Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний бодлогоо “хөөлье”

Нүүрсний бодлогоо “хөөлье” Өнгөрсөн долоо хоногт Хятадын Шанси мужийн Тайюань хотод олон улсын коксжих нүүрсний дөрөв дэх чуулган болов.

Чуулганд нүүрс олборлогчдоос гадна нүүрс, төмөр, гангийн үйлдвэрийн холбоод, худалдан авагчид, нийлүүлэгчид, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөрөнгийн биржийнхэн оролцов.

Тус чуулган Монгол Улс нүүрсний бодлогоо зах зээлийн бодит байдалд тохируулахад чухал хувь нэмэр болох нь тодорхой.

Хятадын зах зээлийн шинэ хандлага

Урд хөрш нүүрсний 2.2 их наяд тоннын батлагдсан нөөцөөрөө АНУ, Оросын дараа ордог ч дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч ажээ. Өнгөрсөн онд 3.6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэж, нөөцөөсөө нэмэрлээд 3.65 тэрбум тонныг хэрэглэжээ. Харин 2014 онд үйлдвэрлэлээ 2.5 хувь өсгөж 3.8 тэрбум тоннд хүргэнэ гэлээ.

Нүүрсийг шинж чанараас нь хамааруулан эрчим хүчний, металлургийн, коксжих нүүрс гэж хуваадаг. Өндөр илчтэй нүүрсээ угааж баяжуулан 2013 онд 476 сая тонн кокс үйлдвэрлэсний дотор 75 сая тонныг нь импортолсны бараг талыг нь Австрали, харин Монгол тавны нэгийг нь нийлүүлжээ. 2014 онд коксын үйлдвэрлэл 3.0 хувь өсч 490 сая тонн болох бөгөөд энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн 70 хувьтай тэнцэх юм. Хятад улс коксынхоо 80 хувийг гангийн, үлдсэнийг нь химийн үйлдвэрлэлд ашигладаг.

Монгол Улс зөвхөн коксждог нүүрсний экспортлогч учраас худалдан авагч ганц орныхоо гол хэрэглээнд ямар өөрчлөлт, яагаад, хэзээ гарч буйг түргэн мэдэрч, судалгаа шинжилгээ сайн хийж байх шаардлагатай.

Өмнө нь Хятадын эдийн засгийн тулгуур нь тариа, ногоо байсан бол эдүгээ ган, төмрийн үйлдвэрлэл болжээ. Тус улс 2013 онд 790 сая тонн буюу дэлхийн гангийн хагасыг нь үйлдвэрлэж, түүнийхээ талыг барилга, байгууламжийн хийцэд, нөгөө хагасыг дэд бүтэц байгуулахад ашигласан байна.

Хятадын эдийн засаг ирэх арван жилд дунджаар 7.2 хувь өсөх бөгөөд энэ өсөлтийн хөдөлгөх хүч нь хотжилт. 2020 он гэхэд хүн амын 60 хувь нь хотод суурьшиж (одоо 53.7), ирэх зургаан жилд 100 саяар нэмэгдэх ажээ. Энэ их нүүдэл гангийн хэрэгцээг нэмж, улмаар коксын үйлдвэрлэлийг өсгөнө. Коксын үйлдвэрлэл 2018 онд оргилдоо хүрч, 2020 оноос өсөхгүй төлөвтэй гэж Бүх Хятадын төмөр ба гангийн холбооны төлөөлөгч Ван Еэншин хэллээ.

Коксын хэрэгцээ тогтмолжиж байгаа нь гангийн үйлдвэрлэлийн өгөөж нэмэгдэхийн зэрэгцээ илүүдэл хүчин чадлаа бууруулж байгаатай холбоотой. Мөн коксын үйлдвэрлэлийн өгөөж бүтээмж өсөж байгаатай ч холбоотой. Бас Хятадын хаягдал төмрийн хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж, дахин боловсруулалт нь өсөж байгаа учир төмрийн хүдрээс төмөр гарган авах үйл явц буурах ажээ.

Монгол Улс зөвхөн коксждог нүүрсний экспортлогч учраас худалдан авагч ганц орныхоо гол хэрэглээнд ямар өөрчлөлт, яагаад, хэзээ гарч буйг түргэн мэдэрч, судалгаа шинжилгээ сайн хийж байх шаардлагатай.

Монголын нүүрсний алдагдаж байгаа давуу тал

Манайх 2004 онд Тавантолгойн нүүрсээ анх экспортолжээ. Тэгвэл 2013 онд орон нутгийн өмчит "Тавантолгой” компани 3.2, "Эрдэнэс- Тавантолгой” 2.08, "Энержи ресурс” 5.75 сая тонныг, нийт 10.8 сая тонн (бүрэн коксждог) нүүрс энэ ордоос олборлож, Гашуунсухайт-Ганц модны боомтоор гаргажээ. Харин Тавантолгойгоос баруун тийш 370 км газарт орших Нарийнсухайтын нүүрсний ордоос 2013 онд МАК 3.2 сая, SGS компани 2.71 сая тонн нүүрс (1/3 нь коксждог) экспортолсон байна. Монгол нийтдээ 2011 онд 21.1 сая, 2012 онд 20.5 сая, 2013 онд 18.2 сая тонн нүүрс экспортолжээ.

Өвөрмонголын худалдааны компаниуд Монголын үнслэг болон хүхэр бага нүүрсийг найрлага нь хоёр дахин өндөр өөрсдийн нүүрстэйгээ хольж угаагаад, эцсийн хэрэглэгчид буюу гангийн үйлдвэрүүд рүү ачуулдаг ажээ.

Тавантолгойгоос урагшаа 220 км урт авто замаар нүүрсээ машинаар зөөж, Цагаан хадны гаалийн хяналтын талбайд буулгаж бөөгнүүлдэг. Тэндээс Хятадын худалдан авагчид машинаар зөөж хил гаргаад, дахиад л буулгаж, хурааж байгаа нь угаасан, угаагүй нүүрс шороо, тоос, түйрэнтэй холилдон, чанарын үзүүлэлтүүд нь муудахад хүргэдэг. Өвөрмонголын худалдааны компаниуд Монголын үнслэг болон хүхэр бага нүүрсийг найрлага нь хоёр дахин өндөр өөрсдийн нүүрстэйгээ хольж угаагаад, эцсийн хэрэглэгчид буюу гангийн үйлдвэрүүд рүү ачуулдаг ажээ.

Өдгөө Монголын компаниуд хоорондоо өрсөлдөж, нүүрсээ маш хямд үнээр зарж байгаа нь зуучлагч, дундын худалдааны компаниудад ашигтай бөгөөд тэдний зарим нь монголчуудад цаашид ч үнээ бууруулахыг зөвлөж, өндөр зардалтай барууны компаниудын оронд бид очоод хямдхан олборлоод өгье гэсэн санал тавьж байна. Монголын хил дээрх төр захиргааны зардал чирэгдэл, хүнд суртлын зовлон их, албан, албан бусыг ялгахад хэцүү "саарал төлбөр” маш өндөр болсныг Өвөрмонголын худалдааны компаниуд ярьж байлаа.

Төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсанаасаа хойш Монголын нүүрсийг ашиггүй болгож, муу гэрээ муйхарлан хийж, бусад компаниудаа алдагдалд, улсыг өрөнд оруулсаар, эдүгээ ч Монголын хамгийн сайн нүүрсийг хамгийн хямдаар зарж байна.

Ухаанаа сэлбэх цагаар

Ирэх 20 жилийн Монголын хөгжилд нүүрс онцгой үүрэгтэй учир бид нүүрсээ хамгийн ашигтайгаар борлуулах учиртай. Коксждог нүүрсийг угааж ялгаад цэвэр нүүрс, түүнээс кокс гаргаж, улмаар "түүхий төмөр” үйлдвэрлэхэд ашигладаг. Харин Тавантолгойн сайн чанарын нүүрсээ монголчууд тодорхой стандартад оруулж, хэдэн уурхайнуудын нүүрсээ тохируулан хольж, "ТТ брэнд” болгоод олон улсын зах зээл дээр борлуулах цаг болжээ. Энэ брэндийг зах зээлд хамгийн зөв цагт, хамгийн зохистой хэмжээгээр нийлүүлдэг уян хатан экспортын бодлого барих нь ашигтай.

Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани 400 гаруй сая долларын өртэй мөртлөө зээл нэмж авч угаах үйлдвэр, цахилгаан станц барих гэж байгааг эргэж харах шаардлагатай

Бугатаас нааш Ганц мод хүртэл 360 км төмөр зам ноднин ашиглалтад орсныг "Шэньхуа” компани хил дамнуулан16 км уртасгаж, боомтын нарийн төмөр зам тавих гэж байна. Ингэвэл Монголын нүүрсний ложистикийн өртгийн бүтэц өөрчлөгдөж, зардал багасан, Хятадын зүүн эрэгт буй томоохон хэрэглэгчид очихдоо Австралийн нүүрстэй өрсөлдөх боломжтой болно.

Төмөр зам барихаас өмнө Ганц мод-Гашуунсухайтын боомтыг олон улсынх болгож, Өвөр Монголын Баяннуур аймгийн захиргаа биш, хоёр улсын Засгийн газрын түвшинд асуудлыг шийддэг болчихвол ядаж өнөөгийнх шиг орон нутагт олон төрлийн татвар төлөхгүй болох ажээ. Мөн Хятадтай төмөр замын транзит тээврийн гэрээ яаралтай байгуулах хэрэгтэй байна. Коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд Монголын төр засгаас оролцох хамгийн өгөөжтэй алхам бол энэ хоёр гэрээг байгуулах явдал мөн.

Төр засаг өр тавьж, өөрөө нүүрсний бизнест оролцох нь маш эрсдэлтэйг сүүлийн жилүүдийн жишээ тод харуулсаар байна. Гэтэл төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани 400 гаруй сая долларын өртэй мөртлөө зээл нэмж авч угаах үйлдвэр, цахилгаан станц барих гэж байгааг эргэж харах шаардлагатай.

Зөвхөн хувийн хэвшил л нүүрсний борлуулалтын дэд бүтцийг эрсдэлээ удирдан, барьж байгуулж чадна. Хэрэв төрийн компани хөр өнгө оруулалт хийснийхээ дараа бүтээгдэх үүнээ борлуулж чадахгүй алдагдалд орвол олон тэрбум долларын өрийг монгол хүн бүр төлөх болно.

Цаашдаа хувийн компаниудаар цахилгаан станцыг уурхайн аман дээр бариулж эрчим хүч экспортлох, нүүрсээ хийжүүлж гадагшаа зарах, Улаанбаатар хотоо хийгээр хангаж утаанаасаа салах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Монголчууд бид нүүрсний онцлог брэнд бүтээж, олон улсын зах зээлд гарахад төр нь өөрөө бизнес хийж биш, бодлогоор оролцох нь зөв алхам юм.

Ерөөс Монгол Улс нүүрсний бодлогын "яндангаа” нэг хөөлөх цаг болжээ.

 

GOGOMN

Нүүрсний бодлогоо “хөөлье”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани