Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өмнөговийн засаг буюу Ардчилсан дарангуйлал

Өмнөговийн засаг буюу Ардчилсан дарангуйлалБи аймгийнхаа төв ороогүй нэлээд удсан хүн л дээ. Орсон ч хальт дайраад гарна. Аав, ээж рүүгээ явах ч юм уу ер нь тэнд тухтай удах шалтгаан төдийлөн гардаггүй. Харин би саяхан нэлээд удаан хугацаагаар аймгийнхаа төвд хэд хонолоо. Энд 10 жилийн сургуулиа төгссөн болохоор бага насны минь гэгээн сайхан дурсамжууд, анхны амжилт, анхны ажил, анхны гэрээ барьсан буурь гэх мэт анхны гэсэн бүхэн минь энд байдаг юм. Ус нь тунгалаг, уул нь сүрлэг, хүмүүс нь сайхан сэтгэлтэй, найрсаг, хөдөлмөрч ийм л хүмүүс энэ нутагт амьдардаг.

Гэрийн мухар сахих хэцүү уйтгартай болохоор гадагшаа гарч хуучны танил хүмүүстэйгээ уулзаж мэнд мэдэж, хууч хөөрөх санаатай гадуур явлаа. Би энд байхдаа төрийн албанд ажиллаж байсан болохоор төрийн албанд танидаг хүмүүс цөөнгүй бий л дээ.

Хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзахаар надаас "нэг л жийрхээд байх шиг” санагдаад уг нь хэн хэндээ гэм хийгээгүй л юмсан гэх бодол төрнө. Нэг танилтайгаа өрөөнд нь хоёулахнаа сууж уулзах завшаан тохиолоо. Аймаг орон нутгийн удирдлагын ажил нэг л тааруухан байна. Иргэдийн орлого, амжиргаа их доогуур түвшинд хүрлээ. Зарим нэг хүнийг баяжсаныг нь гайхсан хүмүүс их болж гээд л яриа өдөх санаатай хэдэн үг хэлэв.

Гэтэл өнөөх чинь давхийн цочих шиг болсноо /миний хажууд ойрхон байсан бол миний амыг гараараа таглах байсан байх/

-Хаалгаа сайн татаж хаасан юм уу? Хана хүртэл чихтэй болсон цаг иймэрхүү юм ярьвал бидэн шиг хүмүүс чинь ажилгүй болно шүү дээ. Урдын цаг шиг чөлөөтэй ярьж, шүүмжилж болохоо байсан цаг шүү гэж надад их л айсан шинжтэй, нухацтай анхаарууллаа. Ийм үг сонссоны дараа би найзаасаа өөрийн эрхгүй жийрхээд явчихлаа шүү.

Үгүй нээрээ амьдрах гэж ядаж яваа элдэв гэм хоргүй, мөрөөрөө муу найзыгаа ажилгүй болгочих ч юм билүү. Аягүй бол найзыг маань "хүн” муу хэлсэн гэж амьтны хов "хэн нэгэн”-д хүрвэл яана гэсэн бодол толгойд эргэлдээд эхнэр хүүхэд гэсгээд яриагаа дуусгаж бушуухан гарч явж билээ.

Нүүр тулж уулзаад ярилцах битгий хэл интэрнэт орчинд хүртэл зарим хүмүүст таалагдахгүй үйлдэл хийж, бичиж, нийтэлж болохоо байсан гэнэ. Like дарж, санал бодлооРost-лохдоо хүртэл болгоомжтой байхгүй бол болохоо байсан гэдэг яриа чих дэлслээ. Ямар коммунист оронд байгаабиш дээ.

Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, удирдагчдаа шүүмжлэх, хардах, эргэлзэх зэрэг бол угаасаа хүнд олгогдсон заяамал эрх юм шүү дээ. Тэглээ гээд иргэн хүн хохирох учиргүй. Хэрвээ ямар нэгэн байдалаар хохирч байвал тэр улс орон Ардчилсан, эрх чөлөөт улс биш болж таарна. Ардчилсан улсад ард иргэд нь дарга нартаа таалагдах албагүй, харин дарга нар нь ард түмэндээ таалагдаж байх ёстой. Таалагдахгүй бол сонгуулиар солиод хаячихдаг.

Facebook орчинд нэг ийм POST маш их LIKE-тай байсан."Улс төрч, живх хоёр их адилхан. Тэднийг бохирдонгуут нь сольж бай” гэсэн Post л доо. Ер нь улс төрийн шинжлэх ухаанд үзэхдээ хүн нэгэнт эрх мэдэлд хүрсэн бол тэр эрх мэдлээ их удаан барих сонирхолтой байдаг гэж үздэг. Дарангуйлалыг бий болгохгүйн тулд удирдагчдыг богино хугацаанд сольж байх ёстой. Тиймээс манай улсын хуулинд улс төрийн албан тушаалыг дээд тал нь 8 жил тасралтгүй хаших боломжтой байхаар хуульчилсан байдаг.

Дарангуйлал-Ардчилал хоёр бол эсрэг тэсрэг хоёр зүйл. Өөрөөр хэлбэл Дарангуйлалын эсрэг туйл нь Ардчилал юм. Ардчилал бол эрх мэдэл доод шатнаасаа дээшээ явна. Энд удирдагч гэж байхгүй харин хууль тогтоогч гэж байна. Ард түмний эрх ашгийг хамгаалж, тэдний сайн сайхны төлөө үйлчилж чадсан "Нэр дэвшигч” нийтээрээ дагаж мөрдөх ард түмний эрх ашигт нийцсэн хууль тогтоох эрхийг авдаг.

Засаглал үр ашигтай байна гэдэг нь ард түмэндээ өгөөжтэй байна гэсэн үг юм. Үр ашиг өгөөж гэдгийг бэлэн мөнгө тараах гэдгээр ойлгож хэрхэвч болохгүй. Жишээ нь: Хүмүүсийн дунд албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд идэж уулаа, хууль бусаар хөрөнгөжлөө гэсэн яриа бишгүйдээ нэг байдаг. Бид эдгээр хүмүүст дэндүү их эрх мэдэл өгсөн болохоор үр ашгийг нь цөөхөн хүмүүс хүртчихээд байгаа хэрэг. Ард түмэнд ирэх өгөөж, ашиг алга болчихоод байгаа нь нэг талаас эрх мэдэлтнүүдийн буруу боловч нөгөө талаас сонгогч түмний буруу юм.

Нэг хэсэг хүмүүст "бидний өмнөөс асуудлыг минь шийд” гээд эрх мэдэл өгчихсөн биш нөгөөдүүлийгээ гэмт хэрэгтэн /хууль бусаар баяжигсад/ болгочихдог. Тэгээд тэд нарыгаа шийтгэх биш байх биш болчихдог. Ягаад гэвэл тэр идэж уух таатай, нөхцөлийг нь хангаж өгсөнөөрөө сонгогч түмэн өөрсдөө бас буруутай. Ахиад өөр хүн сонгохоор өнөөх нь бас идэж уугаад итгэл алддаг. Ард түмэн өөрсдөө болохоор ядуу хэвээрээ хоёр нарны хооронд зээлнээс зээлэнд, цалингаас цалинд, хоёр идэхгүй хоосон хонохгүй болж байнаа гэж гомдолтойгоор толгой сэгсрээд гүйгээд байдаг.

"Асуудал тодорхой” өөрчлөх хэрэгтэй зүйлийг өөрчлөх хэрэгтэй.Эрх мэдэлтэй хэсгийгээ гэмт хэрэгтэн болгоод ард иргэд нь өөрсдөө болохоор ядуураад байдаг ийм байдалаа өөрчлөх шийдэл байгаа маш олон янзын шийдэл.

Иргэд Ардчилсан намыг олон удаа дэмжсэн 2008 онд, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд, 2012 онд дараа нь 2013 оны сонгуульд бүх сонгуульд иргэд Ардчилсан намын төлөө саналаа өгсөн. Иргэд өөрийнхөө санал өгч сонгосон даргаасаа айх ёстой юу? Харин миний сонгосон төлөөлөгчид маань бидний амьдарлын сайн сайханы төлөө юу хийв? гэдгийг одоо асуух цаг болжээ. Таны амьдрал сайжирсан уу? Орлого, цалин нэмэгдсэн үү? Ажлын байр бий болсон уу? Ард түмний татварын мөнгө юунд зарцуулагдав? Хэр өгөөжтэй зүйлд зарцуулав? Хамгийн чухал нь сонгуульд амлаж байсан амлалтуудаа биелүүлсэн үү? гэдэг асуултуудыг ард түмэн дарга нараас сайн асуух учиртай.

Монгол улс коммунист улс байхад дарангуйлал байсан гэж ярьдаг би хүүхэд байсан болохоор тэр дарангуйлалыг мэдрээгүй өнгөрсөн нь "АЗ” гэхдээ Ардчилалд шилжээд 25 жил болсоны дараа дарангуй нийгэмд амьдарч байгаа юм шиг "АЙДАС”тай хүн манай нутагт олон байх юм. Хүн төрөлхтөнд олгогдсон жам ёсны буюу энэ хорвоод төрөхөд нь хамт ирсэн заяагдмал эрх, эрх чөлөө бол "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургальч байх, аливаад шүүмжлэлтэй хандах, сонгох сонгогдох, аливаа дарамт шахалтнаас ангид ажиллаж, хөдөлмөрлөх бүрэн эрх” юм.

Үнэндээ орон нутагт ажлын байр алга. Уул уурхайн томоохон төслүүд зогсонги байдалд орсноос болоод иргэдийн амьдрал бүүр шалдаа буучихсан байна. Ганц найдвартай ажил нь төрийн алба гэтэл элдэв шалдав юм ярьж байгаад ажилгүй болчихвол ямар сайн байхав дээ. Амьдрал нь улам л доройтно. Нөгөөтэйгүүр орон нутагт эрх мэдлийн төвлөрөл дэндүү хүчтэй байна. Ганцхан дарга тухайн аймгийн төрийн болон төсөвт байгууллагыг бүрэн хянаж болохуйц тийм аймшигтай эрх мэдлийн төвлөрөл үүссэн байна.

Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөхийн тулд зоригтой байх хэрэгтэй бас нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дарангуйлал "улам томрох” болно. Ер нь хүмүүсийн ихэнх нь аливаа зүйлийг өөрчилж чадахгүй гэж боддог. Би, та, бид бүгдээрээ нийлээд ард түмэн болдог. Ард түмэн өөрчлөхийг хүсвэл тэдний хүссэнээр юмс өөрчдөгдөж байх ёстой. Яагаад гэвэл монгол улс бол Ардчилсан улс.

Эх сурвалж: Bolod.mn Д.Ганболд

Өмнөговийн засаг буюу Ардчилсан дарангуйлал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани