Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна

Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд /2016.02.14/-нд ажиллалаа. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх болон Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих бэлтгэл ажлын хүрээнд "Техникийн зөвлөлдөх уулзалт”-ыг Аж үйлдвэрийн яамны санаачлагаар зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын  гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар,  Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, БОАЖЯ, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, "Монголросцветмет”, Газрын харилцаа, геодиз зурагзүйн газар, Бор-Өндөр сумын удирдлагууд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, шаардлагатай дэд бүтэц, хүний нөөцийн асуудлуудаар санал солилцсон. "Техникийн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр Аж үйлдвэрийн  сайд үйлдвэрүүдийг барьж байгуулах боломжит байршлуудтай газар дээр нь танилцсан бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэр барихад 200 га, зэс цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэр барихад 120 га талбай төлөвлөөд байгааг орон нутгийнхан танилцууллаа. Энэ удаагийн уулзалт эхнийх нь бөгөөд цаашид уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ үеэр Аж үйлдвэрийн сайд Бор-Өндөрийн баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцсан юм.

4 жилийн хугацаанд нийт  1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ

Энэ сарын 1-нд Засгийн газрын 75 дугаар тогтоол гарч,  Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд  жилд 2.3 сая хүртэлх газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихаар  шийдвэрлэсэн юм. Урьдчилсан ТЭЗҮ-ээр боловсруулах үйлдвэрийг Чойр, Сайншанд, Бор-Өндөр, Чойбалсан зэрэг байршлуудад газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүнийн ложистик, зах зээлд ойр байх гэсэн үзүүлэлтээр харьцуулан судалж, тус суманд байгуулахаар сонгосон байна. Газрын тос боловсруулах, дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын хугацаа 2020 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй,  100 хувь хаягдалгүй, Евро 5 стандартад нийцсэн дизель шатахуун үйлдвэрлэнэ. Боловсруулах үйлдвэрийг дагалдаж цаашид Монгол Улсад химийн үйлдвэр хөгжих үндэс тавигдах чухал ач холбогдолтой. Үүнээс гадна орон нутагт боловсруулах үйлдвэрийг дагалдаж  хөнгөн болон жижиг, дунд  үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн болон дэд бүтцийн дэвшил авчрах юм. Өнгөрсөн онд Дорнод аймгийн Тамсагийн сав газраас 1.1 сая тонн газрын тос олборложээ. Олборлолтын хэмжээ 2018 он гэхэд ойролцоогоор 1.6 – 1.7 сая тоннд хүрэх төлөвтэй аж. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галба 11, Дорнод аймгийн Хөхнуур 18 дугаар талбайнуудад туршилтын олборлолт хийгдэж, газрын тос илэрсэн мэдээлэл байна. Газрын тосны дамжуулах хоолойн тээвэрлэлт нь  түүхий тосыг төмөр замаар  тээвэрлэснээс тав дахин бага зардалтай байдаг олон улсын туршлага бий. Тиймээс ч Дорнод аймгийн Тамсагаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум хүртлэх дамжуулах хоолой барих ажил үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцэн явагдана. Монгол Улс жилд 1.2 -1.5 тэрбум ам.долларын шатахуун импортлодог. Тэгвэл боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор энэ мөнгөний урсгал дотооддоо үлдэх боломж бүрдэх юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15 хүртэл хувиар нэмэгдэнэ.
  • Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэнэ.
  • Бүтээн байгуулалтын 4 жилийн хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.
  • Үйлдвэр ашиглалтад орсноор импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна.
  • Улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрүүлнэ.
  • Орон нутагт 600 гаруй шууд ажлын байр шинээр бий болно.
  • Газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарсанаар Үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

Дэд бүтцийн хувьд төмөр зам, эрчим хүчний асуудлыг өргөтгөл хийснээр үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой. Цаашид зэс хайлуулах болон газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зөрлөг, замуудыг нэмж, шилэн кабелиар холбох шаардлагатай гэв. Харин тус сумын эрчим хүчний хувьд одоогийн суурилагдсан хүчин чадал 32 мВт. Боловсруулах үйлдвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангахын тулд ойролцоогоор нэмж 60 орчим мВт-ын хүчин чадал шаардлагатай.  Үүнийг шийдвэрлэхийн тулд шугамын болон дэд станцын өргөтгөл хийх талаар энэ үеэр мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Жилд 530.000 тн зэсийн баяжмал хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадал бүхий үйлдвэр барина

Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх  үйлдвэр нь жилд 530 мянган тонн зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадалтай. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд барихаар сонгосон нь байршлын хувьд дараах хэд, хэдэн давуу талтай. Тодруулбал:

  • Дэд бүтэц сайн хөгжсөн
  • Зэсийн томоохон гол ордуудын дунд оршдог
  • Хүхрийн хүчлийн менежментийг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдэх боломжтой
  • Жоншны тархалтын бүс нутгийн төв хэсэгт,  баяжуулах үйлдвэрүүдийн дунд оршдог.
  • Тээврийн хувьд Бор-Өндөр сум нь ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын төв шугамтай Айраг- Бор-Өндөрийн салаа төмөр замаар холбогдсон
  • Улаанбаатар Замын-Үүдийг холбосон босоо тэнхлэгийн автозамаас 50 км зайтай бөгөөд  хатуу хучилттай автозам тавих хөрөнгө оруулалт шийдэгдсэн зэрэг  давуу үзүүлэлтүүд байгаа юм

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үгэндээ "Бид хөрөнгө оруулагчдаа дуудах цаг нь болсон. Хамгийн гол нь энэ үйлдвэр цэвэр үндэсний болоод хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж босно. Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр бол стратегийн ач холбогдолтой. Ийм ч учраас Үндэсний хөрөнгө оруулагчид хамтраад энэ төслөө босгох ёстой. Мэдээж гадны хөрөнгө оруулагчдад ч нээлттэй. Үндэсний үйлдвэрлэгчид, шатахуун импортлогчид хамтраад энэ төслөө босгох учиртай. Тиймээс ч нээлттэй тендер зарлана. Үүнд төрийн оролцоо байхгүй. Энэ  төслийг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчид маш олон бий. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод энэ асуудал тусгагдсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого УИХ-аар батлагдсан. Үүнд мөн адил тусгагдсан байгаа. 2020 он гэхэд энэ төслийг дуусгах нь монголчуудын хувьд амин чухал асуудал юм” хэмээн онцоллоо.

Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани