг зарим хөрс судлаач мэдэгдэх боллоо. Судалгаа шинжилгээ хэр хийгдсэн байдаг юм бол. Гацууртын ордыг ашигласан нөхцөлд хүнцэлийг яаж саармагжуулж аюулгүй болгох вэ?
 
-Орд ашиглахтай холбоотойгоор хүнцэлийг яаж ангижруулж байгаль орчинд хоргүй болгох вэ гэдэг асуудлыг хөрөнгө оруулагч талд тавиад хариуг бичгээр авсан. 2009 онд холбогдох шинжилгээний байгууллагатай хамтраад судалгаа хийж туршилт хийсэн байдаг юм билээ. Тухайлбал, энэ ордын шороон ордыг ашигласан. Газрын хөрс эвдэгдэхэд ил гарсан хүнцэл урвалд орсон. Тэнд үүссэн цөөрөмд туршилт хийгдсэн. Гурван төрлийн хүнцэл байгаа. Органик хүнцэл, таван валянтын, гурван валянтын хүнцэл гэж байна. Гурван валянтын хүнцэл нь илүү хортой. Тэгэхээр энэ хүнцэлийг саармагжуулж таван валянтын болгож тогтвортой төлөвт оруулж тундасжуулдаг юм байна. Ингэхийн тулд төмрийн сульфат, хүчил төрөгч устай холихоор таван валянтын хүнцэл үүсч, тэр нь тунадас үүсгэж, элсэнд шингээн авч байгаль орчинд аюулгүй болгож цэвэршүүлэх туршилт амжилттай хийсэн байна. Цаашдаа энэ ордыг ашигласан нөхцөлд Гацууртаас ирсэн горхи түрүүчийн уул уурхайн үйл ажиллагааны явцад шургаад хэцүү байдалд орсон. Олборлолт явуулах эдэлбэр талбайг тойруулаад доош нь урсгах, бохирдсон гэх усыг цуглуулж цөөрөм байгуулаад химийн урвалаар тундасжуулж олон улсын стандартад нийцсэн ус болгон эргэж байгальд нийлүүлнэ гэсэн. Энэ бол анх удаа манайд хийх гэж байгаа зүйл биш уул уурхайг ашиглах явцад хийгддэг үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй.
 
Дарь
 
Эх сурвалж: news.mn
- See more at: http://builder.mn/mn/news/show/3/3185#sthash.YmcdPw4s.dpuf
Р.Жигжид: 256 тэрбумыг алтны компанид олгоно
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани