Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Өрөвдөхөөр өр рүү өшиглөдөг “НИНЖА” НАР

Өрөвдөхөөр өр рүү өшиглөдөг “НИНЖА” НАРХоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Уян­га суманд очсоноо ер мартдаггүй. Мартахгүй байхын учир нь, миний нутгийн тасархайг нөгөөх алдарт "нинжа” нар ёстой л там болтол сүйтгэж, хүн харахын аргагүй болгосон байсанд юм. Хаа сайгүй ухсан нүх, овоолсон шороо, булингартсан ус, хагархай ногоон цэнхэр түмпэн, хараал голдуу урсгасан "нинжа” нар... Ийм л дүр зураг харагдаж байж билээ.

 

Нийгэм хувьсан өөрч­ лөгдөж, шинэ тогтолцоонд дасан зохицох чадваргүй олон мянган хүн хөл алдаж, ажил хөдөлмөр, ашиг орлогогүй болсон 1990­ээд оны эхнээс гар аргаар алт олборлогч гэж цэвэрхэн нэрлэсэн "нинжа” нар гарч ирсэн байдаг. Улмаар амьдрах энэ арга улам хүрээгээ тэлж бүхэл бүтэн арми болсон нь бодит түүх. Судлаачдын тооцоолсноор 30 гаруй мянга хүн би­ чил уурхайд ажиллаж байгаагийн 80 гаруй хувь нь алт ухаж байна гэсэн тоо бий. Гэхдээ энэ нь баталгаатай, албан ёсны статистик биш. "Нинжа” нар бусдын олборлолт явуулж байгаа газарт "сүрэглэн” нэвтэрч, хүний олноор далайлган халдлага хийх явдал нэг бус удаа гарч байлаа. Сэлэнгийн Заамарт олборлолт явуулж байсан "Сентерра гоулд”­ын ашиглалтын талбайд болсон үйл явдал үүний жишээ юм. Тухайн үед "нинжа” нар болон хамгаалалтын алба, цагдаагийнхны хооронд бяцхан мөргөлдөөн үүсч, олон хүн бэртэж гэмтсэн байдаг. Хамгийн сүүлд энэ оны нэгдүгээр сарын 24­нөөс 25­нд шилжих шөнө Ноён уулын тусгай хамгаалалтын газарт үүргээ гүйцэтгэж байсан "Заамар хаан” компанийн хамгаалалтын албаны дөрвөн ажилтан руу "нинжа” нар халдаж, гурвыг нь хүнд гэмтээсэн хэрэг зөрчил боллоо.

 

Иймэрхүү байдлыг тас­ лан зогсоохын тулд УИХ­аас бичил уурхай эрхлэгчдэд зориулан хууль гаргаж, тэднийг хувиараа ашигт малтмал олборлогчид / ХАМО/ гэж нэрлээд зохион байгуулалтад орох, албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээж өгсөн. Үүний үр дүнд 2013 онд Монголын бичил уурхайчдын "Нэгдсэн дээвэр” төрийн бус байгууллагыг үүсгэж, түүнд 12 аймгийн 5800 гаруй хүн хамрагджээ. Тэд зөвхөн олборлолт хийгээд хаячихгүй, өөрсдийн ухаж сэндийлсэн болон өмнө нь ашиглагдсан талбайд нөхөн сэргээлт хийдэг болсон сайн эхлэл ч байна. Манай улс 2015 онд 25.7 тонн алт олборлосны 1.8 тонныг хувиараа алт олборлогч 140 иргэн Төвбанкинд тушааж байжээ. Гэтэл Гэнэтийн ашгийн гэх 68 хувийн татварыг "Фортуна” Н.Батбаярын санаачилгаар гарган ирж, хуульчлан баталснаар иргэд банкинд олборлосон алтаа тушаах явц үндсэндээ зогсч, 2013 онд ердөө л хоёр иргэн 5.8 кг алтыг улсын сан хөмрөгт өгсөн байх юм. Харин 2014 онд нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож тогтоосноор 130 орчим ир­ гэн 3.2 тонн алт тушааж, улсын төсөвт зургаан тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

 

Өнгөрсөн онд хувиа­ раа алт олборлогчид зургаан тонн гаруй алтыг Монголбанкинд тушаасан нь төрийн зөв бодлого ард иргэдэд төдийгүй улс орны эдийн засагт ч чухал нөлөөтэйг баталж буй хэрэг юм. Цаашид анхаарах ёс­ той нэг чухал асуудал нь сорьц болон худалдан авалтыг боловсронгуй, хөн­ гөн шуурхай болгох явдал гэдгийг "Орон нутгийн хөгжилд бичил уурхайгаас оруулж буй эдийн засгийн хувь нэмэр” зөвлөгөөнд оролцогчид хөндөн тавьж байлаа. Олборлосон алтыг Төв­ банкинд тушаахын тулд заавал сорьц тогтоолгох шаардлагатай байдаг бөгөөд ийм үүрэгтэй ганц байгууллага болох Сорьцын хяналтын газар нь нийслэлд байдаг. Энэ нь хувиараа алт олборлогчдод хүндрэлтэй байдаг тухай иргэд ярьж байсан. Уг нь гол бүс нутагт сорьцын хяналтын баталгаат лаборатори бай­ гуулах талаар цөөнгүй ярьдаг ч хөрөнгө санхүү дээрээ очоод салхинд хийс­ дэг байна. Түүнд багагүй хөрөнгө зарцуулах нь тодор хой ч хувийн хэвшилд шилжүүлж зээл олгох, өөрийгөө санхүүжүүлэх хэл­ бэрээр зохион байгуулж болмоор санагддаг. Тийм ­ гүйгээс улсын хэм жээнд 130 орчим иргэн алт ны худалдааг төрийн зохи­ цуулалтаас гадуур, хувийн бизнес маягаар шууд гардан хийж байгаа гэх мэдээлэл байдаг. Үндсэндээ алт олборлогчдын гар дээрээс хямд үнээр худалдан авч байна гэсэн үг. Бичил уурхайчид дийлэнхдээ байн­ гын орлого, хуримтлалгүй байдаг учраас тэдгээр "ченж”­үүдэд явдал чирэг­ дэлгүй, бэлэн мөнгөөр най­ маалцах нь хялбар бай­ даг байх. Иймээс хөлс хүч, хөрөнгөө зарцуулан бага­ хан орлого олдог хувиараа ашигт малтмал олбор­ логчдыг боломжоороо дэм­ жих нь улсын сан хөмрөг арвижихын нэг эх үүсвэр юм. Үүнд сардаа 42.0 грамм алт олборлодог / судалгааны дүнгээр/ ир­ гэдээс гадна манай улсын экспортод гаргадаг жоншны баяжмалын 70 орчим хувийг нийлүүлдэг бичил уурхайчид ч хамаарах болно.

 

Д.Мөнхжаргал

 


Өрөвдөхөөр өр рүү өшиглөдөг “НИНЖА” НАР
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани