Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цөмийн зэвсэгтэй орны тоо 20 дөхөж байна

Цөмийн зэвсэгтэй орны тоо 20 дөхөж байна

Хиросима, Нагасаки хотууд дээр 1945 онд америкчууд атомын бөмбөг хаяснаас хойш өнөөг хүртэл манай гаригийн гүрнүүдийн зэр зэвсгийн өрсөлдөөн цөмийн зэвсэг рүү эрчимтэй шилжсэн юм.

Одоо дэлхий дээр цөмийн зэвсэгтэй улсууд хүчирхэгт тооцогддог болж, хэчнээн ядуу буурай эдийн засагтай байсан ч цөмийн зэвсэгтэй л бол түүнийгээ ашиглаж геополитикийн тоглолт хийдэг болжээ.

Улс гүрнүүд цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдөхөө зогсоохыг бие биедээ уриалсаар байгаа боловч хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй дайнд бэлтгэх гэхээсээ илүүтэйгээр геополитикийн тоглолтдоо ашиглах гол зэвсэг болгоод байгаа. Ингээд цөмийн зэвсэгтэй улс орнууд болон тэд хэзээ, хэрхэн цөмийн зэвсэгтэй орны тоонд багтах болсныг та бүхэнд сонирхуулья.
1945 оны долдугаар сарын 16. Энэ өдөр АНУ-ын Шинэ Мексикийн цөлд Аламагордо хэмээх газар анх устөрөгчийн бөмбөгийн туршилт амжилттай болсон энэ мөчийг дэлхийн цөмийн бөмбөгийн эриний эхлэл гэж тооцдог. 1.6 километрийн диаметр бүхий талбайд тэнгэрт хурц ягаан галт бөмбөлөг гялсхийн дэлбэрэв. Газар дэлхий дэлбэрэлтээс болж доргиж, тэнгэрт цагаан утаа олгойдон аажмаар тэлж 11 километрийн өндөрт мөөгөн хэлбэртэй болов.
Цөмийн бөмбөгийн анхны дэлбэрэлт цэргийнхэн төдийгүй шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг алмайруулж орхив. Энэ үеэр туршилтыг удирдсан нэрт эрдэмтэн цөмийн физикч, эрдэмтэд цэргийнхний дунд цөмийн бөмбөгийн эцэг хэмээн нэрлэгдсэн Роберт Оппенгеймерийн санаанд Энэтхэгийн нэгэн туульсын "Би үхэл таригч болж ертөнцийг сөнөөнө" гэсэн мөрт орж ирж байсан гэдэг.

Үүнээс хойш гурван долоо хоногийн дараа америкчууд Наран улсад туршсан зэвсгийнхээ үр дагаврыг үзсэнээр хүн төрөлхтөнийг цочирдуулсан юм.

ЗХУ
1949 он. Америкийн зэвсэгт хүчин Японы арал дээр цөмийн бөмбөг хаясны дараагаар дэлхийн дайныг ялгуусан ялалтаар дуусгасан оросуудын хувьд шинэ толгойны өвчин гарч ирэв. Хэдийгээр цөмийн зэвсгийн араас нууцаар идэвхийлэн хөөцөлдөж байсан боловч америкчууд өрссөн явдал ЗХУ-ын удирдагчдын санааг зовоож байв. Сталин үүнд ихэд санаа чилээж ирээдүйд янкуудтай дайтвал ийм хэдэн бөмбөгөөр Улаан армийн хэдэн дивизийг устгах тухай судалгаа гаргуулж үр дүнд нь ихэд цочирдож байжээ. Тиймээс КН-ын удирдлагуудын тушаалаар атомын бөмбөгийг эзэмших төслийг хурдасгахыг даалгажээ.
Улмаар даалгавар амжилттай биелж, 1949 онд атомын, 1954 онд устөрөгчийн зэвсэг үйлдвэрлэснээр цөмийн зэвсгийн статус хэмээх шинэ тодорхойлолтыг үүсгэн АНУ болон ЗХУ хэмээх цөмийн бөмбөгөөр зэвсэглэсэн хоёр хүчирхэг гүрнийг дэлхий нийтэд харуулж хүн төрөлхтөнийг хоёр туйлд хуваасан юм. Дэлхий цэрэг дайны хоёр хүчирхэг лагерьт хуваагдан "Хүйтэн дайны аюул” дэлхийд заналхийлэх болов. "Хүйтэн дайн” хэмээх нэр томьёог дөчөөд оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Б.Барух анх хэрэглэжээ. 

1952 он. Их Британийн нэгдсэн вант улс Номхон далайн Крисмас арал дээр Харри туршилт хийж асар хүчирхэг зэвсгээр зэвсэглэгдсэн гурав дахь гүрэн боллоо. Олон британичууд үүнийг их гүрний статусаа хадгалах том боломж хэмээн баярлан хүлээж авсан гэдэг.

1960 он. Франц улс дэлхийн хоёрдугаар дайнаар Германд дарагдаж, алдагдсан геополитикийн нөлөөллөө олж авахын тулд цөмийн зэвсгийн хойноос идэвхийлэн хөөцөлдсөн юм. Ингээд 1960 онд Номхон далайн Туамоту Архипелаго гэдэг арал дээр, Африкийн Алжир улсын нутаг дэвсгэрт буюу Сахарын элсэн цөлийн дунд тус тус туршилт хийж цөмийн зэвсэгтэй дөрөв дэх орноор тодорсон.

1964 он. Мао Зе Дун ЗХУ-ын дэмжлэгтэйгээр Хятад улсыг цөмийн зэвсэгтэй орон боллоо хэмээн зарлав. Хятадууд Шинкиан мужийн цөлд "596” нэртэй бөмбөг амжилттай туршсанаар ийнхүү манай гаригийн нэгэн хүчирхэг гүрний гарт цөмийн зэвсэг оржээ.

1974 он. Энэтхэг улс "Инээмсэглэж буй будда" хэмээх цөмийн төсөл амжилттай хэрэгжүүлснээ зарлалаа. Ингэснээр Энэтхэг улс туршилт хийж албан ёсоор баталгаажаагүй ч гэсэн цөмийн зэвсэгтэй орны тоонд багтаж эхэлсэн. Улмаар дэлхийн геополитикийн хүчирхэг тоглогчийн нэг болж хувирсан юм.

1998 он. Энэтхэгийг цөмийн зэвсэгтэй болсноос хойш олон жилийн турш Пакистан улсын цөмийн хөтөлбөрт АНУ ихээхэн дэмжлэг үзүүлснээр 1998 онд "Чагай-1” хэмээх бөмбөг туршсан хэмээн дэлхий нийтэд зарлагдаж ийнхүү долоо дахь орон болсон. Шинжээчид үүнийг ислам шашинт улсын гарт цөмийн зэвсэг очсон анхны үйл явдал ч нэрлэдэг.

2006 он. БНАСАУ олон улсын эсэргүүцлийн дор цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр 2006 онд АНУ тус улсыг цөмийн зэвсэг туршлаа хэмээн зарласан. Хэдийгээр Хойд Солонгосын тал үүнийг эсэргүүцдэг хэдий ч цөмийн хошуут пуужингууд амжилттай туршсан хэмээн өрнөдийнхөн эмээх болсон. Ингэснээр Хойд Солонгосыг цөмийн зэвсэг эзэмшиж буй найм дахь орон хэмээн үзэх болжээ.

Дээрх найман орноос гадна цөмийн хөтөлбөрөө дэлхий нийтэд зарладаггүй ч үгүйсгэдэггүй нэгэн улс бий. Энэ бол Израиль улс. Израилчууд анх АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 1979 онд цөмийн зэвсэг худалдаж авсан хэмээн олон улс тооцдог.
Үүнийг 1986 онд Их Британийн Sunday Times сонин нийтэлснээр дэлхий нийт мэдэх болсон билээ. Хэрэв Израилийг цөмийн зэвсэг эзэмшигч орны нэг хэмээн тооцвол албан ёсоор дэлхий дахин мэдэх болсон есөн улс, мөн үүн дээр нэмээд ЗХУ задарсны дараа цөмийн цэнэгт хошууг батлан хамгаалах салбартаа авч үлдсэн Укриан, Белорусс, Казахстан гэсэн гурван улсыг нэмбэл нийт 12 орон нэрлэгдэх аж.

Одоо Хойд Солонгосоос гадна Ираны цөмийн хөтөлбөр өрнөдийн гүрнүүдийг түгшээж байгаа. Иран улс хэдийгээр энхийн зорилгоор цөмийг эзэмшихээр зорьж байгаа хэмээн мэдэгдсэн ч АНУ тэргүүтэй улс орнууд эргэлзэж эдийн засгийн хориг арга хэмжээ хүртэл аваад буй. 

Мөн Африк тивийн хамгийн өндөр хөгжилтэй орон хэмээгдэх ӨАБНУ ч цөмийн зэвсгийн хойноос хөөцөлдсөөр байна. 1980-аад оноос цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч 1991 онд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хөөцөлдөх олон улсын гэрээнд гарын үсэг зурсан.

Гэсэн ч шинжээчид мөн л ӨАБНУ- ыг цөмийн зэвсэгтэй орны тоонд багтахад ойрхон гэдэг. НАТО-гийн гишүүн орнуудын дунд цөмийн цэнэгт хошуу бусад гүрнүүдээс худалдан авсан гэгддэг таван улс бий. Эдгээрт Герман, Бельги, Турк, Итали, Голланд улсууд ордог. Эдгээр орнууд цөмийн зэвсэг байхгүй хэмээн үгүйсгэдэг ч ОХУ, Хятад зэрэг орнууд НАТО-гийн хүрээнд зэвсэглэгдсэн хэмээн шүүмжилдэг юм.

Техник, технологийн хөгжлийг манай гаригт тодорхойлж буй Япон, БНСУ-ын зэвсэглэл ч хэний ч таамаглаагүй өндөр түвшинд хүрээд байгаа нь ойлгомжтой. Тэд ч ураны хажуугаар зүгээр хараад өнгөрөөгүй гэдэг юм билээ.
О.Наранхүү
Цөмийн зэвсэгтэй орны тоо 20 дөхөж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани