Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний салбарт зардал бууруулах арга хэмжээг авч эхэллээ

Нүүрсний салбарт зардал бууруулах арга хэмжээг авч эхэллээДэлхийн зах зээлд нүүрс болон төмрийн хүдрийн үнэ ойрын таван жилдээ өсөхгүй гэж BHP Billiton компаниас мэдээлсэн. Учир нь хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засаг удааширсан төлөвтэй байгаа энэ үед хэрэглээгээ давсан үйлдвэрлэл явагдсан гэж тэд үзэж байгаа юм.

Барууны орнууд дэлхийн дулааралтай тэмцэх үүднээс нүүрсний хэрэглээгээ хязгаарласнаас АНУ-д гэхэд сүүлийн хоёр жилд хэдэн зуугаар тоологдох уурхайнууд хаагдаж, зарим компани үйл ажиллагаагаа зогсоолоо.

Шинхуа агентлагаас БНХАУ үр ашиггүй жижиг нүүрсний уурхайнуудыг хаан 1 сая орчим ажилчдыг шилжүүлж, 30 тэрбум юанийг (4.56 тэрбум ам.доллар) сандаа байршуулан, дараагийн гурван жилд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 700 сая тонноор бууруулна гэж мэдээлэв.

Сүүлийн жилүүдэд Хятадад агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих шийдвэрт хүргээд байгаа юм. Мөн 2019 он хүртэл шинээр нүүрсний уурхайн зөвшөөрөл олгохгүй гэдгээ Хятадын Засгийн газар мэдэгдэж энэ онд 1000 уурхайг хааж, 60 сая тоннын илүүдэл олборлолтыг танахаар болов.

Гэсэн хэдий ч энэ нь үйлдвэрлэлийн илүүдлийг зогсоож чадахгүй юм. Үүнийг дагаад нүүрс баяжуулах хэд хэдэн үйлдвэрүүд ч хаалгаа барихад хүрч дахин 4300 уурхайг хаахаар байна. 2016 онд БНХАУ нүүрсний импортоо 25 сая тонноор бууруулах зорилт тавьсан ба энэ зорилт нь ойрын хэдэн жил үргэлжлэх төлөвтэй аж.              

Хятадын Засгийн газар энэ онд 1000 уурхайг хааж, 60 сая тоннын илүүдэл олборлолтыг танахаар болов       

 Түүнчлэн Хятадад барилгын салбар болон гангийн үйлдвэрлэлийн өсөлт буурснаар коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээ багассан байна. Үүнээс үүдэн 2015 онд коксжих нүүрсний үнэ 30 гаруй хувиар буурч, Ганц мод боомтод DAP нөхцөлт түүхий коксжих нүүрсний үнэ чанараас хамаарч нэг тонн тутам 225-260 юань, баяжуулсан нүүрс 335 юань болсон нь  нүүрсний экспортод сөргөөр нөлөөлсөн байна. /www.sxcoal.com/

    Монгол Улсын төсвийн гуравны нэг, улсын нийт экспортын 40 хувийг дангаараа бүрдүүлж ирсэн нүүрсний салбарын уналт урд хөршийн эдгээр нөхцөл байдлаас шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл нүүрсний салбарынхан хүнд сорилттой дахин тулгарлаа.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд өнгөрсөн жилээс "тэсч үлдэх”-ийн тулд зардлаа бууруулах бүхий л боломжийг хайж, аргаа барав. Уул уурхай дагасан ажилгүйчүүдийн гинжин хэлхээ бий болов. Өнгөрсөн жил ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн зарлага анх удаа орлогоосоо давсан тухай судалгааны дүнг холбогдох байгууллагаас танилцуулсан.

Тодруулбал сүүлийн таван жилд уул уурхайн салбарын 9300 хүн 10 орчим тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан байна. Уул уурхай дагасан ажилгүйдэл нэмэгдэж байгааг энэ тооноос харж болно. Томоохон компаниуд зардлаа бууруулах бодлогыг барьсанаас туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч олон компани ажлын байраа алдаж, зогсоход хүрээд байна.

 Манай улсын хувьд нүүрсний хамгийн том орд нь Таван толгой буюу нийт 6.5 тэрбум тоннын нөөцтэй, үүний 1.8 тонн нь  коксжсон нүүрс. Уг ордод  төрийн өмчит "Эрдэнэс-Таван Толгой” ХК, "Энержи ресурс” ХХК, "Таван Толгой” ХК болон "Үндэсний Хишиг Арвин Индустриал”, МНО, Мера компаниуд олборлолт хийж байна.

Эдгээр компаниудын үйл ажиллагаанд дэлхийн нүүрсний салбарын тогтворгүй байдал хүндээр нөлөөлж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоов. 2015 оны 12 дугаар сард Монголын уул уурхайн томоохон гэгдэх "Энержи Ресурс” компанийн зүгээс 200 хүнийг халах болсноо мэдэгдсэн. 

 Харин төрийн өмчит "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хувьд аль болох зардлаа бууруулах зорилгоор үйл ажиллагааны зардал болон бүтээгдэхүүний өртгийг хэрхэн бууруулах талаар тооцоо судалгаа хийж, компанийн үйл ажиллагааг тасалдалгүй хэвийн, жигд, татварын орлогыг бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна.

Эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ хүнд үед ажлын байр хадгалах, татварын орлогыг тасалдуулахгүй байх, мөнгөн урсгалыг ханган ажиллахын тулд компани хичээн ажиллаж байгаа аж.

Монголын хувьд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт багасаж, том төслүүдээ урагшлуулахгүй улс төржсөөр байвал улам бүр дордох дүр зураг харагдаж байна. Дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнес дампуурах эрсдэлтэй байгаа нь эдийн засгийг сэргээхэд хүндрэлтэй гэдгийг шинжээчид хэлж байгаа. Түүхий эдийн үнэ тогтмол биш, байнгын хөдөлгөөнтэй, урьдчилан таамаглахад хэцүү.

Иймд үнэ өсөхийг хүлээгээд суух уу, эсвэл өнөөдрийн үнэ дээр боломжийн хэлцэл хийх үү гэдгийг өнөөдрийн эдийн засаг сануулсаар байна. Нүүрсний салбар уналтад орсон ч ойрын арав гаруй жил дэлхий дахинд нүүрсний хэрэглээ байсаар л байх болно.

Дэлхийн улсууд ногоон эдийн засгийн бодлого баримталж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл рүү шилжих шилжилтийн энэ л үеийг алдахгүйгээр томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.  

                                                                                                                                       Г.Болор

GoGo.mn

Нүүрсний салбарт зардал бууруулах арга хэмжээг авч эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани